Бичлэгийн тоо 497

ЧОНО

Уншсан 12750 vote 0 2011.08.10 23:31:02


 1. Эхлэл

... Цаг наашилж, цас цоохортон хаврын урь орсон үеэр их ян тайгын бэл дэх хэсэг ээвэр газарт ид нас бие гүйцэж яваа залуу чоно өдөржин хоолны эрэлд шогшиж ядарсан бололтой зүүрмэглэх аядан хэвтэж байв.

...Өнгөрсөн намрын хүйтэн бороо шивэрсэн хэдэн өдөр ахлаач азарган чоноо даган багахан сүрэг бэлэн хоол олсныг мөр даран хоёр хоног дагав. Үүр хаяарах цагаар зүрх зоригт манлайлагчаар ахлуулсан зоримог хоёр боохой идэш рүүгээ дайрах мөчид тэнгэр нурах мэт сүрт дуу гал цахилгаан манасхийхтэй зэрэгцэн цуурайтаж, харсаар байтал хамгийн эрэлхэг гурван боохойгоо хүн хэмээх хоёр хөлтний өмнө хөсөр унахыг үзээд бяцхан сүрэг бут үсрэн тал тал тийш ойн гүн рүү зугтжээ. Тэрээ өөрийнхөө өмнө цахилах хэдэн чоныг зөнгөөрөө даган харайж явсаар аюулаас нэлээд холдсон хойноо л гэнэт сүргийн ахлагчийн дагуул эрх саарал гичийг дагаж яваагаа ухаармагц азарган чонын хурц соёо гуя цавинд нь шигдэх мэт болж өөрийн мэдэлгүй давхийн гийнаж билээ. Түүний энэ дуунаар гичий чоно эргэн харж хамраараа битүү хуухирдан зогсохуй “дага” гэх шиг захирахуйд үл зөрчин бараадан цогьсоор аюулаас бүрэн холдсон гэж болох үед сая нэг юм зогсцгоон унанги дархины дор борооны ус хүрээгүй хуурай хөвд дээр тэрийн хэвтцгээв.

Тэр цагаас хоёр биенээсээ үл салан хүнд бэрх өвлийг даван хавартай золгох энэ цагт гичий чонын ааш хувирч, хэдэн өдөр бэдрэн явсаар нэгэн том, хуурай агуй олж мухарт нь хэвтэш зассанаас хойш ан гөрөөнд гарахгүй, залуу чоныг идэш олж ирэхийг шаардан давчдуулан шахах болжээ. Эр биеийн зориг чадал заан уулын бэл рүү бууж айлын сүргээс гоочлон барьж өөрөө ам хүрэхээсээ өмнө гичий чонондоо хүргэхээр дахин уул руу мацаж шогшсоор...

Нэг өдөр оройхон эргэн ирэх үед агуйн мухарт сонин авиа олноор гарч, шинэ содон үнэр хамарт нь мэдрэгдэхүйд гайхан зогтусч зуусан ангаа тавин анхааран ширтэхүйд гичий чонын хэвлийн орчимд дөрвөн жижиг амьтан мурилзан атиралдан хөдөлж гийнан дуугарч байв. Гичий чонын ааш урьдынхаас зөөлөн болж ядарсан байдалтай өөрийг нь харж байгааг анзааран олзоо зуун дөхүүлэн өгөх үед “бүү ойрт” гэх шиг заналхийлсэн авиа гарган архирч байвч дайсагнасан харц үгүй ажээ. Залуу боохой агуйн үүдэнд ядарсан биеэ амраан сунан хэвтэж, тэдний байр байдлыг харан үл ойлгогдох ертөнцийг таних гэж оролдон байлаа. Цаг хугацаа өнгөрөн одсоор гичий чоно түүнтэй урьдын адил хамтдаа анд гардаг болсон ч агуйдаа ойртох бүр сортолзон эргэн тойрноо хянан ажих нь ихэсч хурд нэмэн давхидаг болов.

Нар ээсэн нэгэн өдөр урд шөнийн томхон андаа сэтгэл ханан нарны илчинд нозоорон агуйн амны ойролцоо зүүрмэглэн хэвтэж байтал агуйн мухарт байдаг жижиг амьтсын нэг нь залуу чононд дөхөн ирж хамар амыг нь долооход давхийн цочиж өндөсхийсэн боловч гичий чонын тааламжтай улихыг сонсоод тэр жаахан майтан өөрт нь яаж аяглахыг ажин хэвтсээр байлаа.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4968185/2b0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11062
» ЧОНО natural88 2011-08-10 12750
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12536
414 Аз жаргал solongol 2011-06-10 10960
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10215
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10966
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11703
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11068
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12199
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12379
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20145
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15388
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15696
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10913
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11450
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11241
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10889
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11521
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11345
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11050
배너신청
자생병원

배너신청