Бичлэгийн тоо 85

Хамтын хүч. Хүртэх хувь. Хүрэх ирээдүй... 2010 онд арилжааны банкуудыг санхүүгийн үзүүлэлтээрээ тэргүүлж, хамгийн том банк гэх тодотголыг өмнөө авах болсон Голомт банкны хувь нийлүүлэгчид үйл ажиллагааныхаа 16 дахь жилд нэгэн түүхэн шийдвэр гаргасан нь банкныхаа ажилтан биш эзэн болох боломжийг  ажилтнууддаа олгож, тэдэнд хувьцаа эзэмшүүлж эхэлсэн явдал юм. Энэ талаар тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалантай ярилцлаа.

-Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг олон улсын жишгийн дагуу амжилттай хэрэгжүүлсэн анхны байгууллага Голомт банк боллоо. Хөрөнгө оруулагч, ажилтан гэсэн 2 ойлголтыг нэгтгэсэн энэ шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

Ер нь аливаа байгууллагын хувьд зөвхөн хувь нийлүүлэгчид гэлтгүй хамтран ажиллаж байгаа бүх хүн эрх ашгаа нэгтгэсэн тохиолдолд амжилтанд хүрдэг. Бидний хувьд өмнө нь ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэхгүй байж байгаад одоо нэгтгэж байгаа хэрэг биш юм. Манайд банкинд ажиллаж байгаа топ менежерүүдийн дийлэнх нь арваас дээш жил ажилласан байна. Тэд ямар ч байсан эрх ашиг нэг, хэзээ нэгэн цагт банкны хувь эзэмшигч болж, хийсэн бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэнэ гэдэгтээ итгэлтэй явж ирсэн гэж би хувьдаа боддог. Зөвхөн топ менежерүүд ч гэлтгүй манай бүх ажилтнууд. Тэгэхээр оролцогч талуудын үйл ажиллагаа нэг чигт, дээрээс нь хүмүүс зорилгоо нэгтгэсний үндсэн дээр амжилт гардаг  гэдгийг мэдэж байгаа, нөгөө талаар нэг нь хувьцаа эзэмшигч эзэн нөгөө нь гүйцэтгэгч ажилтан гэсэн томоохон зааг ялгаа анхнаасаа байгаагүй учраас манай дээр үүнийг хийхэд амархан байсан.

-Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлж буй энэ алхмыг эрсдэл талаас нь харвал?

Эрсдэл хүлээхийн тухайд,  хувь нийлүүлэгч хамгийн том эрсдэл хүлээнэ. Биднийг анх банкаа байгуулсаны дараа буюу 1996 онд эдийн засаг хямарч Ардын банк болон ХОТШ банкууд дампуурсан. Дараа нь Сэргээн босголтын банк, Даатгал банкууд дампуурч, Хаан банк бүтцийн өөрчлөлт хийсэн гэсэн ар араасаа дараалсан олон үйл явдал болсон. Өнгөрсөн 2008 оны эдийн засгийн хямрал ч банкуудын хувьд амар даваа байгаагүй. Гэхдээ Голомт банк энэ бүхнийг ажралгүй давж өнөөдрийн түвшинд ирээд байна.  Нөгөө талаар энэ банкийг бид өөрсдөө үүсгэж бий болгосон. Өөрөөр хэлбэл хэн нэгнээс уламжилж ирсэн банк биш. Жишээ нь Хаан банк бол угаасаа л Монголын хөдөө аж ахуйн салбарын банк байсан.Худалдаа Хөгжлийн банк Монголбанкны гадаад төлбөр тооцооны нэг хэсэг байсан. Бидний хувьд бүх зүйлийг эхнээс нь эхэлсэн ч өнөөдөр энэ хоёр банкны гол өрсөлдөгч, нөгөө талаар үлгэр жишээ урагшлан хөгжих, үйл ажиллагаагаа сайжруулах хөшүүрэг болсон Монголын хамгийн том банк боллоо. Тэгэхээр өнөөдрийн энэ амжилт бол банкны хувь нийлүүлэгчид болон ажилтнууд эрх ашиг, сонирхлоо нэгтгэсний үндсэн дээр гарч ирсэн амжилт гэж ойлгодог. Ямар нэгэн уламжилж ирсэн бааз суурь байгаагүй. Нэг талаар бүх зүйлийг шинээр эхлэхэд хүндрэлтэй байсан ч нөгөө талаар аливаа зүйлийг тэгээс эхлүүлэх нь амар байсан. Анхнаасаа л энэ банкныхаа эзэн нь болно гэсэн итгэл ажилтнуудад маань байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ бид ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ маш болгоомжтой хандаж байгаа. Яагаад гэвэл энэ бол маш эмзэг сэдэв. Хэнд хэдийг өгөх вэ, юуг үндэслэх вэ гээд олон асуулт урган гарна. Түүнээс гадна банк байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн нэгдмэл сонирхлыг үргэлжлүүлэх нь чухал. Хувьцаа эзэмшигч болмогцоо их бага авсан, шударга бус хуваарилалт явагдсан гэдэг ч юмуу ямар нэгэн ойлголтын зөрчил үүсэх юм бол энэ нь эргээд байгууллагаа татан унагаах асар том зөрчлийн эхлэл болно. Тиймээс бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ маш болгоомжтой, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч , ил тод байдлыг хангасны үндсэн дээр эхлүүлсэн.

-Олон улсын жишгээс харахад ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрөөс гарах үр дүн янз бүр байдаг юм билээ. Та бүгдийн хүсэн хүлээж буй хамгийн гол үр дүн?

Голомт банк  ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг олон улсын жишгийн дагуу Монголд хэрэгжүүлсэн анхны байгууллага болж байна. Бид хувьцааг үнэгүй тараагаагүй. Зөвхөн албан тушаал, ажилласан жилийг нь харгалздаг тогтсон жишгээр хувьцаа эзэмших эрх олгоогүй. Бүх зүйл олон улсын жишгээр явагдсан. Нөгөө талаар зөвхөн хувь нийлүүлэгчид хоорондоо ярилцаж байгаад шийдсэн асуудал биш. Үүнийг бүх ажилтнуудтайгаа, дотооддоо өргөн бүрэлдэхүүнтэйгээр ярилцаж, хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр хэрэгжүүлсэн. Бусад орны туршлагаас харахад өгөөж нь дандаа л сайн талтай байдаг. Бид нар юу хүсэн хүлээж байгаа вэ гэхээр, ажилтнууд маань Голомт банк-манай банк гэж ярьдаг байсан бол одоо миний банк гэж ярьдаг болно. Ярих нь гол биш ч бид нарт хариуцлага нэмэгдэж байна. Яагаад гэвэл бидний гаргах шийдвэр бүхэн олон зуун хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг тодорхой хэмжээгээр хөндөнө. Бид давуу эрхтэй, хамгийн том хувьцаа эзэмшигч гэсэн хандлага гаргаж болохгүй. Манай Монголд нэг сонин ойлголт байдаг. 51 хувь авчих юм бол бүгдийг удирдлагадаа авч, хянаж болно эсрэг талд байгаа 49 хувийг яаж ч дарж, дарамталж болно гэдэг сөрөг ойлголт байдаг. Тэгэхээр нэг хувь ч бай, 0,5 хувьтай ч бай гол шийдвэр гаргагчийн шийдвэр тухайн хувьцааны өгөөжид нөлөөлөх учраас бид хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаар ажилтнууд ч гэсэн хийж байгаа ажилдаа хариуцлагатай, өөриймсөгөөр хандах нь энэ ажлын гол үр дүн. Үүнийг л хэрэгжүүлье гэж бодож байгаа.

-Голомт банкны хувьцаа хир “үнэтэй” эд вэ?

Олон улсын жишгийн дагуу цэвэр ашгийн арав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг жил бүр тараахаар ярьж байна. Гэхдээ манай банкинд хөрөнгө оруулсан гадны хөрөнгө оруулагчидтайгаа тохирсоны үндсэн дээр ойрын нэгээс хоёр жилдээ 2.5 хүртэлх хувийг хувьцаа болгон тараана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол ойрын хугацааны ажил. Хувьцаагаа бид балансын үнэлгээгээр ажилтнууддаа тарааж байгаа. Зах зээлийн үнэлгээгээр бол энэ нь 3-4 дахин их. Өөрөөр хэлбэл зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүнийг ийм хэмжээгээр хямдруулж авч байна гэсэн үг.

-Голомт банкинд хувь эзэмших сонирхолд суурилсан гэрээ байгуулж хөрөнгө оруулсан Кредит Свисс банк болон Абу Дабугийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрхэн хүлээн авч байгаа бол?

Манай банкинд хувь эзэмшиж буй гадаадын банкуудын ашиг сонирхолтой зөрчилдөхгүй харин ч бүр нийцэж байгаа. Яагаад гэвэл тэд нар ч гэсэн  өөрийнхөө хөрөнгө, хувьцааныхаа үр өгөөжийг дээшлүүлэх хүсэлтэй. Тийм  учраас энд ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй.

-Ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын итгэлцэл дээр тогтсон харилцааг зохицуулсан зохицуулалт одоохондоо алга байна. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

Бид ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрөөс гадна Хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулсан. Үүнд ажилтнууд сайн дураараа элсэн орж цалингийнхаа тодорхой хувийг хуримтлуулж, түүнтэй нь тэнцүү хэмжээний хуримтлалыг ажил олгогч нэмж хуримтлуулж байгаа.  Ер нь цаашдаа эзэн, ажилтан гэдэг харьцаанаасаа илүү тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн орлогыг ижил түвшинд дээшлүүлэх, түүнээс гадна ажилтнуудын амьдралын баталгааг хангах олон төрлийн хөтөлбөрүүдийн нэг юм. Тэтгэврийн ууган сангийн  тухайд ажил олгогч бус гишүүд нь өөрсдөө менежмент хийж байгаа. Тэд өөрсдөө удирдах зөвлөлөө сонгож байна. Захирлаа сонгож байна. Хөрөнгө оруулалтынхаа бодлогыг тодорхойлж, хяналтын зөвлөлөө томилж байна. Ингээд ирэхээр бусдын мөнгийг аваад явдаг биш өсгөдөг сан болж байгаа. Менежментийг ажилтнууд өөрсдөө хийж байгаа. Манай Монгол хамгийн зөв санааг хамгийн буруу аргаар хэрэгжүүлдэг сонгодог орон гээд хэлчихэд буруудахгүй. Сайхан санаанууд буруу аргаас болоод дампуурчихсан тохиолдол олон. Хамгийн наад захын жишээ бол иргэний хөдөлгөөн. Уг нь бол төрд иргэний оролцоо, иргэний хөдөлгөөн ус агаар шиг хэрэгтэй. Иргэний хөдөлгөөнүүд бусад оронд асар нэр хүндтэй, мэргэжлийн түвшинд, тоо баримт, нотлох зүйлтэйгээр асуудлыг төрд тавьдаг. Гэтэл манайд энэ асуудал бүр утгаа алдаад  ямар ч зөв зүйлийг төрд тавих утгагүй болчихож байгаа юм. Хадгаламж зээлийн хоршоодын асуудал ч зөв санааг буруу аргаар хэрэгжүүлсэн олон хувилбаруудын нэг. Зөв санаануудыг анхнаас нь зөв хэрэгжүүлэх ёстой. Нийгэмд анхнаасаа буруу ойлголт төрүүлчихсэн ойлголтыг эргэж сэргээхэд хүндрэлтэй болдог. Тийм сонин орон болчихоод байна Монгол орон.

-Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг олон байгууллага хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Таны бодлоор аливаа байгууллага хөгжлийнхөө аль үе шатанд энэ ажлыг хэрэгжүүлбэл зүгээр вэ?

Хөгжлийнхөө ямар үе шатанд хэрэгжүүлэх вэ гэдэг нь маш чухал асуудал. Төгсгөл үед бол хэн ч сонирхохоо больчихно. Компани  юун түрүүнд стратегиа тодорхойлчихсон, санхүүгийн  болон бүтцийн хувьд тогтворжиж хүчирхэгжсэн, зах зээл дээр нэгэнт хөлөө олчихсон, тэр суурин дээрээсээ хөгжлийн дараагийн үе шат руу орох тэр үед л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлбэл илүү чухал юм билээ. Бүр анхнаасаа хэрэгжүүлбэл бас утгагүй. Ийм зөвлөгөөг л үүнийг хэрэгжүүлэхээр бодож буй хүмүүст хэлмээр байна.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4619876/6c7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7058
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
45 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна admin 2011-06-15 15126
44 Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file ADVertisement 2011-06-03 15466
43 Банкны мэдээлэл Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ширүүн өрсөлдөөн дор явагдлаа file ADVertisement 2011-05-30 16620
» Банкны мэдээлэл Д.Баясгалан: Ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэх нь амжилт авчирдаг ADVertisement 2011-05-25 12854
41 Банкны мэдээлэл Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ ADVertisement 2011-05-24 13008
40 Банкны мэдээлэл Зам тээвэр, барилга, дэд бүтцийн салбарт Голомт банк хувь нэмрээ оруулна file ADVertisement 2011-05-18 12682
39 Банкны мэдээлэл БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа өргөжиж Сөүл хотод төлөөлөгчийн газар нь нээгдлээ file ADVertisement 2011-05-03 14032
38 Help ОХИНД МИНЬ АМЬ НАС ХАЙРЛААЧ file [1] admin 2011-04-25 19690
37 Банкны мэдээлэл Яг одоо ханш 1085,90 "2000доллараас доош 5000вон " shinhan bank 1577-8380~5 2011-04-21 12921
36 Банкны мэдээлэл Монгол дахь дипломат төлөөлөгчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө file ADVertisement 2011-04-18 12689
35 Банкны мэдээлэл Western Union Голомт банкны бүтээмжийг үнэллээ file ADVertisement 2011-04-05 12771
34 Банкны мэдээлэл “ТОП 5 банк” шагналын эзэн Голомт банк “Авилгын эсрэг түншлэл”-д нэгдэхийг уриалж байна file ADVertisement 2011-04-04 12567
33 Банкны мэдээлэл Smart phone -р банк ашиглах shinhan bank 1577-8380~5 2011-03-31 12583
32 Банкны мэдээлэл Япон Улс руу мөнгө гуйвуулахад шимтгэлгүй file ADVertisement 2011-03-24 12268
31 Банкны мэдээлэл Голомт банкны 1061 ажилтан нэг өдрийн file ADVertisement 2011-03-16 11956
30 Банкны мэдээлэл ГОЛОМТ БАНКНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ДАРГА П. БАТХҮҮТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА admin 2011-02-10 16540
29 Банкны мэдээлэл Байрны зээлийн тухай admin 2011-01-28 24139
28 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1126,70 shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14691
27 Банкны мэдээлэл КАРТАА АЛГА БОЛГОВОЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ? shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14442
26 Банкны мэдээлэл Өнөөдрийн шилжүүлгийн ханш 1137,30 shinhan bank 1577-8380~5 2011-01-05 13419
배너신청
자생병원

배너신청