Бичлэгийн тоо 2,391
Нийслэлд өнгөрсөн баасан гаригт болсон үерийн улмаас нэг айлын гурван хүүхэд амиа алдсан харамсалтай явдал гарсан. Дөрвөн сайхан хүүгийнх нь гурвыг нэг өдөр аваад явчихсан энэ айлынхны уй гашууг юутай ч зүйрлэх аргагүй.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 9-ийн “А” гудамжны 316 тоотод оршин суудаг С.Батсайханы 6, 13 настай, зургаан сартай гурван хүү тэр өдөр харамсалтайгаар амиа алдсан юм. Ах дүү гурвыг өнөөдөр нутаглуулж байна. Хуучин буурин дээрээ байхаас ч эвгүйцэж, С.Батсайханых 13 дугаар хороолол дахь ажлынхаа хашаанд гэрээ барьжээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 1,5 сая, Засгийн газраас 2,9 сая, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 750 мянган төгрөгийн тусламжийг үерт хүүхдүүдээ алдсан С.Батсайханыд олгосон байна. Талийгаач хүүхдүүдийнхээ нас барсны гэрчилгээг авахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт байхад нь С.Батсайхантай уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Харамсалтай явдал болсонд эмгэнэл илэрхийлье. Танайх хэзээнээс 19 дүгээр хороонд суурьшсан юм бэ?
-Манайх 2007 онд Увс аймгийн Баруунтуруун сумаас ирсэн юм. Төв, суурин газар бараадаж ирсэн нь энэ л дээ.

-Уучлаарай, үер болох үед та хаана байсан юм бэ?
-Эхнэр бид хоёр тус, тусынхаа ажлыг хийгээд байж байсан юм. Эхнэр барилгын салбарт, би өөрөө бас нэгэн барилгын компанид харуулаар ажилладаг.

-Осол болсныг та анх яаж мэдсэн бэ?
-Есөн настай хүү маань /амьд үлдсэн/ “Аав аа, манай гэр усанд урсчихлаа. Би айлын байшингийн дээвэр дээр байна. Айгаад байна” гэж утсаар ярьсан. Дараахан нь нэг эмэгтэй яриад “Ах аа, энд үер болоод байна” гэсэн юм. Тэгэхээр нь би 18.00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд тэр явдал болсон байсан.

-Гэрт чинь хүүхдүүдээс өөр хүн байсан юм уу?
-Дөрвөн хүү маань л байсан. Том хүү маань дүү нараа хардаг байсан юм.

-Хажуу айлд чинь хүн байгаагүй юм уу?
-Байсан. Хүүхдүүдээ тэдэнд захиж үлдээдэг байсан юм. Гэтэл хажуу айлын маань хүн бас үерт нас барчихсан байсан.

-Есөн настай хүү чинь азаар амьд үлджээ?
-Базарваань хүү маань хашааны банз дээр суугаад хөвж явахад нь азаар том хүн таарч, олсоор татаж авч амийг нь аварсан байна лээ.

Би дөрвөн сайхан залуу¬тай байлаа/тэр ингэж ярихдаа нулимсаа барьж тэвчсэнгүй/. Тэд маань сэргэлэн цовоо, онц сурдаг хүүхдүүд байсан. Том хүү маань /Очирваань/ 44 дүгээр сургуульд сурдаг, сургуулийнхаа тэргүүний сурагч байв. Харин зургаан настай хүү “Дэлхийн зөн” байгууллагын цэцэрлэгт хүмүүждэг байсан. Цэцэрлэгтээ онц сурдаг. Бид түүнийгээ өхөөрдөж, “Хаалганы дарга” гэж дууддаг байлаа. Хашаагаар хүн орж, гарах тоолонд хаалгаа онгойлгож өгдөг болохоор нь хүүгээ тэгж өхөөрддөг сөн. Хүүхдүүдээ дурсаж, сайн үйлсийн сан байгуулъя гэж бодож байна. Миний гурван хүү байгалийн гамшигт өртсөн. Байгаль дэлхий ингэж хүссэн гэж бодож л өөрийгөө тайвшруулж сууна.

-”Ширүүн бороо орно. Үер бууж болзошгүй” гэсэн сэрэмжлүүлгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэр үед ажлаа орхиод гэртээ харих боломж байгаагүй юү?
-Зурагтаар мэдээ сонссон. Ажлаа орхиод явж чадаагүй юм. Ийм зүйл болно гэж үнэндээ бодоогүй.

-19 дүгээр хорооноосоо нүүчихсэн юм байна. Одоо хаана амьдарч байна?
 -Хуучин буурин дээрээ дахиж амьдарна гэхээр эвгүй санагдаад байх юм. Тэгээд 13 дугаар хороололд, ажлынхаа хашаанд гэрээ түр барьчихсан байгаа. Дүүргээс удахгүй газрын асуудлыг шийдэж өгнө гэсэн. Тэр болтол ажлынхаа хашаанд байна.  Ч.Энхбат

Зууны мэдээ

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1972099/63a/trackback

profile

lollipop976

2009.07.22 15:36:50
*.222.101.169

yana aimar yumaa jaahan hvvhdvvd.......emoticon

jondoo

2009.07.26 12:38:39
*.163.9.115

xairan  xvvxdvvd  mongold  gamshig  bolson  bna  yandaa  xeden mongolchuud n zuurdaar  vxeed   duusaxnee.

susan_g

2009.07.27 00:54:43
*.8.163.65

hoorhii doo ihl hetsvv bga da,iim aimar baigaliin gamshug bolohod ger horoololiihon yamarch ayulgvi baidald amidarch chadahgvi baigaan haragdaj bn shv de!ene tor zasag yu bodoj bnaa....
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1221 ҮЕРИЙН УСНААС АЙХГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ? [1] Monh-monh 2009-07-31 1826
1220 ЮНЕСКО-н ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН БОЛЗОЛ Monh-monh 2009-07-30 1279
1219 ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ЭНДЭЭС ХАРЖ БОЛНО [2] Monh-monh 2009-07-30 1937
1218 Солонгосчууд монгол хvvхдэд дахиад ингэж хандахгvй гэх баталгаа алга Monh-monh 2009-07-30 4303
1217 ta bid mongol hun ,bas negiig bodoh tsag bolson um bish uu [5] uuls_uuls 2009-07-30 3673
1216 Наадмын маргааш... Tsenddoo Monh-monh 2009-07-30 2561
1215 Парк минь баяртай /фото сурвалжлага/ [6] Monh-monh 2009-07-30 3123
1214 ГОЁ ЮМ БАЙНА ЛЭЭ, ГАДААД ОРОН (Монгол цэрэг) Monh-monh 2009-07-29 2217
1213 “Монголоос сексийн төлөөнөө хулгайлагдагсад” [5] daruuhan01 2009-07-28 2488
1212 Sain sanaanii demjleg uzuulne uu? kharu 2009-07-28 1608
1211 СОЛОНГОСЫН ХОЙГТ МОНГОЛ УЛС ЭНХ ТАЙВНЫ ЗУУЧ БОЛОХ УУ? Monh-monh 2009-07-28 1739
1210 Чи найздаа мөнгө зээлүүлдэг үү? [5] jooyo 2009-07-27 2709
1209 ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ Monh-monh 2009-07-27 1736
1208 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17186
1207 Сөүл Метроны 9дүгээр шугам ашиглалтанд орлоо [2] mgldevochka 2009-07-27 2329
1206 ҮҮРГЭВЧТЭЙ АМьДРАЛ [1] Monh-monh 2009-07-27 1911
1205 Жүдочид Тайландын татамид дөрвөн медаль хүртлээ lollipop976 2009-07-27 1674
1204 MOD : daruuhan01 ,Munkh_munh Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан... [6] Monh-monh 2009-07-27 2481
1203 Хүүхдийн паркийг Хятадын хэдхэн тоглоомоор чимэх гэнэ [1] lollipop976 2009-07-26 2330
1202 $ Shiljuuleg 1256won, Dollar-1260wontoi baina banker 2009-07-26 1947
1201 uuniig unshad bi uilj bas mongolooroo baharhaj suuna ta ch gesen amtlaarai [2] tska 2009-07-25 1810
1200 УЛААНБААТАР ХОТЫН ДАРГЫН РИТЕНГИЙГ ҮЗЭХ ҮҮ? [1] Munkh-munkh 2009-07-24 1733
1199 더위에 힘 내시고 항상 용기 잃지 맙시다. [1] 바이런 2009-07-24 1634
1198 ээж Б.Цэнддолгороос Солонгост амьдарч буй хvvхдvvд Батдэлгэр, Болд нарт(ОЛДЛОО!!!) [4] Monh-monh 2009-07-23 8307
1197 Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 10 сургамж [1] nikes 2009-07-23 1683
1196 Anhaaruulga-temtsetsgeeuye sarmisxan555 2009-07-23 1413
1195 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИГ [1] Munkh-munkh 2009-07-23 2409
1194 ЮНЕСКО-н тэтгэлэгт сургалтын болзол Munkh-munkh 2009-07-22 1625
1193 ҮЕР ЭХЛЭЭД ХОТЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГААНД БОЛЖ [1] Munkh-munkh 2009-07-22 2248
1192 Монгол Төсөл буюу С. Баярыг арван сая доллараар шагная! [1] Munkh-munkh 2009-07-22 2397
1191 Үерт урсаж байсан 57 хүний амь насыг аварчээ [1] lollipop976 2009-07-22 1701
» Үерт амиа алдсан гурван хүүгийн аав С.Батсайхан: Зургаан настай хүүгээ бид "Хаалганы дарга" гэж өхөөрддөг байсан [3] mgldevochka 2009-07-22 1785
1189 АДМИНд ЭНЭ ПОЙНТЫН ТАЛААР ОЙЛГОХГҮЙ БАЙНА. Munkh-munkh 2009-07-22 1579
1188 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нисдэг тэргээр аялж, уул овоо тахив mgldevochka 2009-07-22 2030
1187 Өнөөдөр азийг хамарсан Нар хиртэлт болно [2] lollipop976 2009-07-22 2064
1186 Улс төрч гадаад эмэгтэй гишүүн бэлтгэх сургалт явагдаж байна [1] mgldevochka 2009-07-21 1960
1185 Олон улсын ярианы картнаас болгоомжил [1] Sarah3 2009-07-21 1853
1184 Р.Фрийдланд С.Баяр хоёрын өрөг [1] finepix 2009-07-21 1682
1183 Баавар архи хэтрүүлэн хэрэглэж "шартсанаас" 7-р сарын 10-нд болох байсан Монгол туургатны хип хоп их наадам хойшлогджээ [1] lollipop976 2009-07-21 1818
1182 А.Ганбаатар: Хитмений өчил /үргэлжлэл/ [3] Munkh-munkh 2009-07-21 3193
1181 ХЭЛТЭЙ ХҮНЭЭС АСУУХ ЮМ БАЙНА [4] Munkh-munkh 2009-07-21 2139
1180 СОЁЛ 02 video [1] Munkh-munkh 2009-07-21 1689
1179 СОЁЛ 01 [2] Munkh-munkh 2009-07-21 1908
1178 Хоёр настай хүүг дайрчээ [1] lollipop976 2009-07-20 1637
1177 Шонхрыг алаг даахайгаар хооллодог Өнөөдөр 17 цаг 15 минут [1] lollipop976 2009-07-20 3983
배너신청
자생병원

배너신청