Бичлэгийн тоо 2,391

Иргэдийн зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд Ноот бичиг солилцох ёслолын арга хэмжээ Гадаад харилцааны яаманд өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Сү.Батболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ир нар болон бусад албаны хүмүүс оролцов. Сайд Сү.Батболд, Элчин сайд Жон Ир нар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Манай Гадаад харилцааны сайд Сү.Батболд мэдээлэлдээ “Хоёр улсын визгүй зорчих асуудлыг ойрын дөрвөөс, таван жилдээ багтаан харилцан хэлэлцэнэ” гэлээ.

Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ир мэдэгдэхдээ “Монгол Солонгос хоёр орны хооронд жилд улс тус бүрээс 40 мянга буюу 80 мянга орчим иргэн харилцан зорчдог. Өнөөдөр ийнхүү ноот бичиг солилцсоны ач холбогдол нь тус хоёр улсын иргэн нөгөө оронд 90 хоногийн хугацаатай зорчих визтэй болно гэсэн үг. Хэдийгээр өнөөдөр ноот бичиг солилцож байгаа ч маргаашнаас хүчин төгөлдөр болно. Үүгээр дамжуулаад хоёр улсын харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэх байх гэж найдаж байгаа. Мөн нислэгийн тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжнө. Өнөөдөр ийнхүү ноот бичиг солилцсон нь хоёр улсын ард иргэдэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн эхний хэсэг гэж хэлж болох юм. Яагаад гэвэл цаашдаа бид хоёр улсын хооронд визгүй зорчих асуудлаар анхаарч  сайн судална” гээд мөн Солонгос улсад хууль бусаар буюу “хараар” ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурах магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад манай улсын иргэн БНСУ-д нэг удаа зорчихдоо 30 хоногийн хугацаатай зорчиж дахин сунгуулахдаа 30 орчим ам.доллар төлдөг байсан байна. Манай улсаас өнгөрсөн жилд 36 мянга орчим иргэн БНСУ-д зорчсоноос 25 мянга нь ийнхүү визээ сунгуулж байсан байна. Үүнээс үзвэл манай улсын иргэдээс гарч байгаа 750 мянга орчим ам.доллар хэмнэгдэх тооцоо гарч байгаа юм.

Харин БНСУ-ын иргэн манай улсад нэг удаадаа 90 хоногийн хугацаатай зорчсоноор аялал жуулчлал хийгээд бусад эдийн засгийн эргэлт нэмэгдэх тооцоотой байгаа ажээ.

Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай БНСУ-ын талын ноот бичгийг бүрэн эхээр хүргэж байна.

Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай ноот бичигт:

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүндэтгэлээ илэрхийлэх ялдамд Монголын талын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/09-70 тоот дараах ноот бичгийг хүлээн авснаа мэдэгдэх завшаан тохиов. Монголын талын ноот бичгийг сийрүүлбэл:

"Монгол Улсын Гадаад харилцааны яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яаманд хүндэтгэлээ илэрхийлэх ялдамд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор доорх асуудлаар тохиролцохыг санал болгож байна.

1.Хоёр улсын Засгийн газар өөрсдийн дотоодын хуулийн дагуу өөрийн улсад нэвтрэх, байх, нутаг дэвсгэрээс гарах зорилгоор нөгөө улсын энгийн гадаад паспорттай иргэдэд 90 хоногийн хугацаатай визийг олгоно.

2.Хоёр улсын Засгийн газар энэхүү ноот бичгийн 1 дүгээр зүйлд заасны дагуу богино хугацааны виз авсан нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт ер (90) хоногоос хэтрэхгүй хугацаанд байх тохиолдолд тэд нарыг гадаадын иргэний бүртгэлээс чөлөөлнө.

3.Хоёр улсын Засгийн газар нэг улсад "орох-гарах" визтэйгээр нэвтрэн орж ирсэн нөгөө улсын иргэн гадаад паспортаа гээгдүүлсний улмаас аяллын түр үнэмлэхээр гарах тохиолдолд "гарах" визгүйгээр хил нэвтрэхийг зөвшөөрнө.

4.Энэхүү ноот бичгийн 1 дүгээр зүйлд заасны дагуу олгосон визтэйгээр нөгөө улсдаа зорчиж буй Монгол Улсын болон Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд орох, байх, гарахтай холбоотой тухайн улсын хууль журмыг мөрдөнө.

5.Аль нэг талын Засгийн газар нь нийтийн хэв журам, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд эсхүл олон нийтийг хамарсан арга хэмжээ, бодлогоос шалтгаалан энэхүү тохиролцооны үйлчлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр хугацаагаар зогсоож болно. Үйлчлэлийг зогсоож болон түүний дараа сэргээж буй тухайгаа нөгөө Засгийн газартаа дипломат шугамаар даруй мэдэгдэх ёстой бөгөөд уг мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

6.Энэхүү хэлэлцээр нь тодорхойгүй хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үүнийг цуцлах тухай саналыг аль нэг Засгийн газар нөгөө Засгийн газарт дипломат шугамаар бичгээр мэдэгдэж, уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дараа энэхүү хэлэлцээр нь хүчингүй болно.

Монгол Улсын Гадаад харилцааны яам нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамыг дээрх саналыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзвэл энэхүү ноот болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны хариу ноот нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын нэгэн хэлэлцээр болох бөгөөд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах тал бүрийн дотооддоо мөрдөж буй журмын шаардлагыг биелүүлсэн тухай талуудын бичгээр хийсэн сүүлчийн мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэдгийг санал болгож байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ завшааныг ашиглан Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яаманд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар дээрх саналыг хүлээн зөвшөөрч байгааг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам үүгээр нотолж байна. Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг болон энэхүү хариу ноот бичиг нь хоёр Засгийн газар хоорондын нэгэн хэлэлцээр болох бөгөөд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах тал бүрийн дотооддоо мөрдөж буй журмын шаардлагыг биелүүлсэн тухай талуудын бичгээр хийсэн сүүлчийн мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам энэ завшааныг ашиглан Монгол Улсын Гадаад харилцааны яаманд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.

www.mongolhuuhed.com 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1445147/9da/trackback

ljp

2009.03.17 20:11:08
*.55.191.36

ulaanbaatart belhiin zusland modnii hajuud 1 ailiin zuslangiin shine gazar zarna.utas 91995155
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1761 MONGOLCHUUD mungun medialiin tuluu [2] 96843226 2009-03-06 1763
1760 Б.Лхагвасүрэн : Нулимастай дурсамж [6] daruuhan01 2009-03-06 5010
1759 mongol................. [4] Мoнгoл 2009-03-07 2592
1758 Эрчүүдэд өгөх зөвлөгөө Маралгоо 2009-03-07 2358
1757 Залуу та хайртай бүсгүйдээ цэцэг бэлэглэх гэж байгаа бол ...... Маралгоо 2009-03-07 2737
1756 Хямрал дуусах хугацааг хэлжээ [1] Manaach01 2009-03-08 7845
1755 Шинийн 15-нд Майдар бурхныг зална [1] Manaach01 2009-03-08 7483
1754 Хөлөн дэх урлаг оймс [2] Цэргийн бодол 2009-03-08 3968
1753 Солонгосын ардын армийг байлдааны бүрэн байдалд оруулсныг БНАСАУ Munkh-munkh 2009-03-09 1833
1752 Өмнөд Корё улсаас арай дээр газар амьдраад нэг үзмээр бол. Munkh-munkh 2009-03-09 2015
1751 Ерөнхий сайд руу гутлаа шидээд aus $1000 ав [6] finepix 2009-03-09 2780
1750 Чинээлэг амьдрал бүрдүүлэх гарын үсэг [1] Маралгоо 2009-03-10 3376
1749 БНАСАУ байлдааны бүрэн байдалд оржээ [2] Manaach01 2009-03-10 9848
1748 Цалин багатай байгаль хамгаалагчдын ажлаас ямар үр дүн гарах бол? [1] Manaach01 2009-03-10 9530
1747 Хятадын Шань дүн мужид 3 тэрбум тонн бүхий нөөцтөй нүүрсний том орд илрүүлжээ [1] Manaach01 2009-03-10 8057
1746 Хавар ирлээ шүү залуусаа Маралгоо 2009-03-12 2119
1745 Хүн хүнээрээ үлдэх сайхан [1] Маралгоо 2009-03-12 1671
1744 Бахархал хийгээд үндэсний үзэл Маралгоо 2009-03-12 3645
1743 Дүрэм"-ээ зөрчицгөөх үү [4] Маралгоо 2009-03-12 2593
1742 Үнэн гэж энэ л байх дөөө [1] Маралгоо 2009-03-12 1864
1741 Юу буруутай юм бол? [1] Маралгоо 2009-03-12 2009
1740 ГЭР БҮЛ БА СТРЕСС [2] Маралгоо 2009-03-13 3426
1739 Үр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр [2] Маралгоо 2009-03-13 3737
1738 Монголын уул уурхайн эрдэмтэн Дэлхийн түүхэнд бичигдлээ. [1] Levi`s 2009-03-13 2792
1737 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо 2009-03-13 2143
1736 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
1735 mglclub chuudee [3] yzorigoo 2009-03-13 2155
1734 8 ихэр тєрvvлсэн эмэгтэйд хvмvvс дургvйцэж байна [4] Маралгоо 2009-03-14 2747
1733 Хэрэм аюултай амьтан гэдгийг хэн бvр мэддэггvй [3] Маралгоо 2009-03-14 7566
1732 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21425
1731 Монголчууд Хятадын вэбүүдийг хакдажээ [3] Маралгоо 2009-03-14 2055
1730 Итгэл Хамбийн Тайлагдаагүй Нууц... [1] daruuhan01 2009-03-14 2363
1729 Зөвлөлтийн домогт тагнуулч Рудолф Абель daruuhan01 2009-03-14 2307
1728 Цаг бол алт [1] Маралгоо 2009-03-15 2223
1727 Монгол үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна [2] :::БӨХ::: 2009-03-16 4843
1726 Мэдүүштэй 200 үг, oгүүлбэр (англи) [4] nikes 2009-03-16 7030
1725 БНСУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа [1] bolor2 2009-03-17 2113
1724 2009 оны 3-р сарын 17-ны Монгол банкны ханш [1] bolor2 2009-03-17 2356
1723 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
1722 Хайрын домог(англи) [2] Маралгоо 2009-03-17 3426
» Сү.Батболд: Солонгос улс руу визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ [1] bolor2 2009-03-17 2723
1720 АНУ-ын эдийн засаг энэ онд хямралаас гарна [1] Маралгоо 2009-03-18 1738
1719 Дархан хил минь амгалан, Монгол цэргийн зовхи нь өөдөө байг [1] finepix 2009-03-18 1911
1718 Харьд боолчлогдогсод барилгын салбарыг босгосон Маралгоо 2009-03-19 3152
1717 Сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг [1] daruuhan01 2009-03-19 2232
배너신청
자생병원

배너신청