Бичлэгийн тоо 2,391

 2006 оны 10 сарын 25

"Даяар Монгол" сонины № 034, 035 дугаараас авав.
“Таван тивийг тавхайгаараа тамгалсан хүн”. Энэ үгийг Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн  Ш.Отгонбилэг агсан П.Батзоригт зориулан хэлжээ.
Эрт цагт лам нар бургас матаж үүргэвч урлан хамаг эд зүйлсээ хийж үүрээд хорвоо дэлхийг “хоёр зээрдээрээ туулдаг” байжээ. Тэдний тулдаг хоёр таяг нь чоно нохойноос төдийгүй болзошгүй аюулаас биеэ хамгаалах зэвсэг нь, шөнө болохоор майхны багана, өдөр нь таяг болдог байжээ.  Харин өнөөгийн техникжиж, нэг тивээс нөгөө тивд зорчиход үдийн цайны хугархай төдийд,  гариг дэлхий маань атгын чинээхэн болсон “их хурдны” энэ цаг үед тэрхүү бадарчингийн үүргэвч үүрэн, хоёр таяг тулаад хорвоог туулна гэхээр сонин хачин, солжиу галзуу байлгүй яах вэ.
Хуучин цагт дэвэн дэлхийгээр хэрэн хэссэн бадарчин лам нарын тухай үлгэр домог, хууч яриа  Монголын ардын аман зохиолд хамгийн өргөн баялаг байдаг. Бадарчин лам нар паян ч ихтэй, тэдний туулсан зам ч, үзсэн, цуглуулсан эрдэм чадал ч нэн арвин байжээ.   Энэ талаар П.Батзориг тэмдэглэлийнхээ эхэнд “Бадарчин - тэд бол нэрт эрдэмтэд, улс төрчид, зурхайчид, тооны ухааны оргилууд, эмч домч нар, яруу найрагч, байгалын шинжээчид, сайн тогооч, зодооны гарамгай мастерууд, товчоор хэлбэл олон талын цогц авьяас эзэмшигчид юм” гэжээ.
Тэрхүү домог болсон хүмүүсийн мөрөөр, тэдний жишгээр энэ зуунд бадарчлан аялж, таван тивийг тавхайгаараа тамгалсан хүн бол П.Батзориг өөрөө... Тэрээр Сибирийн их тайга, Аляскийн цасан орон, Горьный Алтайн өндөр сүрлэг уулс, нурууд, Казахстаны ээрэм цөл, Пакистан, Энэтхэгийн хумхаа ширэнгийг ганцаар явган туулж, зэвсэглэсэн дээрэмчид, хойрхойтсон баавгайн довтолгоон, гуринхалсан чонын отоонд өртөж, хатаж цангах, хөлдөж осгохыг гэтлэн байж Монгол эрийн тэсвэр хатуужил, батзоригийг нотолсон хүн. Тийнхүү алс холын замын хүнд хүчрийг биеэр туулж явахдаа нүдээр үзсэн, харсанаа, замд учирсан, сонссоноо тэмдэглэл болгон уран сайхнаар бичсэн нь 20 дугаар зууны Бадарчин ламын адал явдал, үлгэр домог гэлтэй. П.Батзориг энэхүү хүнд хэцүү ч сонирхолтой аян замынхаа тэмдэглэл,  түүхийг манай сонины уншигчидтай хуваалцахаар ирүүлсэнд уншигчидынхаа өмнөөс гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

Жич: П.Батзориг нь энэ зууны монголын нэгэн домог болсон аялал хийж, өнгөрсөн үеийн тэрхүү шил сайт, домог болсон элдэвтэй бадарчин эрсүүдийн шийрийг хатаасан төдийгүй, мөн тэдэн шигээ олон талын авьяас билэгтэй нэгэн. Монголын Жеткундогийн холбоог үндэслэн байгуулж, бие хамгаалах урлагыг хөгжүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулсан, түүгээр бие хамгаалах урлаг заалгасан шавь нар хэдэн зуугаар тоологдох буй заа. Тэрээр Монголын уламжлалт бие хамгаалах зодооны урлагын талаар олон жилийн туршид судалгаа, эрэл хайгуул хийж, арвин баялаг материал цуглуулсан хүн. Монголчуудын нэгэн цагт цэрэг дайны урлагт хүчирхэг, бахтай явсаны ул мөр өнөө магадгүй зөвхөн түүний архивт, сурсан эрдэмд үлдсэн байж ч болох. Японы самурай, нинжа, жү-до, хятадын у-шу, күн-фү гэх мэтийн бие хамгаалах урлагтай эн тэнцэх хэмжээнд хөгжсөн өөрийн гэсэн бие хамгаалах урлагыг өвөг дээдэс маань бий болгож, эрдэм нууцыг нь нандигнан хадгалж, өвлүүлэн уламжлуулж байсан тухай нэн ховор, сонирхолтой түүх, баримт сэлт Батзоригт буй. Мөн Батзориг маань уран бүтээлч, зохиолч хүн. Түүний бичсэн хэд хэдэн өгүүллэг Монголын шилдэг богино өгүүллэгийн уралдаанд шалгарч, үнэлэгдэж байсан. Түүний бүтээлээс сэтгэлгээний яруу сайхны нарийн мэдрэмж, байгалийг хүнчлэн ойлгох, хүн байгалийн хоорондын уялдаа холбоонд байх эмзэг, үл анзаарагдам уялдаа холбоог  илэрхийлсэн нь бий. Бид удахгүй түүний уран бүтээлээс та бүхэндээ сонирхуулах болно.   
П.Батзориг маань одоо АНУ-ын ЛосАнжелес хотноо аж төрж байна. Тэрээр амьдралынх нь хүнд хэцүү сүүлийн жилүүдэд бие хамгаалагчаар нь ажиллаж, ойр дотно явсан Монголын Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны тухай дурсамжийн "Миний мэдэх Отгонбилэг" номоо Монголд хэвлүүлж, олны хүртээл болгоод байгаа ажээ. "Даяар Монгол"

 

П.Батзориг

Нэг. МОНГОЛ ОРНЫХОО БАРУУН НУТГИЙГ ЯВГАН ТУУЛСАН НЬ
1995 оны 5 дугаар сарын 20-ны нарлаг сайхан өдөр аялалаа эхлэв. Энэ удаа хоёулаа явахаар шийдсэн бөгөөд  багийн хоёр дахь гишүүн маань Нянгар гэдэг сэгсгэр хар монгол нохой байлаа. Ганцаараа энэ хэцүү замыг туулж чадах уу? Гэж хүмүүс санаа тавьж, гайхан асууна. Гэхдээ хүнд хэцүү гэдэгт чухал бус, “Монгол” гэдэг нэр сонсогдох, яригдахад миний аялалын жинхэнэ утга учир оршино хэмээн бодож шийдсэн билээ.
Үүрч явах ачаа нийт 15 кг бөгөөд Япон улсад үйлдвэрлэсэн “NIKKO” аяны үүргэвч, “Фужи” фото аппарат, Оросын “Зенит” аппарат, цоргио зуух/примус/, АНУ-ын “Мерелл” спорт гутал 3 хос, үхрийн борц/хатааж нүдсэн мах/ 2 кг /Энэ хатаасан мах Энэтхэг хүрч дууссан бөгөөд маш сайн нунтагласан тул нэг удаагийн хоолонд цайны халбагаар 2-ыг хийнэ/ болон солих хувцас зэрэг зайлшгүй наад захын хэрэгцээт зүйл байв.
Энэ удаагийн аялалд зориулж ханийнхаа оёж өгсөн 800 гр жинтэй аяны майхан, өдөн хөнжлийг үүргэвчиндээ бэхэлсэнээр аячаа тээш ян тан бэлэн боллоо.
Газрын зураг сайн байхгүй бол аялал аялал биш ч болж мэдэх билээ. өдөрт дунджаар 50 км зам туулахаар тооцоолов. Ингээд аялал маань эхэллээ. Эхний арваад хоногт хөл цэврүүтэн гишгэхэд хөндүүрлэнэ. Примус дээрээ хоолоо тавьчихаад хөлийнхөө цэврүүг зүү утсаар хатган сүвлэж усыг нь гоожуулна. Хориод хоногоос хөлийн цэврүү хатаж эвэршив. Орой хоолоо хийж идээд мөн нохойгоо хооллоно.  Хамт яваа, хамгаалагч хийж яваа андаа цаг тухайд нь сайн хооллох шаардлагатай. Нохойны хоолны хөнгөн цагаан савыг үүргэвчнийхээ нэг буланд шингээнэ. Шөнөдөө хүйтэн хонож байсан тул нохойгоо салхитай талд унтуулж майхнаа нөмөрт нь барив_ Майхан маш жижиг тул дотор нь уутан хөнжлөө багтааж хийгээд унтана. Төө хэрийн хөнгөн цагаан гадастай тул аялалд тун тохиромжтой.
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт явж байлаа. өдрийн наранд нойр хүрээд хэсэг чулуутай газарт үүргэвчээ тавьж хэвттэл унтчихжээ. Нохой хуцах чимээнээр сэрэхэд чулуу дэрлэсэн тул толгой бага зэрэг өвдөнө.
Нохой хуцаад байгаа тэр зүг харахад хоёр метр зайтай хадан доороос хоёр могойн толгой булталзах агаад нохой боргоод байгаа тул нүхнээсээ гарч чадахгүй байгаа бололтой харагдана. Би ч год үсэрч босон замдаа орж хөдөлсөн бөгөөд үүнээс хойш майхангүй ил задгай унтахаа больсон билээ. Ер нь болгоомж хэзээ ч илүүдэхгүй.
Хархорины наахна талд булингартай жижиг гол урсана. Хэн ч харсан гүнзгий биш биз гэж бодогдох тэр жижиг гол руу гутлаа тайлаад ортол гэнэт гүнзгий усанд хөл алдан живж эхлэв. Самран сэлсээр нөгөө эрэгт нь хүрлээ. Юмыг жижиг бага гэж басч болохгүйн жишээ энэ юм.
Нохой бид хоёр аяншиж явдалдаа дасч байв. Нэгэн овооны дэргэд түр амарч байтал овооны дэргэд амьдардаг хар нохой бидэнд ойртон хоолны үнэрээр дөхнө. Хоолноосоо бага зэргийг өгөхөд нэлээд ойртов. Үүнээс цааш бүтэн хоёр өдөр тэр нохой бид хоёрыг бараадан хоол өгсөн үед идчихээд л дагаж шогшино.
Сүүлдээ миний Нянгартай дасаж андууд болов бололтой. Нэгэн гол дээр үдлээд цааш хөдлөхөд замын анд маань газар үнэрлэн нааш цааш шогшиж тогтворгүй байдалтай болчихов. Тэгснээ эргэн эргэн харсаар буцаад шогшивоо.
Нянгар/миний нохой/ түүнийг гайхан харснаа над руу харах нь яагаад явчихав аа, холын замд ханьтай байсан юмсан даа гэх шиг харна. Би ч гэсэн цаашлан холдсоор байгаа тэр халтар нохойг эргэн эргэн харсаар явж билээ. өдөрт дунджаар 50-60 км зам туулж, заримдаа сумын төвийн зочид буудалд, ихэнхдээ хээр майхандаа унтана.
Хүмүүний амьдрал жаргал зовлон сүлэлдэн байх тэр л жам ёсоор ганцаар туулах аялалын урт замд минь хөгтэй хөгжилтэй, хүнд хүчир учрал аль аль нь тохиолдож л явлаа. Замд дааралдсан инээдтэй явдлаас эхлээд дурдая. Тэртэй тэргүй амь дүйсэн, уйлах ч багадах тэр явдлуудаас дараа ярих тул эхнийхээ хэсэгт орьё.
Архангай аймгийн Ихтамир суманд явж байхад горхины цаад талд их том сүрлэг сарлагын бух нохой бид хоёрыг гайхан харах нь сонирхолыг татав. Энэ сайхан амьтны зургийг дардаг хэрэг гэж бодоод фото аппаратаа гаргаж зургийг нь авах гэснээ больж, ер нь наахан талд нь нохойтойгоо хамт сууж байгаад аппаратаа өөрөө авагч дээр нь тавиад авчихьяа гэж бодоод ойролцоо байсан том хадан дээр аппаратаа тавиад, өөрөө авагч дээр нь тохируулж орхиод, нохойгоо чирсээр /нөгөөх чинь бухнаас айгаад ухраад байв/ сарлагын бухны харалдаа зогсоод зургийн аппарат руугаа харан хэзээ шар хийж дуугарахыг хүлээж байтал гэнэт ард пид, пад хийх чимээ гарахад цочин харвал өнөөх сүрлэг амьтан чинь сүүлээ хондлой дээрээ агсчихсан шороо манарган ирж буйг хараад би баруун, нохой зүүн тийш салж зугтаав. Сарлагын бух ч нохойг маань хөөн тоос манарган одов. Би амьсгаадан зогсож байтал гэнэт шар хийх чимээ гарахад нь харвал аппарат ажиллаж байва. Хожим тэр зургийг угаалгаж үзвэл хальсан дээр сарлаг ч үгүй, нохой ч, би ч бас байгаагүй шүү.
Мөн Завхан аймагт явж байгаад замаасаа төөрч, нэг уулын овоон дээр гараад доош харахад олон салаа сам тал тал тийш салбарлан одсон тул аль замаар нь орвол зөв болохыг мэдэхийн тулд энүүгээр дайран өнгөрөх машин унаатай хүмүүсээс замаа асууя гэж бодоод үүргэвчээ газарт тавьж дэрлэн амрав.
Удалгүй уулын бэлээс мотоцикль өгсөх нь сонсогдов. Даваан дээр гараад ирэхэд нь би хурдан босч гараа өргөтөл мотоцикльтой хоёр хүн их цочиж айсан бололтой замаас гаран хурд нэмэн давхив. Гай болоход хаданд мотоциклийн дугуй тээгэлдэж онхолдон унаж, дараа нь танилцаж бөөн наргиа болж билээ. Аргагүй айлгүй яахав, хээр гадаа явсаар үс сахал ургаж, нүүр царай харласан хүн овооны чулууны дэргэдээс, тэгээд эзгүй газарт гэнэт босоод ирэхэд эвгүй л байсан байх.
Иймэрхүү инээдтэй зүйл дааралдаж л байв.
Тариат сумын наахна талд өмсч явсан Америкийн “Мерель” гутлын ул ханзарч ангалзаж эхлэв.  Шархны лентээр битүү ороож явсаар сумын төв оров. Хааяа тааралдах малчин айлынхан тун элгэмсэгээр угтаж зочилно. Хамгийн хэцүү нь хөдөөний айлуудын дөрөв, таван нохой миний нохойг харан шууд харван орж ирээд зодоон үүсгэнэ. Дөрвөн хөлт найзаа өмөөрөн би ч гэсэн таяг модоо барин зодоонд оролцож, нохойгоо салгаж авна.
Дэргэд Нянгар минь байгаа болохоор эзгүй хээр тайван унтана. Гэвч нохой ч гэсэн ядралгүй яахав. Зарим шөнө ядарсандаа хүн шиг хурхирч унтдаг болсон нь инээдэмтэй ч гэсэн нохой маань намайг манах биш би түүнийгээ манахад хүрч байв.
Нянгар зөн совингоороо гэрээсээ улам холдож байгаагаа мэдэрч үе үе ирсэн зүг рүүгээ удтал харж сууна. Бид хүн нохой хоёр харцаараа ойлголцож байлаа. Одоо амрах болоогүй юу, энэ айлын олон нохой намайг чиглээд ирлээ, яах вэ? Хоолондоо цадсангүй дээ гэх мэтийг түүний харцнаас би ойлгодог болов.
өндөр-Улаан сумын нутагт явж байхдаа айлд идсэн загасны консервноос хордлого аван хэн ч байхгүй хээр яах ч аргагүй бөөлжиж халууран дагжиж чичирч байв. Нар жаргаж бүрий болж эхлэв. Нянгар үүргэвч үнэрлэн хоолоо хэзээ хийх бол гэсэн шиг харна. Юу ч бодох тэнхээ тамир байсангүй. Бие дагжин чичирнэ. Байсан хэдэн эм тариагаа хөдөөний нэгэн айлын эмээд бэлэглэчихсэн учир энэ талаар санахын ч хэрэггүй. Сүүлчийн аргаа хэрэглэхээр шийдэж аяганд шээгээд түүнийгээ уулаа. Хэсэг хугацааны дараа гэдэс учиргүй базлан удалгүй доошоо суулгав. Ингэж аюулаас гэтэлсэн юм. Үүний маргааш нь Хоёрын давааг харанхуй болохоос өмнө амжиж давахаар явсан боловч 20 цагын үед наахна талд нь нэгэн өвөө, эмээ хоёрынд буудаллав. Хөдлөх гэтэл өвгөн нь “Хүү минь, хоноод явбал яасан юм бэ? Давааг давж амжихгүй байх, давааны наана хонож болохгүй, тэр хавьд нэг өвөлжөө байгаа, уржнан хүн боомилж үхсэнээс хойш хий юм явдаг болсон юм гэнэ лээ” гэж ярихад нь би гайгүй байхаа, өвөө би давааг даваад амжина гээд хөдлөв. Явсаар бүрий болох үед нөгөө өвөлжөөний хавьд ирэв.  Давааг давж чадахгүй бололтой. Тэнгэр хуйсагнаж бороо орж магадгүй нь, ер нь өвөлжөөн дотор нөмөр дулаан биз, орж хоноё гэж бодоод өвөлжөөг зүглэв. Гар чийдэнгээ асааж, өвөлжөөн доторхийг нарийн ажиглав. Юу ч мэдэгдсэнгүй, харин ч өтөг бууцтай, дулаахан байсан тул майхнаа бариад, өдөн хөнжилдөө орж унтав. Нохой архирах чимээнээр сэрээд чимээ чагнатал гэнэт майхныг маань ямар нэгэн юм маажихад хуйхтай үс бүгд босох шиг болов. Гар чийдэнгээ тусгаж саравчин доторхийг харахад юу ч мэдэгдсэнгүй. Гадаа түнэр харанхуй, салхи хүчтэй исгэрнэ. Ахиад майхандаа ороод таван минут болсны дараа дахин маажив. Мөн л чийдэнгээ тусгаж харахад юу ч харагдсангүй. Энэ мэтчилэн дээрх чимээ давтагдсаар сүүлдээ нойр хүрч, уур ч хүрч, хэд хэдэн удаа зандарч үзэв, нэмэр алгаа. Нуруугаар төмөр хайрах мэт зарсхийнэ. Арайхийж үүрийн гэгээтэй золгов. Үнэхээр хий гүйдэл байв уу, өөр санаандгүй юм байв уу, гэдгийг би нотолж чадсангүй, гэхдээ их зэвүүн санагдсан.
Энэ өдөр Хануй, Хүнүйн голыг гаталж, Донгооны ам өгсөж хонов. Майхныхаа цонхыг хаалгүй унтсан тул шөнө орсон аадар бороо майхнаар дүүрч, ядарсандаа усан шалбааг дээр шөнөжин унтсан болов.
Хангай нутаг байгалийн үзэсгэлэнгээрээ хаараа булаана. Чулуут, Гичгэний гол, Тэрхийн Цагаан нуур, Хорго зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газраар дайран өнгөрөв. Гичгэний голд том тул загас сүрэглэн хөвж, жижиг загас руу хошууран дайрна. Дэгээ, утас байсансан бол ганц Тул ч болов дэгээдээд үзэх бодол төрж байв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумаар дайрч өнгөрөхөд Дагважамц гэдэг хөгшний яриа миний анхаарлыг татсан юм. Тосонцэнгэлээс 70 км-ын зайд нэгэн өндөр уулын оройд нуур байдаг ажээ. өөр хэд хэдэн ийм нуур хоорондоо холбоотой бөгөөд нэг нууранд унаж үхсэн үхэр нөгөө нуураар гардаг гэнэ. Дагважамц гуай адуу эрж хэдэн өдөр уулаар тэнэж яваад нөгөөх хөлгүй ногоон нуурын дэргэд хонож гэнэ. Шөнө дунд ус түрхэрч, морь нь үргэхэд сэрэн харвал нуурын мандал дээр 20-иод метр урт амьтан гарч ирсэнээ удалгүй цул палхийн ус буцлах шиг болоод буцаад орсон гэнэ. Дагважамц гуай итгэж ядан айсандаа хөдөлж ч чадахгүй бие нь хөшсөн байжээ. Наймдугаар сарын  
дундуур л гарч ирдэг юм даа гэж ярьсан энэ яриа тэр нуурт эргэж ирэх сонирхол төрүүлсэн юм. Хэрэв гарч ирдэг л юм бол хэдэн өдөр, хэдэн шөнө сахиад хэвтэхэд бараагий нь харж л таарна шүү дээ гэж бодов.
Солонготын даваагаар давж Завханы нутгаар явж байлаа. Улаанбаатараас 1024 км зам туулахад нохойны маань ул пэмбийтэл хавдав. Урд талд минь доголсоор явлаа. Гэтэл шороон дээр нохойны мөр нь цустай харагдаж эхлэв. Нохойныхоо улыг үзвэл гурав нь цоорц цус шүүрсэн харагдана. Гэм хийчихсэн юм шиг намайг айсан янзтай харах нь өрөвдмөөр. Намайг явахаар араас доголон гэлдэрч, улныхаа цусыг долоочихоод дахиад л даган гэлдэрнэ. Сүүлдээ өөрийн эрхгүй ард зайтай хоцорч эхлэв. Орхиод явчих вий гэсэн янзтай харна. Ингээд нохойгоо хүзүүн дээрээ тэгнэн үүрээд алхаж эхлэв. Гарт нойт орхиход нь харахад нохойны тавхайны цус гарт наалдана. Хааяа амарсаар 20 цаг хүртэл явж нэгэн малчин айлд ирж нохойныхоо уланд халуун тос, хөөтэй зуурч, түрхэж, хоёр өдрийн дотор эдгээв. Завхан аймгийн Түдэвтэй сумынхан сайхан хүлээж авав. Цэцэгдулам гэдэг эгч миний хөлийг эмчилж, аян замын хүнс бэлдэж, нохойны хөлд бойтог оёж өгсөн юм. Тус сумын нутагт Ойгон нуур гэж том, сайхан нуур байх бөгөөд эргэн тойронд нь 108 ширхэг жижиг нуур байдаг нь 108 суврага гэсэн үг гэж нутгийнхан ихээр бэлгэшээнэ.
Айраг уулын Түшлэгийн булаг гэдэг газарт Далив хутагтын төрсөн өвөлжөө байх бөгөөд түүнээс урдхан талаар өргөнөөрөө 5-10 метр орчим газрын хагархай холын холд дурайн одно. 1905 онд 1200 орчим км урт газар хагарч хонь малтайгаа олон айл тэр хагархайд орж алга болсон гэж ярьцгаана. Хэд хоногын дараа ч ангалын ёроолд хонь майлалдах нь сонсогдож байсан гэдэг.
Ойгон нуурыг тойрсон нуурууд ч мөн сонирхолтой. Нэг нууранд зөвхөн ангир шувууд цугларсан байхад нөгөө нууранд нь нэг хэлбэрийн загас, нөгөө нуурын эргийн шавар нь юм угааж болдог, хөөсрөмтгий нунтаг байх жишээтэй. Завхан аймгаар 1124 км зам туулж, Увс аймгийн Хан Хөхийн нурууг дамжин усаа бараадан цаашлав. Ийн явахдаа Монгол нутаг гэдэг юутай баян орон болохыг мэдэрч билээ. Нэгэн уулын горхины эхний элс нь алттай бөгөөд хавь орчин нь ч мөн л адил байлаа. Монголчууд ч алтан дээр амьдардаг ард түмэн юм даа гэж бодож билээ. Хангилцагын даваа, Алтан Дуулга уул зэрэг үзэсгэлэнт газруудаар аялан, Хяргас, Малчин сумын өтгөн шаргал сүүтэй цай уугаад түүндээ амархан дасч байлаа. Монгол өргөн уудам нутагтай учир газар бүр ёс заншил нь өөр, гэр, нохой, тарвага, цай, хонь мал, түүний зүс нь хүртэл сайн ажиглавал өөр ажээ.
Хангайн нохой өндөр, сагсгар үстэй, Завханы нохой урт хошуутай, үс нь тачирдуу байх жишээтэй. Газар бүр цайгаа чанадаг арга нь өөр өөр.
Аялалын хугацаанд бүтэн сайн өдрүүдэд  амь насанд аюултай зарим бэрхшээлүүд тохиолдож байсан билээ. Увс аймгийн Малчин сумаас өглөө эрт замдаа гарав. Улаангом ороход 110 км учир замдаа нэг хоноод л орчих юм байна, замд жижиг гол горхи, ус олдох биз гэж бодоод савандаа ус хийлгүй замдаа гарсан юм. Тогтохын шил гэдэг уулыг арлан бүтэн өдөр явав. Нэг ч ус дайралдсангүй. Халуун + 42 хэм хүрч, шороо үнэртэн, шатаж байна уу гэлтэй.
Сүүдэрт нь хорогдох юу ч нүдэнд үл торно. Ам хатан шүлс ч үгүй болж, халуун нар гутлыг нэвт халааж хөл хорсгож байв. Томхон харганы ёроолд түр амрах боловч халуун салхи байж ядтал үлээнэ. Нохой байн байн хуурай сайр малтаж орох газраа олж ядна. Ёстой л нохой гаслаж байлаа. Увс нуурын тэр хотгор тун их халдаг юм билээ. Нэмэх + 45 орчим байсан байх. Тэртээ алсад Увс нуур цэлийн цэнхэртэн харагдана. Ус гэж бодохоор хамаг санаа сэтгэл тэр л зүгт явчихав. Ийнхүү Увс нуурыг чиглэн алхаж гарлаа. Алхаад л байхад ер ойртох шинжгүй. Гай болж гутлын ул ханзран явж болохгүй болов.
Төмөр утсаар дангинатад баглаж аваад хэсэг явтал үүргэвчний холбоос тасран газарт унав. Арайхийж аргалан үүрсээр шөнийн 11 цагт нуурын чийг үнэртэж эхлэхэд усанд хүрэх ёстой гэсэн сэтгэлээр хамаг чадлаа шавхан гэлдрэв. Нуурын захад хүрмэгц үүргэвчээ шидээд тэр чигээрээ усан дотор хувцастайгаа ороод хэвтчихэв. Ямар сайхан байсан гэж бодно оо. Хорвоогийн диваажин гэдэгт оччихсон мэт, гэвч хүслэн болсон усаа уух гэтэл хоолой давуулахын аргагүй шорвог ус амаар дүүрч огиудас хүргэв. Дараачийн зовлон гараад ирэв. Цэлийсэн их ус байдаг, гэвч ердөө ууж болдоггүй, усадаа л зорьж ирсэн атлаа цэвэр усны гацаалд орчихоод яах ч учраа олохгүй эргийн элсэн дээр хэвтэв. Хорвоод хүсэл, хясал хоёр байраа булаалдаж оршдог нь энэ ажээ. Арайхийж өглөө болгоод, айл амьтан олохоор алхаж эхлэв. өдрийн аагим халуунд машин байтугай амьд амьтаны бараа ч үл үзэгдэнэ. Үлгэн салган гэлдэрсээр хэсэг өндөр зэгсэн доторхи өмхий ногоон усыг олж үзэв. Ус гэсэн бодолдоо дийлдэн тэссэнгүй, мөн л дотор нь орж хэвтээд босоход толгой эргэн, хувцаснаас өмхий үнэр ханхална. Тэссэнгүй өмхий ногоон уснаас хэд балгав. Удалгүй гэдэс дүүрэн базлахад нь суухад дан өмхий намаг гарч байв.
өдрийн 14 цагийн үед Тариалан бригадын Хулганаа гэдэг хотон айлд очиж ус хэмээх чандмань эрдэнэтэйгээ золгож, амь гарч билээ. Энэ бригад дээр тариа тарьж амьдардаг хотон үндэстнүүд амьдарна. Гэр орон нь бохир, нэлээд ядуу амьдралтай ажээ.
Эндээсээ Улаангом орж хэд хоног амарч, цааш явах мөнгө, гутал, хувцас, хүнсээ базааж аваад хөдөллөө. Хархираагийн уулын хажуугаар давж замаа товчилсоор үзэсгэлэн төгс Хархираагийн салбар 3221 метр өндөртэй уулыг алсуур ороон авирч эхлэв. Цавчим хад асга, Мөнх цастай сүрлэг шовх оргилууд, жалга, судаг бүрээс нь болор мэт тунгалаг горхи хоржигнон урсах энэ газар диваажин гэсэн үг. Уулын тагтан дээр хосоороо ургасан Вансэмбэрүү цэцгийг анх удаа харах аз таарсан билээ. Бишрэм сайхан, сүрлэг гоё энэ цэцгийг тасдах сэтгэл хэнд ч лав төрөхгүй бизээ. Янгирын сүрэг хад нураан тачигнан давхилдах нь сонихон. Хажуухан талд харагдах хавцлын цаад ирмэгт хүрэхэд хэдэн цаг болно.
Уулын тагт дээр даарч хоноод, маргааш нь шовх уулын хажуугийн нурангин дээр хөл тавьтал доошоо торох юмгүй гулсаж гарав. Нохой ч хажууд мөн адил гулсана. Тавиад метр гулгасны эцэст ёрдойсон хаданд хөлөөрөө жийн түр тогтосхийв. Хөлөнд түрэгдсэн хайрга шороо доошоо сураггүй алга болчих шиг болохоор нь өнгийж харвал зуугаад метр өндөр элгэн хавцлын ирмэгт ирчихсэн байгаагаа мэдэж, хөл чичрэн, толгой эргэх шиг болоход ар тийш налж хэвтэв. Их огцом учир нилээд өндийвөл үүргэвчиндээ түлхэгдэн уначих аюултай байв. Нянгар цаахна талдаа буй зүлэгтэй газар руу гаслан самардан мацаж эхлэв. Би ч амжин нохойныхоо сүүлнээс нэг гараараа атгаж авав. Нохой намайг дийлэхгүй байлаа. Би нэг гараараа хайргыг малтан самардаж, нохой ч дөрвөн хөлөөрөө самардсаар арай хийж аюулгүй газарт хүрэв. Нохойтойгоо адил арай л гасалсангүй. Миний хайрга самардсан гарын хумснууд сэтрэн цус гарсан байлаа. Хэсэг амарсаны дараа хавцлын ёроолд хүрэх гэж гурван цаг орчим доошлов. Мод, өвснөөс барин, зулгаан тун аажуухан бууна. Энэ өдөр үнэхээр хар өдөр байв. Хавцлын ёроолд хүрэхийн даваанд барьсан өвс тасран хориод метрийн өндрөөс хавцлын ёроолын хайрган дээр унахдаа баруун талын хөлөө дарж унасан тул нугарч хөдөлж болохгүй, их өвдөж, мөн энд тэнд шалбаран цус гарсан байв.
Гэвч хамгийн гол нь би амьд, иймээс аялал маань цааш үргэлжилнэ гэсэн үг. Удалгүй бүрэнхий болж, цахилгаан гялбаж, аадар асгарав. Хадны нөмөрт шөнөжин сууж хоноод, өглөө эртлэн хөдлөхөд хургаа дагуулсан аргал горхиноос ус уучихаад аажуухан уул өөд өгсөнө. Цасан дунд гялалзах Цагаан дэглийн уул сүртэй гэгч нь сүндэрлэнэ. Түргэний голын ус тун ширүүн тул туулж гарахдаа нохойтойгоо хоёул унаж, урсан хад чулуу мөргөн, амаараа ус залгин байж, арайхийж цаад эрэгт гарав. Уулын гол хавар ус ихтэй үедээ амь насанд халтай юм билээ. Ачит нуурын эрэгт зэгсний гахай, нуурын яралзсан их загасны зургийг авав. Том загас шүүрсэн шувууд нуурыг эрэгт бууж олзоо идэцгээнэ.
Баян-өлгий аймгийн Ногоон нуур, Цагааннуур сумаар дайран эх орныхоо баруун хэсгээр 1723 км зам туулсны эцэст 7 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагт Ташаантын хилийн боомтоор Орос улсын Горьный Алтай нутагт хөл тавив. Хамгийн харамсалтай нь нохойны маань паспорт голын усанд унахад норж, зарим бичиг балархайтсан тул Оросын хилийнхэн хил нэвтрүүлсэнгүй. Зөн совингоороо нохой бүгдийг ойлгож байв. Гасалж, гийнаж, битгий орхиоч дээ гэх шиг өрөвдмөөр харах харцыг нь ойлгож байвч орхихоос өөр ямар ч арга байсангүй. Дөрвөн хөлт үнэнч нөхөр Монгол нохойгоо Монголын хилийн заставт үлдээж билээ.
Ийнхүү хүний нутагт нохойгүйгээр ганцаар хөл тавив.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2498264/236/trackback

boldonbaldan

2009.12.07 16:37:06
*.100.111.77

Saihan yum ... Jaahan bhd usee urguulsan Neeh tom bish ch jigdhen hugjsun bietei  ene ahiin sektsend heseg yavj bilee ... Ih l mundag sanagdaj bj bilee , sport zaalnii neg bulangaas nuguu bulan luu ergeeel  duuleeed l holbootoi 2 bijhen modiig ergelduuleel hehe surtei haragddag yum bile .

Tsaash ni materialii ni oloood bicheerei heseg busag unshij bsan ih sonirholtoim bilee .

profile

BANK_BANK

2011.06.20 12:44:06
*.144.45.61

www.mglsky.com orood uz 

 02-2275-1698

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1536 Baabar*nuudel suudal* -1998 on-1 ji he 2009-12-27 2202
1535 120.000төгрөгийг цагаан сараас хойш тавьж эхлэнэ. ӨДРИЙН МЭНД 2009-12-26 1651
1534 Buh doloo honogiin ishlel [1] ji he 2009-12-26 3711
1533 Монголчууд даруухан байвал яасан юм бэ? [1] Monh-monh 2009-12-22 2364
1532 Төрийн далбааг өөрчлөx нь зөв үү (xэлэлций) [2] dantes 2009-12-22 3216
1531 МУ-ын засгийн газраас олгох 120.000төгрөгийг ам бүлийн бүх гишүүд авна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-22 1704
1530 HaPpY NeW YeAr! "C.I.M" [1] ddan 2009-12-22 1555
1529 999999999 999999999_ 2009-12-21 1299
1528 2010оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн хөлс 4,110вон болж нэмэгдлээ. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1818
1527 Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай *******Бясалгал, дадал***** [2] sergeg suns 2009-12-20 2594
1526 Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс эрхлэн гаргаж буй "Хармони" сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1706
1525 Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индекс Monh-monh 2009-12-19 3696
1524 Захидал: “Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье”..нэрээ нуусан бүсгүй..apii [4] daruuhan01 2009-12-18 2344
1523 Усны ид шид [1] sergeg suns 2009-12-16 1903
1522 дарваан Магнай яг тэр [2] 999999999_ 2009-12-16 1690
1521 asuuy [4] enkh-amar 2009-12-14 1774
1520 Олон үндэстний урлагын наадам ABAP 2009-12-14 1462
1519 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. sergeg suns 2009-12-13 1355
1518 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ- ДЭЛГЭРЭНГҮЙ ӨДРИЙН МЭНД 2009-12-12 1865
1517 Монгол Улсын Улсын Баатар иргэд ээ гэх үү??? [2] Monh-monh 2009-12-11 2336
1516 Хадбаатар аваргын өдрийн тэмдэглэлээс!!! [1] daruuhan01 2009-12-09 1989
1515 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа [4] daruuhan01 2009-12-09 1774
1514 Бусдын паспортаар хил гарвал таван жил нэвтрvvлэхгvй [1] ***Энxзaяa*** 2009-12-08 1866
1513 Өмнөд Солонгост ажиллаж байгаад осолдвол vндсэн цалингийн 70 хувийг даатгалаас олгоно [1] ***Энxзaяa*** 2009-12-08 1921
1512 Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт монголчуудаа [2] ajilchin_zalyy 2009-12-08 2056
1511 Миний Монгол [1] ji he 2009-12-07 1842
» П.Батзориг: “Бадарчин –95” явган аялалын аян замын тэмдэглэл [2] uvgun 2009-12-06 4427
1509 Дэндүү давчуу Дэндүү давчуу Дэндүү албан ёсны хөндий хүйтэн хорвоо Дэндүү хатуу Дэндүү хатуу Хэт их хэтэрхий хэлбэрт баригдсан хүний хорвоо Дэндүү дутуу Дэндүү дутуу Хүнлэг сэтгэл бус хөрөнгө мөнгө чухал уу Дэндүү завгүй Дэндүү завгүй Хүний амьдрал [1] ...999999999 ... 2009-12-05 2085
1508 Mongolchuudaa eh orond chin yu bolj bna sanaa onoogoo uralduultsgaaya [2] ajilchin_zalyy 2009-12-04 1708
1507 ТАНЫ ЗУРХАЙГ ЦЭЦГЭЭР ТОЛЬДОХУЙ [3] Маралгоо 2009-12-04 5521
1506 Солонгост ажиллаж буй гадаадын ажилчдын 66 хувь нь хар ажил хийж байна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-04 2318
1505 Үхэх, төрөхөд ч арын хаалга, авлига хэрэгтэй болжээ [1] mgldevochka 2009-12-03 1787
1504 Монголчууд ямар шашин шүтэх ёстой вэ? [9] uvgun 2009-12-03 2831
1503 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 6 [4] monh-monk 2009-12-02 9732
1502 UNEN UU??? [3] Monh-monh 2009-12-02 1874
1501 Mongol hun buriin toloo [1] uuls_uuls 2009-12-02 1596
1500 SHAHMAL HAWTANGIIN VILDWERT [1] pippen 2009-12-02 1509
1499 КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ. ӨДРИЙН МЭНД 2009-12-02 1436
1498 Ansan hotiin emnelegt ajilladag Tomorbaatar,Urantuya nariig haij bna [1] enhtogoldor 2009-12-01 1538
1497 12-р сарын 1 ний өдөр [1] nikes 2009-12-01 1751
1496 Гадаадын иргэний хүүхэд сургуульд элсэн суралцах ӨДРИЙН МЭНД 2009-11-30 1552
1495 УЛС ТУНХАГЛАСНЫ ТЭМДЭГЛЭЛТ БАЯРЫН ӨДРИЙН МЭНДИЙГ МОНГОЛ ХҮН БҮРТ ХҮРГьЕ [1] Monh-monh 2009-11-26 3243
1494 Үйлчилгээ... [4] ~ELLY~ 2009-11-24 3035
1493 asuuh zuil bna tuslaach [1] M__G 2009-11-23 1363
1492 Амжилтанд хүрсэн монгол бүсгүй [1] ӨДРИЙН МЭНД 2009-11-23 2004
배너신청
자생병원

배너신청