Keep me signed in.
Бурхадын хаалгыг тогшсоор түмэн залбирал шагайхуйд Бор үрээ даатгасан ижийн минь гуйлт түрүүлж морилдог юмҮйлэндээ хүлэгдсэн орчлонгийн өнгөн жаргалыг биш Өөдөө морилох нь хүртэл, өөдөсхөн санагдах үрийнхээӨмнөөс тосох замыг даатгаж, аврал тосон залбирдагЭнгийн хэрнээ аугаа энэ залбирал Энгүй хутагт бурхадын мэлмийд Орой сэтгэлийн зул лугаа харагддаг юмЦагаан сүүгээ дэвсэж тоссон үрийнхээ төлөө Шивнэсэн хэдхэн маанийн үг ньЦагаан гэтэлгэгч бурханы сонорт Дүнчүүр маань лугаа сонсогддогНад руу шивэрсэн бурхадыг хилэнг Нулимсаараан дэвтээж Хилэгнэж хувилсан дүрийг нь Хайраараа зөөллөж Хийсэн нүглийн минь гэсгээлийг Залбирлаараа нимгэлдэгЭнгийн нүдэнд харагдах Энэ л бурхан сэтгэлтний залбирлыг Энгүй их бурхад таалдаг юм Эх хүний залбирлыг бурхад таалдаг аа
Яруу найрагч Ц.Бямбажаргал