jasen
Бичлэгийн тоо 4,494
Үүнийг Халх голд байлдаж явсан ахмад дайчин надад 1978 онд ярьсан юм. Ахмад дайчин маань их бууны наводчик байжээ. Дандар баатар эр зоригтой шигээ бас эр хонгор дуутай хүн байж.


    -    Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо” гээд л фронт дээгүүр хадаад явчихна гэж тэр ахмад дайчин ярьсан. Дандар баатар микрофон бариад орилоогүй нь лав.  Байлдаан болж буй фронт яаж нам гүм байх вэ. Буу, пулемёт тачигнаж, их буу нижигнэж байгаа. Гэтэл тэр их дуу чимээг дарж Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо”.
-    Манайхан давшаад явчихлаа. Би их бууныхаа дурангаар харж байгаад Дандарын цавчсан эхний япон дээр тусгал, багцаагаа тааруулаад “За, Дандарын цавчсан японыг үзье” гээд нөхөдтэйгөө хамт алхаж очоод, тэр японыг үзсэн. Зүүн мөрнөөс нь баруун ташаа хүртэл нь ташуу тас цавчаад хаячихсан, элэг, уушиг, хамаг дотор эрхтэн нь ил гарчихсан хэвтэж байсан.
                     
Эл бичил тэмдэглэл “Сонин тохиол” номонд минь орсон.  Даяар Монгол сонины эрхлэгч Б.Номинчимид маань АНУ-д байхдаа энэ номыг минь хэвлэх гээд би компютерт шивсэн эхээ түүнд явуулсан байв.  Нэг өдөр Блүүмингтон-д байсан түүнтэй би Виржиниагаас утсаар ярилаа. Тэгсэн Б.Номинчимид маань яг үүнтэй адил тохиолын тухай:

-    Баатар хүн гэдэг ондоо байдаг гэнэ лээ. Нэхийт баатар бас хүнийг тэгж цавчдаг байсан. Манай аав Баасан, Нэхийт баатрын комиссар байсан, Байтаг ууланд Нэхийттэй хамт байлдаж явсан. Нэхийт бол ер нь нэлээд зэрлэг, догшин эр байсан гэдэг. Айсан, ядарсан цэргээ буудчихаж байсан удаатай. Манай аавыг хүртэл буудах шахсан. Нэг удаа аав маань Нэхийт, бас хэдэн цэрэгтэйгээ тагнуулд яваад, хил гатлаад цаашаа 120 километр (120 гэлүү 150 гэлүү) цөмрөөд явж байтал гэнэт Гоминданы цэрэгтэй тулгарчээ. Дайсны цэргүүдийг тэд эхэлж харж. Байдал ер нь их эвгүйтэх тийшээ болоод явчихаж. Аав маань ийм үед эрхгүй нутгийнхаа зүг эргэж хараад, ээ дээ тэр хурган цагаан үүлний доохон л нутгийн минь хил байгаа даа. Эх Орон минь тэндээс л эхэлнэ дээ гэж бодоод 120, эсвэл 150 км  бас ч хол газар тул эвгүй юм бодогдоод нүдэнд нь нулимс цийлэгнээд иржээ. Гэтэл дэргэд нь бууны замаг тачигнаад:

-    Чи миний суманд үхэх үү, дайсны суманд үхэх үү! гэж Нэхийт зандарчээ. Нэхийт баатар олзолсон хүнээ эрүүн дороос нь тагнайг нь нэвт жадлаад, нэвт жадалсан газраараа  цулбуурдаад мориныхоо араас хөтлөөд ирдэг байсан.

Тийм зэрлэгдүү, догшин эр байсан тул баатар цолыг нэлээд хожуу, 1950-иад он гаргаж байж авсан. Уг нь аль эрт баатар болчих байсан хүн гэхчлэн Нэхийт баатрын тухай ааваасаа сонсож мэдсэнээ яриад:
Харин миний аав бол хүнийг тэгж бүтэн, тас цавчиж арай бардаггүй, талд нь ортол цавчдаг байсан. Тэгшээ, Даваадорж, Лхагвадорж нар Нэхийт, манай аав хоёрын цэргүүд. Нөгөө кинонд гардаг даа, яг тэр тулалдааны чинь урд өдөр аав маань бяцхан сахилга алдаад, сахилгад  сууж байж. “Амьд үлдэх хүн гэдэг амьд үлддэг юм билээ. Би тэр сахилгад сууж байгаагүй бол цэргүүдтэйгээ хамт тэр тулалдаанд орох л байсан”  гэж аав минь ярьдаг сан гэж Б.Номинчимид маань надад утсаар хуучилж билээ. 2008 оны 3-р сард, АНУ-аас явахынхаа өмнөхөн.



                                                                           Л.БАТБАЯР

                                                                           2009. 4-р сар

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1787886/9a3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
984 ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА МГЛ КИНО үлмэдэхмаА 2009-06-10 2331
983 Дайсны цэргүүдээ сонсоцгоо\МГЛ кино\ үлмэдэхмаА 2009-06-10 1341
982 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан riam 2009-06-09 1735
981 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь riam 2009-06-09 2814
980 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан MUZZ 2009-06-09 1848
979 Ойрд монгол яваагүй хүмүүст [18] 20092009 2009-06-09 18586
978 Єнєєдєр Их эзэн Чингис хааны мэндэлсний 847 жилийн ойн єдєр Munkh-munkh 2009-06-08 1243
977 Хоёрдугаар дайны эхлэл болсон Халхын голын дайн Munkh-munkh 2009-06-08 2412
976 Георгий Жуковыг Монгол дахь 57-р корпусыг удирдуулахаар томилжээ Munkh-munkh 2009-06-08 1853
» Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо” гээд л фронт дээгүүр хадаад... Munkh-munkh 2009-06-08 1924
974 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь Munkh-munkh 2009-06-08 2297
973 Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойд- Munkh-munkh 2009-06-08 2634
972 Анжелина Жоли дэлхийн хамгийн алдартай хүнээр тодорлоо [1] MUZZ 2009-06-08 1851
971 Lady GaGa [1] MUZZ 2009-06-08 1359
970 urgelj chi [2] MUZZ 2009-06-08 1289
969 ГЭР БҮЛИЙН ТУЛААН ХОШИН ШОГ [4] hurahdaa 2009-06-07 2455
968 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр Munkh-munkh 2009-06-07 1535
967 hi busguichuudee [1] eegii55 2009-06-07 1345
966 500 000 ХОШИН ШОГ [1] tiiren 2009-06-07 1693
965 Амин хайртай миний аав [2] Munkh-munkh 2009-06-07 1330
964 ЭХ ОРНОО ХАЙРЛАЯ НАЙЗУУД АА [1] Munkh-munkh 2009-06-07 1711
963 ЧИНГИС УУЛ МИНУ Munkh-munkh 2009-06-07 1328
962 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ [1] vege 2009-06-07 1324
961 Я.Цэвэлийн толь Munkh-munkh 2009-06-06 1568
960 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ ABAP 2009-06-06 1280
959 chiheree bulaatsaldav **bluesky** 2009-06-04 1172
958 **^^ Don't Cha (The Sims version) ^^** **bluesky** 2009-06-04 1999
957 Гиннесийн дээд амжилт MUZZ 2009-06-02 1660
956 Монголын боксын түүхэн дэх шинэ хуудас Munkh-munkh 2009-06-02 1734
955 .Сагсан бөмбөг, ҮСБХ / Кливленд хотынхон хүлээсээр л hurahdaa 2009-06-02 1929
954 Х.Цагаанбаатар “Дэлхийн супер цом”-ын аварга боллоо Munkh-munkh 2009-06-02 1674
953 holbombogiin talaar asuuh ni [4] hairuka 2009-06-01 1897
952 ТИТАНИК хөлөгийн сүүлчийн зорчигч нас барлаа Munkh-munkh 2009-06-01 2341
951 laitai ch yum shig gui ch yum shig kk [1] bayaraa batbold 2009-06-01 1727
950 medej bgaan helj tuslaach [3] Ub^^Korea 2009-05-31 1445
949 알타이의 외로운 생존자들 [1] center 2009-05-31 1769
948 Барса - Жинхэнэ аваргуу [1] hurahdaa 2009-05-29 2446
947 emnelgiin talaar huuli zuin zovolgoo actto 2009-05-29 1786
946 daruuhan01-ees hvseh zvil bna [1] 0207 2009-05-27 1645
945 ULSAN HOT VOLLEYBALL TENNIS SHATARIIN TENTSEEN [1] ulsn 2009-05-26 2307
944 Сонгуулийн урьдчилсан дүн file CaakBoy 2009-05-26 1564
943 turshilt mgldevuchika 2009-05-26 1127
942 buu aigaarai [1] MUZZ 2009-05-25 2199
941 MAXH ylagdalaa huleen zovshoorloo [2] har baraan 2009-05-25 1955
940 Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй өглөөний мэндийг хүргэе [2] har baraan 2009-05-25 2612
배너신청
자생병원

배너신청