Moderator: mgl_300
Долдугаар сарын 1-ний өдрийн хэрэг явдал хичнээн олон гэр бүлд нулимс, зовлон авчирсан билээ. Сүхбаатарын талбай хавиар явж байсан болгоныг хоморголон гэмт хэрэгтэн болгож байсан хэлмэгдүүлэлтийн хар толбо арилаагүй үлджээ. Энэ явдлаас болж эх орноосоо дүрвэж Францад орогносон В.Ганзоригийн гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцлаа. Эхнэр Н.Урантуяа, охин Г.Золжаргал, Г.Золзаяа, Г.Нандин-Эрдэнэ нартай ярилцах явцад охид нь аавыгаа санаж байгаа гэдгээ хэлэн уйлж байв. Тухайн үед В.Ганзориг нь иргэний хөдөлгөөний О.Магнайгийн УИХ-ын сонгуулийн штабт менежерээр ажиллаж байсан аж.
-
Танай гэр бүлийн хүн одоо Францад байна уу?
Хээр хоносон саран яаран яаран алсалахад
Хэцийн цэнхэр уулсыг үүлс нь дэрлээд үлдлээ
Хоног хоногын тоотойд сэтгэл сэмрэн байтал
Хайрын цагаан бодол зүрхэнд хураад үлдлээ
Уулс дэрлэсэн үүлс нь уван цуваад одоход
Уйтгар төрүүлсэн бороо шивэрч ороод үлдлээ
Зүрхэнд хурсан бодлын эзэн нь буцсан байхад
Зүггүй сэтгэлийн гүнд зүс нь тодроод үлдлээ
Шивэрч орсон бороо нь үүрээр арилах мөчид
Ширхэг цагаан од цахилж одох нь уйтай
Зүс нь тодрох зүүдний жаргалыг тайлах мөчид
Зурвас цагаан хайраа нуугаад сэрэх нь гуниг
-Н.Урантуяа: Цагдаагаас хайж эхэлсэн тул Монголоосоо нууцаар гарахаас өөр аргагүй болсон. Тухайн үед хүмүүсийг хорьж баривчилж зодож нүдэж байгааг бид харж байсан. Эхлээд урд хил рүү гараад дараа нь Францын цагаачлалын албанд хандсан. Өнгөрсөн жилийн долдугаар сард гэрээсээ гарч явснаас хойш манай гэр бүлийн амьдрал маш хүнд байдалтай болсон.
-Тэр үед цагдаагаас танай нөхрийг хэрхэн эрж хайж байв?
-Наймдугаар сарын дундуур үе байх. Би дэлгүүр дээр ажилтай байсан охин маань над руу уйлаад утасдсан. Хүмүүс орж ирээд аавыг асууж том том дуугараад эмээгийн бие муудчихлаа гэсэн. Цагдаагийнхан манай гэрт нэгжлэг хийж сүрдүүлж байгаад гарсан юм байна лээ. Тэр шөнөдөө манай хадам ээжийн бие нь муудаж ухаан алдсанаас хойш хэд хоноод л нас барсан даа. Уг нь зун рашаан сувилалд амраагаад бие нь их сайхан болсон байсан юм.
-Охин Г.Золжаргал: -Би тэр өдөр гэртээ эмээтэйгээ хамт байсан. Хаалга цохихоор нь хэн бэ гээд дөнгөж онгойлгох зуур намайг түлхээд хоёр хүн ороод ирсэн. "Та нар хэн бэ" гэсэн чинь "Аав чинь хаана байна. Ганзориг хаана байна" гээд гэрийг маань ухаж онгичсон.Тэд хэвтэрт байгаа манай эмээ рүү орилж хашгираад "Танай хүүхэд хаана байна Хүүхдээ олж ир" гэж хашгичсан. Бие муутай байсан хөгшин хүн тэдний өөдөөс юу хийж чадах билээ. Гэрт орж ирээд асуух зүйлээ зүгээр тайван асууж болох л байсан шүү дээ. Тэгсэн бол эмээ маань бие нь муудахгүй өнөөдөр амьд байх байсан байх. Тэгтэл тэр хүмүүс бичиг баримтаа ч үзүүлэлгүй орилж хашгирч, хамаг юмыг онгичиж байгаад гарсан.
-Ямар хүмүүс байсан бэ. Цагдаагийнхан мөн үү?
-Та нар хаанаас явж байгаа юм бэ гэхэд хариулахгүй байсан. Цагдаагаас явна гэж ч хэлээгүй. Аав чинь хаана байна, та нар юу болж байгааг мэдэж байна уу гэж хашгирч байсан. Миний эмээтэй аймшигтай хэрцгий харьцаж байсанд сэтгэл их өвдсөн. Тэр хүмүүс гарсны дараа эмээ ухаан алдаж унаад үүнээс найм хоногийн дараа нас барсан.
-Н.Урантуяа:
-Би энэ явдлын дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж асуусан. Гэрт орж ирсэн хоёр хүний нэгийнх нь нүдэн дээр нь цагаа уначихсан байсныг охин маань харсан. Би ийм зүстэй хүн байна уу гэж сураглаад олдоогүй. Би тэр хоёр хүнтэй уулзахсан гэж бодож явдаг. Яагаад хүүхэд, хөгшин хоёрыг минь дээрэлхэж тэгж хэрцгий харьцаж байгаа юм бэ. Маш их гомдолтой үлдсэн. Хэрэв тэдгээр хүмүүс орж ирээгүй бол ээж маань амьд байх байсан ч юм билүү. Ээжийг нас барахад манай нөхөр Хөх хотод байсан. Сонсоод ухаан алдаж унасан байна лээ. Сайн санаатай хүмүүс нөхрийг минь асарч сувилаагүй бол би нөхрөө бас алдах байсан. Манай хүний зүрх өвддөг, бие султай хүн.
-Та долдугаар сарын 1-нээс хойш нөхөртэйгээ уулзаагүй байгаа. Танай хүн утсаар ярихад юу гэж ярьж байна?
-Охин Г.Золжаргал: Хөх хотод нуугдаж байх үед нь ээжтэйгээ хамт аав дээрээ нэг удаа очсон. Аавыгаа харсан чинь сахал нь ургачихсан маш их турсан. Тэлээгээ хэд дахин цоолоод л бүсэлчихсэн, царай нь харлаад сэтгэл санаагаар ихэд уначихсан байгааг хараад аавыгаа их өрөвдсөн. (уйлав) Өөрийн эрхгүй нүднээс нулимс урсаж байлаа. Би аавын нэг үгийг ерөөсөө мартдаггүй юм, Аав нь Монголдоо очмоор л байна. Хэрвээ би үхчих юм бол миний сүнс Монголдоо хурдан гүйгээд очих байх аа гэж байсан. Тэр үед эмээ өөд болсон болохоор аав учраа ч олохгүй хүнд байсан.
-Охин Г.3олзаяа:
-Би болохоор долдугаар сарын 1-ний өдрөөс хойш аавынхаа барааг нэг ч хараагүй. Сүүлд Францад очсоны дараа интернэтээр аавыгаа харсан. Аавтайгаа уулзахыг аймаар их хүсч байна. (Хоолой нь зангирав).
-Охин Г.Золжаргал: Францын Засгийн газраас гэр бүл бид нарыг татаж авна гэсэн. Аавыг хүмүүс хайгаад манай гэрийн цонхон доогуур эргэлддэг байсан. Тэгээд аав гэртээ ирж чадахгүй болсон. Аавын ах руу утасдаж дүүгээ олж ир гэж шаардсан. Эмээ нас барсныг дуулаад Монгол руу ирэх гээд л байсан. Бид битгий ир та баригдана гэж гуйсан. Тэр үед есдүгээр сард баривчилгаа ид явагдаж байсан.
-Өршөөлийн тухай хууль гарсан. Одоо та бүхэн айдасгүй болсон уу?
-Н.Урантуяа: Хүмүүсийн ярих нь нээгдсэн хэрэг хаагдаагүй болохоор манай нөхрийг Монголд ирэх юм бол байцаалт явуулж магадгүй юм шиг дуулдсан. Гэхдээ Өршөөлийн тухай хууль гарч сэтгэл тэнийлээ. Ерөнхийлөгч солигдож Ц.Элбэгдоржийг гарч ирсэнд маш их баярласан.
-Одоо танай гэр бүлийнхэнд эргээд бодоход энэ бүхэн аймшигтай санагддаг уу?
-Хэзээ намайг барьж аваад нөхрөө олж ир гэж тулгаж шаардах бол гэж их түгшдэг байлаа. Тэр үед их айдастай байсан. Монголд шударга нийгэм тогтоосой гэж бодож байна. Манайх дэлгүүрийн лангуу түрээслүүлж ажиллуулдаг байсан. Хэлэх үгээ шударга хэлчихдэг байсан болохоор бид хоёрын бизнес болох "Барс-2" дээрх "Жаза" дэлгүүрийн зөвшөөрлийг хүртэл хаачихсан.
-Энэ явдлаас болж таны ажил алба эрхлэхийг хааж боогдуулж байгаа хэрэг үү?
-Тодорхой хэмжээгээр холбоотой байх. Манай хүн урьд нь "Иргэдийн шударга шүүхийн Бат-Ялалттай хамт телевизээр шударга ёсны талаар ярилцлага өгч байсан. Тэр утгаараа адлагддаг. Монголд шударгаар ажиллахад хяхаж хавчдагийг нөхөр бид хоёр биеэрээ мэдэрсэн. Авлига өгвөл гар хөдөлнө гэдэг. Монголд жирийн ард түмэн шударгаар амьдрах хэцүү болжээ. Эрх баригчид ард түмнийхээ дунд орж амьдралын үнэнийг олж хардаг ч болоосой. Эх орондоо байгаа мөртлөө гутарч гомдох юм.