Бичлэгийн тоо 2,391

 

Солонгосын иргэнтэй зуучлалаар танилцсан Монгол эмэгтэй амиа алджээ

-Талийгаачийн ээж Д.Цэрэн: Миний охин ахыгаа эмчлэх мөнгөтэй болохын тулд өөрийгөө золиосолчихлоо-

Ц /нэрийг нь товчлов/ гэдэг бүсгүй өнгөрсөн 2007 онд гэр бүл зуучлалын компаниар дамжуулан Солонгосын иргэн Чейсонтой танилцсан байна. Чейсон Ц-г эхнэрээ болгохын тулд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас өөр бусдыг гэр бүлийнхэнд нь өгч байхаа амлан нутаг руугаа авч явсан аж.

Гэсэн ч бүсгүй Солонгост очоод гурван сар бололгүй учир битүүлгээр амиа алджээ. Солонгосын цагдаагийн байгууллага түүнийг амиа егүүтгэсэн, эсвэл бусдын гарт амь насаа алдсан эсэхийг тогтоогоогүй байна. Түүний нөхөр болох Чейсон нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн бөгөөд өөрийгөө Кванжү хотын прокурор гэж танилцуулсан ч нэдэр дээрээ эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан байсан аж.

Ингээд талийгаачийн ээж Д.Цэрэнгийн яриаг хүргэе.

-Сэтгэлийн тань шархыг хөндөх болсондоо хүлцэл өчье. Охин чинь Солонгос иргэнтэй гэр бүл болоод удаагүй байхдаа учир битүүлгээр амиа алдсан юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?
-Алт шиг сайхан охиноо алдсан надад тэнгэр хол, газар хатуу юм шиг санагдаж, хорвоог арай гэж туулж явна даа, эгч нь. Охиноо сонгосон амьдралдаа ингэж бүдэрнэ чинээ бодсонгүй. Үнэнийг хэлэхэд, охин минь санхүүгийн гачигдлаас болж харийн эрийг амьдралын ханиараа сонгосон. Гэхдээ түүний сонголт буруу байсан.

Маш буруу. “Сиймгэр ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэгчээр харийн залууг сонгоогүй байсан бол өдийд амьд л байх байсан шүү дээ. Энэ бүхний дараа би өөрийгөө зүхээд сууж байна. Би найман хүүхдийн ээж. Өнөр өтгөн халуун ам бүлээрээ сууж байсан бол хичнээн сайхан. Хэлэх ч үг алга. Охин УБИС-ийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангиа төгсөөд удаагүй байсан юм. Нэг өдөр “Ээж ээ, би Солонгос залуутай танилцсан. Тэр их сайн хүн юм шиг байна” гэлээ. “Юу болж байгаа юм. Миний охин Монгол залуутай суу. Харийн хүн хань болох нь юу л бол” гэхэд “Санаа зоволтгүй. Их сайн хүн байна лээ. Түүнтэй би зуучлалаар танилцсан.

Яахав, миний ахаас ялгаа юу байхав. Бага зэрэг доголон юм билээ. Гэхдээ хүн нь их сайн юм шиг ээ. Тэгээд ч та бидэнд мөнгө хэрэгтэй байна. Ахыг эмчилгээнд явуулмаар байна шүү дээ” гээд уйлаад хэлж байсан. Эвий дээ, ахыгаа л эмчлэх мөнгөтэй болохын тулд өөрийгөө золиосолчихлоо шүү дээ. Түүний сонголт байсан болохоор бид хүлээн зөвшөөрөхөөс өөр зам байгаагүй. Тэгээд удалгүй Монголд нөгөө танилцсан залуу нь эгчтэйгээ ирж, бидэнтэй уулзсан. Нүдэнд дулаахан, их найрсаг залуу байсан. Чейсон гэдэг, Кванжү хотын прокурор гэж өөрийгөө танилцуулсан. Хэрэг дээрээ тэр прокурор биш байсан юм билээ.

-Та бүхэнд худлаа хэлсэн хэрэг үү?
-Тийм ээ. Охин маань прокурор хүн юм чинь намайг дарамталж, зодохгүй байх гээд итгэсэн хэрэг. Солонгост очсон хойноо прокурор биш харин эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан гэдгийг нь мэдсэн. Бас группэд байсан юм билээ. Прокурор гэж худлаа хэлэх ямар шаардлага байсан юм бол. Гайхаад байх юм. Чейсон 2007 оны наймдугаар сард манай улсад ирж охинтой маань сүй тавьчихаад эргээд явсан. Охин болохоор 2008 оны нэгдүгээр сард араас нь явсан. Очоод гурван сарын дараа харамсалтай хэрэг болсон.

Энэ хугацаанд өдөр болгон утсаар “Одоо хадам ээжтэйгээ кимчи дарах гэж байна. Чейсон өнөөдөр жаахан оройтно” гээд л бүх юмаа ярьдаг байсан. Тэдний хурим дөрөвдүгээр сард болох ёстой байсан юм. Надад хуримын урилга явуулна гэсэн мөртлөө явуулахгүй байсан. Утасдаад асуухад “Ээж ээ, хуриманд та амжихгүй юм шиг байна. Гэхдээ хуримын дараа хүлээж авъя” гэж хэлээд холбоо барихгүй таг болсон. Утасдахаар аль, аль утсаа аваагүй. Гэтэл дөрөвдүгээр сарын 23-нд охиныг маань Чейсонтой зуучилж танилцуулсан зуучлалын төвийн ажилтан Н.Зоригоо манай хүүд “Ц амиа хорлочихлоо” гэж хэлсэн. Би түүний үгэнд итгээгүй.

Амиа хорлосон гэдэгт итгээгүйдээ очиж цогцсыг нь харсан юм. Гэтэл 18 давхраас үсэрч амиа хорлосон гээд байсан миний охины бүсэлхийнээс доошх бүх эрхтэн хөх няц болчихсон, гуя нь иртэй юмаар зүсэгдсэн байсан. Харин хамар ам, нүдэнд ямар ч гэмтэл байгаагүй. Солонгосын цагдаа нар “Бид хэргийг шалгаж байна” гэхээс өөр юу ч хэлж чадахгүй байсан. Тэгээд ч охинд маань амиа хорлох ямар ч шалтгаан байхгүй. Би эхийн зөн совингоор түүнийг мэдэрч байна.

-Охин чинь утсаар ярихдаа Чейсоны тухай юу гэж хэлдэг байсан юм. Түүнийг зоддог байсан юм болов уу?
-Өдөр бүр утсаар ярьдаг байсан. Нэг өдөр “Гэрээ их санаж байна. Буцаад явчих уу” гээд уйлж байсан. Магадгүй намайг санаа зовчих байх гээд хэлдэггүй байсан байж ч болох юм.

-Түүнд яг юу тохиолдсон юм бол?
-Тухайн өдөр хадам ээжтэйгээ кимчи хийж өнжсөн гэнэ лээ. Өдөр нь цэцэрлэгийн хашаанд салхилж суухдаа нэг монгол эмэгтэйтэй танилцсан юм гэсэн. Тэр эмэгтэй “Чи орой манайд ороод ирээрэй. Би чамайг Монгол хоолоор дайлъя” гэхээр нь охин маань тэднийд очиж, хуучилж байгаад нэлээд орой гэртээ ирсэн. Гэтэл гэртээ ороод нэг цаг ч бололгүй цонхоороо унасан гэсэн. Эвий дээ, миний охиныг ямар их тамлаа бол доо.

-Солонгосын цагдаа нар энэ хэргийг юу гэж тайлбарлаж байна вэ?
-Цогцсыг харахад бүсэлхийнээс доош хөх няц болчихсон, гуя нь иртэй зүйлээр зүсэгдсэн байсан гэж хэлсэн шүү дээ. Охин минь их зодуулсан бололтой харагдсан. Харин Солонгосын цагдаа нар “Охин чинь амиа хорлосон байж болзошгүй. Гэхдээ шалгаж байна” гэсэн. Гэсэн атлаа надад шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг гаргаж өгөхгүй байсан. Яагаад гаргаж өгөхгүй байгаа вэ гэхээр Ц бусдад зодуулж амиа алдсан гэдэг нь батлагдах гээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл шинжилгээний дүгнэлтийг надад өгөхгүй байгаа. Энэ нь үхлийн шалтгаан өөр байсан гэсэн үг шүү дээ.

-Энэ тухай Чейсон таньд юу гэж хэлж байх юм?
-”Усанд орно гээд явж байснаа алга болчихсон” гэхээс өөр юм хэлээгүй. Тэгээд өөдөөс ч эгцэлж харж чадахгүй байна лээ. Миний охинд амьдралаас уйдах ямар ч шалтгаан байгаагүй гэж дахин хэлмээр байна. Тэр Чейсоны гарт амиа алдсан. Охиныхоо амийг түүнээс нэхэмжилмээр байна. Тэр анх сүй тавихаар Монголд ирээд байхдаа юу амлаж байсан гээч. Байр орон сууц, машин тэрэг авч өгнө гээд их юм болсон. Гэтэл юун байр, амьд бурханаа алдчихлаа шүү дээ. Солонгосчууд нутагтаа байгаа болохоор миний үгийг нохой хуцаж байна чинээ тоохгүй байна лээ.

Би өөрийн Гадаад хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Монгол иргэнийхээ төлөө явахыг хүссэн өргөдлүүд өглөө. Ямар ч хариу алга. Гадаад хэргийн яам ядарсан иргэддээ үйлчилдэггүй гэдгийг энэ биеээрээ мэдэрч байна. Тэд харсаар байтал хүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн солонгос иргэнд хариуцлага тооцуулах гэсэн ямар ч сэтгэлгүй дарга нар байх юм. Айлын хашаа байшин түрээсэлж амьдарч байгаа надад сэтгэлдээ хий хоосон тарчлахаас өөр юм алга. Хэн ч надад туслахгүй байна. Би алт шигээ охиноо алдсан хүн шүү дээ. Тэр амиа хорлоогүй, нөхөртөө алуулсан. Солонгосчууд Монголын Засгийн газар иргэнийхээ төлөө ажилладагүй юм гээд ингэж авирлаж байгаа юм байлгүй.

-Та эх хүний хувьд бас хохирогчийн хувьд охидод сургамж хэлэх байх?
-Ээ дээ, энэ охидуудыг Солонгос иргэнийг ханиараа битгий сонгооч гэж гуймаар байна. Тэд чамд юу гэж амлаж байсан ч битгий тоо. Охиноо би харийн хүнд өгөөд явуулсандаа өөрийгөө зүхээд барахгүй юм. Тэр маань ямар их өрөвчхөн, сайхан сэтгэлтэй сайн охин байсан гээч. Эвий дээ, миний муу охин. Энэ хэргийн учрыг тайлж байж л нүд амар хорвоог орхино доо.

Д.Болормаа

profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3658128/4d9/trackback

baabar10

2010.09.13 19:33:53
*.164.25.196

ene solongosiin talaar barimtat kino hiigeed mongoliin tv geer odor bolgon gargah hvn bn uu taminee ter tomor konteinert amidardag nuruu ni bogtiison hvmvvs ni hvrtel gertee suugaad jargaj chadahgvi vhtlee ajilladag  ter hodooniih ni evdersen salhind unah gej bgaa baishin gulgachin hvmvvs geed l zondoo .........................ali muug ni odor bolgon gargaj bmaar um manai ohiduudiin tolgoind uy bnaa  ...............heleh ch vg alga daa

profile

Маралгоо

2010.09.15 14:24:57
*.254.53.83

m1.JPG
http://www.yonhapnews.co.kr/bulletin/2010/09/14/0200000000AKR20100914238100054.HTML?did=1179m

profile

Маралгоо

2010.09.16 09:53:27
*.254.53.83

Өнөөдөр 20.00 цагт бидэнтэй утсаар  холбогдон мэдээлэл өгсөн хүмүүстэй хийсэн яриаг  энд дахин сонсохоор тавьлаа.

Та бүхэн 010 2837 0399 Лхагваа , 010 8188 6336 Амгаа , 010 8290 8668 Баярсайхан  зэрэг хүмүүстэй холбогдон бусад мэдээллийг аваарай.Тэд одоо бусад Монголчуудтайгаа  болон  амь насаа алдсан гэр бүлийнхэнтэй байгаа юм байна.


<

oyuka

2011.10.23 20:44:03
*.153.188.125

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1806 japan hvnii bichsen mglchuudiin tuhai niitle bi ergvvtej duusjee unshihaa bolivol setgehee bolino [3] bilgesh 2010-09-24 2346
1805 Эх орон уу? Эх дэлхий юу? [3] monh-monk 2010-09-23 1825
1804 Эрт битий хүнтэй суу i_love_you 2010-09-23 1880
1803 Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилж байна [2] i_love_you 2010-09-23 2802
1802 Эмэгтэйчүүдийн хамгийн тэнэг асуултууд… i_love_you 2010-09-22 2090
1801 Эрчүүдийн хамгийн тэнэг асуултууд i_love_you 2010-09-22 1979
1800 Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд i_love_you 2010-09-22 2259
1799 Ах yy? Дүү юy? [2] i_love_you 2010-09-22 1619
1798 Монгол хүүхэн ба Солонгос эр [2] i_love_you 2010-09-22 3479
1797 bid neg muu japanaar muugaa heluuleed l suuhuu [2] saakaaa 2010-09-21 1762
1796 Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. [2] ind 2010-09-20 2197
1795 Дэлхийн Дулаарал - Бидний амьдрал цааш үргэлжлэх үү үгүй юу гэдэг асуултыг тавихад хүрээд байна!!!!! ind 2010-09-18 2220
1794 Хятадад цааз хүлээж буй Монголын 14 иргэн бий Маралгоо 2010-09-18 2418
» Солонгосын иргэнтэй зуучлалаар танилцсан Монгол эмэгтэй амиа алджээ [4] Маралгоо 2010-09-13 2634
1792 Jantsannorov-mongolchuud-bid-oyuun-sanaany-gun-hordlogond-orchihson-yavna 성은 2010-09-12 1639
1791 Бухимдал үндсэрхэх үзлийг бадрааж байна i_love_you 2010-09-10 1872
1790 ДОХ-той хүний захиа [1] i_love_you 2010-09-10 2358
1789 Оюутнууд оготно зурам шиг подволоор амьдарч байна [2] i_love_you 2010-09-10 2161
1788 Монголын эрчүүд яагаа вэ… i_love_you 2010-09-10 1964
1787 Баян хүнтэй л гэрлэвэл жаргана гэж бодож байгаа бол эндүүрэл [1] i_love_you 2010-09-10 2044
1786 Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. ind 2010-09-09 1646
1785 Үнэн гэж байдаг уу? ind 2010-09-06 1610
1784 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫг ДЭМЖИХ ТӨВ гадаад ажилчдыг дэмжих төв 2010-09-06 1726
1783 " 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ " i_love_you 2010-09-04 1487
1782 Ядуу хүнтэй суулаа гээд муухай амьдрах юмуу i_love_you 2010-09-04 1842
1781 хятадын мэдээгээр Иргэдийн цагдаатай нь нүдчихсэн хэрэгийг ингэж л цацаж байна даа [2] i_love_you 2010-09-02 2613
1780 ӨНӨӨДӨР ЯЛАЛТЫН ӨДӨР monh-monk 2010-09-02 1775
1779 Монгол үндэстэн орших уу?уусаж үгүй болох уу? i_love_you 2010-08-30 2094
1778 Охидоо хаана нуух вэ? [2] i_love_you 2010-08-30 2482
1777 Хүний наймаа хүрээгээ тэлсээр байна i_love_you 2010-08-30 2747
1776 Эрээнд Монгол хүүхдүүд алга болох болжээ i_love_you 2010-08-30 1772
1775 “ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”(Ñîëîíãîñò àìüäàð÷ áàéñàí ìîíãîë÷óóäûí ñàéí äóðûí õîëáîî) monh-monk 2010-08-24 2288
1774 Сайхан уйлах юмсан! i_love_you 2010-08-20 2414
1773 Ц.Жаргалсайханд ;Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн” хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. monh-monk 2010-08-20 2074
1772 Хятадад Монгол охид байхгүй муж, хот гэж алга” [1] i_love_you 2010-08-15 2518
1771 Өөдгүй МОНГОЛ амьдрал [3] i_love_you 2010-08-15 2361
1770 Өсвөр нас ба гар хангалга k..............k 2010-08-15 6732
1769 Улсын нууц задруулагсад 1932 2010-08-14 1787
1768 Цонх monh-monk 2010-08-14 1766
1767 hvvhemseg eriig herhen nomotgoh be???????????/ [2] k..............k 2010-08-12 2216
1766 admind [5] k..............k 2010-08-11 1742
1765 Цэргийн мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав [5] monh-monk 2010-08-09 2541
1764 hi allll asuuh ym bn ldaa [2] zaats 2010-08-08 1795
1763 Udurin mendees asyya??? zahirma 2010-08-08 1374
1762 Эрүүл энхийн манаа эрүүл үү? [2] monh-monk 2010-08-05 2021
배너신청
자생병원

배너신청