Бичлэгийн тоо 2,391

ОУВС буруутав 1998 OH BAABAR

Уншсан 979 vote 0 2009.01.31 02:40:22

Америк кинонд хэрэгтэн баривчлангуутаа цагдаа “одоо хэлсэн үг болгон чинь шүүхэд өөрийн чинь эсрэг ашиглагдана” гэж хэлдэг. Үүнтэй нэгэн адил хэлсэн тайлбарласан болгон маань хийрхэгчдэд үг болж байлаа. Голомт банк уг нь Хөдөө аж ахуйн банкыг авах гэж байхад нь би ятгаад Сэргээн босголтыг нийлүүлсэн гээд хэлчихсэн чинь Гомбожав, Шаравдорж нар ХАА банкыг дээрэмдэх гэж байхад нь хурц хараандаа өртүүлэн зогсоосон болоод явчив. 2000 оны сонгуулийн үеэр яг ингэж тайлбарлаж “баримтжуулсан” кино хүртэл хийсэн. Олон улсын валютын сангаас зээл авч тэдний зөвөлгөөнөөр хийж байгаа төсөл хэмээн тайлбарлаадахсан чинь гадаадын хорон санаатнуудтай нийлж Монголын улсын хайран банкыг сүйтгэсэн болоод ирлээ.
Үнэндээ банк санхүүд хийсэн энэ алхамыг ОУВС болон Дэлхийн банкнаас маш өндрөөр үнэлж байлаа. Тэд 7-р сард Улаанбаатарт Төрийн ордны их танхимд өргөн олонтой уулзалт зохион реформыг тайлбарлах гэж оролдсон юм. Дэлхийн банкнаас ирсэн төлөөлөгч нь Нигери улсын харъяат хар арьстан эмэгтэй, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нь солонгос хүн байсан нь явсаар арьсны үзэл шовонизмын бай боллоо. Хаа хамаагүй хар авгай, бас нэг хужаа авчирч тархи угаах гэсэн болж хувирав. Хуралд шийдвэр гаргагчдаас хэн ч байсангүй, харин тэдний явуулсан төлөөнийхөн үймүүлж өглөө. Урьд цагдаад ажиллаж байгаад сүүлийн үед сүрхий улс төрч болж яваа Батболд гэгч онцгойрон хурлын уур амьсгалыг тодорхойлж байв. Улаан мөнгөн ус, цагдаагийн хэрэгслэл хувцас хунар нийлүүлэлтээс завшсан асуудал нь сөхөгдөж байсантай л холбоотой болов уу даа (хавсралтыг үз). Дэлхийн банкнаас зохион байгуулж УИХ-ын гишүүдээс аль чанга орилж байгаагаас нь 8 төлөөлөгч шилэн банкны төстэй реформ хийсэн Эстонид аваачиж үзүүлэв. Хөөрхийдээ, тэд маань Балтийн тэнгисииг үзчихээд л ирсэн дээ.
Дараахан нь ОУВС, АХБ, Дэлхийн банк тус болгоноос Монголын Засгийн газарт хандан саяхи банкны мөөржинг (компаниудыг нийлүүлэх) маш зөв алхам болсон гэж дүгнээд үүнээ зогсоож болохгүй талаар зөвлөсөн бичиг явуулсан (хавсралтыг үз). Хариуд нь ОУВС-ын эсрэг хийрхэл дэгдэв. Энэ байгууллага нь баян орнууд ядуу орныг зальдан хоослохын тулд бодлого явуулдаг газар гэнэ. Монгол улс 1990 оноос хойш энэ байгууллагаар амь тэжээгдэж байсан. Эдний хүсэлтээр ДБ, АХБ зээл олгож, эдний хүсэлтээр Япон зэрэг орнууд буцалтгүй тусламж олгож байсан. Үндэсний нийт бүтээгдэхүүний бараг тал нь ОУВС-ийн оролцоотойгоор орж ирэх тусламжаар бүтэж байв. Өнгөрсөн 8 жилд Монгол улс гаднаас бараг нэг тэрбум долларын зээл, мөн хэмжээний буцалтгүй тусламж авчихаад байлаа (хавсралтыг үз). Хэрэв энэ Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагууд туслаагүй бол коммунизмын сүйрлийн дараах хүндрэлийг Монгол орон давж чадах байсан юм болов уу!? Гэтэл 2000 оны сонгуулийн үеэр “улс орныг тэрбум долларын өрөнд оруулж ОУВС-д хэрхэн чадагдсан” тухай хүчтэй суртал нэвтрүүлэг явуулж билээ. Чухам тэр тэрбум долларыг хоёр саяулаа хувааж идэж байж амь зогоож үлдсэнээ хэн ч санасангүй. Бямбасүрэн, Ганболд, Очирбат, Энхсайхан, Элбэгдорж нар л энэ ард түмнийг хоолоор таслаагүйдээ буруутай гэнэ.
Үнэндээ тэд өөрснөө эдгээр олон улсын байгуулагуудын учрыг олдоггүй байсныг хожим мэдээд би ихэд гайхсан. 2000 оны сүүлчээр Улаанбаатарт ирсэн ОУВС-ынхантай муудалцаж хөөж явуулчихаад эднээс холбоогоо таслая гэж шийдэн, хөөрхий Улаан, Очирхүү нар Вашингтон нисэн Дэлхийн банкнаас мөнгө зээлдэхээр очиж байв.Гарын сэг зурдаг захиралтай нь муудалцчихаад няраваас нь мөнгө нэхээд байгаатай төстэй юм уу даа. ОУВС зохицуулж ДБ, АХБ зээл олгодог, хэрэг ээрээ нэг бодлоготой газар гэдгийг өдий болтол ойлгоогүй явж. Хандивлагчдын уулзалтыг зохиохдоо ч мөн л энэ нь ОУВС-аас зохицуулагддагийг нь мэдэхгүй хуурч хулхидан салангид ярьж, хооронд нь өрсөлдүүлэх гэж оролдож байж билээ. Ер нь ч тэгээд Монголын эдийн засагчдын дийлэнх нь маш олон юм мэддэг, гагцхүү эдийн засгийн ухаанд л тааруу юм билээ л.

\

\
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1210411/51d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
501 asuuh zuil bna [1] uramshuulal 2009-02-03 1155
500 ТЭД ТАНЬТАЙ ГЭРЛЭСЭН ХОЙНОО ЖИНХЭНЭ ХЭРЦГИЙ ЗАНГАА ГАРГАНА [7] daruuhan01 2009-02-02 5200
499 сайн байцгаана уу иньчонд байрлалтай гадаадын төв нь МОНГОЛ хүмүүст [1] byel 2009-02-02 1020
498 Миний бодол. [1] ~eri~ 2009-02-02 1129
497 meddeg hun bval helj ogch tusalnuu!!! [2] javhaalag 2009-02-02 1047
496 чингис хааны акадeмийн акадeмич [1] chadna sh dee 2009-02-02 933
495 БНЧУ-д хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоов [2] id:mglclub 2009-02-02 9558
494 Валютын ханш савлаж эхэллээ !!!! [1] id:mglclub 2009-02-02 11112
493 ШОК [1] Munkh-munkh 2009-02-01 1178
492 Монголын боловсролын салбарын шинэчлэлд .... цуврал нийтлэл-2 Munkh-munkh 2009-02-01 1600
491 чингис хааны акадeмийн акадeмич [1] chadna sh dee 2009-02-01 895
490 Цагаан сар, хар нулимс [2] Munkh-munkh 2009-02-01 1524
489 Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал нийтлэл-1 Munkh-munkh 2009-02-01 1378
488 АНУ дахь ажилгүйдлийн талаар Munkh-munkh 2009-02-01 1102
487 34000 ажилчидаа халах тухайгаа мэдээлэлсэн /USA/ [1] Munkh-munkh 2009-02-01 1082
486 bagsh nartaa [1] madahbadrah 2009-02-01 901
485 Хужаа хороолол баригдах гэж байна [3] nikes 2009-01-31 1172
484 Солонгост байгаа охиндоо хэлэх vг [7] bluest 2009-01-31 2076
483 Сайхан бүсгүйн аалинд уярч явсан ай сайхан залуу нас минь хаана ... Munkh-munkh 2009-01-31 992
482 МАНАЙ ХVVХНVVДТЭЙ ГЭРЛЭЖ БАЙГАА СОЛОНГОСЧУУДЫГ ХАРАХААР СЭЖИГ ТЄРМЄЄР БАЙДАГ [4] ismiraldo 2009-01-31 1560
481 Засгийн газрын шийдвэр хүчингүй болов 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 1100
480 Ор залгагчгүй огцорсон засаг 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 996
479 Од шүүрэх цаг 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 1081
» ОУВС буруутав 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 979
477 1998 OH BAABAR.үргэлжлэл) Munkh-munkh 2009-01-31 905
476 Монгол Улсын Ерєнхийлєгчийн Бvрэн Эрхт Байдал Munkh-munkh 2009-01-31 966
475 Ерөнхийлөгч нөөц буудлаа сонголоо .KKK Munkh-munkh 2009-01-30 750
474 АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ЗОРИГ [1] Munkh-munkh 2009-01-30 1162
473 AD MIN aa ENIIG L ARILGAAD BAISAN YM.KKKKK Munkh-munkh 2009-01-30 1221
472 BUSGUI TANII GOO SAIHAND... [2] nuskin_ 2009-01-30 1518
471 Интернэт маркетинг дэлгүүрээр үйлчилүүлж цалин авцагаая HILIVING 2009-01-30 792
470 ADMI;ND: medeelliig buu yalga [2] Munkh-munkh 2009-01-30 899
469 incheonii gadaad ajilchidiig demjix tuvuus medeelj bna [2] httr 2009-01-29 978
468 cekc ba hair durlal [2] ismiraldo 2009-01-28 4976
467 Zaluu ger buld tohiolddog 7 aldaa ismiraldo 2009-01-28 921
466 цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3] nikes 2009-01-26 1460
465 Дэлхийн эдийн засгийн хямрал ба Орос, Хятад, Монгол гурав [1] oron_zai 2009-01-25 1752
464 mongol erchuudee sertsgee [1] oron_zai 2009-01-25 830
463 1 uliraliin chuluug herhen avah talaar medeele uguuch? [1] jdveuara 2009-01-24 763
462 ЭЕРЭГ ЭНЕРГИ [1] Мичидмаа 2009-01-24 1270
461 Энэ Пойнт, Зэргийн тухай тайлбарлаад өгөөч? [1] Naugg 2009-01-24 801
460 С. Эрдэнэ хөөрхий [1] baagii111 2009-01-23 950
459 Itegl haana hugarch setgel haana bohdog ve? [1] ismiraldo 2009-01-23 1000
458 Zindaa niigmiin yalgaa medregdeh n [7] ismiraldo 2009-01-23 1060
457 UUrtai hunii aris urchger haragddag genee [8] ismiraldo 2009-01-22 938
배너신청
자생병원

배너신청