Би өөр лүүгээ
Би сар шиг тэнэж Өрнө рүүгээ Би салхи шиг эргэж Дорно руугаа Би тэлсэн нумын хөвч харих шиг Өөр лүүгээ Би төв Азийг тэлж орших Нутаг руугаа...
Би тэнгэр цөмөлж Өөдөө Би ус цоолж Уруугаа Би уулнаас буух хүрхрээ шиг Өөр лүүгээ Би тэнгэр газрын дунд тогтох Монгол руугаа л ...
Уянгын их найраг - Миний эх орон
1 Нар үнэртсэн Монгол гэрийн бууцнаас Уурганы минь хуйвь сунаж хүрдэг Есөн том гариг одон, нар, хөх тэнгэр Миний эх орон.
Сүү үнэртсэн Монгол гэрийн хаяанаас Нүүдэлчин монголын сэтгэл тэлж хүрдэг Саран тамгат газар Энэ миний эх орон Өвөг дээдсийн минь Хайраа дархалсан газар шороо.
Сэвтээгүй сэтгэлийн уул усандаа Шивших шившлэгэ миний эх орон болохоор Миний эх орон - маанийн зургаан үсэг.
Сөнөшгүй мөхөшгүй монгол Шүлгийн ариун мэлмий миний эх орон болохоор Миний эх орон - уянгын их найраг.
Миний эх орон - Гоо сайхны тэргэл өртөө Миний эх орон - Хурайлж дуудах хийморь.
2 Унасан мориноосоо буухын завгүй Тэмцэж явсан баатрын минь цус Миний эх орон гэж цалгилж байсан
Унтарсан цогийг ноцоох шиг Чулуу бутаргасан хүлгийн минь туурай Миний эх орон гэж тачигнаж байсан
Цустай дайны талбарт Хөлстэй гарт атгагдсан туг Миний эх орон гэж хурайлж байсан
Хаан өргөөний ариун босгын өмнө босгогдсон Очтой нүдэн шиг цагаан сүлдний минь үзүүр Миний эх ороон гэж наранд гялалзан байсан
Баяны адуу туун Бардам тоглосон шилийн сайн эрсийн бодол Миний эх орон байсан
Барагдашгүй хүчний салхин жигүүр Баатар Аюушийн зориг Миний эх орон байсан
Зодогтоо зориг нь чангардаг Монгол эрийн Дэвээд гарахад гутлынх нь улаас боссон тоос Миний эх орон байсан
Бодол цуцам холын газраас давхиад ирэхлээр Буцлах шиг л шаагиад байдаг Омголон хүлгийн минь хөлс Миний эх орон байсан
Тэргэлхэн хүсэлдээ дийлдэн байж Төгрөг болтол тэлээд тавихад Хаданд ч халтирахгүй, харалтаа онодог Догшин хар сум миний, миний эх орон байсан
Будан хөшиглөсөн хангайн ноён оргил зүг Сумдах бүргэд шиг, эрдэм сурнаа гэж Газрын холыг зорьсон монгол хүүгийн хүсэл ч Миний эх орон байсаан.
3 Цасыг хайлуулмаар халуун царай Инээж мөнхрөх дүрийг Эх орон минь олгосон
Зудыг зугтуулчихмаар хатуу яс Хад шиг бэх чанарыг Эх орон минь олгосон
Дуу, шүлэг, залуу нас Амьдралын гоо бүхнийг Эх орон минь олгосон
Домог, түүх, ахуй Дурайж үлдэх товчоонг Эх орон минь олгосоон.
4 Өндөр өндөр яндангаас бургилах нүүрсэн утаанд Үзэсгэлэнт хөх тэнгэр Сүүн цагаан үүл минь хиртэж байна Өргөн өргөн сувгаас цутгалах бохир усанд Урсгал тунгалаг, мөрөн минь булангиртаж байна Уух рашаандаа бид чинь нян хор тарьчихаад Улаан хоолой хатаж байна гэж зовж явна Үйлсийн тэнгэрийг ингэж хазгай өргөснөөс Үйлийн үрийг эх орон минь эдлэн шаналж байна Хичнээн их нүгэл билээ! Гэгээн ухаантай дээдэстээ Хэцүү ч их өртлөө. Өөртөө бид бие биенээ хөөрхий гэдэг Үнэндээ бид чинь хөөрхий биш, Элэгдэж цоорсон хөдсөн дээл шиг Эх орон минь хөөрхий Эрэвгэр дэрэвгэр үр нь болсон бид Нөхөөс тавих чадалгүй нь хөөрхий, хөөрхий ...
5 Үр чинь би таныхаа төлөө Бэртдэггүй зоригоо чангалж Үлэмжийн чанараа Алдахгүй гэж тангараглана, Хүү чинь би чинийхээ төлөө Зүрхэн тамираа шавхаж Хүрэх хүслийнхээ хаягийг ч "Эх ороон !" гэж Уруул дээрээ биш, зүрхэн дээрээ сийлнэ, Уянгын их найраг - эх орон минь Удам ургийн сүлд хийморь хурай, хурай, хурай!... ...
Цахарын С.Буянцогт |