Шашин шүтдэг, бурханд итгэдэг хүмүүсийг тэнэгүүд, ухаантнууд гээд хоёр ангилчихъя. Ялгахад их амархан. Шүтдэг бурханыг нь муулахаар бурханаа өмөөрөөд хэрэлдээд байгаа нь тэнэг, хүлээцтэй байгаа нь ухаантан. Яагаад ингэж 2 ангилав гэхээр ухаантнууд яагаад шашин шүтэж байгаагаа мэддэг. Харин тэнэгүүд бурханд сохроор итгэдэг.
Хүн яах гэж шашин шүтдэг вэ? Сайхан амьдрах гэж, нүглээ наминчлах гэж, зовлонгоо нимгэлэх гэж шашин шүтдэг. Тэрнээс биш Будда, Христ, Мухамед гэдэг нэртэй бурхад амьд байдаг гэж батлах гэж шашин шүтдэггүй. Харин тэнэгүүд бурхан амьд байдаг гэдэгт гүн итгэчихсэн. Түүнийгээ батлах гэж их хичээдэг. Тийм тэнэгүүдээс л болж "Загалмайтны аян дайн" мэтийн алаан хядаан үүсдэг. Шалтгаан нь ердөө л Аллах тэнгэрт итгэдэг хүмүүст Ертөнцийн эзэн байдаг гэдгийг зөвшөөрүүлэх гэж тэр.
Дэлхий дээр маш олон шашин, маш олон урсгал байдаг боловч бүгдээрээ ижилхэн зорилготой. Энгийнээр тайлбарлавал бүх шашин нь хүнийг сайхан амьдруулах зорилготой. Гэхдээ яаж амьдруулах тал дээр маргаан үүсдэг. Яахав дээ, амьдрал дээр ч гэсэн иймэрхүү юм болдог биз дээ? Ээж нь гутал өмсүүлэх гэхээр хүүхэд нь пүүз өмсөнө гэж зөрүүдлэдэг. Шашин хоорондын мөргөлдөөн үүнтэй яг ижил. Уг нь бол хүнд аль, аль нь л хэрэгтэй.
Эргээд гол асуултандаа оръё. Монголчууд
ямар шашин шүтэх ёстой юм бэ? Юм үзээгүй царайлчихаад алтадсан гуулин
бурханд сөгдөөд л байх уу? Ядахдаа алтан бөгж, гинж гэх мэт жинхэни
алтаар хийсэн юманд мөргөж болдоггүй юм уу? Эсвэл садист алуурчин шиг
загалмайд цовдлуулсан үхдэл хараад залбирч суух уу?
Энэ асуултын
хариулт нь пүүз өмсөх үү? Эсвэл гутал өмсөх үү? гэдэг асуулттай ижил.
Хүн байнга пүүз өмсөж болох уу? Гэртээ ч пүүз, гадаа ч пүүз, зун ч
пүүз, өвөл ч пүүз. Эсвэл байнга гутал өмсөж болох уу? Болохгүй.
Тохируулж л өмсөх хэрэгтэй. Хэрэгтэй үедээ пүүзээ, хэрэгтэй үедээ
гутлаа өмсөх хэрэгтэй.
Би сүүлийн үед Христийн шашинд итгэе гэж бодоод байгаа. Христ, христдээ Мормоны урсгалыг нь дагадаг юм бил үү? гэж бодоод байгаа. Монголд хоёр, хоёроороо цагаан цамц, хар өмд өмсөөд яваад байдаг америкууд байдаг даа. Тэд нар чинь Мормончууд. Америкийн Юта мужаас энд ирж шашныхаа номлолыг ухуулах гэсэн номлогч нар. Сайндаа ч биш дээ, ингэж номлол үйлдэж явахаар Юта мужийн хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгддөг, бас татварын хөнгөлөлт эдлэнэ. Бас дажгүй байгаа биз? Мормоны тухай миний мэдэх юм нэг иймэрхүү. Шүтээд ирэхээрээ гүнзгий судлаад дараа нь өөрийнхөө вебэнд (www.bayarhuu.com) дэлгэрэнгүй бичнэ гээд амалчихъя.
Цэргийн алба, татвар хоёроос зугтааж байгаа ядарчихсан номлогч нартай хөл нийлүүлэх ганцхан шалтгаан надад бий. Нууцаа задалчихъя. Нэг Мормоны сүмд нэг хөөрхөн охин байдаг юм. Дээр нэг хийх ажилгүй өдөр, тэр охинтой танилцах гэж сүм дээр нь очсон. Тэгсэн, сүмийн пастор нь "Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь нөхөртөө үнэнч бай" гэж сургаж байна лээ. Миний энэ шашныг сонгосон шалтгаан нь энэ л дээ. Хөөрхий Баярхүүд үнэнч, хөөрхөн эхнэр олдохгүй байгаа байхгүй юу. Асуудлаа шийдэхээрээ өөр шашин шүтнээ...
Өвлийн гуталтайгаа халуун зун гүрийгээд байж болохгүй биз дээ? Зун пүүз авч өмсөнөө. Олон хүүхэдтэй байхыг номлодог шашин шүтнэ. Эсвэл нэг мөсөн олон эхнэртэй байхыг номлодог шашин шүтдэг юм бил үү? Ямар ч байсан үхэхдээ тэвэр дүүрэн хүүхэдтэй байхыг л хүсч байна. Энэ л миний хувьд шашнаас авч хүртэж бодит ашиг. Өдөр болгон нүдээ аньж байгаад, үхдэлтэй загалмайд тонголзож мөргөсийнхөө ашигийг гаргахгүй бол утгагүй биз дээ?
Гэхдээ бас нэг асуудал байгаа... Над шиг матерлист хүн дэлхийг 6000 жилийн өмнө ертөнцийн эзэн бүтээсэн гэдэг үгэнд итгэж чадах бол уу? 10 жилд дэлхий 4,5 тэрбум жилийн өмнө үүссэн гээд багш гуай яриад байсан даа. Аль нь үнэн юм бол? За за, итгэлээ. Багш гуай жоохон хэтрүүлээ биз...
Эцэст нь та шашин шүтэх гэж байгаа бол танд нэг юм хэлчихье. Танд би Буддаг, эсвэл Христийн шашинг шүт гэж хэлэхгүй. Хүссэнээ л шүт. Гэхдээ Будда, эсвэл Христ жинхэниэсээ байдаг, үгүй нь танд ямар ч хамаагүй гэдгийг санаж яв. Тэднийг амьд гэдгийн батлах ямар ч шаардлага байхгүй. Тухайн шашныг шүтсэнээр та сэтгэл хангалуун үлдэж байвал тэгээд л болоо... Үгүй бол шашнаа соль. Үнэнч энэ тэр гэж битгий мангартаарай. Эцсийн, эцэст бүх шашны зорилго ижил. Та л сайхан амьдарч байвал болоо. Энийг би хэлэх гэсэн юм!
Үргэлжлэлийг http://www.bayarhuu.com/read-19.html
Ert urid hun gedeg ochuuhen bodigald baigaliin aimshigt uzegdeluuud / tsas, boroo, aynga geh met / ih aimshigtai bdag bsan bh ... Terniig yamar neg -EZEN- etgeed ilgeedeg gej bodson HUMS - urgul barits baridag bsan bna . Hojim HUMS-t arai uhaalag HUMS tenger burhan ,ezen huugiin tuhai helj eheljee . Ted arai turuuleed XYH gedeg bodigald itgel unemshil mash chuhal gedgiig medej chadsan bna / ted ih uhaalag/ . Tegseneer hun turulhtun tegtlee hohiroogui l dee . Amidralaa yamar neg ul uzegdeh HUchtend daatgaj , shutej bisherj , itgel unemshilteigeeer amidarahad ni shashnuuud tus dem hurgej bsan , hurgej bgaa. Minii medeh shashnuud bugd l HUMUUNii sain saihnii tuluu .
Etssiin etsest uuriinhuu bodliig helehed shashing uhaalag HUN zohioson yum shuu ...! Itgel unemshiltei bai, amidar, jarga HUMS ee
Тийм дээ...Угаасаа хvнд хоргvйгээр ашигтай, боломж юу байна гэдгээ бодох нь чухал...
Би уг нь Инчон руу Цуглаанд явдаг байсан........Гэтэл тэр сvмийн монгол багт vйлчилдэг удирдлагууд нь нэгэн ядарсан монгол залууг со.агаашид хайртай болсныхон шанд бариулаад монгол явуулчихсан......Монгол пастер нь тэр залууг муухайгаар харааж загнаад цуглаанд битгий ир.. гэхийг нь сонсоод сэтгэл дэндvv эмзэглэсэн.....Пастер болоод,эхнэрийнхэн ярьж байгаагаар...монголд ч ингэж гишvvдийг цуглаанд ирэхийг хориглсон арга хэмжээ авагддаг тухай ярьж байсан....ДЭНДVV УТГАГVЙ САНАГДСАН....Тийм болохоор итгэж туйлширахгvйгээр ашиг,сонирхолоо харж явах нь дээр юм шиг.....
Itgel unemshlee ariljaasnaaas, tsuglaan etert yavaad hereggui shuu naizuuudaa !
Shashin nomlodog ch muu humuus ih ... gehdee sain humuus tednees hamaagui olon bdag bolohooor amidrah saihan bdag .
Ter zaluugiin tuhaid haramsaltai l yum , hairlaj durlahdaa bolgoomjtoi bai geltei bish dee .
mglsky.com