Бичлэгийн тоо 497
Амьдрал тоглоом биш


****
Өдөр хоног харвасан сум шиг өнгөрсөөр. Должмаагийн гэдэс одоо мэдэгдэхүйц болоод ирэв. Хувцас нь эхнээсээ таарахаа байж, өмднийх нь цахилгаан хүрэхээ болилоо. Тэрээр аймгийн төв орон сул өмд, цамц аваад гүйхээрээ холбоо орж Наагий уруу залгалаа. Тэрээр яагаад ч юм сандран догдлоно. Одоо удахгүй 10 гаруйхан хоноод харьлаа гэж бодохоор түүнд цаг зогсчих шиг болов.
...Дийд....дийд....дийд..........хэмээн дуудаж байснаа тасарчихав. Эгч ээ дахиад нэг залгаад өгөөч....Уучлаарай таны залгасан дугаар холбогдох боломжгүй тул....тэрээр утсаа салгачихсан байв. Должмаа урамгүйхэн гэрлүүгээ залгавал аав нь утсаа авч байна.
     Байна уу... хэмээн намбатайхан зөөлөн дуугарах аавынхаа дууг сонсоод тэрээр өөрийн эрхгүй уйлчихав. Үнэндээ энэ нулимас аавыгаа сонсоод баярласаных байв уу?... Наагийд гомдсон битүү гомдол байв уу. Тэрээр гэнэт эргэн тойрноо харан хаана байгаагаа санан бушуухан нулимасаа арчаад хоолойгоо засан
     Сайн уу ааваа...охин нь байна аа. Та хоёр минь сайн уу? Өө би сайн байгаа...тийм...одоо удахгүй очлоо. Та хоёрыгоо санаж байна аа....за баяртай. Тэрээр утсаа тавин Наагий уруу дахин залгатал утас нь холбогдохгүй хэвээрээ байлаа. Урамгүйхэн машиндаа очин элдэвийг бодон явна. << Наагий яагаад утсаа салгачихаваа. Ажилд орсон юм болов уу?...эсвэл намайг ярихгүй байхаар гомдчихсон юм болов уу.....уг нь өнөөдөр чамдаа хүүгээ хөдөлсөнийг хэлэх гэж ямар их догдолж яарч байлаа. Би хэтэрхий түргэн ааш гаргаад байгаа юм болов уу...сая аав Наагийг хэлэхгүй байна...манайхаар очихгүй байгаа юм байх даа...үгүй ямар сууж барьсан биш юу л боллоо гэж намайг эзгүйд очиж байхав дээ...>>  ийнхүү элдэв бодолд дарагдан замд сэгсчүүлсээр унтчихсан байв. Жолооч залуу түүнийг зөөлөн татан Должмаа миний дүү ирчихлээ босоорой...хэмээн сэрээв.
     Тэдний багынхан буцахад дөрвөн хоног үлдээд байлаа. Должмаа улам өнгө орон жаахан мариа ч суугаад ирэв. Эрдэнээ түүнийг анзааран
     Должмаа, миний дүү чинь хөл хүндтэй юм байна ш дээ. Тэгээд ингээд явж болж байгаа юмуу?
     Зүгээр ээ, надад нэг их төвөгшөөгөөд мэдэгдэх юм алга
     За тийм дээ, залуу байхад мэдэхгүй гүйж байтал нэг л өдөр төрөх болчихсон байдаг юм. Гэхдээ сайн хоол ундаа идэж амарч байх хэрэгтэй. Ах чинь мэдэж байгаа юу?
     Ах мэдэхгүй байгаа, та битгий хэлээрэй. Одоо юу байхав дөрөвхөн хоноод харилаа. Тэрээр ингэж хэлээд баярын мишээл тодруулав.
     Чи ч их хөнгөн байна даа. Хүү бололтой. Охин хүүхэд би ээжээсээ царайлаг байх ёстой гээд ээжийгээ их ядраадаг, хүү хүүхэд миний ээж бүхнээс õººðõºí байх ёстой гээд хөнгөхөн байдаг юм. Хэ хэ.. эгчийнх нь мэдэх ч юу байхав. Төрөхөд чинь бөөн хүүхнүүд иймэрхүү ярианаас эхлээд нөхөр сүүдэр...гээд ярихгүй юм байдаггүй юм. Тэгэхэд л сонсож байсан байх даа гээд тас, тас инээн толгойгоо хаялав. Должмаа ичингүйрэн доошоо харвал Эрдэнээ: За миний дүү юундаа ичдэг юм. Ийм мундаг охин хүүхдээ гаргачихаад гэрийн авгай бололгүй заавал цааш нь үргэлжлүүлж сураарай. Энэ хэд чамайг яаж үнэлж байгааг харж байгаа биз дээ.
Тэдний багынхан ажлаа дууñсан тул үлдсэн гурван хоногоо Хөвсгөл далайн эрэг дээр амарч Монголынхоо онгон зэлүүд газрыг үзэж сонирхуулахаар болов. Энэ өдрийн орой ажлын талаар ямар ч яриа болсонгүй. Бүгд сайхан дуулж, хуурдан задгай гал тойрон сууцгаан их л хөгжилтэй байлаа. Должмааг магтан сайшааж байсанд ах нь урамшин: Миний отгон дүү байгаа юм. Намраас сургуульд явуулах санаатай та бүхэн тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна. Өөрөө харин гадагшаа явахгүй гээд байгаа юм. Уг нь Германд очоод бүр илүү юм үзээд сураад ирвэл өөрт нь л хэрэгтэй дээ. Гэтэл тэндээс нэг нь:
Заавал тэгж хүчлээд яахав. Өөрөө мэдэж байгаа байх. Манайхан бол насанд хүрсэн л бол өөрөө өөрийнхөө амьдралыг зохицуулаад явдаг. Харин сая хоёр сар танай энэ сайхан хөдөө нутагт ажиллаж амарч их эрч хүчтэй, энергитэй боллоо. Та бүхэнд маш их баярлалаа. Хамтран ажиллахад урамтай сайхан байлаа....
Бид нар ч гэсэн. Тэр холоос сэтгэл зүрхээ гарган ирж нэг баг болон Монголын маань хөгжилд багахан ч болов хувь нэмэр оруулах үйлс хийж буйд гүнээ талархаж байна.
Өө тэр мэдээж...манай Должмаа чинь мундаг охин доо...анх ирэхдээ хөөрхөн туранхай охин байсан чинь одоо мах мариа суугаад, царай нь шингэрээд энэ ус агаар зохилдсоных уу? хэмээн асуув. Должмаа яриа буруу тийшээ эргэж байгаад баахан зовнин уучлал гуйгаад унтахаар явлаа. Түүнд яагаад ч юм жирэмсэн гэдгийг нь бүгд мэдсэн юм шиг санагдахад айх ,ичих зэрэгцэн гэдсэн дээрээ гараа тавьбал бяцхан үр нь хөөрөн аав дээрээ удахгүй очино доо хэмээн баярлаж буй мэт хөдөлж өгч байлаа. Тэрээр үр минь одоохон гуравхан хоногийн дараа хоёулаа аав дээрээ очлоо гээд унтахаар хучлагаа заслаа.
Өглөө Должмаа хар үүрээр сэрвэл бүгд нам унтаж байлаа. Тэрээр дулаан хувцаслан далайн эргээр жаахан алхахаар гарав. Гадаа сэрүү татан Далайн урсгал хоржигнон нэн тааламжтайяа. Должмаа амьдралаа сайхнаар төсөөлөн инээд цацруулан алхсаар. Тэрээр:  <<  Хүүгээ том болохоор гурвуулаа заавал ойрхон ч хамаагүй салхинд гарч байна, бас амралтын өдрөө дандаа хамтдаа гэртээ өнгөрүүлж байна. Наагий минь чи намайгаа санаж байгаа даа тэ. Би ч гэсэн чамайгаа ямар их санаж байнаа. Тэрээр нэг л мэдэхэд гэдсээ хоёр алгаараа зөөлөн барин явíа. Гэтэл тэдний буудласан газраас нэг их холгүй бас хэсэг жуулчидын майхан харагдав. Тэрээр сонирхон тэр зүг харан зогстол нэг хүн тахир дутуугèéн тэргэнцэртэй наашлан айсуу. Должмаа ч олон юм бодолгүй өмнөөс нь гүйн очвол нүдэнд дулаахан, сайхан инээмсэглэсэн нэг настайвтар шар авгай байлаа. Должмаа түүнтэй эелдэглэн мэндчилээд ойр зуурын юм ярингаа түүнийг түрэн явна. Өөрийгөө Мелани хэмээн нэрлээд Америкаас энэ сайхан онгон зэлүүд байгалийг үзэхээр ирсэнээ хэллээ. Должмаа ч өөрийн хэмжээнд тайлбарлан явна. Мелани салахдаа
Дожоо, чи Àнглиар маш сайхан цэвэрхэн ярьдаг юм байна. Бас их хөөрхөн тусч, ухаалаг охин байна. Юмыг яаж мэдýх вý хэзээ нэгэн цагт уулзах тавилан тохиох ч юм билүү. Чамд баярлалаа. Өнөөдөр би чиний буянд маш их зүйл мэдэж авлаа. Түр хүлээгээрэй хэмээн хэлээд цүнхнээсээ нэрийн хуудас, Сан-Францыско хотын “ Алтан гүүр”-ний зурагтай ил захидлын хамт өөрийн талархалын үгээ бичиж өгөв. Должмаа ч баярласанаа хэлэн юм өгч чадаагүйдээ уучлал гуйгаад салах ёс хийн явлаа.
     Наагий, Туяа хоёр тэр өдрөөс хойш байнга хамт байдаг болов. Туяа уйлан дахин хэзээ ч ийм боломж гарахгүй...чи намайг явтал хань болооч хэмээн гуйжээ. Наагий ч нэг их гуйлгаад байсангүй. Өөрөө ч гэсэн дургүй биш аж. Тэр хоёр ихэнхи цагèéг хамтдаа өнгөрөөнө. Амралтанд хүртэл хэд, хэд яваад авав. Нэг удаа Наагийг ээж нь загнан: Чи хэнийгээ дуурайсан ийм завхарсан амьтан бэ. Туяатай юугаа хийгээд байгаад байдаг юм. Нэг уулзлаа, хоёр уулзлаа болоо юм бишүү. Арай дэндэж байна шүү чи...Должмаа одоо ирэх боллоо. Амьтны нүүрийг яаж харах гэв. Дахиж миний нүдэн дээр Туяаг дагуулж ирээд үзээрэй... хэмээн таягаараа нэг сайн нудчаад авлаа. Наагий энэ үед л гэнэт Должмаагаа саналаа. << Нээрээ би юу хийж явна аа. Тэр минь тэнд хөдөө хөхөрч, гадаа гандаж явàхад би энд ажил хайсан ч юм байхгүй. Аль эрт хаяад явсан хүнтэй орооцолдоод явж байдаг. Даанч өрөвдөх юм даа >>...хэмээснээ өнгөрсөнөө нэхэн саналаа: Тэр хоёр сургуулиас гаран хэлхэлдсээр нэгэн буудал оров. Туяа амрахаа мэдэхгүй түүнийг ноолно. Тэгж, тэгж шөнийн жаргалдаа ташуурсан хоёр нам унтав. Өглөө нь Туяа түүнээс өнөөдөр дахин хамт байхыг хүслээ. Наагий түүнд үгүй гэж хэлж чадсангүй. Хоёул хоол захиалан идчихээд орон дотороо өнжèâ. Гарч гаднаас ганц нэг шил шар айраг, нэг шил улаан вино ойр зуурын идэж уух юм аван өрөөндөө буцан ирлээ. Хоёлаа тулган уусаар... Туяа гэнэт түүний цээжийг налан эхэр татан уйлíà. Наагий сандран яасан бэ, зүгээр үү? ãýâýë
Наагий, чи аргагүй л хүний хүн болжээ. Чи надтай нэг л хөндий байна. Одоо яахав дээ, миний заяа ийм байсан юм байгаа биз. Би үнэндээ Монголдоо ирж амьдрахыг ямар их хүсч байна аа...Наагий юм ярих гэтэл Туяа дууг нь хорин битгий тасалаа. Зориг орсон дээрээ одоо л би хэлье. Харин энэ бүхний дараа чи намайг явтал надтай хань болон хамт байж чадах уу гэдгээ шийдээрэй. Үнэндээ би чамайг л гэж ирсэн шүү...Би нөхөртөө хайргүй ээ, яалт ч үгүй охиныг нь гаргасан, бас намайг зовж явàхад тусалсан их сайн хүн болохоор нь, надад дэндүү хайртай болохоор нь би салж чадахгүй. Би ингээд л хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй боллоо. Харин чамтай уулзаад үнэхээр сайхан байна. Чи миний охины зургийг үзэх үү...Тэрээр түрүүвчээ нээн за энэ миний ганц амин шүтээн дээ...Нэрийг нь би Нани гэж дуудаг юм. Чинийхээ нэрийг оруулж байгаа нь тэр...
Наагий зургийг хараад царай нь цэл хөхрөв. Түүний өмнөөс буржгар тас хар үстэй, бүлтгэр алаг нүдтэй, хөөрхөн инээмсэглэсэн өнгөт арьстан охин мишээж байх нь тэр.
Чи...чи Туяа чи нээрээ ярьж байна уу?
Би юу хэлхэв дээ...миний охин хөөрхөн байгаа биз, яг аавыгаа дуурайсан, надаас миний инээмсэглэлийг авсан гэдэг юм...тэрээр ингэж хэлээд сулхан инээмсэглэлээ.
Үгүй, би итгэж чадахгүй байна. Чамд өөр хүн олдоогүй гэж үү?
Яасан, хар хүн, хүн биш юм уу...би чамайг ингэж хүлээж авна гэж бодож байлаа. Намайг уучлаарай. Би хайргүй ч гэлээ тэр хүнээс салж чадахгүй ээ. Наагий юу ч хэлж чадсангүй, үнэндээ юу ч хэлэх билээ дээ.
Тэрээр одоо бол Туяаг яагаад ч юм өрөвдөх, харамсах сэтгэл төрж байлаа. Гэтэл өөрөө тэр харь хүнээс ч дор загнаж Должмаагаа мартчихсан байдаг. Би гэж яахаараа ийм тэнэг хүн байнаа. Дөнгөж саяхан л хайртай гээд хонон, өнжин санан сууж байгаагүй гэж үү...би ийм өөдгүй худалч, хуурамч юм гэж үү...тэрээр өрөөн дотуураа холхин байтал үүднийх нь хонх дуугарав. Наагий очин үүдээ тайлтал Туяа инээмсэглэсээр орж ирээд гарч юм үзэх үү гэснээ сайн байна уу Адъяа эгч ээ хэмээн мэндэлвэл хариу өгөхгүйд жаахан гайхан Наагий уруу харвал тэр ч гэсэн дүнсгэр харагдана. Тэр хоёр тэгэс гээд гэрээс гаран Туяа сая нэг ам нээн
Адъяа эгч уурлаж байна уу?
Зүгээр ээ, бид хоёр жаахан ам зөрөөд
Аан... ингээд л чамтайгаа явах ямар сайхан юм бэ...гээд жаахан охин шиг хөөрцөглөн түүнийг сугадан авлаа. Наагий хариуд нь инээмсэглэсэн боловч дотороо Должмааг л бодон явна. Туяа юм ярин түүндээ өөрөө баясан инээж, Наагий хариуд нь ганц нэг үгээр хариулан дагаж инээмээр болж байлаа. Тэр хоёр унаанд суухаар буудалруу алхангаа ийнхүү хөгжилдөн дэлгүүрийн хажуугаар гартал Должмаагийн аавтай халз тулчихав. Наагий сандран
Сайн байна уу та...хэмээн арайхийн хэлтэл. Данзан түүний өөдөөс арай ч дээ хүү минь гэсэн янзтай хараад юу ч дуугаралгүй цааш нуруугаа үүрэн явлаа.
Должмаа хотод шөнө орж ирэв. Байшин барилга, тоо томшгүй олон гэрэл, дуу шуугиан нэг л сонин санагдана. Тэрээр энэ бүхнийг их санасанаа сая л мэдэрлээ. Хөдөө нам гүм, сайхан байсан ч ижил дасал болсон газрыг нь яаж гүйцэхэв дээ. Тэрээр 5 шар дөхөөд ирвэл хотын хөдөлгөөн бүр ихсэв. Хэдий явган хүмүүс цөөн байсан ч машины хөдөлгөөн тасралтгүй цувсаар. Төд удалгүй гэртээ ирлээ. Ээж нь сайхан гурилтай шөл хийчихсэн хүлээж байв.
Миний охин чинь ямар хөөрхөн бондойгоод өнгө ороо вэ, хөдөө агаарт ийм л сайхан даа. Алив хувцасаа тайл хоолоо ид. Должмаа өрөөндөө орж хувцасаа тайлангаа бушуухан утасаа цэнэглэн Наагийгаас мессэж ирж үү хэмээн шалгавал ганцхан л ирсэн байв. Тэрээр урамгүйхэн утсаа тавиад усанд ороод гараад ирье хэмээн хэлээд óãààëãûí өрөөнд орлоо. Түүний бас нэг ихээр санаж байсан юм нь шүршүүртэй халуун ус аж. Уснаас гарч ирэн дахин утсаа харвал бас л юм алга байна. Хэдий өөрөө залгахийг хүсч байсан ч биеэ барин тэвчлээ. Хооллох хоорондоо ээж, аав хоёртоо явсан газрын сонин хачиныг дуулгав. Хоёр хөгшин ч тийм шүү, үгүй мөн сайхан даа, биднийг явж байхад тийм юм байсан хэвээрээ байна уу?  гээд л асууж гарав. Должмаа за охин нь унтлаа, замдаа жаахан ядарлаа. Гурвуулаа маргааш үргэлжлүүлнээ гэснээ нээрээ Наагий ирж байв уу хэмээн асуугаадхав. Норжин:
Тэгээд л тэр хар юмаа гэдгийн ирээгүй ээ, ирээгүй чамайг байхгүйд юу л гэж ирэв гэж. За унт охин минь. Маргаашаас ирлээ гэдгээ хэлж үз. Өнөөдөртөө эртхэн унтсан нь дээр хэмээн бувтнав. Данзан хажуунаас нь нэг өдөр ирсэн охин минь. Надтай шатар нүүж байтал чиний захисан юмыг авах гээд нэг хар хүн ирээд, Наагий бэлдэж өгсөн. Должмаа дуу алдан
Пээ, Наагий бэлдэж өгсөн юмуу, балай юм бэ, ээж байхгүй байсан юм уу? Ээж та нээрээ аймаар шүү, надад хэлэхгүй хоёр сар хөдөө цөлчихөж байгаа юм даа....хэмээн хошуугаа унжуулан эрхлээд ээж, аав хоёртоо үнсүүлэн унтахаар явлаа.
Тэрээр Наагий уруу ирсэнээ одоо хэлэх үү маргааш хэлэх үү хэмээн бодлоо. Уг нь ирэнгүүтээ яриараа гээд мессеж үлдээсэн л байна. Нээрээ ч утас болохгүй байхад юу л гэж бичээд байв гэж хэмээн өмөөрөнгүй бодоод өглөө болъё одоо их ядарч байна унтах минь...
****
Наагий Данзантай таарсанаасаа хойш нэг л сонин болоодхов. Тэр хоёр үзвэрээ үзэж дуусчихаад ойролцоох кафед орон суулаа. Туяа
Наагий, чи яачихав аа...оройноос хойш нэг л дуу муутай байх чинь
Аан зүгээр ээ,з үгээр ч гэж дээ оройны дэлгүүрийн гадаа бид хоёртой тааралддаг ах байна аа даа
Ямар...аан нөгөө чиний сандраад мэндлээд байдаг уу?
Тийм, тэр хүн манай найз охины аав нь байгаа юм. Баларсан ч юм болох гэж
Өө, тиймүү. Яанаа намайг уучлаарай...надаас боллоо. Уучлаарай, би чамдаа дандаа л гай болох юмдаа
Одоо нэгэнт өнгөрсөн. Би ч гэж би, үнэндээ хэлэх ч үг олдохгүй юм. Туяа уучлаарай, хоёулаа ер нь одоо ингэж тусдаа уулзаж байхаа болъё. Би ч одоо тэднийд очих нүүргүй болсон байх даа. Оройжингоо Должмаа л бодогдлоо...би хайртай юм шиг байнаа. Саяны хэдэн өдөр чамайг эхлээд өрөвдөж байсан, сүүлдээ өөрийн эрхгүй хайртай байсан болохоороо татагдсан. Миний толгой дүүрчихжээ. Чи одоо намайг юу л гэж бодвол бод. Би ч Должмаагаасаа салж байх шиг байна. Туяагийн дотор нь хэг хийтэл хатгаад авав. Тэгсэнээ юу нь ч хөгшин нэртэй юм билээ дээ хэмээн бодсоноо
Наагий, чи тэр охиныхоо яг юунд болсон бэ?, их хөөрхөн үү...
Би юу...би сэтгэлд нь болсон...одоо тэр сайхан сэтгэлд сэв суулгачихлаа. Хөөрхөн үү гэж үү...тиймээ дотроосоо гэрэлтсэн их хөөрхөн охин...намайг одоо нэг л уучилж чадвал би дахиж энэ яваа насандаа түүнийгээ хуурахгүй амлаж байна
Надад амлаад ч яахав дээ. Чи тэгээд үнэхээр хайртай чинь үнэн юм уу. Саяны хэд хоног чи надад нэг ч удаа дурсаагүй ш дээ
Харин тийм ээ...тэгээд л өөрийнхөө дүүрсэн тэнэгийг гайхаад сууж байна. Туяа сэтгэл нь ихэд гонсойлоо. Тэгсэнээ
За яахав, найз нь ойлгож байна. Тиймдээ надад одоо чамайг харамлах эрх байхгүй, нэгэнт сэтгэл чинь хүнийх болж. Би ч азгүй хүн дээ...өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг...гэхдээ өвдөөд байгаа юм чинь уйлахгүй гээд яах юм хэмээгээд уйлчихав.
Наагий Туяаг гэрт нь хүргэж өгөөд буцах замдаа Должмаа уруу залгавал утас нь холбогдох боломжгүй байлаа. Тэрээр " Ñайн явж байна уу, ямар их удаж байнаа, ирээд яриарай үнсье " гэж бичээд явуулсныхаа дараа өөрөөсөө анх удаа аймшигтай ичлээ.
Наагий унтаж байтал утас нь дуугарав. Нойрмоглон гараараа тэмтчисээр байна уу хэмээн утсаа автал..унтаж байгаа юм уу гэх танил дуу гарсанд огло харайн
Сайн уу, миний хайр аа, хэзээ ирсэн бэ...зөндөө их санасан...за одоохон байж байгаарай 20 минутын дараа яваад очье...
Тэрээр хам, хум гар нүүрээ угаан хувцасаа өмсөөд гүйхээрээ гарах гэтэл ээж нь үгүй чи чинь хамхуулд хөөгдөж байгаа аятай юу болов, цай цүү уудаггүй юм уу...
Должмаа...Должмаа ирчихэжээ бид хоёр буцаад хүрээд ирье гэж хэлээд ээжийгээ үнсээд гүйн гарлаа.
Наагий Должмаагèéнд дөхөх тусам алхаа нь удаашраад ирэв. Тэрээр яаж нүүрийг нь харна даа гэхээс байж ядна. Данзан ах юм хэлсэн болов уу. Должмаа намайг юу гэж бодож байгаа бол...ийнхүү элдэвийг бодон явсаар нэг л мэдэхэд орцных нь гадаа ирчихсэн байлаа. Тэрээр орохоос бэрэгшээд байв. Должмаа уруу утасдан
Хайр аа ирчихлээ, гараад ирэх үү?
Хүүе ээ, ороод ирээч ээ. Чи ямар анх удаа ирж байгаа биш дээ
Чи...чи хэнтэй байгаа юм бэ?
Наагий, чи яагаад байгаа юм бэ, хэн байхав ганцаараа л байна. Аав шатар нүүх гээд гараад явчихсан, ээж ажилдаа явчихсан. Наагий Данзанг байхгүй гэдгийг дуулангуутаа огло харайн орцруу орлоо. Должмаа үргэлжлүүлэн яриад л байв. Дуусахаар нь Наагий
Миний хайр намайг хэдий болтол үүдэндээ зогсоох юм бол хэмээн хэлýхэд Должмаа хаалга нээнгүүтээ
Аан, чи муу ямар муухай юм бэ, худлаа хүнээр тоглоод гээд хүзүүдэн авсанаа гэнэт ичин бушуухан гараа тавилаа. Наагий ч Должмааг угз татан үнсэнгээ гутлаа үүдэнд тайлж хаяад өрөөрүү нь орлоо. Тэр хоёр бие, биенээ хэмжээлшгүй санажээ. Хэтэрхий их санасан болоод ч тэр үү нэг их удалгүй нэвт хөлөрсөн хоёр тэрий харан хэвтэв. Должмаа инээмсэглэн өөдөөс нь харан эрүүнийх нь дутуу хуссан сахалыг имрэнгээ
Наагий, чи намайг санасан уу, чи яагаад нэг л дуу муутай байгаа юм бэ, ажил төрөл чинь юу болж байна. За тэр яахав чи нэг юмыг ажиглахгүй юмаа Наагий дотороо Должмааг хуурсанаа хэлэх үү байх уу хэмээн бодолд дарагдан хэвттэл Должмаа түүнээс ийнхүү асуулаа.  
Саналгүй яахав дээ. Зөндөө санаад ямар хэцүү байсан гэж бодно...тэрээр ингэж хэлэхдээ өөрийгөө зүхэж байлаа. Юу анзаараагүй юу гэж хө. Чи минь борлоод ,бас жаахан жин нэмчихэж. Би чамайг их ядраад ирэх болов уу гэж бодсон чинь харин ч их өнгөлөг байна ш дээ хэмээгээд толгой доогуур нь гараа хийлээ. Должмаа инээмсэглэн баруун гарыг нь атган дээшээ харж хэвтэж байгаад өөрийн хэвлий тушаа газарт тавьтал дотроос нь хүүхэд нь хөдөлж байв. Наагий гэнэт гаран доор нь нэг юм хөдлөх шиг болоход гайхан хөнжилөө сөхөөд сая л түүнийхээ гэдэсийг нилээн томорсоныг ажиглалаа. Наагий баярлан босож ирээд гэдсэнд нь хошуугаа наан зогсоо зайгүй үнсэж гарав. Миний хүү, аавын хүү байна ш дээ, ямар хөөрхөн юм бэ, чи яагаад надад шууд хэлээгүй юм бэ?, ×и чинь юм ирчихсэн гээд байсан биз дээ, хүү минь ээ хэмээн ар араас нь урсгаж зогсоо зайгүй үнсэн илсээр. Должмаа инээмсэглэн түүнийхээ үсийг сөөсөгнүүлэн
Чамайг өөрөө хараад мэдчих байх гэж бодоод, тэгээд ч ямарч хэлэх боломж гарсангүй ш дээ. Юм ирсэн нэг удаа жаахан, тэгсэн чинь тэгж үзэгддэг гэнэ ээ. Хоёулаа маргааш эмнэлэг орж хяналтанд оръё, нилээн оройтчихлоо. Эгчид өглөө ярихдаа хэлсэн. Хүрээд ир гэж байна лээ. Наагий Должмаагèéнхаа хажууд очин тэгвэл маргааш гээд хүлээгээд яах юм бэ, одоо явъя ,нэг хоногын өмнө ч гэсэн. Должмаа түүнийг харан инээмсэглэсээр л байлаа. За хэмээгээд босох гэтэл Наагий түүнийг татан хацарт нь хошуугаа наагаад чангаас чанга тэвэрсэнээ
Намайг уучлаарай, чамдаа үнэхээр их баярлалаа. Би хүүхэд та хоёрынхоо төлөө амьдранаа
Юу уучлаарай гэж, яахав дээ угаасаа чи бид хоёр суусан биш чи байнга ирээд байж яаж чадахав. Нээрээ ээж нь сайн уу, би жаал идээ, цагаа авчирсан. Одоо оруулж өгчихөөд цаашаа явах уу?
Должмаа юу ч битгий асуу, зүгээр л уучилчих тэгээд л боллоо. Ээж сайн...нээрээ би бүр орон гаран болчихжээ. Ээж цай чаначихсан бид хоёрыг хүлээж байгаа ш дээ. Би чамайг ирсэн гэж хэлсэн чинь их баярлаж байна лээ. Должмаа
Хэ хэ... за, за зүгээр л уучилчихъя хэмээгээд  хамарнаас нь зөөлөн чимхэж  хоёр тийшээ мушгисанаа бослоо. Должмаа босож явсанаа: Өө мартах шахаж би чамд нутгийн тамхи л авчирлаа гээд нэг блок тамхи гаргаж өгөөд бие засчихаад ирье хэмээв. Наагий баярлалаа гээд авангаа зэрвэс харан хажуу тийшээ тавьтал нэг бичиг нүдэнд нь зурвас туслаа. Гайхан дахин аваад эргүүлэн хартал хар балаар тамхины хайрцаган дээр " БИ ЧАМД ХАЙРТАЙ " хэмээн бичсэн харагдана. Наагий инээмсэглэн онгойлгох гэтэл гадуураа гялгар уут нь битүү байв гайхан цаанаасаа ийм тамхи юм байх даа хэмээн бодоод Должмааг орж ирэхээр баярлалаа хэмээгээд ийм тамхи зардаг болоо юу гээд инээв. Должмаа үгүй дээ хө чи хараа би энэ гаднах гялгар уутыг нь цаас зүсэгчээр зүсэж байгаад балаа оруулан бичсэн юм хэмээн хэлээд инээмсэглэв. Наагий
Хөөх, чи минь мундаг сэтгэжээ, ямар гоё юм бэ. Баярлалаа хайраа, би энийг энэ чигт нь хадгалнаа гээд тас тэврэн үнслээ.
Тэр хоёр шуугилдсаар гэрээс гаран цахилгаан шатаар уруудан буутал нэг давхарт Данзан зогсож байлаа. Наагий толгойгоо илэн Данзантай мэндэлтэл Данзан
Өө, хүүхдүүд гадагшаа гарах нь уу. За та хоёр минь түргэн яваад ир. Наагий өнөөдөр нэг сайн тоглоно шүү. Ойрд олигтой тоглочих хүн олдсонгүй гээд зөрөн цахилгаан шатанд орлоо. Наагий за тэгнээ хэмээн хэлээд уртаар амьсгаа аван Должмаадаа сугадуулан гэрийн зүг алхлаа.
Адъяа бөөн баяр болон угтав. Тэр хэд сонин хачин ярилцаж суугаад Наагий ээждээ хүүхэдтэй болох гэж байгаагаа хэлтэл Адъяа нулимас дуслуулан Должмаагийн хацар дээр үнсээд ингэж нэг амьд явахдаа ачаа үзэх минь гэж. Ямар буянтай охин бэ, миний охин чинь алив ядарсан уу, ээж нь сайхан хар шөл хийж өгье. Наагий мах зороодох гэсээр царай нь гэрэлтэн таягаа тулан галын өрөө зүглэлээ.
Данзан, Наагий хоёр том өрөөнд шатар нүүн сууна. Должмаа ээжтэйгээ хамжилцан бууз хийн элдэвийг ярина. Норжин анхандаа тэр хоёрыг хүүхэдтэй гэдгийг сонсоод дурамжхан хүлээн авсан ч Данзан хажуунаас нь анх удаа уурлан
Норжин минь арай ч дээ. Биднийг гээд хүрээд ирсэн амьтныг чи одоо яана гэх гээв. Чи өөрөө эх хүн биз дээ. Тэгээд ч отгон охин минь бид хоёрыг танагтай байгаа дээр үр хүүхдээ гаргаад авсан нь дээр гэсэн болохоор нээрээ ч тийм юмуу хэмээн гайгүй өнгөрөөлөө. Должмаа үнэхээрийн жаргалтай харагдана. Түүний хацар ягааðàн царай нь туяараад цаанаа л жаргалтай. Данзан охиноо ийнхүү сэтгэл хангалуун байгааг хараад өөрийн эрхгүй баярлав.
Наагий хулмалзаад нэг л олигтой нүүж өгөхсөнгүй. Наагий галын өрөөрүү нэг хялмалзсанаа: Намайг уучлаарай Данзан гуай...нөгөө юу эртээдийн хүүхэн чинь манай ангийн арван жилдээ үерхэдэг байсан охин. Бид нар их хамаагүй байдаг л даа. Одоо энд байдаггүй юм, гадаадад нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг...би гэтэл Данзан эрүүгээ нэг имчсэнээ
За тэр яахав дээ, би нэг их юманд бодоогүй. Хамгийн гол нь ханилсан хойноо ханиа хуурч, үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх хэрэгтэй. За олон юм бодолгүй наад нүүдлээ хар чи өнөөдөр нэг л хайнга байна шүү. Би чамайг мадлахад их ойрхон байна. Тэр хэлээгүй юу шаг мад гэж гээд тэрүүхэндээ цээжиндээ хүнгэнэн инээд алдан гэдсээ иллээ.
Тэр дөрөв хоолож суув. Наагий ч овоо сэтгэл нь тайвширан дотроо дахин хэзээ ч Должмаагаа хуурахгүй хэмээн өөртөө ам өгөн сууна. Гэтэл Норжин түрүүлэн ам нээж:
За Мөнхнаран одоо өрх гэр толгойлсон эцэг болох нь. Юуны өмнө нэг ажил төрлийн юм бодно байгаа. Энэ цүндгэр охин одоо мөд удахгүй байх, тэгээд ч ажил хийнэ гэж юу байхав гэтэл Должмаа хажуунаас нь
Ээж ,мэдэж л байгаа ш дээ. Угаасаа танил тал байхгүй авахгүй байна. Хүргэн ахтай та нэг яриад өгөөч дээ. Компанид нь оруулаад өгөөч гээд тэгэх үү....
Наагий хий л үсээ илэн би одоо бүр идэвхитэй ажил хайна аа. Угаасаа энэ мэргэжлээрээ олигтой юм олдохгүй юм шиг байна. Одоо ажил л байвал юу ч хамаагүй хийнэ
Сайн байна, бас хэзээ бэрээ гуйж ирэх гэж байна. Бид нар ч отгон охиноо ёс төртэйхэн шиг гаргаж, хурим найрыг нь хийнэ гэж бодож байгаа
За ойлголоо Норжин эгч ээ, би ээжид хэлье. Тэдний хооронд иймэрхүү яриа болж өнгөрсөнөөс нэг долоо хоногийн дараа Адъяа бэрээ гуйхаар нөхрийнхөө дүү хархүүг явуулаад өөрөө араас нь очлоо. Тэр хэд бэрээ гуйн хуримын товоо ч тохиров. Наагий, Адъяа хоёр уг нь бэр гуйгаад л болчих байх гэтэл Норжин заавал хурим хийнэ гээд, Данзан ч гэсэн тиймэрхүү аястай байхаар нь Адъяа ганц хүүгээ өрөвдөн амьтан ах дүүгээс болох байх хэмээн бодоод зөвшөөрөв. Ийнхүү хуримаа товлон намрын адаг сарын нэгэн билэгт өдөр хийхээр тохирон тэр өдрийн их ажил дууслаа.
      Наагий хэд хоног мөнгөний эрэлд хатав. Ээж нь амьтан ах дүүгээс зээлсээр арайхийн 500 мянгыг л олжээ. Наагий хэнээс зээлэхээ ч мэдэхгүй байв. Ажилгүй болохоор мөнгө зээлэх ч хүн олдсонгүй. Гэтэл хуримын өдөр юу юугүй хаяанд ирчихсэн байдаг. Тэрээр аргаа баран Баяраа дээр очин учраа хэлтэл нөгөөх нь бас л боломжгүй гэдэг хариу өгөв. Наагий цөхрөнгөө баран байраа тавьдаг юмуу гэтэл Должмаа дургүйцэн яах юм бэ хө болно биз. Би гэрийнхэнтэй яръя гэв.
Хурим болоход долоо хоногын хугацаа үлдээд байтал Сүхээ Наагий уруу утасдан Туяа явах гээд ангийнхан уулзаж гаргаж өгч байна. Чи хүрээд ирж чадах уу хэмээн асуув. Наагий уучлал гуйгаад өнгөрлөө. Маргааш нь өглөө босоод гарах гэж байтал Баяраа ирсэнээ маасайтал инээд алдан хөгшнийгөө өнөөдөр дайлахгүй юмуу гээд дал мөрийг нь алгадав. Наагий өөдөөс нь гайхан хараад
За юу болсон, би яагаад чамайг дайлах хэрэгтэй болдог билээ. Удахгүй хурим болно тэрэн дээрээ л зөндөө дайлъя, наана нь хөгшин нь ажил гэж үстэй толгойноос их байна
Тийм ээ, тэгэхдээ л өнөөдөр хэдэн шил шар айраг уучихмаар байна шүү. Өчигдөр хэтрүүлчихжээ. Чи нээрээ мөнгөө олсон уу?
Үгүй ээ, олоогүй л байна. Арга тасраад байраа тавих гээд гарч байна гэтэл Баяраа халааснаасаа 1000 доллар гаргаж өгөөд
Май хөгшөөн үүнийг хэрэглэ. Хүнээс авлагтай байсан юм. Ашгүй аваад ирж. Хүүгүй болохоор санаа зоволтгүй бас хэзээ ч өгсөн болно хэмээн хэлэв. Наагий баярласандаа золтой Баярааг тэвэрч аваад үнссэнгүй.
Баярлалаа хөгшөөн: Өнөөдөр орой та хэдтэйгээ гоонь эрийн баяраа хийнэ ээ. Харин хүүхнүүд авчрахгүй шүү. Баяраа нүдээ ирмээд мэдээж гэв.
Хурим найр ч сайхан болж өнгөрлөө. Мөнхнаран, Должмаа хоёр үнэхээрийн жаргалтай харагдаж байв. Данзан, Норжин хоёр хүүхдүүдтэйгээ зөвлөж байгаад өөрсдөө Зүүн салааны тийшээ хувийн хашаа, байшин аван тусдаа гарч байраа Должмаад өглөө. Должмаа шиг жаргалтай хүн энэ õîðâîîä ¿ã¿é ìýò õàðàãäàíà.
****
     Тун удалгүй тэр хоёр хөөрхөн хүүтэй боллоо. “ Õàòàãòàé ” эмнэлэгийн гадаа бүгд хөөрөлдөн нуган үртэй болов хэмээн виськи тойруулан ууцгаан эх үр хоёрыг эсэн мэнд гэдгийг мэдэн үргэлжлүүлхээр дунд хүүгийнх нь ресторанруу явцгаалаа. Адъяа, Норжинд хандан чи минь ах дүүтэйгээ яваа хө. Би нэг хоол, цайны юм дөхүүлж өгье. Тэгээд ч одоо унтаж байгаа гэж байна. Норжин жаахан зовон үгүй энэ чинь эх нь байна би хийгээд ирье гэтэл Адъяа: Должмаа одоо миний ч гэсэн охин шүү гэж хэлээд буруу харан зогслоо. Норжин гэнэт санаа нь зовон хүн гомдоочих шиг боллоо хэмээгээд: За уучлаарай хө, тэгвэл тэгдээ чи хоол, цай хийгээд Наагийг явуулчихна биз. Би утсаар ярина аа гээд нөгөө хэдрүүгээ явлаа. Энэ дунд хамгийн ихээр догдолж, баярлаж байгаа хүн нь Наагий л байв. Наагий байн, байн хүүгээ харан өхөөрдөнө. Хүү нь тэр чигээрээ Наагийгийн бүх юмыг дуурайн төржээ. Тэрээр Должмаагаа үнсэн: Баярлалаа миний хайраа. Наддаа ийм сайхан эрдэнэ өгсөнд гээд хүүгээ өхөөрдөнгүй үнсээд. За хөгшин нь хоол, цай дөхүүлээд ирье. Чи минь сайхан амарч бай гэв. Гэтэл ч гаднаас сувилагч орж ирэн эхийг нь амраахаар хүүг аван гарлаа. Тэрээр Должмаагаа хосгүй хайр гэрэлтсэн нүдээр ширтээд. Удахгүй ээ гэж хэлээд эмнэлэгээс гарав. Должмаагийн эгч нь “ Хатагтай ” хэмээх энэ хувийн эмнэлэгт ажилладаг бөгөөд дүүгээ өөр дээрээ түрүүлнэ гэсээр улсын эмнэлэг бараадуулсангүй эндээ амаржуулжээ.
Цаг хугацаа урссаар. Баттулга хүү ч ид хөөрхөн дээрээ тэнтэð, тунтар алхан ойр зуурын үг хэлэн шулганадаг болов. Должмаагийн гэрийнхэн Наагийг эхнэрээ тэнхэрч, хүүгээ том болтол хажууд нь байх хэрэгтэй гээд түүнд эксель машин авч өгөн халтууранд явахыг зөвлөлөө. Тэр гурав ч тэрүүхэндээ болгоод л байâ. Данзан хаяа ирэхээрээ Норжингоос нуун охиндоо хэдэн төгрөг өгөн хүүгээ өдөржин өхөөрдөн хамт шулганалдсаар явдаг байв. Должмаа нэг удаа ирэхэд нь сайхан хоол, цай хийж өгөөд
Та хоёр минь хэцүү байна уу. Ес эхлэхээр эндээ ирэх юм уу. Өдөрт хүү бид хоёр л өнжих юм. Наагий ч хөөрхий минь хèрэндээ яваад л ямар ч байсан хоол ундны мөнгөөр тасрахгүй юмаа. Би та хоёртоо баахан санаа зовох юм. Данзан охиноо үнсэн хүүгээ өвөр дээрээ цогиулангаа
Юундаа санаа зовох вэ охин минь. Бид хоёрт харин ч агаарт сайхан байна. Наагий одоо ирэх болж байна уу. Дөхөж байвал аав нь хүргүүлчихдэг юм билүү. Тэг, тэг аав тэгэлгүй яахав. Би утасдаадхъя хэмээгээд  Наагий уруу залгавал авахгүй байж, байж хэл нь орооцолдон байна уу гэж арай ядан хэлэх дуулдав. Должмаа гэнэт уур нь хүрч
Чи хаана байгаа юм бэ, аав ирчихсэн харих гээд чамайг хүлээж байна. Согтуу л байна ш дээ чи. Хэрэггүй ээ....машин тэргээ яачихаад уугаад байгаа юм бэ? Тэрээр ингэж хэлэн утсаа таслаад худлаа инээмсэглэн орж ирээд: Аав та такси бариад явчих Наагий хүн хүргэж өгөх гээд Налайхад явж байна гэнэ гээд мөнгө гарган өгтөл
Зүгээр ээ, миний охин. За аав нь эртхэн дөхье энэ амралтын өдөр нэг очно биз дээ. Ээж нь хэлэхгүй ч хараад л байх юм. Эндээс хол гээд ажлаас нь гаргаад гэрт суулгасан чинь жаахан уйдаад байх шиг байна. Ганц үнээгээ шувтарчихаад та хэдийг ирэхээр өгөх гэж сүүгээ хөөрүүлээд л тавиад байдаг юм шүү хэмээгээд тэднийхээс гарлаа.
Наагий халтуур хийн явж байгаад Баяраатай таарчихав. Наагий одоо болтол мөнгийг нь өгч чадаагүйдээ бантан суулгаад хаа хүрэх газар чинь хүргээд өгье гэв.
Өө, ашгүй гэж, би бараандаа явж байсан юм. Тэр хоёр хамжилцан барааг нь авалцаад захаас гарав. Баяраа угын хөдөлгөөнтэй, сэргэлэн шар залуу анх ТҮЦ ажиллуулж байснаа зунжингаа барьсаар нэг давхар 8 нэрийн хүнсний дэлгүүртэй болон өргөжүүлэв. Баяраа баярласанаа илэрхийлээд таксины мөнгийг нь өгтөл Наагий авсангүй. Тэр хоёр ч ойрд уулзалдсангүй хэмээлдээд жаахан сууцгааâ. Ажил төрөл амьдрал гээд тухтай ч уулзалдахаа байж гэлцэн Наагий машинаа тавиад гэрийнхээ ойролцоох нэг газар орж суулаа. Наагий
Баяраа, хөгшөөн найз нь ч ёстой муухай юм болж байна даа. Чиний мөнгийг их удааж байнаа. Боломж гарч өгөхгүй юм. Тэгэхдээ ондоо багтаагаад талыг нь ч болов өгнө өө хэмээв. Баяраа өөдөөс нь гайхан харж
Юун мөнгө билээ хө. Би чамд мөнгө өгөөгүй санагдах юм
За битгий худлаа тоглоод бай. Хурим хийх гээд мөнгөгүй сандарч явахад чи надад 1000 доллар өгсөн биз дээ....
Аан, тэр үү гээд Баяраа нулимасаа гартал инээлээ. Тэгснээ би мартчихсан байна ш дээ. Өөрийнх биш болохоор санахгүй байхгүй юу. Наагий хөгшөөн хө би өгөөгүй ээ, Туяа явахдаа чамд аз жаргал хүсээд өгсөн юм. Өөрийг нь гэж хэлбэл авахгүй байх, дараа нь хэлээрэй гэсэн би бүр мартчихаж гээд үргэлжлүүлэн инээд алдав. Наагий юу....хэмээн огло харайн боссоноо арай ч дээ. Чи миний найз биздээ. Туяа намайг доромжилж байгаа юмуу. Би заавал тэр мөнгийг нь буцааж өгнө хэмээн нүд нь гялалзсанаа өмнөхөө ганцхан хөнтрөөд дуусгачихав. Баяраа түүнийг харан
Наагий минь чи уг нь биднийгээ бодвол толгой сайтай хүн дээ. Жаахан аядаач одоо ингээд уурллаа гээд чи яах юм. Тэгээд ч тэр үедээ байраа тавьчихсан бол одоо болтол авч чадахгүй байсан байх нь. Чи бүр ямар ч хийморгүй болчихжээ. Наагий хий л гөлрөн сууна. Гэтэл ч Должмаа утасдан аавыг хүргэж өг хэмээгээд уучихсан байсанд нь дургүйцсэнд яагаад ч юм дотор нь бачууран, бухимдаад ирэв. Тэр хоёр нилээн сууж байгаад гаран Наагий хий л омогшин гэрийн зүг тэнтэр, тунтар алхаллаа. Наагий гэртээ орвол Должмаа унтаж байгаа бололтой. Түүнийг орж ирлээ гэж хүний урманд эргэж ч харсангүй. Наагий хоолоо халааж идчихээд хувцасаа тайлан хажуугаар нь орон хэвттэл Должмаа буруу харсаар л байв. Наагий араас нь тэвэртэл гарыг нь авч чулуудахад  Наагий гэнэт уурлан
Чи яагаад байгаа юм бэ...би яачихсан юм. Аавыг чинь хүргэж өгч чадаагүй л биз. Найзуудтайгаа ч явж болохгүй юу тэ...ер нь хоёулаа манайд очиж амьдаръя. Надад тусдаа байгаа хэдий ч хадмын гар үргэлж харах хэцүү байна. Чи миний эхнэр юм бол намайг дагаж амьдрах ёстой биз дээ. Би дээд сургууль төгсчихөөд такси бариад баймааргүй байна...хэмээн үглэж гарав. Должмаа буруу харсан чигтээ уурлан
Ууж, ууж ирчихээд юундаа олон юм яриад байгаа юм. Дуугүй унтвал унт....манай аав, ээж хоёр чамд ямар гэм хийчихээв. Харин ч хамаг байдгаа л зориулж байгаа байх. Үнэндээ уур хүрч байна. Олигтой ч мөнгө олж чадахгүй...би үргэлж гэрийнхэнээс авсаар байтал сүүлдээ ичиж ч байна. Ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш. Тэгээд ажлаа олоод хийгээч. Би чамайг хэдий болтол харах юм. Одоо хүүхдээ ой хүрэхээр нь цэцэрлэгт өгөөд би ажилд орноо. Наагий тэр хоёр жаахан муудалцаж байгаад хоёр тийш харан хэвтэв. Үнэндээ хэн, хэн нь унтсангүй тус, тусын бодолд дарагдана. Наагий өнөөдрийн явдалаа бодож байгаад Туяагын өгсөн 1000 доллар бодогдон ер нь ингэж байхаар хамт гадагшаа гарвал яадаг бол. Хүүхдээ аваад гурвуулаа гарчихвал болохгүй юмгүй л баймаар. Энд ингэж амьдарч байхаар хэмээн бодоод мэргэн санаа олсондоо баярлан бушуухан Должмаадаа хэлэхээр араас нь тэврэн үнсээд:
За, миний хайраа намайг уучлаарай. Найз нь жаахан бухимдаад. Үнэндээ бодохгүй биш бодоод л явдаг ш дээ. Миний хайр жаахан ааш сураад байна уу. Найз нь ойлгож байнаа. Гэртээ удаан хүүхэдтэйгээ хоёулахнаа байхаар аргагүй. Маргааш хөгшин нь хүүгээ харж байя. Миний хань гараад найз нөхөдтэйгээ уулзаад ирдээ. Бодоод байсан чинь төрөхөөсөө өмнө ч, төрсөнийхөө дараа ч нэг ч гадагшаа гараагүй юм байна. Должмаа юу ч дуугарахгүй зөрүүдлэн хэвтсээр. Наагий бууж өгөлгүй ханиа наашаа харчих л даа. Хоёулаа ингэж муудалцлаа гээд юу ч шийдэж чадахгүй надад чамтайгаа зөвлөх нэг юм байна. Ер нь хоёулаа маргааш хүүг ээжид үлдээгээд хамтдаа гарч юм үзье, за алив хэмээн толгой доогуур нь гараа оруулан өөрлүүгээ эргүүллээ. Должмаа жаахан туньж байснаа эргэн харж
Харин тиймээ өөрийн эрхгүй бачуураад байдаг болчихож. Чи намайг нэг их хайхрахгүй байгаа юм шиг. Надад халамж, анхаарал дутаад ч байгаа юм шиг санагдаад. Чи яахав өдөржингөө гадуур явж байгаа хүн. Би чамайг л хүлээхгүй өөр хэнийг хүлээх юм хэмээгээд хацар дагуулан нулимас унаглаа. Тэгсэнээ намайгаа бас уучлаарай гээд хүзүүдэн авав.
Эвий миний хонгор охин, ээж болчихоод эрхлээд байгаа юм уу. Би ч гэж би муу ханиа нээрээ олигтой ч халамжилж чадахгүй, хий л ухамдаад яваад байдаг. Одоо та хоёртоогоо нэг өдөр хамт байж байнаа. Бас оройд ч гэсэн жаахан эрт ирж байя. Тэр хоёр эрхлэлдэн эвлэрээд бие, биедээ яг л анхны танилцаж байсан үе шигээ хайрын үг шивнэлдэн хэвтэнэ. Должмаа Наагий уруу харан
Чи надтай юм зөвлөнө гэсэн үү?
Аанхан, Должмаа гурвуулаа гадагшаа гарч амьдарвал яасан юм бэ? Хэдэн жил ажиллаж байгаад өөрсдийн гэсэн мөнгөтэй болоод хүрээд ирвэл. Миний хөгшин хэл устай юм чинь Америк, Герман хоёрын аль нэгэнд явъя, боломж бололцоо нь олдвол сураад авсан ч болно, юу гэж бодож байна. Энд ажилд орлоо ч гэсэн чи бид хоёр байр хоолноосоо хэтрэхгүй таарах биз. Тэгээд ч хүүгээ бага дээр нь гайгүйхэн шиг унаган хэлтэй болгоод авбал ирээдүйд өөрт нь ч хэрэгтэй. Яаж ч бодсон энэ л дээр санагдаад байх юм. Должмаа юу ч хэлэлгүй хэсэг хэвтэж байснаа санаа алдан.
Чи минь өрхийн тэргүүн биз дээ. Бид хоёр чамайг дагаж явах тавилантай юм чинь. Захирал хаашаа гэнэ дагнаа гээд инээв. Ийнхүү тэр хоёр хаанаас яаж хөөцөлдөж эхлэх талаар элдэвийг ярьсаар унтацгаалаа.
Наагий маргааш нь халтуурандаа явсангүй. Хоёр хөгшдийнхөөрөө очиж ирье хэмээв. Үнэндээ явах талаараа тэдэндээ дуулгахаар бэлдэж буй нь энэ. Адъяа за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Залуу улс хамтдаа байвал хаана ч байсан яахав. Үнэндээ хүү минь энд ингэж амьдарсан болж байхаар явбал дээр байдаг юм болов уу. Яамаар ч юм бэ дээ. Ээж нь сайн мэдэх биш. Улс амьтаны ярилцах нь гайгүй л гэлцэх юм, ээж нь эгчтэй нь яриад үздэг юмуу.
За ямарч байсан ээж зөвшөөрлөө, одоо атаман юу гэх нь вэ гэтэл Должмаа муухай харав. Наагий за тоглож л байна даа. Миний хайр тэгж байгаад ямар эмзэг юм бэ гээд үнсээд хөдлөв.
     Данзан өөрөө, өөртэйгээ шатар өрөн Норжинд заагаад өгье ингэж уйдаж байхаар сураад ав хэмээн ятгана. Норжин өөдөөс нь: За яршиг насаараа хажууд чинь байгаад сураагүй юмыг одоо би яаж сурдаг юм хэмээн намжирдан байтал гадаа нохой боорлох сонсдов. Тэр хоёр хэн байдаг билээ гэсээр гартал Наагий хашааны хаалга онгойлгон сайн байцгаана уу хэмээн мэндлэсээр хүүгээ тэврэн орж ирлээ.
Овоо доо ингээд нэг хүүг минь аваад хүрээд ирдэг. Нэг л их цагын ажилтай улс шиг. Хоноод явна биз дээ. Данзан баярлан: За хүү минь алив нэг өрөөдөхье. Ойрд хүнтэй тоглосонгүй, энэ хажуу хашааны Балбар уг нь дориун нүүх юм. Даанч уугаад согтчихоороо байхгүй болчих юмаа хэмээн хөмсөгөө өргөн илтэд таашааж байгаа нь мэдэгдэв. Норжин хүүгээ аван Должмаа ээжтэйгээ Баттулгын талаар, өдөржин юу хийж өнждөгийг ярингаа бууз чимхэнэ. Тэр хэд их л хөгжилтэй байлаа.
Дөрвүүлээ хооллож дуусаад даалуу гарган жаалж гарав. Наагий, Должмаа хоёр өөдөөсөө харан нууцаар чи хэл, би хэл гэлцэнэ. Гэтэл ээж нь тэрийг нь аль хэдийн ажиглаад
Та хоёр хуйвалдаад байхгүй шүү. Яагаад л нүд, амаа эргэлдүүлцгээгээд байна. Би ч чоноо, чоно гэтэл  Должмаа
Хэ хэ, ээж нээрээ...òэгээд өөрийгөө чоно гэнэ шүү. Үнэндээ бид хоёр та хоёртойгоо нэг юм зөвлөх санаатай
За, тэр харж байгаа биз хөгшөөн, хэрэг болохоор л энэ уулын мухарт байгаа бид хоёрыг санана гэж би хэлээгүй юу хэмээн хожигдож байгаадаа шаралхан Норжин үг хавчуулав. Данзан тэндээс
Хүүе, хөгшөөн уурлах яахав ээ модоо сайн хар хө хэмээснээ юу хэлэх гэсэн юм миний хүүхдүүд. Должмаа ээждээ үг хэлэх гэтэл Наагий доогуураа дохио өгч болиулаад өөрөө
Бид гурав õýñýã õóãàöààíä гадаадад гарч амьдардаг юмуу гэж бодлоо л доо. Ер нь энд ажилд орлоо гэхэд олигтой цалин мөнгө авч чадахгүй байх. Тэгээд ч Должмаа маань хэлтэй юм чинь хажуугаар нь сураад, би ажилаад байхад болох юм шиг санагдаад гээд дуугүй болов. Данзан: Болохгүй ч юм байхгүй л дээ....үүлүү тавиад цагаан арав хэмээв. Норжин харин санасаныг бодоход их уриалгахан хүлээж авлаа.
Наадах чинь харин боддог бодол байна шүү. Манайханы хүүхдүүд яваад, их мөнгө авдаг гэнэ гэж ярилцаж байхыг би сонсож байсан. Би маргааш ах, эгч нартай чинь яръя. Ер нь ойрд халуун бүлээрээ ч цугласангүй. Хүйтрэхээс өмнө хэдэн хүүхдээ энэ хагас сайнд цуглуулна аа. Үг дуугүй ир гэхэд одоохондоо үгнээс гарах хүн байхгүй биз хэмээн би л энэ гэрийн жанжин гэсэн аятай даналзав.
     Нагий, Должмаа хоёр хүүхдийн солих хувцас аваагүй, хагас сайнд ирье. Тэр болтол гадуур явж ямар бичиг баримт бүрдүүлэх, бас бус зүйлсийн талаар судалгаа хийхээр болон салцгаав. Тэр хоёр их л баяртай инээлдэн өнөөдөр баяраа тэмдэглэнээ хэмээн хэдэн шил шар айраг аван бушуухан гэрийн зүг яарлаа. Гэртээ орон хүүгээ унтуулчихаад хоёулаа ер нь ингэж ярьж суугаагүйгээ саналаа. Шар айрагаа уунгаа гэр бүлийн халуун яриа өрнүүлэн, хаашаа явбал таньж мэдэх тусалчих хүн байгаа бол хэмээн баахан ярилцав. Яг нэр оноогоод туслан, урилга явуулчих хүн байсангүй. Должмаа гэнэт нэгийг санан  босон хөдөө авч явсан цүнхээ ухаж байснаа ашгүй байна хэмээн нэг нэрийн хуудас гартаа барьсаар гүйн ирж Наагийд Хөвсгөлд байхдаа болсон явдалаа ярин юмыг яаж мэдэхэв маргааш имэйл бичиж үзье, сайхан зантай хүн байсан. Намайг хэрэг болбол гээд нэрийн хуудсаа өгсөн юм чинь, ямар гарзтай юм биш хэмээн хөгжингүй хэллээ. Наагий өөрийгөө аль эрт ингээд сэтгэхгүй гэснээ. Тэгэхдээ ч зулзага минь дэндүү жаахан байсан л даа. За амжилтын төлөө гээд үлдсэн шил шар айрагаа хувааж уугаад, нээлт хийсэн хүн аятай сэтгэл дүүрэн инээгээд Должмаагаа хоёр гар дээрээ өргөн унтлагын өрөөрүү явлаа.
****
     Өвлийн намуухан шөнө зөөлөн цас нь малгайлан бударна. Хотын баруун хороололын есөн давхар байрны айлууд эхнээсээ унтаж буй бололтой гэрэлүүд унтарсаар. Гадаа нам гүм хаяа нэг том машин тачигнан явах их дуун гарахаас үл хэтэрнэ. 9 дүгээр байрны 8 давхарын нэг айл бүх гэрэлээ асаасан харагдана. Энэ бол Данзангынх.....
Данзангынх хөл ихтэй байв. Бүх айлууд унтаж байхад эднийх багахан найр хийж буй нь энэ. Учир юуí хэмээвээс:
Наагий, Должмаа хоёр тэр нэг өдөр Данзангийнд очсоны маргаашаас явах талаар хөөцөлдөж эхлэв. Хагас сайнд бүгд аавындаа цуглан тэр хоёрын асуудлыг ярилцан, нэг дуугаар зөвшөөрч чадах хирээрээ хөөцөлдөж, тусалж дэмжихээр боллоо. Харин аливаа асуудлын ерөнхий чигийг гаргадаг том ах нь:
Миний хоёр дүү эхний удаад хүүхдээ орхиод яв. Тэгвэл виз чинь ч найдвартай байх. Нэгэнт гараад жаахан хөл гараа олчихсон байхад дараа нь хүүхдээ авах талаар учир нь олдоно. Ээж одоо ямар ажил хийж байгаа биш хүүг чинь хэнээс ч дутуугүй харчихна. Ахыгаа мэдэж байгаа биз дээ. Эхнэр бид хоёр хоёулаа оюутан ямар сайндаа л энд ирж хоёрхон сартай хоёрын хоёр ихэр хүүхдээ ээжид орхиод явж байхав. Одоо тэгсэн дэнхийсэн том залуус болж байна гэтэл Должмаа хажуунаас нь
Бид хоёр хүүхдээ санаад байж чадах болов уу даа
За бололгүй яадаг юм. Ямарч байсан учираа олчихсон байхад дараа нь болно зүгээр. Харин миний бодлоор Америк дээр байхаа. Ундрам эгчийн чинь дүү байдаг юм чинь туслаад өгнө биз. Чи ч яахав сургуулийн урилгаар гарчих байх. Наагийг яаж гаргадаг юм билээ,  шагын үнээр ч хамаагүй хөөцөлд. Ийнхүү маргаашнаас нь бүгд тал, тал тийшээгээ сураг тавьж, Должмаа ч юмыг яаж мэдэхэв хэмээн нөгөө Америк авгайруугаа имэйл бичлээ. Хэрэгтэй гэсэн бүх бичиг баримт цугласаар. Наагийг хүргэн ах нь өөрийнхөө компанид гайгүй албан тушаал дээр тавин асуудлыг шийдэж сургалтанд явуулах хүсэлт гарган Должмааг мөн хамтатган сурах өөр сургалтын урилгатай, хүүхдээ орхин хамт явж байгаагаар оруулахаар нэгэн хүний зөвлөсөнөөр материалаа бэлдэж эхэллээ. Данзан, Норжин хоёр ч гэсэн хашаа байшингаа хүнд хөлслүүлэн гэртээ нүүн ирлээ. Юмыг яаж мэдэхэв виз гарчихвал хэмээн, тэгээд ч өдөрт тэр хоёр хөөцөлдөх ажил байгаа тул Баттулгийг харах хэрэг гарсан аж.
Ийнхүү гүйсээр нэг л мэдэхэд ярилцлаганд орох өдөр болов. Должмаагийн виз шууд гарч, Наагийг 3 хоногийн дараа ир, шалгах шаардлагатай хэмээв. Тэр гурван өдөр ёстой л сэтгэл түгшилтийн байдалтай өнгөрлөө. Хөөрхий Адъяа гуай чадахаараа эрхээ эргүүлэн мааниа уншиж, залбирна. Наагий өдөржингөө утас сахин нэргүй ажилтан болж компани дээр өнжинө. Гэтэл ч гурав хоног болж хулган байж очтол виз нь гарчихсан байв. Хоёул хашаанаас гарангуутаа тэврэлдэн бөөн баяр боллоо.  За тэгээд явдал суудал гэсээр байтал цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд үдэлтүүд цуварч эхэллээ.
Харин энэ өдөр яг халуун бүлээрээ байгаа нь энэ. Наагий, Должмаа хүүтэйгээ гурвуул Адъяагèéнд байж байгаад сая л гэртээ иржээ. Орж ирээд бичиг, баримт сэлтээ сайтар дахин нягтлан шалгав. Должмаа хөөрөн юмаа шалгаж байгаад Наагийг дуудтал хариу өгөхгүй байв. Гайхан өрөөнд орвол тэрээр хүүтэйгээ хошуугаа нийлүүлэн юм ярин хэвтэх аж. Баттулга хүү мэдэж байгаа ч юм байхгүй аавынхаа ам хамар уруу хуруу гараа хийн өөрөө тэрэндээ баясан ход, ход инээн харагдана. Наагий хүүгээ тэврэн: Миний хүү сайн хүү, эр хүн чинь уйлж болохгүй шүү. Ээж, аав хоёр нь удахгүй хүүгээ авна за...миний хүү эмээ, өвөөгийнхөө үгэнд сайн ороод Ада эмээ дээрээ очиж байгаарай....хэмээн эгээл том хүнтэй ярьж буй мэт хэлэн хүзүүнд нь нүүрээ наан шуналтайяа үнэрийг нь үнэрлэнэ. Должмаа тэр хоёрыг хараад тэсгэлгүй нулимас унаган муу бор хүүгээ их л санах байх даа хэмээн гурвуул тэврэлдэн хэсэг зогсов.
2. Хүний нутагт
     Наагий, Должмаа хоёр дамжин явсаар Юта мужид оюутан гэх бэр эгчийнхээ дүү дээр ирлээ. Өөрийгөө Солонго хэмээн танилцуулсан тэр охин та хоёр байр олтол хэсэгтээ зочид буудалд байрлаж бай. Би өөрөө дотуур байранд байдаг болохоор тэндээ байлгаж болохгүй байна. Нөгөөдөр амрахаараа ирж хамт байр үзэж өгье. Тэр болтол та хоёр сайхан амраад ойр орчинтойгоо танилцаж бай. Должмаа эгч хэлтэй гэсэн биз дээ. Тэгэхээр алзахгүй байх. Ингэж хэлээд Солонго òýð õî¸ðò газрын зураг, нэг жижиг луужингын хамт өглөө. Гэтэл Наагий энүүгээр яах юм хэмээн асуувàë Солонго өөдөөс нь дүрлийн хараад ах минь энд чинь  анхандаа зүг чиг алдагдчихдаг юм хэрэг болно гээд инээмсэглэн тэр хоёрыг хоолонд оруулаад буудалд нь буулгаад явав.
Должмааг усанд орж байтал Наагий орæ èðýýä õөгшөөн хөөс тавьчих õамт орье ãýñíýý
Өө, энэ банн нь ямар хариугүй жаахан юм бэ. Хоёулаа багтах юмуу çà ÿàõàâ áîëãîíî äîî алив нааш ир хайрт минь. Ойрд ханьтайгаа тухтайхан ч хоёулахнаа байгаагүй юм байна. Тэр хоёр өөд, өөдөөсөө харан хэвтлээ. Наагий Должмаагийн хөлийг барилан илж байснаа хуруунуудыг нь нэг, нэгээр нь үнссээр. Должмаа биеэ хураан миний хайраа яах юм бэ хэмээн хөлөө таттал Наагий
Юу гэсэн үг вэ? Миний хайрын бүх юм наддаа сайхан хэмээгээд хоёр хөлийг нь цээжин дээрээ тавин өөрөө Должмаагийн хоёр хажуугаар хөлөө жийн хэвтлээ. Должмаа ч бага багаар гулсан өөдөөс нь ус үсчүүлэн дөхсөөр. Тэр хоёрыг давхралдан хэвтэхэд ус, хөөс банн даван асгарлаа. Должмаа Наагийгийн нүүрэнд нүүрээ наан түүний хөмсөгнөөс эхлэн нүд ,хамар, уруул дээр нь энхрийхэн зөөлнөөр үнсэíэ. Тэр хоёр юу ч яриагүй ч бие биенээ хэмжээлшгүй хүсч байгаа нь харцнаас нь илт харагдана. Нэг нэгнээ харилцан үнсэх тоолонд ус цалгин асгарсаар. Наагий Должмаагийнхаа хоёр хажуугаар унжих үсийг арагш илэнгээ чихэнд нь Би чамдаа хайртай шүү хэмээн шивнэв. Должмаа Наагийгийн хамар дээр нь үнсээд босон шүршүүртэй ус тавин нүүрээ шүршин зогстол Наагий босч ирэн түүнийгээ араас нь тэврэн үсийг нь хажуу тийш болгон хүзүүн дээр нь зөөлөн үнсээд өөрлүүгээ эргүүлж харууллаа. Тэр хоёр өөд өөдөөсөө хайрын харцаар ширтэлцэн хэсэг зогсоход усан дуслууд биесийг нь даган урсаар. Хэн, хэнийх нь биеэр хөлстэй хамт усан дуслууд дэнжигнэн урсана. Гайхалтай байлаа хайрт минь хэмээн Наагий түүнийхээ чичирсэн биеийг илбэнгээ хэлээд үнсэхэд Должмаа ч хариуд нь: Тиймээ ямар сайхан байв аа....баярлалаа хайрт минь.
     Тэд хоёр хоног ийнхүү амарсан шиг хоёр биендээ эрхлэнхэн гадагшаа гарахдаа ойр орчиноо сайн нүдлэн гарч хоол идчихээд нойрны солио нь гараагүй тул өдрийн халуунд дуниартан унтсаар өнжив. Хоёр дахь өдрийнх нь өглөө тэр хоёрыг унтаж байтал Солонго ч амалсан ёсоороо хүрч ирэн гурвуулаа гадагш гаран ажил, байр хайлаа. Аз болж Солонгоогийн урд нь ажиллаж байсан зоогийн газарт зөөгч хэрэгтэй гэсэн тул Должмаа хэлтэйгээрээ тэнцэн, Наагийг гуйсаар байгаад угаагчаар оруулахаар болон тэр хавьдаа байр хөөцөлдөн дор нь хөлсний байр олоодхов. Ажил урагштай байгаад олзуурхан бөөн баяр болов. Солонго ч тэр хоёрын азтайг гайхан амжилт хүсээд удахгүй ирнэ хэмээгээд гарлаа.
Өдөр хоног ээлжлэн урссаар. Наагий, Должмаа хоёр ч анх ирсэнээ бодвол овоо хөл гараа олсон байв. Цаг хугацаа хэрэн хэрсээр нэг л мэдэхэд жил гарангийн хугацаа өнгөрчээ. Должмаа зөөгчөө хийсээр, Наагий бэлтгэгч болов. Тэр хоёр овоо учираа олоод ирэхээрээ хүүгээ авчирах талаар тал бүрээс нь хөөцөлдөж үзлээ. Нэг л болж өгөхгүй байв. Визных нь хугацаа ч дуусч сургуульдаа явж чадалгүй байсаар хүчингүй болгон харлуулахаас өөр аргагүй боллоо. Ингээд ямар ч найдваргүй болсон хоёрт богино хугацаанд хэдэн төгрөг хураан эртхэн харьсан нь хамгийн дээр арга болов. Гэвч тэр хоёр шантарсангүй ажиг сураг тавин хүүгээ авчирах талаар хөөцөлдсөөр.

Наагий нэг өдөр халамцуу байхдаа Должмаад үг хаян: Тэр үед ахын чинь үгэнд оролгүй яаж ийж байгаад хүүгээ аваад л ирэх байсан юм. Учир нь олдох л байсан байна. Би яахав өөрийн гэсэн эрх мэдэлгүй хүн танайхныг хараад. Одоо бодоод байхад ямар тэнэг байсан юм. Яг л бөмбөг шиг ам, ам харан эр хүн байж мэдэлгүй хэцүүхэн байж дээ. Должмаа ч гэсэн дотроо ингэж л боддог байв. Гэвч тэр тэвчихээс өөр аргайгүйг ойлголоо. Тэрээр Наагийгийн өөдөөс харан:
Наагий минь одоо нэгэнт өнгөрсөн юмыг чи, би гээд яахав дээ. Ингээд очлоо гэхэд бид хоёрын энэ мөнгө юу ч болохгүй. Тэгээд ажилд орох гэхээр барагтай бол олдохгүй. Чи өөрөө ч гэсэн мэдэж л байгаа биз дээ. Би ч гэсэн хүүгээ санаж байна. Хөхнөөс нь шууд гаргаад ирэхэд хичнээн шөнө хөх чинэж ñ¿¿ íü асгаран, орондоо  уйлж хоносныг чи мэдэхгүй л дээ. Тэгэвч би тэвчсээн. Гол нь хоёулаа шантарч л болохгүй. Өдий болтол бүх зүйл захиалсан юм шиг л бүтээд сайхан байна, энэ чигээрээ л зүтгээд байя. Миний хайр битгий дахиж энэ талаар ярьж намайгаа зовоогоорой.
****
Данзан Баттулгèéг гадаа салхилуулах гэж гараад төд удалгүй гэртээ ороод ирэв. Норжин
Ямар хурдан ороод ирэв. Гадаа сайхан байхад хүүхэд жаахан тоглуулаадахгүй
Хүү нэг л унжгар байна. Өөрөө үгүй гээд хажууд унжигнаад байна
Яасан юм бол. Зүгээр л байсан даа. Тэрээр Баттулгèéг харвал цаанаа нэг цонхигор харагдав. Миний хүү нааш ир эмээдээ хүрээд ир. Хаана нь ёо, ёо гэж байна. Хүү юу ч хэлэлгүй толгойгоо заагаад байв. Тэрээр толгойг нь барьж үзвэл халуурч байх шиг байлаа. Өвгөөн хүү халóурч байíà. Эмийн хайрцагнаас халууны эм аваад ир хэмээв. Баттулгын халуун нэг л сайн бууж өгөхгүй байлаа. Хоёулаа сандран тархи толгой нь хөдөлчихсөн юм болов уу, ханиахгүй л байсан даа...яачихав даа хүү минь. Өглөө өрхийн эмнэлэг орохоос хэмээн  ярилцсаар хонов. Хүү нойрондоо жаахан яраглан, халуун нь хэвээрээ. Гэтэл үүрээр хүүгийн халуун бүр ихэслээ. Данзан сандран түргэн дууддаг юмуу хө гээд урд хойно нь гарч бөнжигнөн гүйнэ. Норжин дахин эмийг нь өгөөд одоо хэдхэн цагын дараа ажил цуглах нь чи цэнхэр спирт, усан эмтэй аваад ирдэг юмуу. Данзан ч за ямар эм авах вэ хэмээн хувцаслаж гарахаар завдтал Норжин сандран өвгөөн түргэн дуудаарай хэмээн орилох нь тэр. Баттулга хүү таталт өгөн царай нь хөхрөөд амнаас нь цагаан хөөс сахраад ирэв. Данзан түргэн дуудаж, Норжин хий л хүү минь яачихав аа.....хэмээн хөл гар, хацар, амыг нь илнэ. Данзан ээж, аавыг нь байхгүйд хүүг нь өвтгөөд чи бид хоёр гэж хэмээн үглэн түргэнийг яаруулав.
Түргэн орж ирэн үзчихээд менингет байж магад яаралтай хэвтүүлэх хэрэгтэй гээд Толгойтод байх хүүхдийн больницод бичиг хийж өглөө. Данзан сандран хэдэн хүүхэдрүүгээ ч утасдсан байв. Гэтэл эмчтэй зөрөн эгч нь орж ирээд эмнэлэгийн хэлээр хэдэн юм ярьсанаа хүүг аван яаравчлан давхилаа.
Хүүг оруулангуутаа нимгэн хэсгийг нь цэнхэр спиртээр арчин тариа хийн шуурхай эмчилгээнд оруулан бүх шинжилгээг хийлээ. Гэсэн ч хүүгийн онош нь яг тодорхой гарч ирсэнгүй. Норжин сандран, ээж аавыг нь эзгүйд муу бор хүү минь....хэмээн хий л уйлахаас үл хэтэрнэ. Том охин нь эмч гэсэндээ хаана л сайн нарийн мэргэжилийнх гэсэн бүхэн лүү очèíî.

Должмаа нэг өдөр унтаж байгаад гэнэт хөхөөр нь хатгуулав. Тэрээр хүүгээ инээсээр сөөсөгнөн өөдөөс нь ирж байснаа нүхрүү унаад алга болчихлоо. Тэрээр яаж ч орилоод гаргаж ирж чадахгүй байна гэнэ. Өөрөө тэр нүхрүү орох гэтэл гарынх нь бугуйнаас цааш явдаггүй. Хумсаараа амсарыг нь малтан миний хүү хүлээж байгаарай ээж нь одоохон хэмээн орилсоор хамаг хөлс нь цутган, нулимас нь урсан нүхний амсарыг улаан гараараа малтаж гарав. Наагий Äîëæìààã тас тэврэн миний хайраа сэрээрэй, Должмаа сэрээрэй хэмээн түүнийг угзчисаар арайхийн сэрээлээ. Должмаа нүдээ нээгээд энэ нь зүүд байсанд баярлан Наагийгаа хүзүүдэн эхэр татаж уйлаад сая хүүгээ ёстой муухай зүүдэллээ. Хүү минь зүгээр л байдаг байгаа даа. Ямар муухай зүүд вэ, нэг ярьдаг юм билүү гээд утсаа автал Наагий одоо юу, за за өөрөө мэддээ хө гээд бие засахаар босон явлаа. Должмаа яагаад ч юм гэрлүүгээ залгаж байхдаа гар нь чичирч байв.
Утасаа авдаггүй...яасан юм болоо! Тэрээр эгчийнхээ дугаарлуу бүр ч сандран залгалаа. Должмаад яагаад ч юм муу совин татаад болдоггүй. Эгч нь бас утасаа авахгүй байв. Тэрээр бүр байж ядан байтал Наагий орж ирэн
Яасан болохгүй байна уу хө?
Харин утсаа авдаггүй яасан юм бол?, Тэрээр дахин гэрлүүгээ залгаад авахгүй болохоор нь эгчрүүгээ буцаагаад залгалаа. Ашгүй эгч нь авч байна.
Байн уу...та хэд сайн уу, хүү зүгээр үү....айн...тэрээр шоконд орон утсаа унагалаа. Наагий шүүрч аван хүү яасан бэ хэмээн орилов.
За та хоёр тайван сайн сонс гээд эгч нь үргэлжлүүлэн: Батòóëãà өвдчихсөн байгаа. Онош нь яг нарийн тогтоогдохгүй байна. Энд бид нар бүх л газраар явж чадах хирээрээ арга хэмжээ авч байгаа. Та хоёр ямар нэгэн аргаар ойрын хугацаанд наанаа хүүгээ авч нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна. Одоохондоо онц мэдэгдсэн юм байхгүй байгаа. Наад Должмаа чинь зүгээр үү? За ямарч байсан хүүгээ авч наанаа сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй хэмээн хэлээд ажилтай байна гээд утсаа тасаллаа. Наагий Должмаа уруу харвал цаадах нь суугаагаараа уйлж байв. Должмаа Наагийг огцом харан хяхарсан дуугаар Монгол явъя хүү дээрээ очье, би одоо л хажууд нь байх хэрэгтэй гэв. Наагий мөрөөр нь тэврэн:

Сая эгчтэй ярьлаа. Тэнд эмчилгээ онош нь нэг л сайн болж өгөхгүй байна гэнэ. Урагшаа явж шинжилгээ өг гэсэн гэнэ. Хоёулаа маргааш хэдэн төгрөг явуулъя, тэгээд хүүгээ яаж ийж байгаад энд авчирч эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Хоёулаа одоо очоод олигтой мөнгө байхгүй хүүгийн эмчилгээ тасарна. Үнэхээр наашаа авчирах ямарч аргагүй бол тэр үед нь шууд харъя хэмээн хэлэв. Должмаа юу ч хэлсэнгүй бодолд дарагдан суусаар. Наагий түүнийг энгэртээ тэврэн: Аавын бор хүү яачих нь энэ вэ. Ээж, аав хоёрыгоо санаад байгаа юм болов уу?, Яагаад өвдчихөв дөө. Чи минь тайван байж үздээ....заавал нэг арга байж л таараа, боломж хэзээд байдаг юм хэмээгээд хэнд хандаж байгаа нь мэдэгдэхгүй ярьсаар....

Маргааш нь хүүтэйгээ утсаар ярьтал нэг л сулбагар хэлдэг хэдэн үг нь ойлгогдодгүй. Должмаа ээжээсээ юм битгий нуугаарай гэсэн тул Норжин зүв зүгээр байж байгаад...хэмээн тэр өдрийн явдалаас хойшихийг бүгдийг нь ярьж өглөө. Должмаа утасаа тавин ямар ч аргаар, ямар ч үнээр хамаагүй хүүгээ л авчиръя, харин ямар арга байж болох вэ?.....хэмээн өдрийн бодол болон ажлаа ч олигтой хийж чадахаа байв.
Гэтэл нэг өдөр Солонго хүрч ирэн: Сайн уу Должмаа эгч ээ. Та дүүдээ хэдэн төгрөг зээлж тус болооч тэгэх үү, манай нэг найз шартай суугаад хуримаа хийж байгаа юм. Бэлэг авч өгөх гээд...Должмаа гэнэт шартай суугаад гэдэг бодол толгойд нь харван орж ирлээ. Тэрээр олон юм ярилгүй Солонгод мөнгийг нь өгөөд: Солонго миний дүү чамд сайн өмгөөлөгч олдох уу. Чи эгчдээ зуучлаад хэдэн юм тодруулаад өгөөч хэмээн гуйлаа. Солонго учрыг олж ядан гайхасхийн за тэгэлгүй яахав гэв.
Солонго хэдэн хүнд утасдаж тодруусанаа: Энд нэг нь ирээд уулзсан нь дээр гэж байна. Хоёулаа одоо явах уу, яг одоо бол завтай байна гэнэ. Должмаа олон юм бодолгүй за хэмээн Солонгоог даган өмгөөлөгчтэй уулзахаар явлаа.
Должмаа, Наагий хоёр нэг л дуу муутай. Должмаа өдрийнхөө явдалыг хэлэх гэтэл  зүрх нь хүрэхгүй байв. Наагий зурагтын суваг сольж байгаа ч үзэж байгаа шинжгүй сууна. Должмаа хооллож дуусчихаад Наагий уруу харан
Чамд ямар нэгэн санаа орж ирэв үү?
Аан, уг нь ч нэг санаа байна л даа. Өөр юм ер орж ирэхгүй байна. Чи харин яасан?
Би ч бас арга бараад нэг санаанаас хэтэрдэггүй. Чинийх юу юм бэ?
Миний хайр зөвөөр ойлгоорой. Одоо нөхцөл байдал яг ийм болоод таараад байна. Чи гомдохгүй биз. Ер нь бол асар их тэвчээр шаардана л даа. Чи эхлээд хэлчих
Зүгээрээ, үрээ авчирах олигтой санаа л бол, би юу гэж гомдохов. Хугацаа л алдаж боломгүй байна. Би эхлээд асуусан, чи хэлдээ

Должмаа....миний хайр ухаантай хүүхэн, сайн ч хүүхэн. Энэ шийдвэрийг гаргахад надад ямар хэцүү байгааг чи ойлгож байгаа биз. Би хэдэн өдөр л бодлоо, хүн хартай ч уулзлаа. Өөр олигтой оновчтой санаа ер орж ирэхгүй байна. Должмаа........хэмээн хэсэг гацсанаа....Миний хөгшин шартай сууж хүүгээ авдаг юм уу. Дараа нь хүүхэдтэй таарахгүй байна гээд салчих. Бүр болохгүй бол хөгшин нь оччихно. Эхний ээлжинд хүүхдээ л авах хэрэгтэй байна. Одоо чинийхийг сонсоё. Чамд үүнээс дээр санаа байх ч юм билүү. Би аргагүйдээ л ийм бодолд хүрч байна. Должмаа өөдөөс нь харан хэсэг сууж байснаа энгэрт нь наалдан уйлаад.
Наагий минь намайг уучлаарай би ч гэсэн ийм бодолтой байна. Өнөөдөр Солонгоог ирэхээр нь хамт өмгөөлөгч дээр очиж уулзлаа. Болмоор юм ярьж байсан. Тэгээд хүнээ аваад хүрээд ир гэсэн. Чи бид хоёрын бурхан л зүгээр болж байвал. Уг нь тэр овог нэрийг нь солиод оруулчихмаар байдаг. Тэгтэл тэр нь бүтэхгүй бол бүр хэцүү болох юм билээ. Хугацаа ч алдаад. Энд нэг хүүхэн тэгсэн гэж байсан.
     Тэр хоёр олон санаа оргож буцаад яахав хэмээгээд Должмаа үрийнхээ төлөө өөрийгөө золиослохоор болов. Наагий Должмаагаа тэврэн: Миний хайр хэзээ ч надаас урвахгүй тэ. Энэ нь мэдээж хэн, хэнд маань хүнд тусч байгааг ойлгож байна. Би ч гэсэн чамайгаа өөр хүнд өгөөд явуулах ямар хэцүү байна гээч. Чи минь аль болох л хурдан салж ирнэ шүү. Должмаа чимээгүйхэн санаа алдан мэгшсээр.... тэнгэр бурхандаа залбиран зөвхөн үрийнхээ л төлөө шүү хэмээж байв.
Тэр хоёр унтахаасаа өмнө гэрлүүгээ залгалаа. Утсаа автал цаана нь хүүгийнх нь часхийн уйлж байгаа сонсогдов. Должмаа дотор нь бачууран уйлсаар яасан хэмээн асуутал эм ууж байгаа хэмээв. Эгч нь эмийг нь өгчихөөд утасаа аван.
Та хоёр одоо болтол юу хийгээд байгаа юм. Болохгүй бол хурдан ир. Анхны дүгнэлтээр мэдрэлийн гаралтай өвчтэй байж магад гэсэн онош гарсан.
Юу яагаад вэ, юунаас болоод.....цаана нь хүүхэд уйлсаар. Наагий давхар сонсож байсан тул Должмаагаа түшин нулимасаа дотогшоо залгив. Тэр хоёр хүүтэйгээ ярих гэтэл Баттулга ....ээдээ...ээдээ...хэмээн утсан дээр уйлсаар...утас тасарлаа. Должмаа хамаг тамир нь барагдан маргаашаас эхэлье хэмээн хэлээд Наагий уруу харвал цаадах нь тэгье дээ гэсэн байртай толгой дохин санаа алдлаа.
Должмаа яаж нөхөр болох гайгүйхэн хүн олох вэ хэмээн тэр оройжингоо бодлоо. Тэгсээр үүр цайхын алдад тэдний байнгын үйлчлүүлэгч ноён Дэвид санаанд нь оров. Дэвид Должмаад байнга сайхан үг хэлж цайны мөнгөөр урамшуулна. Тэр харваас бийлэгжүү нь илт мэдэгддэг байв. Нэг удаа хамт ажилладаг  Орос хүүхэн энэ Дэвид эхнэргүй юм гэнэлээ. Чамд ёстой нүдээ өгөх юмаа. Наадахтай чинь хэр баргийн хүүхэн тэсч удаан амьдаргүй тэгээд л хэсэг байж байгаад салчихдаг юм. Нилээн хүүхэмсэг гар шүү болгоомжтой байгаарай хэмээн хэлж байсан нь санаанд нь буухад яг мөн хэмээн өөрийн мэдэлгүй чанга хэлж орхив. Наагий гайхан: Чи унтаагүй байгаа юмуу. Юу болсон хэмээн асуувал Должмаа би хүнээ олчихлоо гээд инээмэр аядав.
Должмаа маргаашнаас нь Дэвидийг илт өдөж эхлэллээ. Дэвид ч хандыг ойлгожээ. Наагийгийн хажууд эвгүй байсан тул ажлаасаа ч гарлаа. Должмаа Дэвидтэй болзоо тавин уулздаг болов. Дэвид өөдөөс нь харан яаралгүй тамхиа татан сууж байснаа
Чамд ямар нэгэн шалтгаан байна тиймүү. Надад үнэнээ л хэлчих хэн, хэндээ амар Должмаа хоолойгоо засангаа урдах виногоо нэг балгаад
Үнэндээ би нэг хүүтэй. Хүү маань өвдчихөөд байна. Би хүүгээ энд авчирах гэсэн юм. Нөхрөөсөө салчихсан, тэр өөр залуу охин дагаад явчихсан. Надад таниас өөр тусалчих хүн олдсонгүй

За тийм байдаг байж. Үнэнээ хэлсэнд талархаж байна. Харин ингэхийн тулд чи надтай гэрлэх хэрэгтэй, бас надад сайн байх хэрэгтэй. Чи өөрөө бол надад таалагддаг
Тиймээ би мэдэж байгаа. Та ч гэсэн тодорхой хэмжээгээр надад таалагдсан болоод л би таныг хэмээн ирж байна даа.
Төд удалгүй Должмаа, Дэвидтэй гэрлэлээ. Гэрлэхийнхээ өмнөх өдөр нь Наагий дээр очиж уулзав. Тэр хоёр тэврэлдэн хий санаа алдахаас үл хэтэрнэ.
Должмаа, Наагий хоёрын санаснаар болж Баттулга хүү ч удалгүй ээж дээрээ ирлээ. Должмаа хүүгээ тосч аваад шууд Наагий уруу явмаар байвч Дэвид хамт байсан болохоор яаж ч чадсангүй. Наагий холоос хүүгийнхээ барааг харан гараа тас атган хөмхийгөө зуун өөрийгөө зүхсээр хоцорлоо.
Баттулгèéг яаралтай эмчилгээнд оруулан шаардлагатай бүх л нарийн шинжилгээг өгүүлэв. Аз болоход хүүгийн өвчин анхан шатандаа байж нэг их хүндрээгүй нь тогтоогдлоо. Монголд гаргасан мэдрэлийн шинжийн өвчин болох нь ч батлагдав.
Должмаа зав л гарвал Наагий уруу хүүгээ аван очно. Хамгийн хэцүү нь орой болгон оролдох Дэвид байлаа. Гэхдээ ийм юм болох л байсан. Дэвид тэр хоёрыг юугаар ч дутаадаãгүй байсан хэдий ч ганцаараа, хүүхдээс хол хөндий хүнд хүүхэд нь уйлах юмуу Должмаа хүүдээ түүнээс их цаг зарцуулж байгаа нь нэг л таатай бус байв.
     Наагий эхний хэдэн сар гайгүй байснаа сүүлдээ Должмааг хурдан салж ирэхгүй юундаа тэр хөгшин хар юманд хоргодоод байгаа юм хэмээн агсамнаж эхэлдэг боллоо. Наагийгийн ууж идэх ч ихсээд ирэв. Должмаа нэг удаа мөн л угаалга хийнэ гэж гэрээс гаран угаалгын газар орж хувцасаа хийчихээд Наагий дээр яарсаар очив. Наагий уух нь дэндээд ажлаасаа ч халагджээ, энэ удаа тэрээр бас л согтуу. Должмаа оройн хоол хийж өгөөд хэдэн төгрөг ширээн дээр тавичихаад гарах гэтэл Наагий түүний гараас шүүрэн авч үнсэн оролдож эхлэв. Должмаа хүүхдийн хажууд болил доо. Хүүхэд хараад байна гэтэл Наагий агсран түүнийг орлуу түлхээд
Чи хэзээ ийм болчихсон юм бэ?, чи ер нь яагаад одоо болтол салахгүй байгаа юм. Чи тэр хөгшин хар юмтайгаа сайхан байна уу. Тиймээ би ядуу хүн, анхнаасаа л чамайг зовоож ирсэн. Би чамайг тэр хүнтэй суу гэж явуулсан. Одоо надад хэн байна, хэн ч алга бүр сүүлдээ эхнэртэйгээ ч унтаж чадахаа больж байна....хэмээн элдэвээр хэлэн босох тоолонд буцаан түлхэж унагасаар байв.Должмаа хоолой нь зангиран
Наагий чи арай ч дээ, хэтэрч байгаа юм биш үү. Намайг тэнд яаж зовдог гэж бодож байна. Хүүгийнхээ төлөө гээд анхнаасаа хоёулаа ийм шийдэлд хүрсэн биздээ. Одоо тэгээд бүх хариуцлага яахаараа миний толгой дээр ирдэг юм. Тиймээ тэр хүн хөгшин, харь хүн ч гэсэн би шууд ингээд хаяад ирж чадахгүй байна, чи ядаж намайг хардаж ингэж дампуурч ууж байхаар ажил төрөл хийгээч, ингээд хүү бид хоёр ирлээ гэхэд чи яаж тэжээх юм. Хэдий болтол би чамайг харж явах юм. Чи айлын эзэн, эр нөхөр юм бол энэ гал голомтоо аятайхан аваад явчих чадалтай болоодох за гээд үсээ илэн өндийтөл Наагий: Чи муу хэзээ ийм болчихсон юм бэ.....хэмээн заамдан гараа зангидан өргөлөө.

Баттулга гайхан харж байснаа айсандаа ихээр уйллаа. Должмаа түүнийг түлхэн зод л доо чи, харж байгаа биз дээ. Энэ амьдралаа юу болгож байгааг харж байна уу? Наана чинь хүүхэд уйлаад байна, энэ хүүхэд уйлж сэтгэлийн элдэв гэнэтийн хямралд орж болохгүй, тэгээд зодооч, зодчихоод бид хоёрыг явуулаадах хэмээн орилов. Наагий нүд нь эргэлдэн амаараа шүлс үсчүүлэн заамдаж байснаа заамдсан гараа тавин атгаастай гараараа хараал урсгасаар хана цохин сөхөрч уналаа. Должмаа нулимастай нүдээр Наагий уруу харсанаа би чамаас айж байна. Буцаад нийллээ гэхэд чи намайг ийм л байдалтай байлгах юм байна. Би чадахгүй нь гэж хэлээд хүүгээ тэврэн аргадсаар гүйн гарлаа.
Тэрээр байрнаас холдонгуутаа жолоогоо дэрлэн эхэр татан уйллаа. Би юун дээр алдчихаваа. Бид хоёрын нөгөө сайхан хайр, амьäрал ингээд дууслаа гэж үү. Өөр ямар ч арга байгаагүй....үгүй алдсан бол хоёулаа алдсан....гэхдээ хамгийн гол нь үрээ авчирч чадсан.....би одоо яах вэ......тэрээр цаг хэдий өнгөрсөнийг ч мэдсэнгүй. Угаалгын газар орж хувцасаа авчихаад шинэ гэрлүүгээ явлаа.
Баттулга хүү унтчихаж, тэрээр Дэвидрүү ирчихлээ угаасан юмаа оруул хэмээн хэлэхээр утасдах гэтэл цэнэг нь дуусчихсан байв. За хүүгээ оруулчихаад эргэж гарч ирж хамт оруулъя хэмээн бодоод гэртээ ортол дээд давхарт нь эмэгтэй хүний яраглах, эрэгтэй хүний аахилах дуутай хослон дуугарна. Должмаа хүүгээ тавиад нэг гарах гэснээ энэ чинь боломж юм биш үү хэмээн бодон гүйхээрээ очин хаалгèéг нь хүчтэй түлхэн орлоо.

Төгсөл
Номхон далайн эрэг дээр тогтуухан тайван, ямарч салхигүй сайхан өдөр байлаа. Салхигүй тогтуунд ус хүртэл тэр чигтээ тогтчихсон юм шиг дөлгөөхөн çах хязгааргүй цэнхэртэн дуниартана. Должмаа хэдэн найзуудын хамт гэр бүлээрээ наадам тэмдэглэж сууна. Тэд хөгжилдөн элдэвийг ярилцан хүүхдүүд нь далайн эргээр ус үсчүүлэн хөөцөлдөн тоглоно.
Тэр нэг өдөр Должмаа хаалга онгойлгон орвол Дэвид нэг хүүхэнтэй ид үзэж тарж байлаа. Должмаа мушийн инээмсэглэснээ саад болсон бол уучлаарай хэмээн хаалгèéг нь тас саван хаав. Тэрээр угаасан хувцасаа оруулаад өөрийн гэсэн юмаа бэлдэж эхэллээ. Дэвид араас нь орж ирэн зөндөө уучлал гуйсан ч Должмаа үгүй хэмээн гүрийсээр. Үнэндээ энэ нь шалтаг байсан тул тэр чигтээ гүрийхээр шийдэн худлаа уйлж, уурлаж хүртэл үзэв.
Дэвид ч сүүлдээ арга нь барагдав. Маргааш нь хоёулаа шүүх дээр очиж салах өргөдөлөө өгөн гарын үсэгээ зурцгаагаад хугацаа заагдан түр хүлээх болов. Дэвид эхэндээ их аргадаж байснаа сүүлдээ угаасаа чи надад хайргүйг би мэднэ. Тэгэхдээ би энэ яваа насандаа олон хүүхнээр тоглосон хүн нэг ч гэсэн хүнд ач хүргэсэндээ баяртай байна. Чамайг явуулъя даа хэмээн хэлээд түүний гаран дээр нь үнслээ. Должмаа толгойгоо өргөн өөдөөс хараад
Чамд үнэхээр их баярлалаа. Би чамд хэзээ ч гомдохгүй ээ. Чи надад маш их тус болсон. Хүү бид хоёр ачыг чинь хэзээ ч мартахгүй. Би чамтай амьдрахыг хүссэн ч үнэхээр чадахгүй байна. Намайг уучлаарай
Должмаа хүүгээ аван тэднийхээс нүүж байхдаа сэтгэл нь цаанаа л нэг сайхан болоод ирлээ. Тэрээр Наагий дээр очмоор байсан ч өөрөө ирж уучлал гуйтал нь очихгүй хэмээн шийдэн хүлээв. Наагийг сураг тавихнээ нилээн архинд орсон дуулдана. Нэг өдөр тэрээр хүүтэйгээ уулзуулахаар очтол элдэвээр доромжлон түүнийг хөөв....тэрээр ухаангүй согтуу байâ. Должмаа гомдохын ихээр гомдон тэндээс явлаа.

Должмаа өөр байр хөлслөх гэснээ ажилтай ойр байвал зүгээр юм эхлээд ажил олъё хэмээгээд интэрнэт кафе орон суутал нилээн хэдэн захидал ирсэн харагдана. Эхнээс нь уншиж явтал нэгэн танил нэр гараад ирэв. Тээр жил Хөвсгөлд амарч байхад нэрийн хуудсаа өгсөн Мелани авхайгаас хариу иржээ. Тэрээр уучлал гуйгаад боломжтой үедээ заавал залгаарай хэмээн утасныхаа дугаарыг үлдээсэн байв. Должмаа бөөн баяр болон дор нь залгалаа.
Должмаа яг л эгчдээ ярьж байгаа юм шиг өөрийн эрхгүй түүнд бүх л зовлонгоо тоочиж гарав. Мелани авхай сонсож дуусаад над дээр хүрээд ир. Би Лос-Анжельс хотод байдаг. Хугацаагаа хэл тосоод авъя хэмээõýä Должмаа ч баярласнаа дахин, дахин илэрхийлээд утсаа тавин эргэлт буцалтгүй шийдлээ.
Тэрээр энд Мелани авхай дээр ирэн хамт амьдран сургуульд ч орж, хүүгээ ч цэцэрлэгт өгөн хажуугаар нь ажил хийн авхайг өөрийн эх шиг л санан асрамжилан халамжилна. Хаяа Наагийг санан дугаараа нуун утасдахад согтуу л байдаг байлаа. Сүүлийн үед харин ер холбогдохгүй хэдэн сар болов. Должмаа наашаа ирээд Солонгоод утасдан гэрийн хаяг утасны дугаараа өгөөд ахыгаа харж байгаарай хэмээн захисан аж.
Должмаа хэдий наанаа инээж байвч цаанаа үргэлж Наагийгаа бодон өрөвдсөөр явна. Би арай л хатуудчихав уу. Эр хүн байна даа аргаа олох байгаа хэмээн үе, үе санаа алдан чимээгүйхэн алсыг ширтэн зогсдог байлаа. Наагий минь чи минь хэзээ нэгэн цагт бүхнийг ойлгоод амьдралынхаа төлөө гээд ирвэл надад чамаас салах бодол алга байна. Хүний анхны юм гэдэг хэзээд эрхэм байдаг гэж аав минь хэлдэг байж билээ. Чи минь тэнэг хүн биш юм чинь заавал бүхнийг ухаарч ойлгох үе ирж л таараа. Би чамайгаа хүлээнээ.
Наадам хэмээн үндэсний баяраа хийн энд ирээд нөхөрлөсөн хэдтэйгээ хөгжилдөн суутал гэнэт хүүхдүүд чангаар орилолдоí хүмүүс далай уруу гүйлдэöãýýíý. Должмаа яагаад ч юм амьсгаа нь давхцаад хөл нь тушигдаад ирлээ. Хүмүүсийн яриа холдож ойртон нэг хүүхэн энэ хэний хүүхэд живчихвээ........
Тэрээр гүйсээрээ очтол хүү нь газарт хэвтэж байлаа, хүүгийнх нь дээрээс нэг хүн тонгойн хиймэл амьсгаа хийн усыг нь гаргаж харагдана. Должмаа миний хүү гэсээр гүйгээд очтол Наагий толгойгоо өргөн одоо зүгээр ээ хайраа гээд өөдөөс нь инээмсэглэв. Должмаа Наагийг хараад нүдэндээ итгэсэнгүй...хүү нь ханиасаар хахаж цацан уйлсаар босч ирээд ээжээ, ааваа хэмээн хоёуланг нь хүзүүдэн авàõàä Наагий ¿ðãýëæë¿¿ëýí намайгаа уучлаарай та хоёр минь, би үнэхээр тэнэг юмаа......уучлаарай...дахиж та хоёрыгоо хэзээ ч орхихгүй хэмээн хэлээд ээлжлэн үнсñэýð гарав...
Должмаа ч уйлан тиймээ гурвуулаа дахиж хэзээ ч салахгүй намайгаа ч гэсэн уучлаарай...Дахиж амьдралаараа дэнчин тавихгүй ээ хэмээн тас тэврэлдэн уйлалдлаа. Харин дотроо бол “ Амьдрал үнэхээр тоглоом биш юм байна ” хэмээн бодож урсах нулимасныхаа хамт өнгөрсөн бүхнээ үлдэн хөөлөө.

                                                       

Төгсөв
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8111564/3c0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
477 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 3 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2662
476 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 2 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2581
475 Т.Бум-эрдэнэ / Нурам /- 1 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2901
474 МИНИЙ ААВ МИНИЙ БАХАРХАЛ нэвтрүүлэг ээжүүдэд зориулан Миний ээж Миний шүтээн нэвтрүүлгүүдийг захилгаар хийх ажлыг PORTAL studio эхлүүлж байгаа file PORTAL studio 2014-10-12 2499
473 Диваажинд байгаа миний ээжид ... Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-06-22 3271
472 Эцсийн нулимс Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-06-22 3566
471 Нэг цэг (өгүүллэг) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-24 3270
» Амьдрал тоглоом биш Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-20 3707
469 Амьдрал тоглоом биш Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-20 2971
468 Амьдрал тоглоом биш Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-20 3200
467 Заставын бэр /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-09 3812
466 Хойд эх... /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-25 3784
465 Эмээгийн нулимс / хүүрнэл өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-25 3063
464 Эр хүн Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-22 2813
463 Бөөгийн толь /Өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-19 2718
462 Б.Шүүдэрцэцэцэг "Бэр" Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-12 2801
461 Цагаан сүүний домог /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-09 2626
460 Цэнхэр бүсгүйн хилэгнэл (өгүүллэг) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-03-24 3037
459 Аав ирлээ /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-03-20 2671
458 Хорвоогийн хорлонтой тоглоом (өгүүллэг) ***12-р***сар 2014-02-03 3107
배너신청
자생병원

배너신청