배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Дурлалт хосын унтдаг байрлалууд

Уншсан 1314 vote 0 2009.03.06 19:18:00
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/forum9/1386793
Хайртай хоёрын нэг оронд хэрхэн унтаж байгаагаар нь бие биедээ яаж ханддаг болон ямар ирээдүй хүлээж байгааг урьдчилан хэлж болдог гэнэ. Дараах зураг дахь байрлалуудаас өөрсдийнхөө унтдаг хэлбэрийг олж үзээд бодит байдалтай хэр нийлж байгааг нь бодоод үзээрэй.


Саванд жигдхэн хийсэн халбага
3-5 жил хамт амьдарч байгаа залуу хосууд голдуу нэгийг нь нөгөөгийн нь ховилд оруулан жигдхэн нягт өрсөн халбага шиг унтдаг байна. Энэ нь тун дотны, эвтэйхэн байрлал бөгөөд эхийнхээ хэвлийд дөнгөж бүрэлдсэн ураг ч бас ийм байрлалд байдаг. Энэ нь хос хоёрт бие махбодын хувьд хамгийн ойр дотно байдлыг илэрхийлж, мөн ямарваа зүйлээс хамгаалагдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Ихэнх тохиолдолд эрэгтэй нь ард нь тэвэрч унтдаг. Харин голдуу эмэгтэй нь ингэж тэвэрч унтдаг бол бүсгүй эрэгтэйдээ илүү хайртай бөгөөд хайр сэтгэлийг эрэгтэйгээс авах биш, голдуу “өгдөг” гэнэ. Хэрвээ тухайн гэр бүлд эрэгтэй, эмэгтэй хэн хэн нь адил эрхтэй бол шөнөдөө энэ байрлалаа хэд хэдэн удаа солино. Нэг нь эргэж хөрвөхөд нөгөө нь ардаас нь ижилхэн хэлбэрээр даган эргэж тэвэрч унтдаг.

Бал сарын тэврэлт
Яг нүүр нүүрээрээ өөд өөдөөсөө тэврэн унтдаг байрлал ойр дотно байдлын хамгийн дээд илрэл. Гэхдээ энэ нь дээр өгүүлсэн “халбага” байрлалаас ч ховор тохиолддог. Тэгээд ч бүтэн шөнийн турш ийм байрлалд унтана гэдэг тийм амар биш, учир нь хамгийн эвгүй байрлалын нэг юм. Саяхан учирсан, сексийн харьцаанд ороод удаагүй байгаа хосууд жинхэнэ гал халуун байх үедээ энэ байрлалд унтдаг. Эсвэл ер нь хосууд сексийн дөнгөж дараа мөн ингэж хэсэг унтана. Гэхдээ нэлээн удаан хугацаанд хамт байгаа хосууд ямар нэгэн баярт үйл явдлын үед ингэж унтдаг. Эсвэл тухайн хос хоёр хэн хэнээсээ хүчтэй хамаарал, нөлөөг мэдэрдэг бол мөн ингэж унтдаг байна. Хэрвээ хайрт чинь ингэж унтах дуртай байгаад, энэ нь танд их хэцүү байвал хэсэг хүлээгээд түүнийгээ унтсан хойно нь байрлалаа солиорой.

Дээврийн ваар
Хосын нэг нь /голдуу эрчүүд/ нөгөөгөөсөө бүтэн толгой дээш илүү гарч унтах дуртай бол энэ нь тухайн хүн гэр бүлийн аливаа асуудалд толгойлогч байхыг хүсдэгийг илэрхийлнэ. Энэ байрлалыг сэтгэл зүйчид “хааны байрлал” гэж нэрлэдэг. Эмэгтэй нь эрэгтэйн мөрөн дээр дэрлэн унтдаг бөгөөд энэ нь тухайн бүсгүйг эрэгтэйгээсээ харьцангуй их хамааралтай гэдгийг илтгэнэ. Ийм тохиолдолд тэрээр юунаас ч айх зүйлгүй, бат бэх хамгаалалтанд байгаа мэт санадаг. Энэ нь тухайн хос бие биедээ дээд зэргээр итгэдгийг илтгэнэ. Тиймээс ингэж унтах нь байнгын, тогтвортой харьцаанд байдаг олон хосод таалагддаг.

Хайртын өлгий
Энэ нь дээр өгүүлсэн “ваар” байрлалын илүү дотно янаг байдлыг илтгэдэг хэлбэр юм. Энэ тохиолдолд эмэгтэй нь зөвхөн эрэгтэйнхээ мөрийг дэрлэх биш, бие биедээ илүү ойр наалдаж, харилцан бие биеэ тэвэрсэн байдаг. Эмэгтэй нь эрэгтэйнхээ бараг эгэм дээр нь хэвтэж эрэгтэй нь гараараа бүсгүйгээ тэвэрнэ. Энэ нь хайр, хамгаалал, дэмжлэг гэсэн утгатай байдаг байна. Гэр бүлийн хооронд маргаантай, хүндрэл тулгарсан үед ингэж унтах нь эмэгтэйчүүдэд онцгой таалагддаг бөгөөд ханийнхаа дэмжлэгийг хамгийн хурц мэдэрдэг байрлал гэж тооцогддог. Гэхдээ энэ нь зөвхөн эмэгтэйд биш эрэгтэйд ч халуун дотно сэтгэгдэл төрүүлдэг байрлал. Учир нь бүсгүй залуудаа наалдаж, сул гараараа эрэгтэйгээ тэврэх нь хүнд хэцүү ажлын өдөр тулгарсан стресс, хямрал, бэрхшээлийг нь хуваалцаж байгаа хэрэг юм.

Чөлөөт холбоо
Залуу хосууд бие биедээ ойр дотно гэдгээ мэдрэх, мэдрүүлэх, халуун янаг байдлаар унтах гэж хичээсэндээ өөртөө эвтэйхэн байрлалаар унтаж тэр бүр чаддаггүй. Хамтын амьдралын 5 жилийн дараагаас, тэдний хайр сэтгэл, гэр бүлийн амьдралд ямар ч аюул заналхийлэхгүй байна гэдгийг ойлгохоороо аль болох эвтэйхэн, тавлаг байрлал сонгон унтаж амрахыг хичээдэг болдог. Тиймээс эвсэг гэр бүлийн хоёр голдуу хамгийн эхний “халбага” байрлалтай төстэй боловч хоёр биенийхээ хооронд харьцангуй их зайтай хэвтдэг байрлалыг сонгон унтдаг. Бие биеэ мэдэрч байгаагаа тэд бие биенийхээ хөл, гарынхаа харилцан хөдөлгөөн, хүрэлт, шүргэлтээр мэдэрдэг. Энэ байрлал нь хос хоёрын бие биедээ ойр дотно байгааг ч, эвтэйхэн унтаж, сайхан амрах гэсэн эрмэлзлийг ч илэрхийлж байдаг. Энэ нь харьцангуй ойр дотно боловч сексийн дур хүслийг илэрхийлдэггүй байрлал юм.

Хөлний тэврэлт
Зарим хосууд бие махбодоороо хэт халуун дотно байхыг төдийлөн таашаадаггүй байх нь бий. Тиймээс тэдний ойр дотно байдал нь унтаж байхад нь санамсаргүй байдлаар илэрдэг байна. Өөрөөр хэлбэл унтаж байхдаа “санаандгүйгээр” хөлөө эхнэр, нөхрийнхөө хөлөн дээр тавих, шагайгаараа шүргэлцэх гэх мэт. Унтахдаа хөл, хөлөө зөрүүлдэг бол нөхөрсөг байдлыг илтгэдэг. “Хөлний тэврэлт” хэмээх энэхүү байрлал нь бас хос хоёрын аль нэг нь өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх дургүй байгааг юм уу, маргаан, хэрүүлийн дараа санаатайгаар хол хөндий байдал гаргах үед мөн илэрдэг байна.

“Зен” байрлал
Он удаан жил хамтран амьдарсны дараа унтахдаа хувь хүний эзлэх өөрийн гэсэн орон зай улам ихэсдэг. Хамтын амьдрал нь бэхжиж, ойр дотно харилцаа нь амьдралаар шалгагдсан хойно хосуудын бие даасан, хараат бус байдал улам нэмэгддэг. Ийм учраас энэ үедээ хосууд хэн хэндээ ийм чөлөөтэй, хүссэнээрээ эвтэйхэн унтах боломж олгох үүднээс илүү өргөн ор худалдан авахыг хичээдэг. Гэхдээ ийм байрлалд унтаж байхдаа хоёул хонгоо нийлүүлсэн байдаг нь тэдний сэтгэл бие биенээсээ хөрч хөндийрөөгүй, урьдын адил ойр дотно байгааг илэрхийлдэг байна.

Тэнгис дэх хөлөг онгоц
Хэрвээ нөхөр чинь гэнэт эргэн хөрвөж хамаг хөнжлөө хамж аваад орны захад очоод нам унтаад өгвөл та нурууг нь харан гомдон хэвтэх үү? Сэтгэл нь хувирч, танд хайргүй болжээ гэж бодох уу? Гэхдээ үнэхээр тийм эсэхийг нь мэдэхгүй байж гомдох уу, яах вэ? Эрдэмтэд, судлаачид хүний унтахдаа баримтлах хууль, зөв буруу байрлал гэж байхгүй гэж үздэг. Гэхдээ энэ байрлалын хувьд үнэхээр хосуудын хооронд ямар нэг асуудал үүссэнийг гэрчилдэг байна. Чухам юунаас болоод та хоёр ийм байрлалд унтаж байна вэ гэдгийг олж ойлгохыг хичээгээрэй. Хань тань ямар нэг зүйлд сэтгэл зовж, тавгүй байна уу, уурлаж бухимдаа юу, гомдоо юу гэдгийг мэдэж засах нь зөв. Хэрвээ хайртай хүн, хань ижилд чинь ямар нэг асуудал тулгараад байгаа бол түүнд энэ асуудлынхаа учрыг олох цаг хугацаа, мөн орондоо ч бол өөрийнхөөрөө, чөлөөтэй байх зай өг. Танд ч гэсэн ийм асуудал, хүндрэл тулгарахад та хэсэгхэн ч бол ганцаараа байхсан гэж боддог биз дээ? Удалгүй та хоёрын хоорондын харилцаа хэвэндээ ороход орон дотроо унтдаг байрлал чинь ч эргэн ойр дотны байдалд шилжинэ гэдэгт итгээрэй.

Арваалж
Хэрвээ та юм уу, таны хайртай хүн, эхнэр нөхөр чинь ямар нэгэн гажиг, хачин байрлалаар, эсвэл хоорондынхоо зайг байж болох хэмжээгээр нь хол байлгах гэсэн мэт орноосоо уначих шахан хамгийн захад унтаж байгаа бол үнэхээр сайтар бодох ёстой гэдгийг илтгэнэ. Эсвэл шөнө унтахдаа гайгүй хэвтсэн боловч таныг унтаж байхад чинь байрлалаа өөрчлөөд өглөөд сэрэхэд танаас зугтан, байдгаараа атиран, таны биенд хүрэхээс айсан мэт хэвтэж байвал тэр үнэхээр танаас холдох, харилцаагаа таслахыг хүсч байж болох юм. Харин үүнийгээ одоохондоо хэлж чадахгүй байгаа хэрэг. Харин шөнө унтахдаа нэг байрлалд унтана гэж байдаггүй цаг үргэлж эргэж хөрвөж, байрлалаа сольж байдаг хүмүүс бол амьдралын идэвхтэй, эрч хүчтэй, эсвэл уран бүтээлч хүмүүс байдаг гэнэ

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1386793/b32/trackback
Жагсаалт

profile

ELGEMSUU

2009.03.06 19:21:50
*.133.154.25

emoticonzarim ni zordog l yum..bugdeeree az jargaltai.
  • Хариу

saara

2009.03.10 00:25:00
*.12.174.139

yag unen yum oruulsan bn bayrlalaa
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
2991 jiremsen bolon torson emegteichuudee [8] [3] ourspace 2009-03-06 6236
2990 хүүхдэдээ тэтгэмжийг нь хөөцөлдөх [4] bolor2 2009-03-06 1379
2989 БНСУ-д төрсөн хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэх [2] bolor2 2009-03-06 1865
2988 zarna MGL22 2009-03-06 669
2987 ОРЧУУЛААД ӨГӨӨЧ [2] nomin_erdene1999 2009-03-06 889
2986 Зөвлөгөө өгөөч [3] Маралгоо 2009-03-06 918
2985 Mongoloos yaraltai hun oruulj irne atsm 2009-03-06 622
2984 Amidral iim bdag gej uu [8] MTM 2009-03-06 1191
» Дурлалт хосын унтдаг байрлалууд [2] Маралгоо 2009-03-06 1314
2982 Нүүрээрээ яаж турах вэ? [1] Маралгоо 2009-03-06 1079
2981 huuhdiin mungu yaj avah talaar medej avlaa [1] pudu 2009-03-06 3510
2980 Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!!! [3] anygirl 2009-03-06 2649
2979 sain uu?huuhdiin mungunii talaar [2] pudu 2009-03-06 913
2978 hil deer ? [3] 098 2009-03-06 815
2977 huuhdiin mongo [8] 098 2009-03-06 2932
2976 tuslaach [1] sain sain baina uu? 2009-03-06 744
2975 heleed ogooch! [2] 3477 2009-03-06 805
2974 Энхзаяагаас асуух юм байна [6] Маралгоо 2009-03-06 1068
2973 Сексийг яаж сонирхолтой болгох вэ? Эмэгтэй хүн өөрөө эхэлж эр хүнийг өдөж болох уу? [1] Маралгоо 2009-03-06 1350
2972 sain bna uu? asuuh yum bna [7] tenger_zm 2009-03-06 915
2971 huuhdiin tuhai zuvulguu bichsen net yu bilee hariulj uguuch [4] keruru 2009-03-06 1049
2970 sainbuh s asuuh um bnaa [8] janibek 2009-03-06 1118
2969 SAIHNII OMNO HARTS BURUUGUI............. ELGEMSUU 2009-03-06 642
2968 medeh hvn baival helj ugch tuslaach [1] sain_eej 2009-03-06 635
2967 Харийг шүтэх бодлоо хаяцгаая, залуусаа. [1] bolor2 2009-03-06 787
2966 Bayriin mend [2] asian 2009-03-06 622
2965 viz-nii talaar [1] Cash 2009-03-06 726
2964 zulwluguu ugnyy erhem eej bysgyichyyd naraa [4] gowi3 2009-03-06 742
2963 ene elgemsuu gegch etgeeded!!! [4] manuka 2009-03-06 876
2962 elgemsuu jaalhuu bolon eejuudee xelj uguuch [7] genethen 2009-03-06 7062
2961 eejvvdee xelj uguuch [5] sainbuh 2009-03-06 777
2960 MART-8 MEND HVRGIE file [2] chonsaa 2009-03-05 7994
2959 heleed ogooch [2] hoorhon_penny 2009-03-05 522
2958 DUULGAH MEDEELEL... [3] ELGEMSUU 2009-03-05 829
2957 ♣♣ Бүсгүйчүүлдээ баярын мэндчилгээ ♣♣ [15] [1] ***Энxзaяa*** 2009-03-05 11423
2956 bvcgvichvvdee zoblooch [2] xinfu 2009-03-05 728
2955 KOREA---MARTAAR..... ELGEMSUU 2009-03-05 631
2954 ♣♣..**..Баярын мэндчилгээ... ..**..♣♣ дуугаa чангалаад сонсоорой [9] daruuhan01 2009-03-05 8675
2953 khishgeed tjakaas [1] tjak 2009-03-05 570
2952 . xaliuna010 2009-03-05 490
2951 Хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь Маралгоо 2009-03-05 1064
2950 medeh hun bnau? [2] janibek 2009-03-05 739
2949 20 настай Beyonce 27 насандаа ямар болсон байна. Маралгоо 2009-03-05 2509
2948 hvn oruulah [1] tulatula 2009-03-05 733
2947 mgl-ruu huuhed ugch yabuulmaar bna [1] seven03 2009-03-05 740
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 871 872 873 874 875 876 877 878 879 880 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청