Moderator: mgl_300
Хорноосоо ангижир Бие организмаа хоргүйжүүлэхийн тулд өдөр тутмын хоолны цэснээс өөх тостой, шарсан хоолыг хасах шаардлагатай. Тодруулбал, юуны түрүүнд барбакю болон шарсан төмсөнд дуртай бол түүнээсээ татгалзах хэрэгтэй болох нь. Яагаад гэвэл элгэнд хуримтлагдсан өөх тос нь бие махбодийг илүү ихээр хордуулдаг. Үүнээс гадна сахарын хэрэглээнээс татгалзахыг зөвлөе. Учир нь сахар нь гэдсэнд орсны дараа элдэв төрлийн бактер үржих таатай орчинг бүрдүүлж өгдөг юм. Үүний сөрөг үр дагавар нь таны бие махбодид уг бактеруудаас ялгарсан хорт бодисууд илүү ихээр хуримтлагдана гэсэн үг. Улаан, улбар шар өнгийн хүнс Энэ удаад улаан өнгө нь ямар нэгэн “аюул”-ыг илэрхийлэхгүй. Улаан, улбар шар өнгийн ногоо нь С аминдэм, антиоксидантууд, эрдэс бодисоор нэн баялаг байдаг. Америкт явуулсан судалгаагаар ийм өнгийн ногоо, жимсийг тогтмол хэрэглэвэл зарим төрлийн хавдар тусах эрсдэл эрс буурдаг болох нь нотлогджээ. Иймд өвлийн улиралд олив буюу чидун жимсний тостой салат хийж идэх нь хамгийн сайн. Гүйлээс, шар чинжүү, амтат гуа, тоор жимс нь хөгшрөлтийн процессыг удаашруулж, зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулдаг бета-каротиныг хамгийн их хэмжээгээр агуулсан байдаг. Ногоон өнгийн жимс Ногоон өнгөтэй жимс нь бие махбодийн хувьд жинхэнэ “шүүр” болдог юм. Авокадо жимс гэхэд организмаас алкоголийг гадагшлуулдаг давуу талтай. Ийм учраас шартсан үедээ авокадо жимсний нухаш бүхий салат идвэл сайн. Өдөрт ядаж нэг ширхэг алим идэж занш. Алим нь бие махбодийн холестерины түвшинг бууруулж, хүнд металлын ионуудыг шингээн гадагшлуулдаг онцлогтой. Ус Бие организмаа эрүүл байлгахын тулд өдөрт хэр хэмжээний ус уух шаардлагатай юм бол? Энэ асуултын хамгийн зөв хариултыг олох гэж эрдэмтэд олон арван жил маргалдсан. Харин өнөөдөр судлаачид өдөрт нэг литр цэвэр ус эсвэл нэг литр нимбэгтэй ус, сахаргүй хүйтэн цай уух хэрэгтэй хэмээн үзэж байна. Дэлгүүрт савласан цай сахар, сахар орлуулагч, будагч бодис агуулсан байдаг тул гэртээ бэлтгэж хэрэглэх нь дээр. Харин бусад нэмэлт шингэнийг калигаар баялаг ногоо болон жимснээс л авах хэрэгтэй. |