Бичлэгийн тоо 91

Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо

Related links in English
- The Tsahim Urtuu Scholarship Announcement
- The Scholarship Application (in PDF)
- Donation Drive
Холбоотой мэдээллүүд
- Хандивын аян
- Цахим Өртөөний нэрэмжит оюутны
тэтгэлгийн болзол

- Press Release: Афганистаны Монгол угсаатан
Хазара оюутнуудад ”Цахим Өртөөний нэрэмжит
тэтгэлэг” олгонo (PDF)

- Хандивлагчдын нэрс

2009 оны 5 сарын 31 буюу Mонгол туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн энэхүү билэгт сайн өдөр, Цахим Өртөө Холбоо ТББ, Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн комиссийн зүгээс Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэгт уралдаанд ялагч монгол угсаа гаралтай хазара үндэстний, ахлах сургууль төгсөгч гурван шилдэг сурагчийн нэрийг зарлан тунхаглахдаа баяртай байна.

2009-2013 оны эрдмийн жилд зориулсан тэтгэлгийн хөтөлбөрт зөвхөн хоёр шилдэг хазара сурагчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөтэй байсан боловч шилдэг оролцогч бүрийн материалыг сайтар хянаж үзсэний дүнд Тэтгэлгийн комиссийн гишүүдийн шийдвэрээр энэ жилийн тэтгэлэгт онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж гурав дахь ялагчид тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ.

Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн ялагчаар: 

Мэгдад Салехи
Захра Хуссейн Бахш
Гулам Аббас
нар тодорлоо.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчдыг тодруулахдаа сүүлийн шатанд шалгарсан 6 шилдэг сурагчдаас хичээл сурлага, нийгмийн тусч хөдөлмөрийн үйлст хэр  өндөр амжилт үзүүлсэн болоод цаашид их дээд сургуульд хэр үр дүнтэй суралцах оюуны чадамжтайг харгалзан үзэж, утсаар ярилцлага хийсний дүнд шүүгчдийн саналаар шигшин сонгосон билээ. Цахим Өртөө сүлжээний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилгыг доорхи байдлаар тодорхойлсон билээ:

    * Ирээдүйд өөрсдийн улс эх орны удирдагчид болохуйц хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч хазара сурагчдыг Монгол Улсад суралцуулах;
    * Тэтгэлэгт хамрагдсан сурагчдад орчин үеийн Монгол улсын нийгэм соёлтой танилцах боломж олгох;
    * Хазара, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршдаа Хазара ард зоныг Монголчуудтай холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;
    * Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн болоод хувийн амжилтыг дэмжих;

Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгосон уг тэтгэлэгт 5 жилийн сургалтын төлбөр, оюутны дотуур байр, хоол, номын төлбөр, эрүүл мэндийн даатгал, бүртгэлийн хураамж, визний хураамж, сургалтын бусад зардал болон оюутны амьдарч буй орноос Монгол Улсад ирэх, буцах замын зардал багтсан болно.

Нийт 52 000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэж буй тэтгэлгийн сан нь Цахим Өртөө сүлжээ, Цахим Өртөө Холбооны гишүүд, гадаадад суугаа Монголчууд, мэргэжлийн байгууллага, Монголын хувийн аж ахуй нэгж, корпорациудын хандиваас бүрдэж байна.

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Хазар ард түмэн, засгийн газар, институт хоорондын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Монголын ард түмэн, Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ, Цахим Өртөө Холбооны гишүүдийн нэрийн өмнөөс Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт ялсан Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нарт халуун баяр хүргэе!

Оюутны тэтгэлгийн комисс
Цахим Өртөө Холбоо ТББ
Улаанбаатар хот, Монгол улс
2009 оны 5 сарын 31-ний билэгт сайн өдөр

 

Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн ялагчид

     
Нэр: Мэгдад Салехи
Нас: 20
Төрсөн газар: Кабул хот, Афганистан
Суралцах чиглэл: Нийгмийн ухаан, монгол хэл судлал
Сургууль: МУИС, Монгол Хэл Соёлын Сургууль
Одоо эрхэлж буй ажил/сургууль: Марефат ахлах сургуулийн 12 ангийн сурагч
Бичсэн эссэний ишлэл: "...Улс төрийн орогнолоор дүрвээд буцаж ирснийхээ дараа Марефат ахлах сургуульд сурч эхэлсэн. Марефат ахлах сургуульд сурч байхдаа бид Монгол угсаа гаралтай болохыг мөн Чингис хааны үеэс бид дэлхийн энэ бүс нутагт нүүн суурьшсан юм байна гэдгийг ойлгосон... Монгол, хазара хэлэнд олон арван ижил төстэй үг, хэллэг байдаг тухай багш нараасаа болоод Перс хэл дээр гарсан хэд хэдэн номоос уншиж мэдсэн... Намайг энэ тэтгэлэгт өрсөлдөхөд багш маань Чи Монгол улсад хазарачуудынхаа элч төлөөлөгч болж очно шүү гэж их сайхан үг хэлсэн... Үнэхээр тэгж чаддагсан бол үнэхээр их бахархууштай хэрэг болох билээ!... "

Нэр: Захра Хуссейн Бахш
Нас: 20
Төрсөн газар: Бамиан, Афганистан
Суралцах чиглэл: Сүлжээний инженер
Сургууль: МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль
Одоо эрхэлж буй ажил/сургууль: Англи хэлний цагийн багш
Гишүүнчлэл: Залуу Удирдагчдын Форум
Бичсэн эссэний ишлэл: "...Талибаны засаглал унасны дараахан 2005 онд би эх нутагтаа дээд боловсрол эзэмшихээр буцаж ирсэн... Голцуу хазара үндэстэн төвлөрсөн Афганистаны төв хэсэг болоод Бамианы Их сургуульд мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хомсдлыг арилгаж, тулхтай хөгжлийн төлөө хүчин зүтгэх хүсэлтэй.... Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн зүйлстээ сэтгэл хангалуун биш байна. Хэрэв Монгол оронд 5 жил сурч, өөрийгөө хөгжүүлж, дээд боловсрол эзэмшээд ирвэл би хавьгүй ихийг хийж бүтээж, Афганистанд буй хазара ард түмнийхээ төлөө ажиллахад бэлэн болж чадна гэдэгтээ итгэлтэй байна... "

Нэр: Гулам Аббас
Нас: 20
Төрсөн газар: Күэтта, Пакистан
Суралцах чиглэл: Түүх, сэтгүүлзүй
Сургууль: МУИС, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
Одоо эрхэлж буй ажил/сургууль: ActionAid - ядуурлын эсрэг олон улсын байгууллагад харилцааны ажилтан, Daily Outlook - сонины редакцид ажилладаг.
Бичсэн эссэний ишлэл: "... Сайн сайхан цаг мөч ирнэ гэдэгт найдсан миний итгэл найдвар л намайг хүнд цаг үест зоригжуулж байлаа... Миний туулсан амьдрал, миний хүсэл мөрөөдөл, Монгол өвөг дээдсийнхээ тухай илүү ихийг олж мэдэхийг хүссэн миний тэмүүлэл, санхүүгийн нөхцөл байдал минь намайг Монгол Улсын Их Сургуульд суралцуулах Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэх боломжыг олгоно гэж би найдаж байна..."

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1756055/f48/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49501
배너신청
자생병원

배너신청