Бичлэгийн тоо 33

Нэгэн хэмээр тогших мэт тог тог хийх чимээ гарч хүмүүс уухайлах дуу ширээний теннисний "Оч" клубт дөхөх тусам улам тод сонсогдож байлаа. Монголын ширээний теннисний холбооноос хоёр дахь удаа зохион байгуулж байгаа "Оюутны их наадам" өчигдөр тус клуб дээр эхэлсэн нь энэ.

Анхдугаар тэмцээч нь 2005 онд зохион байгуулагдаж цөөн тооны иx дээд сургуулийн баг оролцож байсан бол энэ удаа хүрээгээ тэлж их, дээд найман сургуулийн , эрэгтэй найм, эмэгтэй долоон баг оролцож байгаа аж. Эрэгтэй, эмэгтэй багууд "A", "В", "С", "D" гэсэн дөрвөн хэсэгт хуваагдаж тоглосон юм.

Энэ тэмцээнийг улсын аварга Л.Алтантулга, н.Батхишиг, Б.Эрдэнэсувд, залуу тамирчин Ч.Номин-Эрдэнэ нар чимж үнэхээр шилдэг тамирчид гэдгээ харуулж байлаа. Тэдний бие халаалт хийх нь хүртэл бусдаас арай л өөр, харилцаж буй бөмбөгийг нь олж харахад хэцүү байсан юм.

Багуудын хэсгийн тоглолтын явцад "оюутны наадам гэсэн хэрнээ Ерөнхий боловсролын сургуулийн сурагч тоглууллаа" хэмээн өөр хоорондоо маргаж байгаа нь ажиглагдсан. Хэсгийн тоглолтоор 10.00 цагт эхэлсэн тэмцээн 14.30 цагт завсарлаж тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо. Тэмцээнийг Монголын ширээний теннисний холбооны нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, шүүгч, "Оч" клубын дасгалжуулагч н.Галбаатар, ШУТИС-ийн дасгалжуулагч багш Н.Дорж нар нээж тамирчдаас шударга өрсөлдөж амжилт гаргахыг хүслээ. Төрийн дуулал эгшиглэж тамирчид төрийн далбаа байрлуулсан зүг харж дуулахад хүүхдээ дагуулан тэмцээн сонирхож буй ээжүүд суудлаасаа босохгүй байсан нь дэндүү муухай харагдаж дээд давхарт нь байх үзэгчид ундааны сав шидэж байгаа харагдав. Нээлтийн ажиллагааны дараа хэсгийн тоглолт үргэлжилсэн юм. Дугаар шилжих мөчид эмэгтэйчүүдийн "А" хэсгээс МУИС-ийн баг гурав, "Аварга" дээд сургуулийн баг хоёр, "В" хэсгээс ШУТИС-ийн баг гурав, "Отгонтэнгэр" дээд сургуулийн баг хоёр, "С" хэсгээс БХИС гурав, Төмөр замын дээд сургууль хоёр хожилтойгоор тус тус шалгараад байв.

Харин эрэгтэйчүүдийн "А" хэсгээс "Отгонтэнгэр", "В" хэсгээс ТЗДС, "Орхон", "С" хэсгээс МУИС,  "D" хэсгээс ШУТИС-иуд тус тус хоёр хожилтойгоор хэсэг тус бүртээ тэргүүлээд байлаа.

Оюутны их наадмын тэмцээний ерөнхий шүүгч н.Галбаатарын зөвлөснөөр тэмцээний нарийн бичгээр ажиллаж байгаа ахмад тамирчин Б.Мөнхнямтай цөөн хором ярилцсан юм.

-Энэ тэмцээний онцлогийн талаар ярихгүй юу?

-18-26 насны оюутан залуусын дунд явагддаг. Дөрвөн жилд нэг удаа болдог наадам. Энэ удаагийн тэмцээнд найман дээд сургуулийн 40 гаруй тамирчид оролцож байна.

-Тэмцээн ямар ямар төрлөөр явагдаж хэдэн өдөр үргэлжлэх вэ?

-Тэмцээн баг, ганцаарчилсан, холимог хос гэсэн гурван төрлөөр явагдаж гурван өдөр үргэлжилнэ.

-Оюутны наадам гэхээр аймаг хотуудад явагдах уу?

-Энэ бол Улаанбаатар хотын оюутнуудын наадам. Хөдөөгүүр зүүн, баруун, төвийн гэж бүсчилж явагдана. Энэ тэмцээнээс шалгарсан тамирчид улсын шигшээ тэмцээнд оролцоно.

-Шигшээ тэмцээн хэдийд болох вэ?

-Ирэх сарын 4-8-ны хооронд Улаанбаатар хотод болно.

-Насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнтэй цаг хугацааны хувьд ойрхон болох нь уу?

-Насан хүрэгчдийн улсын аваргын тэмцээн дөрөвдүгээр сарын 9-12-нд болно.

-Та энэ спортоор хичнээн жил хичээллэсэн бэ?

-34 жил хичээллэсэн, спортын мастер цолтой.

-Олон жил энэ спортоор хичээллэсэн хүний хувьд сайн тоглож байгаа шинэ залуу тамирчид байна уу, ажиглав уу?

-Хэдийгээр оюутны аварга ч гэлээ насны хязгаартай. Шинэ залуу тамирчид гэж ярьж болохгүй байх. Оюутны ангилалд 18-26 насныхан хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар тэр тийм ийм гэж хэлэх боломж алга.

-Та 34 жил энэ спортоор хичээллэсэн гэсэн. Таны хичээллэж эхэлж байсан үе өнөө үе хоёр ямар ялгаатай байна вэ?

-Өөр байлгүй яахав. Энэ спорт одоо хүүхэд багачуудын дунд их өргөжсөн. Нэг их зай талбай шаардаад байдаггүй шүү дээ. Саяхан болж өнгөрсөн өсвөрийн улсын аваргад гэхэд 200-гаад тамирчид оролцлоо. Манай тамирчдад ч өсөх бололцоо бий.

-Монголын тамирчид дэлхийн хэмжээнд ямар хаахан нь явж байгаа бол?

-Бид одоогоор "С" хэсэгт явж байна. Бидний зорилго бол "В" хэсэгт орох. Тавдугаар сард бид Японы Ёхома хотод дэлхийн аваргын нэг бүрчилсэн тэмцээнд оролцоно. Энэ тэмцээнд манай улсын аварга, лигийн тэмцээнээс шалгарсан тамирчид оролцоно. Бид ритингийг нь гаргасан байгаа.

-Аливаа тэмцээний нэг гол зүйл нь шагналын сан байдаг шүү дээ?

-Шагналыг Улаанбаатар хотын биеийн тамирын газраас гаргаж байгаа болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна.

С.Туул

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317736/8eb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан

Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо

  • Levi`s
  • 2013-07-11
  • Уншсан 1338

Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ [1]

  • Levi`s
  • 2013-05-27
  • Уншсан 1440

Л.Месси покер, К.Рональдо хет трик хийлээ [1]

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 1774

Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ

  • Levi`s
  • 2013-01-28
  • Уншсан 1555

10.2 таслав...▶◀ Монголчууд та бүхэн талийгаач Ганцэцэгт эмгэнэл илэрхийлнэ үү! 9.30hvrtel ID davhardsan ch hamaagvi [109]

  • admin
  • 2010-09-17
  • Уншсан 50173

FIFA ДАШТ-д оролцсон багуудын чансааг гаргажээ

  • Levi`s
  • 2010-07-14
  • Уншсан 10464

Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1]

  • Levi`s
  • 2010-07-13
  • Уншсан 11921

Х.Цагаанбаатар алтан медалийнхаа тоог дахин нэгээр нэмлээ [1]

  • Levi`s
  • 2010-02-22
  • Уншсан 14153

МОНГОЛЫН БОКСЫН ТVVХЭНД ШИНЭ АЛТАН ХУУДАС НЭЭГДЛЭЭ [2]

  • Levi`s
  • 2009-09-14
  • Уншсан 18517

Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа file [1]

  • Levi`s
  • 2009-08-27
  • Уншсан 20311

Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~

  • ~TeNgiS~
  • 2009-07-01
  • Уншсан 20619

Оюутны Их наадмыг шилдэг тамирчид чимж байна

  • admin
  • 2009-02-20
  • Уншсан 22063

Монгол хөвгүүдийн хэн нь түрүүлэх бол? [1]

  • admin
  • 2009-01-13
  • Уншсан 22350

МанЮ” 3:0 “Челси [1]

  • Levi`s
  • 2009-01-12
  • Уншсан 21991

У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болов

  • admin
  • 2008-12-31
  • Уншсан 22239

Би Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр удаа давтсан [5]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 21444

Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ

  • admin
  • 2008-10-21
  • Уншсан 20032

Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 22578

Хакухо Даваажаргалын хадам аав Томоёоши Вадо гэж хэн бэ? [2]

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 24128

Хакухо аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ [1]

  • admin
  • 2008-09-26
  • Уншсан 24089

Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ [3]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 26938

Озэки Кайо: Монголчууд намайг мэддэгт нь их баярласан

  • admin
  • 2008-08-28
  • Уншсан 25163

МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө

  • admin
  • 2008-08-20
  • Уншсан 28855

Манай улсын хүн ам, авсан медалийн тоо, чансааг харьцуулбал долдугаарт жагсчээ

Playing Game- Gold Medal - 2008 Beijing file [7]

  • sysop5
  • 2008-08-15
  • Уншсан 26606

Gold Medal - 2008 Beijing file [2]

  • sysop5
  • 2008-08-15
  • Уншсан 26472

Бээжин-2008

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 27320

Сахад төрийн дуулал эгшиглэж, хүрэл ихэрлэв

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 26441

Олимпийн бамбарыг 1988 онд анх буухиалагч

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 23514

Top news [3]

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 26886

BEIJING-2008 NEWS

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 27068

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ~

СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ [5]

  • sysop5
  • 2008-06-29
  • Уншсан 30286
배너신청
자생병원

배너신청