Бичлэгийн тоо 5,522
Оруулсан bataka
Өглөө залбирна
Үдэш залбирна
Сүү өргөж залбирна
Сүлдэндээ шившиж залбирна
Сүмд очиж залбирна
Сунаж мөргөж залбирна
Тэнгэрт даатгаж залбирна
Газарт сөгдөж залбирна
Их залбирал, гуйлга мөргөлд нь
Ижий аав минь багтана
Өвөр дээр нь дэрвэж өссөн
Өөрийнх нь хэдэн ач багтана
Эрлийн хүн эрэлтэйгээ
Эрхинийх нь бөөрөнд багтана
Эргэх дэлхий тэр чигээрээ
Эмээгийн залбиралд багтана
Өглөө залбирна
Үдэш залбирна
Түмэнтээ залбирсан эмээг минь л
Төрийн сүлд өршөөг
