Орь залуу насны дурлал хайрыг тамгалах
Ором ижил дардастай бүсгүйн янаг уруул аа
Омог бардам залуугын цусан улаан зүрхийг
Огшоож агшааж зовоосон бүсгүйн янаг уруул аа
                 Хэмнэл зөөлөн шүргэлтээр зүрхний хилэн арчих
                  Хив торгон хадаг шиг бүсгүйн янаг уруул аа
                   Дайнч баатар эрийн туяат улаан нүдийг
                    Дальдарч буцтал номхоруулсан бүсгүйн янаг уруул аа
Үгийн яруу шивнэлтээр шунал хүсэл бадраах
Үнэн нууцлаг шидтэй бүсгүйн янаг уруулаа
Даруу ичэмхий залуугийн чанад нэгэн үгийг
Дарс мэт амтаараа согтоож  baigaad  сонссон  бүсгүйн янаг уруул аа

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар