jasen
Бичлэгийн тоо 4,494
Хэдэн зууний өмнө л хугацаагүй цэргийн алба гэж байсан.  Хааны цэргийн албанд хугацаагүйгээр явдаг байсныг бүгд л сонссон. Гэвч энэ алба шинжлэх ухаан хөгжил дэвшлийн 21-р зуунд ч үргэлжилсээр байна гэж боддог юм. Монголчууд ахуй амьдрал доройтож амь зогооход хэцүү болсон энэ үед олон мянгаараа харийн нутагт цагаачлан хар бор ажил хийж ар гэрээ тэжээж байгаа билээ. Тэдэнд санааны зоргоор нутаг буцах эрх байхгүй. Хэцээ буцахыг хувь заяа л мэднэ. Аав нь нас өөд боллоо. Нутаг буцах эрх байхгүй үлдсэн хэдэн хүмүүсийн төлөө өнгөрснийг тэвчин үлдсэнийх нь төлөө ажиллах л үүрэгтэй. Энэ нь хүнд хүчир цэргийн албанаас ялгаа юу байнаа.

Америкт олон жил хамт амьдарч, эндхийн амьдралд хамт нухлагдсан найз маань гүдэс зантай, намхан биетэй Мягаа гэдэг залуу байв. Бид хоёр хаа сайгүй л хамт ажиллаж зан зангаа авалцсан хүмүүс. Нутагт Мягаагийн ээж хэдэн өнчин дүү нь үлдсэн юм билээ. Хэд гурван мөнгөө нөгөө хэддээ илүү явуулчих гэж өдөр шөнөгүй л ажиллана. Зөвхөн ажиллах үүрэгтэй, өвдөж, амрах эрхгүй  гэж тэр өөрийгөө боддог хүн. Сөхөртөл ажиллаж байж олсон хэдийгээ Монгол уруу явуулж, тэдэндээ тушаачихаад сая л нэг сэтгэл нь амардагсан.

Нэг орой утас хангинан дуугарч би харилцуурийг авлаа. Мягаагийн ээж нь алсад байгаа хүүгээ хүлээж чадалгүй, хүүгийнхээ авч өгөх торгон дээлийг өмс ч чадалгүй бурханыхаа оронд одсон байлаа. Тэр орой Мягааг хэзээ ороод ирэх бол гэж сэтгэл минь түгшиж  дав дув гэж суулаа. Тэр инээсээр ядарсан ч ядраагүй юм шиг байдаг зангаарай орж ирлээ. Хоол ундаа идсэний дараа хол тойруугаар ярьж байж арайхийж хэллээ. Тээр цаана маш гаслантай дуу гаран сандалд лагхийтэл суугаад царай нь зэвхийрэн гөлийчихөв. Хэсэг хугацааний дараа задгай цувах нулимс хацрийг нь даган энгэр уруу  нь дуслав. Би юугаа ч хэлэхээ мэдэхгүй дүүнгэ юм шиг нэг босч, сууж байв. Нилээд хугацаа өнгөрсний дараа тэр гэнэт шийдсэн байдалтай -За, өвгөн нь одоо нутаг буцлаа гээд босч чемоданд хувцасаа хийж эхлэв. Надад ямар ч хэлэх үг олдсонгүй.

Бид нисэх онгоцны буудал дээр ирсэн байлаа. Билет ч худалдаад авчихав. Билет шалгах зурвас дээр Мягаа доош ширтэн зогсоно. Урагш гурав,  дөрөв алхвал Монгол явах зам нь шулуудах байлаа. Хөлөө нэг урагш, арагш зөөн зогсоно. Түүний дотор түмэн бодол, мянган эргэлзээ наана, цаана орон холилдож байгаа нь илтээ. Хувь заяаны хилийн дээсэн дээр найз минь хааш хөлбөрөх бол гэж би шимшрэн харж байлаа. Ингэж ингэж эцэст нь хөлөө зугуухан чирсээр, тулааны талбараас шархадсан биеэ чирч яваа цэрэг шиг царай зүс нь цонхийж ёлтойсон амьтан зугуухан эргэж сажиллаа. Ард нь үлдсэн хэдэн өнчин дүүгээ бодохоор хоёр хөл нь нутгийн зүг биш хүний нутгийн хаалга руу буцаж алхууллаа.

Монголын гашуун үнэн энэ буюу. Ард үлдэгсэдийнхээ төлөө хугацаагүй албандаа эргээд алхаад марш! гэж хатуу хорвоо түүнд команд өглөө. Энэ явдал хэдэн жилийн өмнө болсон бөгөөд Мягаа одоо өргөн уудам Америкийн хаа нэгтэй хугацаагүй албандаа зүтгэсээр л яваа даа...
profile Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1650719/836/trackback

profile

эди хугда

2012.11.10 20:13:24
*.199.168.184

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
894 таний амралтанд ***Kelly Family*** soragsan 2009-05-10 1536
893 "Ijii eeltei orchlon" dgl 2009-05-09 2236
892 "Javhlan_Chonongoo" dgl 2009-05-09 1907
891 Mongolian Music dgl 2009-05-09 1784
890 2009 Hamgiin unetei toglogch [1] MUZZ 2009-05-09 1907
889 ** С Днем победы ** [1] **bluesky** 2009-05-09 2227
888 ♣♣..**ялалтын баярын өдөрт**..♣♣ [2] daruuhan01 2009-05-09 1848
887 ♣♣..**ялалтын баярын өдөрт**..♣♣ [1] daruuhan01 2009-05-09 1741
886 ялалтын баярын өдөрт*** Журавли*** Дмитрий Хворостовский [1] soragsan 2009-05-09 1629
885 ~~Jessica Simpson & David Bisbal - Angels (Live Latin Grammy)~~ [1] .Sarnai. 2009-05-09 1851
884 ~~Jessica Simpson - I Wanna Love You Forever~~ file [1] .Sarnai. 2009-05-09 1726
883 BX QUIZA mgl.d [1] **bluesky** 2009-05-09 1375
882 Зоригтой юмаа [1] vlmedehmaA 2009-05-09 1993
881 itgej bsan elbegdorj gyi arai ch dee. [3] HORGO 2009-05-08 2926
880 ДЭЛХИЙН ХАМГИЙН ДУР БУЛААМ ЦАГААН ХООЛТОН [1] Мичидмаа 2009-05-08 2285
879 hi Компютерийн мастеруудаа! file [5] oh my god 2009-05-08 2236
878 Chelsea BARCELONA 1 1 ИНГЭЭД БАРСА МАНЧЕСТЕРИЙН АРААС РОМЫГ ЗОРИХ БОЛЛОО [1] soragsan 2009-05-08 2466
877 Bootsoot sagsan bombogiin temtseen file [1] uyanga_6266 2009-05-07 1541
876 wow!!! [3] jurjee 2009-05-07 1337
875 sagsan bombogiin temtseen 010 2387 6266 [1] toodgoo 2009-05-07 1993
874 BYATSHAN TARHI ZARNA [1] MR.BAMBINO 2009-05-07 1809
873 ВИЗ Munkh-munkh 2009-05-07 2243
872 СЭТГЭЛ ТАТАМ САЙХАН МЭДЭЭ~~~~ [1] wowccm 2009-05-07 2588
871 Гадаад паспорт (эсэ) Munkh-munkh 2009-05-06 2752
870 nothing's gonna change my love for you [1] soragsan 2009-05-06 1684
869 : 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг Арсенал” (Англи) - “Манчестер Юнайтед” (Англи) - 1:3 (0:2) [1] soragsan 2009-05-06 2214
868 Цэлмэг найздаа зорилогтой байгаарай нзий чини зугээс Хүмүүн 2009-05-06 1693
867 Ерөнхийлөгч Энхбаяр мориноосоо унасан нь [1] soragsan 2009-05-05 2218
866 araich dee hehehehe [1] bobo0606 2009-05-05 1552
» “Хугацаагүй Цэргийн Алба” [1] har baraan 2009-05-05 1869
864 BI MONGOL ULSIIN ERONHII SAID BAYAR BNA ,,,URA !!! [4] **bluesky** 2009-05-04 3243
863 ~~~Хилэн -монголын уран сайхны кино~~~ [3] .Sarnai. 2009-05-03 4206
862 DOLGOR [1] chonsaa 2009-05-03 1659
861 REKLAM [1] **bluesky** 2009-05-03 2089
860 DRIFT MONGOLIA [1] **bluesky** 2009-05-03 3188
859 jeep roll over [1] **bluesky** 2009-05-03 1356
858 хөгжилтөй хөдөлгөөнтөй зурагнууд [5] soragsan 2009-05-03 2279
857 ULSAN HOT BOOTSOOT VOLLEYBALL.IIN TEMTSEEN 5SAR24ND ulsn 2009-05-02 2475
856 Flash - Hairaa sanana [1] Redcar 2009-05-02 1580
855 Арсенал – МанЮ .Хөлбөмбөг, Аваргуудын лиг [1] soragsan 2009-05-01 2600
854 MONGOL VNDESNII XUWTSAS DEEL XAANAAS OLJ BOLOX UU ??? [1] Lizaa 2009-04-30 3761
853 АНХНЫ ХАЙР [2] Мичидмаа 2009-04-30 2018
852 Жи-Мобайлын 9868, 9869 тай дугаарууд өчигдрөөс эхлэн har baraan 2009-04-29 2723
851 АВРГУУДЫН ЛИГ БАРСА-ЧЕЛСИЙ 0-0 [1] soragsan 2009-04-29 1996
850 Donde Estan Corazon [1] anar_0305 2009-04-29 1335
배너신청
자생병원

배너신청