배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Хайр богинохон гэж би урьд нь боддоггүй явж...

Уншсан 1246 vote 0 2010.08.09 20:30:37
Маралгоо *.254.53.83 http://www.mglclub.com/forum9/3499453

Гал тогооны өрөөнд би хүйтэн хуушуур идээд зогсож байлаа. Хайруулын тавагнаас шууд гараараа аваад л. Нүцгэн хөлийг минь шалны хулдаас хайрч байсан ч би зогссоор л, гашуун нулимс унаган, бас тэгсэн мөртөө хүйтэн хуушуур идсээр байлаа...

Жаргалтай яваа хүн бүтэлгүй хайр ямар байдгийг мэддэггүй гэдэг. Харин би аз жаргал, хайр хоёрыг хоёуланг нь хүссэн минь буруу байсан гэж үү? 

Оргил маань гэнэт намайг санаад хотын нөгөө захаас над руу давхиад ирээсэй гэж би хүлээсээр л байлаа. Тэгээд хаалганы минь гадна талд ирж хэсэг тээнэгэлзээд, магадгүй нэг санаа алдаад, хонх дараасай гэж би хүлээсээр байна даа. Хаалга руугаа хурдхан гүйгээд очмоор л байлаа. 

Хайр дутсан ч дотроо нуудаг хүүхнүүд 

Гунигт намрын нэгэн хүйтэн үдэш энэ явдал эхэлсэн юм. Найз хүүхний маань төрсөн өдөр болж, бид гурвуул нийлэн нэгэн кафед тэмдэглэхээр орлоо. Мөхөөлдөс, самар, шил дарс, лаатай цуг захиалж, ширээн дээрээ тавиулаад гурвуулаа ярилцан удаан суусан.

Хэн хэн нь гайгүй царай зүстэй, бас ухаантай хүүхнүүд боловч хайрын жаргал дутсан бид гурав гадна талдаа их л хөгжилтэй дүр үзүүлж, хэнээс ч, юунаас ч хараат бус, эрх чөлөөт хүмүүс шиг царайлан сууцгааж байлаа. Бидний хажуугийн ширээнд сууж байсан нэгэн залуу алсыг ширтэн суугаа бүргэд мэт надад харагдсан юм. “Бүргэд өөдгүй юм хийдэггүй байх аа” хэмээн намайг хальтхан бодож суух зуур үл таних мөнөөх залуу босон бидний ширээ рүү хүрээд ирэх нь тэр. Бид гурвын яриа даруй тасарч, мотоциклчийн гэмээр хүрэм өмссөн, тамирчин төрхийн тэр залуу руу гайхан харцгаалаа. 

-Сайн байцгаана уу? Таныг бүжгэнд уривал болох уу? хэмээн мэндлэхдээ тэр залуугийн бор нүдний харц над руу ширтэж байв.  Би бага зэрэг сандарсан ч ширээний цаанаас алгуурхан босохдоо найз хүүхнүүдийн маань атаархсан харц намайг шөвөгдөж байхыг мэдэрч байлаа.  

Нууцхан мөрөөдөл 

Тэр залуугийн гар зөөлхөн боловч чийрэг, найдвартай санагдаж, бүжиглэж байх зуураа чихэн дээр минь шивнэх шахам нэлээд зүйлийг тэр ярьсан юм. Харин би тэр үдэш юу ярьж байснаа одоо санадаггүй. Үйл явдлууд дуугүй киноны дүрс шиг л одоо нүдэнд харагддаг.  Шинэ танил тэр залууг Оргил гэдэг бөгөөд миний хүлээж явсан хүн мөн шиг санагдаж байлаа. Бүжиг дуусахад Оргил намайг ширээнд минь хүргэж өгөөд, нэрийн хуудсаа өгч,  инээмсэглээд буцсан... Тэр үдэш найз хүүхнүүд маань над руу тоглоомын үгс чулуудан суусан ч тэдний маань харц цаанаа л нэг гуниг дүүрэн байсан даа...

Дараа нь би гэр рүүгээ ганцаараа, хүйтэн хоосон автобусанд суун, цастай замаар явсан. Яагаад ч юм, Оргилд тэврүүлэхсэн хэмээн нууцхан мөрөөдсөөр байлаа... “Энэ том хотын хаа нэгтээ Оргил одоо харьж яваа байх даа. Нээрээ надад нэрийн хуудас нь байгаа ш дээ.

Ярьчихдаг юм билүү?”. Тэрхүү хэсэгхэн дөрвөлжин хатуу цаасыг би гарган утасны дугаар, нэрийнх нь үсэг бүрийг амандаа шивнэн уншлаа. 

Тэгээд цүнхнээсээ гар утсаа гарган, бээрсэн гараараа дугаар руу нь залгаж байхдаа  Оргилтой яг тэр мөчид хамт байхыг ихэд хүсч байсан. Оргил ч намайг утасдахыг хүлээж байсан юмуу гэлтэй тэр даруй утсаа авч яриад, хаанахын автобусанд явааг минь асууж, эцсийн буудал дээр тосохоор тохирсон юм.  

Анхилуун кофе 

Тэдний байрны цахилгаан шат их л хурдан өгсчих шиг санагдаж, зүрх минь ихэд догдолж байлаа. Оргил ганцаараа амьдардаг ч аятайхан гэрлийн бүрхүүл таазандаа зүүж, гэрээ тохижуулан, ханандаа нэлээд уран зураг өлгөсөн айл байлаа. Дөнгөж чанасан кофены анхилуун үнэр гэрээр дүүрэн ханхалж, миний өмнөх ширээн дээр Оргил халуун кофе тавиад “Хоол хийхдээ би муухан ч кофе чанахдаа гайгүй шүү. Сүү хийх үү?” гэлээ. 

 Хүйтэн эмэгтэй гэж байдаггүй

 Үнсэлт... Эхэндээ хөнгөн, намайг судалж байгаа мэт болгоомжтой үнсэлт. Яг л миний мөрөөдөж явсан үнсэлт. Дараа нь Оргилын үнсэлт улам улам халуун, тачаангуй болж, түүний тэвэрт би догдлон чичрэн байсан... Тэр шөнө би хүйтэн эмэгтэй гэж байдаггүй юм байна, харин эв хавгүй, эсвэл дэндүү яаруу эр хүнээс болж л зарим эмэгтэй секст хүйтэн, хөндий болдог юм байна гэж ойлгож билээ.

Оргил тэвчээртэй, бас зөөлөн энхрийлж, гоёмсог, эмзэг гангар шаазан мэт надад болгоомжтой хүрэх нь таатай санагдаж байлаа... Намрын урт шөнө байсан ч хурдан өнгөрөх шиг надад санагдсан. Хэсэг дугхийгээд сэрээд харахад дэргэд минь унтаж байгаа Оргил үнэхээр сайхан харагдаж байлаа. Нойрон дундаа Оргилын инээмсэглэхийг ширтэж байхдаа би цаашдаа дахин ганцаардаж амьдрах хэрэггүй юм хэмээн шийдсэн билээ. 

Тэр шөнөөс хойш төдий л удалгүй би Оргилын байранд нүүн очиж, хамтдаа хагас жилийг бараг ухаангүй мэт өнгөрөөсөн. Урьд нь би “хайр гэдгийг зөвхөн киночид, зохиолчид л санаанаасаа зохиодог” гэж боддог байж. Гэвч надад, бид хоёрт ирсэн тэр хайр бол үнэхээр ховор, сайхан хайр байсан юм.   

Зүүд мэт 

Намайг хэн ч, хэзээ ч халамжилдаггүй, би ч халамж үгүйлэхгүй амьдардаг байж. Харин Оргилын дэргэд байхдаа би эмэгтэй хүн гэдгээ илүү мэдэрч, бас зүгээр ч нэг эмэгтэй биш эрх танхил, хүслэн татсан, гоёмсог, бас гэм хоргүй, цагаахан ааш авир гаргах эрхтэй эмэгтэй гэдгээ илүү мэдэрч байсан.

Намайг хэд хоног өвдөж хэвтэхэд Оргил дэргэдээс минь огт холдоогүй. Эмч олж, гэрт дагуулж ирээд, өөрийнхөө эрүүл мэндийг төдий л тоодоггүй мөртлөө миний биеийг тун их анхаарч, эмчийн өгсөн зөвлөгөө бүрийг нямбайлан бичиж авсан. Шөнө унтаж байснаа босож, миний ор руу хүрч ирээд халуурч байгаа эсэхийг маань шалгаж, өдөр нь жимс, амттан, тахианы шөлөөр намайг дайлдаг байв. “Оргил яасан өөр болчихоо вэ” хэмээн найзууд нь, аав, ээж хоёр нь ч бас гайхаж байсан.

Зүгээр зуурдын хүн гэж намайг бодоогүй учраас л тэгсэн болов уу. Оргил намайг өөрийнхөө аав, ээж болох аятайхан зантай, овор багатай хүмүүстэй танилцуулж байсан.  Танилууд маань намайг “Царай ороод, гоё болчихжээ” гэдэг байлаа. Би шинэ газар ажилд орж, хайраа олоогүй яваа хуучин найз хүүхнүүдтэйгээ ч уулзах завгүй болсон. Хоёр найз маань ч  надад атаархсан биз, таг чиг болчихсон байлаа.

Тэр хайрандаа Оргил, бид хоёр хагас жил умбасан. Бие биедээ сайхан хоол хийж, нэг нэгэндээ зориулан шүлэг бичиж, бяцхан бэлэг бэлддэг байлаа. Дуртай киногоо цуг үзэж, завандаа хотоор хөтлөлцөн хамт алхана.  Хоёулаа зэрэг унтаж, бараг зэрэг сэрж, Оргилын хүрэн нүд рүү ширтэх үедээ би хорвоогийн хамгийн жаргалтай хүн мэт өөрийгөө боддог байж дээ. Ажил дээрээ ч би сүрхий амжилт олж, удирдлага маань намайг сайн ажилтан хэмээн үлгэр жишээ болгодог байлаа. Урьд нь бол хийж чадахааргүй байсан ажил өгсөн ч би хийчих эрчтэй, тэмүүлэлтэй байсан. Хайрын жигүүр ургасан үедээ хүн юуг ч чадмаар санагддаг юм билээ.  

Хайр дуусдаг гэж үнэн юм уу?

Гэвч цаг хугацаа өршөөлгүй. Намайг гэсэн Оргилын хайр нэг л мэдэхэд багасаж, гундсан даа. Өөр хүүхэнтэй болоогүй ч гэсэн намайг нэг л анзаарахаа больчихсон байлаа. Надтай хамт байхдаа ч урьдынх шигээ харахаа больж, ямар нэг эд зүйл рүү харж байгаа юм шиг л хайнга хардаг болсон. Намайг хараад нүд нь сэргэхээ больж, надтай ярьж байхдаа залхан эвшээх шахаж, үнсэлт нь нэг хэвийн, жижүүрийн үнсэлт гэмээр болчихсон байлаа... Тэгээд л би тэднийхээс явсан.

Байрны түлхүүрийг нь ширээн дээр нь тавиад гарсан. Харин ард минь хаалга хаагдсаны дараа түгжээ торхийж дуугарахад гайхан эргээд хартал Оргил өөрөө хаалгаа дотроосоо түгжиж байсан. Тэгээд л тэр ганцаараа, амар тайван үлдсэн дээ. Үүрэндээ сууж байгаа бүргэд шиг. Бүргэд өөдгүй юм хийдэг юм билээ. Гэхдээ би ч бас хайр нь дууссан хүнийг “өөдгүй юм хийлээ” гэж албадах нь буруу л даа. “Зүрх тушаал дагадаггүй” гэж үнэн юм хойно.  

Сэтгэлийн шарх 

Зовох үед л хуучин найзууд голдуу аминд ордог. Хайр эдлээгүй, өнөө л азгүйхэн хоёр найз маань намайгаа дахин эгнээндээ хүлээж авсан. Одоо бид гурав урьдынх шигээ хааяа уулзаж, кафед сууж, далан долоон үг дэлгэдэг ч эрчүүдийн тухай ярихаас дөлдөг болсон доо.     Харин зүрхний минь шархны өвдөлт, сэтгэлийн гуниг маань надаас нэг ч минут холдохгүй л байгаа.

Эргэн тойронд болж байгаа зүйлс бас л дуугүй кино шиг өрнөж, би бараг юу ч анзаарахгүй явна. Хүмүүсийг харсан ч би тэднийг анхаарч сонсохоо больж, тэд юу ярьж, бас би өөрөө юу хэлж буйгаа сайн анзаарахгүй л байна.  Яагаад ч юм, урьдынх шигээ л Оргил маань хотын нөгөө захаас над руу яаран хүрээд ирэх юм шиг хүлээдэг. Хоосон хүлээлт гэдгээ ч бас ухаарч сууна.

Нааш цааш холхиж, цонх руу дөхөж очоод, Оргилыг зөвтгөн уучлах олон шалтгаан зохиож, өөрөөсөө өмөөрөхийг хичээсээр л байна. Би одоо хүртэл түүнд хайртай байдаг нь сонин шүү ... “Гэхдээ яагаад заавал би ингэж зовох ёстой юм болоо? Би хаана, ямар алдаа гаргасан юм бол?” гэдэг асуултууд надаас хариу нэхэн ээрсээр л байна.     

 А. 27 настай, /жинхэнэ нэрийг өөрчлөв/

  Хайрын галыг унтраахгүй байхын тулд яах вэ?

Хайр бол галын дөл шиг юм. Түлш нэмж, дэмжиж байхгүй бол гал унтардаг шиг. Тиймээс “хайрын түүдэг галынхаа” дөлийг үлээн сэргээж байх нь хамгийн чухал. 

Хэрэв хайрт чинь таныг хайрлахаа больсон бол “эмгэнэл, гуниг” гэж бүү хүлээж ав. Та өөрөө ч бас танд хайртай хүнийг орхиж л байсан болов уу. Бараг л хүн бүрийн амьдралд тохиолдож байдаг зүйл учир эмгэнэн бүү хүлээж ав. Хүмүүс тэвчээд л амьдардаг. Амьдрал арвин баян юм хойно хайр дахиад л ирнэ. 

Ням гариг сэтгүүл

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3499453/6bf/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211361
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366677
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
17526 Төрсөний дараа гэдэсээ хэвийн байдалдаа оруулахийг хүсч байгаа эхчүүдэд Дотор эрхтэн муу байвал бүх өвчний уурхай болно. [1] ANGEL SALON 2010-08-10 1549
17525 surgaltand zuuchilna huuuuue 2010-08-10 1021
17524 СОЛОНГОСТ БОЛОН ГАДААДАД БАЙГАА БҮСГҮЙЧҮҮД ИЙМ Л БАЙНА ДАА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-10 1884
17523 AVCH CHADAAGUI TSALIN halh gol 2010-08-10 1059
17522 Erhem geriin ezegtei naraa zovlooroi? [2] konpoyn 2010-08-10 2819
17521 HUUHNUUDEE HARIULAAD BGAARAI MR ESUDER 2010-08-10 594
17520 ЧЭЖҮД ТАНИЛЦЪЯ !!! 4 ШӨНӨ 5 ӨДӨР 390,000w XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-10 556
17519 hudaldaj avii [1] Tsetseguyanga 2010-08-10 1120
17518 helj uguuch [1] madahbadrah 2010-08-10 1065
17517 Busguichuud mini yaraltai hariulaad ogooch. [4] my dong 2010-08-10 1195
17516 huuhdiin gerchilgee [5] Tsetseguyanga 2010-08-10 1256
17515 XAIRTAI jagaa4458 2010-08-10 758
17514 Zovlogoo ogooch, 담석 buyu tsosnii chuluu xanandaa oirxon baigaa [2] ㄷ쇼 2010-08-10 1395
17513 TvN-iin 러브 스위치 nevtruulegt orj baigaa mgl oxin Sarand [1] asdfgtre 2010-08-10 1283
17512 ..ЭНЭ ТОО БАРИМТАНД МАШ ЭМЗЭГЛЭНЭМ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-10 861
17511 ЧИ ЭХНЭРТЭЙ ЗАЛУУ СОНИРХДОГГҮЙ БИЗ ДЭЭ ТЭГВЭЛ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 1115
17510 СОЛОНГОСТ БАЙДАГ МОНГОЛЧУУДАА ГҮНЭЭ ТУСЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 1221
17509 БҮГД ОРИГ БРЭНД ...ТҮРИЙВЧИНД 2000 $ БАЙНА .... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 1410
17508 30 orchim nasnii eregtei hun so ruu gargaj ogno [3] tvnews 2010-08-09 914
17507 ЭЛГЭМСҮҮ БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ЯАРАЛТАЙ ХАРИУЛААРАЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 769
17506 ЭЛГЭМСҮҮ УУЧЛААРАЙ ИЙМ ЗҮЙЛ БОЛЧИХЛОО [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 891
17505 emnelgiin orchuulga hiij uguh hvn haij bna? [3] mcblog 2010-08-09 1001
17504 *УРГАЦЫН БАЯРААР * ЧЭЖҮ АРАЛААР АЯЛAЦГААЯ !!! АЯЛАЛЫН ЗАРДАЛ: 390 000 вон XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-09 558
17503 ЭНЭ ХУДЛАА САНАЛААРАА ГАРЧ БОЛНО БУЦАЖ СОЛОНГОСТ ОРУУЛАХГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-09 734
17502 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 [1] ***ИнээM.Cэглэл*** 2010-08-09 731
17501 ** БҮСГҮЙЧҮҮДЭЭ ** ***ИнээM.Cэглэл*** 2010-08-09 727
17500 hvvhenvvdee ym asuue [3] 누나 2010-08-09 1075
17499 haij bna [1] ekhomina 2010-08-09 1000
17498 asuuya [4] Heregtei 2010-08-09 993
17497 tolgoi baridag hun bnuu [1] bugshire 2010-08-09 866
17496 angli helnii damjaa [2] odgarag 2010-08-09 2256
» Хайр богинохон гэж би урьд нь боддоггүй явж... Маралгоо 2010-08-09 1246
17494 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gcall1 2010-08-09 466
17493 site [2] 반지 2010-08-09 919
17492 eejvvdee asuuh ym bn aa tuslaachee........... [2] gal23 2010-08-09 1080
17491 BAGHIIGAA HAIJ BNA DAWAAHUU BAGSHA BANA UU? shuushuu 2010-08-09 919
17490 DURLAJ BAINA [1] jagaa4458 2010-08-09 903
17489 mongon guivuulga yvuuldag ymar kargo bna 10 horoolold soulees [2] dorj58 2010-08-09 1235
17488 soulees ymar kargo 10 horoolold ymar nertei kargo ajildag ve [3] dorj58 2010-08-09 873
17487 huuhed yavuulii cd.key.crack 2010-08-09 697
17486 manihaan zaaval unshad helj tuslaarai!!!!!!!!!!!!!!! [7] lunaeba 2010-08-09 1539
17485 Gaaliar oruulah u [3] zurchil 2010-08-09 1194
17484 hi budaa asuuy ? [1] vrtei hvn jargaltai 2010-08-09 942
17483 Elgemsuu helj ugooch [1] ulaan malgait 2010-08-09 757
17482 ОРООД ҮЗЭЭРЭЙ МОНГОЛЧУУДАА www.topmedee.mn 1231232 2010-08-09 4768
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 548 549 550 551 552 553 554 555 556 557 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청