Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Амьдрал маань хэцүү байнаа, хэцүү гэхэд бас арай хатуудах биз. Миний уруудалтын үе намайг арван зургаатай байхад Герман явснаас минь эхэлсэн юм.  Арван зургаа хүрч байхдаа би Герман явж сурахаар боллоо, явахаасаа өмнө нэгэн сайхан залууд сэтгэл алдран онгон биеэ өгсөн юм.

Тэгээд яах аргагүй Герман явах болж түүнийгээ сэтгэлдээ 2 жилийн турш ариун нандинаар нь хайрлаж явлаа. Түүнийгээ санаж, гэрээ санаж, гадаад оронд дасахгүй байж, олигтой ч сурсан зүйлгүй байсаар бие минь өвдөж сургуулиа хаяад эх орондоо ирлээ.

Ингээд л ээж аавдаа эрхлэн биеэ тэнхрүүлж аваад шинэ хүсэл мөрөөдөл зорилготойгоор шинэ сургуульд орж, хайртай хүндээ ирэхээр шийдлээ.  Гэтэл нөгөө хүн маань хүнтэй суугаад хүүхэдтэй болчихсон байдаг байгаа. Тэгээд л ёстой бүх зүйл утгаа алдаж ганцаардаж сэтгэлээр унаж архи дарстай найзалж, сайхан залуу наснийхаа эхлэлийг бүтэлгүйтгээр эхлэж билээ. Удалгүй нэг хүнтэй би таарлаа. Тэр миний хаана ч хүрэхгүй гэсэн их эелдэг, хүнийг ойлгож сонсдог, сайхан сэтгэлтэй сайн залуу байсан юм. Хатаж эмтэрсэн сэтгэлд минь гэрэл гэгээ тусах шиг болж би ганцаараа биш намайг хайрлах хүн байдаг юм байна гэж бодож эхэлсэн юм. Түүнтэй суух талаар бодож яваагүй ээ, зүгээр л үерхдэг байлаа. Гэтэл удалгүй жирэмсэн боллоо. Ахиад л хамаг байдаг хамаатан садан, ах дүү нар найз нөхдөөрөө муу хэлүүлэн байж нэг хөөрхөн хүүг энэ дэлхийд авч ирлээ.
Энэ үед манай ээж аавын хувийн бизнес дампууралд хүрч, ээжийн минь бие өвдөж, эмээ минь өнгөрч, бид гэрээсээ хөөгдөхдөө тулсан байсан юм. Ийм шалтгаанаас болж би хайртай гэдгээ ч мэдэхгүйгээр нэгэн хүнтэй сууж хүүг нь  төрүүлээд гэрт нь очиж амьдрахаар явлаа. Хүүхэд төрүүлнэ гэдэг хүн бүхний хийж чадахаар тийм амархан сайхан ажил биш юм байна лээ. Энэ хугацаанд би зөндөө зүйл бодож зөндөө зүйл сурч авсан.

За тэгээд нэг гэрт ороод хүүхэдтэйгээ зууралдаад нөхөр бид 2 эвтэй байхаа болилоо. Анхандаа энэ бүхэн надаас л боллоо гэж бодоод би зөндөө сургалт дамжаа, фитнэс гэх зэргээр сэтгэлээ сэргээх гэж оролдсон. Гэсэн ч нэг л болсонгүй, толгойд минь нөхрөөсөө салах л бодол орж ирээд, тэр хүнээс л хол байвал сайхан болох мэт санагдаад байв.
Ингээд удаагүй байтал нэг найзтайгаа гадуур явж байгаад би өөрийнхөө мөрөөдлийн залуутайгаа учирсан юм. Энэ бүхэн яг одоо болж байгаа л даа. Бид бие биедээ ихэд таалагдсан ч намайг нөхөртэй гэхээр тэр  зайгаа жаахан бариад байгаа. Бидний хооронд дотно гэх зүйл болж амжаагүй байгаа ч сэтгэлээрээ түүнтэй байх надад сайхан байдаг. Үүнийг нөхөр маань мэдээд бөөн юм болсон.  Ээж аавд минь хэлээд, салах дээрээ тулаад байна. Хүүгээ би авч үлдэхийг хүсэж байгаа ч боломж байхгүй. Ээж аав дээрээ очиж болохгүй, нөхөр дээрээ очиж болохгүй, нөгөө залуу дээрээ очиж чадахгүй, би гэдэг хүн энэ орчлон ертөнцөд багтах зайгүй мэт л санагдах юм. Би зүв зүйлээ хийгээд байна уу? Аль эсвэл бүр алдаа хийж байгаа юм болов уу? Би яг яах ёстой юм болоо? Өмнө нь би толгой мэдэн өөрийнхөө төлөө зоригтой алхам хийж, хэн нэгний өөдөөс сөрж байгаагуй л дээ. Магадгүй ийм байсан болоод л би одоо их сул дорой байгаа байх тийм үү?

Үүгээр дамжуулан би бусад залуу охиддоо хэдэн зүйл хэлмээр байна. Хүний амьдрал ялангуяа эмэгтэй хүний амьдралаар амьдрах гэдэг бүхэл бүтэн урлаг юм байна. Энэ хооронд нэг л зүйлд чи хайнга хандаж, нэг л зүйлд сэтгэл дундуур шийдвэр гаргаж ингэж тэгэсгээд болно гэж бодоод орхиж хэрхэв ч болохгүй. Юунаас ч хамааралгүй, хэнээс ч санаа зовохгүй, эрх дураараа чөлөөтэй байх үедээ сайн сайхан зүйлд тэмүүлж амьдралын сайхан бүхнийг мэдэрч, амсаж үзэх хэрэгтэй. Өөрийгөө л тордон хайрлаж, өөртөө хөрөнгө оруулж, өөрийнхөө ирээдүйн төлөө өөрөө л санаа тавих хэрэгтэй. Хичнээн сайн нөхөр сайхан хүүхэд байлаа гээд хэн нь ч чамайг өөр шиг чинь хайрлаж ойлгож мэдэхгүй. Өөрийгөө сонсож, өөрийгөө гүн мэдэрч, зорилгоо тод болгож, сайхан амьдрах хэрэгтэй. Би энэ бүх бололцоо боломжийг алдсаныхаа дараа маш их харамссан. Энэ эрх чөлөөг, энэ өөрийхөөрөө байх сайхан мэдрэмжийг, энэ сэтгэл ханамжийг би одоо эргүүлж олж авахын тулд нөхөр хүүхдээ золиослож байна.

Ахиж хэн нэгэн сайхан бүсгүй амьдралаа эхлэх торгон агшиндаа ийм алдаа хийж сэтгэлдээ мөнхийн сүүдэр унагаасай гэж би ерөөсөө ч хүсэхгүй байна. Хүний амьдралыг сонсох нь нэгэн сэтгэл догдлуулсан киног үзээд өнгөрөх шиг амархан санагддаг байх л даа. Гэхдээ ганцхан удаа ч болов би ингэж амьдарч байсан бол яах бол, юу хийх бол гэж бодон хэцүүг нь сэтгэлдээ мэдрээд үзэх хэрэгтэй. Тэгсэн цагт өөртөө байгаа эрүүл бие саруул ухаан, эрх чөлөө, хайр дурлал сайн сайхан бүхнийг үнэлж ямар үнэ цэнэтэй гэдгийг нь ойлгож авах болно. Алдахгүйн тулд энэ бүхэн надад аз жаргалыг өгч чадах уу гэж дандаа бодож байгаарай. Би энэ бүхнийг өөрийгөө мэдрээгүй таниагүй, амьдрал эрх чөлөөг ямар шан гэдгийг мэдрээгүй явж байгаа хүн болгонд ялангуяа эмэгтэй хун бүрт хэлэхийг маш их хүсдэг. Би дотроо хэзээ нэг өдөр энэ бүхний тухай олон хүнд танилцуулан ярьж өгч олон мянган залуу охидод тусална гэж бодож явдаг юм. За ингээд нуршуу удаан захиаг минь залхалгүй уншсан та бүхэнд баярлалаа. Боломж байвал надад зөвлөгөө, сэтгэгдэл юу ч хамаагүй бичээрэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3403880/76f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365249
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
16626 asuult bnaa [2] dars55 2010-07-19 729
16625 Сенсаци - Ариунааг үхцэн гээд баахан шуугиад өнгөрчээ [3] Маралгоо 2010-07-19 1021
16624 iveel mahnii delguuriin utasiig [3] topuser 2010-07-19 1010
16623 SOLONGOS DAHI MONGOLCHUUD TA BUHENDEE ERUULJUULEN , TURAAH hani mini 2010-07-19 2035
16622 ypon argaar turahiig asuuya [1] anar od 2010-07-19 1305
16621 ringoo idtai hvnd bolorgoo 2010-07-19 568
16620 ЗААВАЛ УНШААРАЙ . [2] Маралгоо 2010-07-19 1448
16619 ӨМХИЙ СОЛОНГОСЧУУДЫН БАС Л НЭГЭН ҮНЭН ДҮР ТӨРХ ... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 1124
16618 hariuulj uguuch [3] essetb 2010-07-19 926
16617 Хамтдаа мөнгө хийе batsy1 2010-07-19 625
16616 ,,,,,,,oiriin hugatsaand mgl ruu huuhed abj yabna........ tvnews 2010-07-19 708
16615 busguichuudee asuult bna [1] mn74 2010-07-19 1028
16614 eejuudee turshlagaasaa %-tsaach? [1] hoorhon0709 2010-07-19 732
16613 huuhdiin tsetserlegiin talaar asuuh gesiin [2] TopNaraa 2010-07-19 871
16612 gahit- d ugsun helnii shalgaltiin hariug taviad uguuch [1] zurchil 2010-07-19 801
16611 ИРИС ХИЙХ АРГА ЗАЯА 2010-07-19 2479
16610 Хийжүүлсэн ундааны аймшигт нууц ЗАЯА 2010-07-19 810
16609 tuslaarai humuusee emneleg asuuya [1] cuna 2010-07-19 716
16608 emneleg asuuyaa [3] ringoo 2010-07-19 767
16607 soogoor yu gedeg vee tuslaach [3] mundark 2010-07-19 804
16606 Elgemsuu gej ter negen elgemseg hund [1] budukeenee 2010-07-19 1018
16605 bvsgvichvdeese asuuya [1] dalainus 2010-07-19 647
16604 ЧИ ӨӨРТӨӨ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙВАЛ... ЧИНИЙ ХҮСЛЭЭР////////// [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 886
16603 ЧИ ДҮҮ ЗАЛУУТАЙ .....АМЬДРАЛ ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА .. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 1034
16602 НАМАЙГ ЯАЖ Ч ОРОЛДООД ТА НАР ДИЙЛЭХГҮЙ САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ>> [8] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 1200
16601 hi huuhdiin buunii delguur haana baidag yum be helej uguuch [5] sakudur 2010-07-19 1742
16600 MGL ilchingiin utasiig helej uguuch [3] 0912 2010-07-19 640
16599 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-19 459
16598 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-19 586
16597 Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төв eruulmend 2010-07-19 619
16596 Эрүүл мэндийн аялал eruulmend 2010-07-19 610
16595 solongosiin dramax.co.kr suwgiig haanaas shuud vzeh we [3] dalainus 2010-07-19 1220
16594 yaraltai helj ogooch [2] Hushlen 2010-07-19 748
16593 элгэмсүү би мундаг хүн дээ [12] Ц,ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 1253
16592 elgemsvvd gardaggviee g ali ni deer ni daraad shuud vzeh we ho dalainus 2010-07-19 568
16591 hi bvsgvichvvdee solongos tv iig haanaas bvh suwgaar ni orj vzeh we [1] dalainus 2010-07-19 1028
16590 Бүсгүйчүүдэдээ зориулж байна !!!!!!!!!!!!!!! herasalon 2010-07-19 1247
16589 МОНГОЛ ЭР ХҮН ЧИНИЙ ӨЛМИЙД МӨРГӨЁ ....ТЭД ХААНА БАЙНА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-19 853
16588 huuhdiin ner [5] Tsetseguyanga 2010-07-18 11873
16587 helj ogooch [4] kp 2010-07-18 894
16586 Би та нарт тэнхээгээрээ зуучлаад өгье Byambaga [20] ~~~*oGoGo*~~~ 2010-07-18 1909
16585 ээжүүдээс асууя [2] Мишээл 2010-07-18 954
16584 kiril vsgiin fond yaj suulgah we? zaaj uguuch eejvvdee [1] bawka 2010-07-18 1603
16583 БАЙНГА Л ХҮНИЙ АНХААРЛЫГ ТАТАЖ СОНИРХОЛТОЙ АМЬДАР..ОК Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-18 1051
» ЧИ ӨӨРӨӨСӨӨ ХАРАМЛАЛГҮЙ ЮМНЫ ХАМГИЙН ҮНЭТЭЙГ НЬ ХЭРЭГЛЭ . Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-18 957
배너신청
자생병원

배너신청