Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Энэ онд БНСУ Монгол Улсаас дахин ажиллах хүч авахаар болж 15 мянга орчим иргэд бүртгүүлэн 14 мянга 600 гаруй хүн 3100-хан “виза”-ны төлөө өрсөлдсөн. Үлдсэн 10 мянган гаруй иргэдээс 100 гаруй хүн шалгалтын дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, санал гомдол гаргаад байгаа. Анхнаасаа 3100 хүн тэнцүүлэх ёстой байсан Солонгосын холбогдох байгууллага бүртгүүлэх хүсэлтэй хүн бүрийг хязгааргүй бүртгэх журам оруулсан нь өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэх шалтгаан болсон гэх хүмүүс цөөнгүй. Тиймээс ч шалгалтад тэнцээгүй иргэд шалгалтын дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Үүний дагуу НХХЯ, Гадаадад ажиллах хүч илгээх төв Солонгосын холбогдох агентлагт 80-аас дээш оноо авсан иргэдийн материалыг дахин нягтлах, 80-144 оноо авсан 5000 гаруй иргэдийг бүгдийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тэнцсэн хүмүүсийн нэрийг тус улсын хөдөлмөрийн биржид байршуулах гэсэн хоёр хүсэлтийг гаргасан юм. Хүсэлтийн хариу долдугаар сарын 28-нд буюу өчигдөр гарах байсан ч нааштай хариу авахыг хүлээсэн иргэдийн горьдлого талаар боллоо. Шалгалтын дүнд сэтгэл дундуур байгаа иргэд арваад хоног НХХЯ, ГАХИТ-ийн үүд манаж сууна. Тэдний дунд дөрвөн жил дараалан Солонгос хэлний шалгалт өгөөд тэнцээгүй ч хүн байх. Бид энэ талаар гомдолтой байгаа иргэдийн байр суурийг сонирхоход дараах хариултыг өгч байна.
БЗД-ийн иргэн н.Хандсүрэн:
-Манай хүү, охин хоёр шалгалт өгсөн. Хүү маань дөрөв дэх удаагаа энэ шалгалтыг өгөөд 116 оноо авсан ч тэнцсэнгүй. Олон жил хөөцөлдөж энэ жил итгэл найдвар тавьж байсан ч бас л чадсангүй. Гомдолтой байна. Олон хоног зардал чирэгдэл болсон. Бүртгүүлэхдээ хүртэл дотор нь ажиллаж байсан хүнд 50 мянган төгрөг “атгуулж” байж бүртгүүлсэн. Одоо гомдолтой байгаа хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч Солонгосын хөдөлмөрийн биржид байршуулж өгөхийг л хүлээж байна гэлээ. Энэ мэт олон иргэд тэнд хүлээж байсан тул ГАХИТ-ийн дэд захирал С.Энхболдоос зарим асуултад хариулт авлаа.
-Солонгос улсын холбогдох агентлагт хүсэлт хүргүүлээд байгаа. Хүсэлтийн хариу хэрхэн шийдэгдэх бол?
-Иргэдийн хүсэлтийг дамжуулсан. Гадаадад ажиллах хүч илгээх төв бол зуучлагч байгууллага. Шийдвэрийг зөвхөн Солонгосын тал шийдэх учир ямар хариу ирэхийг мэдэхгүй байна.
-Шалгалтад тэнцээгүй иргэдийн зүгээс 3100 хүнийг авах нь тодорхой байхад олон мянган хүн бүртгэх шаардлагагүй байсан гэсэн яриа бий. Бүртгэх хүнийхээ тоог хязгаарлах боломжгүй байсан юм уу?
-Солонгос улсаас иргэдийг бүртгэх тухай журам ирсэн. Тэрхүү журамд бүртгүүлэх хүсэлтэй хүн бүрийг хязгааргүй бүртгэнэ гэсэн байгаа. Бид түүнийг нь өөрчилж, бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн тоог хязгаарлах эрхгүй. Энэ тухайгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа мэдээлсэн. Нэгэнт авсан онооныхоо дарааллаар 3100 хүн тэнцүүлсэн байхад одоо ингэж чирэгдэл болох хэрэггүй. Вьатнам улсад 71 мянган хүн бүртгүүлснээс 8000 иргэнийг тэнцүүлсэн тухай мэдээ бий. Тэгэхээр энэ зөвхөн манай улсад л үүссэн нөхцөл байдал ч биш.
-Бүртгэл болж байхад онооны талаар ойлгомжтой тайлбарласан уу. Иргэдийн дунд 80-аас дээш оноо авсан бол тэнцэнэ гэсэн ойлголт байсан?
-Тийм юм байхгүй. Тэр 80 оноо бол зөвхөн босго оноо. Иргэдийн авсан онооных нь дарааллаар жагсааж эхний 3100 хүнийг авна гэдгийг маш сайн ойлгуулж хэлсэн. Энэ жилийн хувьд иргэдийн хэлний мэдлэг сайн байсан учраас 144 оноо авсан хүн тэнцээгүй.
Солонгос хэлний шалгалт өгөхөөр нийт 15 мянга орчим иргэн бүртгүүлсэн. Тэднээс тус бүр 26 мянган төгрөгийн хураамж авсныг хүн бүр мэдэж байгаа. Энэ жилийн хувьд 20 мянган төгрөгийг Солонгосын холбогдох агентлаг зарцуулж, зургаан мянган төгрөгийг нь дотооддоо шалгалт зохион байгуулахад зарцуулсан тухай мэдээлэл бий. Тэгвэл бүртгэлийн хураамжаас хэдэн төгрөг цугларсаныг тооцоод үзэхэд зөвхөн бүртгэлээс 390 сая төгрөг цугларчээ. Түүний 300 сая орчим нь буюу хүн бүрээс авсан 26 мянган төгрөгийн 20 мянга нь Солонгосын “төсөвт” төвлөрнө. Харин манай ГАХИТ-ын зохион байгуулалтад зарцуулсан гээд буй хүн тус бүрийн зургаан мянган төгрөг нийтдээ 90 орчим сая төгрөг болохоор тооцоо бий. Тэгвэл энэ мөнгийг хэрхэн зарцуулсан талаар ГАХИТ-ийн санхүү аж ахуйн албаны дарга Д.Цэрэнжамцаас тодруулахад эсрэгээрээ өөр тайлбар өгч байна.
-Бүртгэлийн хураамжаас цугларсан мөнгийг хэрхэн зарцуулсан бэ?
-Бүртгэл явуулах, шалгалт зохион байгуулахад сургууль, анги танхимын түрээс, хянагч багш, цагдаа нарын цалин хөлс, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх зэрэгт нийтдээ 106 сая төгрөг хэрэгтэй байсан. Харин манай байгууллагад бүртгэлийн хураамжаас 79 сая 195 мянга 300 төгрөг төвлөрсөн. Харин ч бид үлдсэнийг нь өөрсдөөсөө гаргаж алдагдалтай ажилласан.
-Яг юу юунд энэ мөнгийг зарцуулсан юм бэ?
-14 мянга 600 зуун хүнээс нэгэн зэрэг шалгалт авахын тулд 20 сургуулийн 500 гаруй ангийг түрээсэлсэн. Сургуулийнхаа багтаамжаас шалтгаалаад түрээсийн төлбөр нь харилцан адилгүй байсан. Ерөнхийдөө зардлын дийлэнхийг сургуулийн заал түрээслэхэд зарцуулсан. Хянагч багш, цагдаа нарын цалин, хулдаасан хэвлэл, сургуулиудын түрээс зэрэгт нийтдээ 71,5 сая төгрөг зарцуулсан тооцоо байна. Үлдсэн 8 сая гаруй төгрөгийг харууул хамгаалалт, бусад урсгал зардалд зарцуулсан. Энэ талаар бид дэлгэрэнгүй тайлангаа мэдээлэх шаардлагагүй.
-Харин Солонгосын талд шилжүүлсэн 300 сая төгрөг хаашаа орсон бэ?
-Тэд шалгалтын материал боловсруулахад зарцуулсан байх. Тэдний юунд зарцуулж байгааг манай байгууллага мэдэхгүй. Солонгосын тал зөвхөн манай улсаас бус Азийн хэд хэдэн орноос ажиллах хүч авдаг. Тэдгээр улсын иргэд ч бүртгүүлж, шалгалт өгсний төлбөр төлдөг гэв.
Холбогдох байгууллагын хүмүүс нь дээрх хариултыг өгч байна. Тэдний тайлбарласнаар шалгалтад тэнцээгүй хүмүүс бүртгэлийн хураамжаа буцааж авах талаар гоьрдолтгүй аж. Учир нь бүртгүүлэхдээ буцаан олгохгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурчихжээ, иргэд. Энэ мэтээр чухам юунд хэрхэн зарцуулдаг талаар Гадаадад ажиллах хүч илгээх төвийнхөн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.
teneg awgai ene bichlegee yasan ih oryyldag vym neeh yrt medrel myytai awgai vymaa
ХАР АЖИЛ ХИЙХ ГЭЖ БУЙ ХҮНЭЭС ХЭЛНИЙ ШАЛГАЛТ АВДАГ МУНХАГ ХҮЙ НЭГДЛИЙН ХОЦРОГДСОН СЭТГЭЛГЭЭТЭЙ УЛС ДЭЛХИЙД СОЛОНГОСООС ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ