Бичлэгийн тоо 497

Аймшигт хот 11-20p бvлэг

Уншсан 10310 vote 0 2008.06.30 22:43:28
Арван нэгдvгээр бvлэг

ЗОВЛОН ДУНДУУР


Энэ захианы дараа, би бас ухаан алдаж, зургаан єдєр дэмийрч солиорсон, Исфаганд ганц ч таних хvн байхгvй хаашаа юу хийхээ, хэнтэй зовлон хуваалцахаа мэдсэнгvй. Энэ зовлон намайг багалзуурдаж орхисоон. Намайг албадаж байж хийлгэчихээд, дараагаар нь єєрєє, эцэг эхийн ємнє, энэ дэлхийн ємнє, садар самуун, арчаагvй завхуул хvvхэн гэж зарласан тэр хvнийг єчvvхэн ч атугай бодлоосоо хєєн гаргаж, амрахгvй байна. Надад байдлаа харуулсны нь аваад vзэхэд, хуримын орой манайд, зориуд тэр залуу эрийг оруулж, намайг vзvvлье, тэднийх рvv намайг явуулъя гэдгээ хэдийн шийдчихсэн байсныг би одоо л мэдлээ. Мєн тэр зорилгоор, сайдаа урьж ирvvлсэн. Тvvний халхавчаар хонжоо олох гэсэн. Одоо зорьсондоо хvрч,тэгээд ч энэ Исфаганд намайг явуулах хvн байсангvй, намайг гэрээсээ хєєж, энэ муухай явдлаар дамшиглалаа. Сохор азаар миний байсан Шах-Баджи гэдэг эмээ бол ааш тvвшин, тун шудрага хvн. Арван зургаа хоноход надад их хайртай болчихсон байсан шvv. Дэмийрдэг маань єнгєрч, тамир тэнхээ орж ирхэд, юу болсныгоо ярьж єгєєч гэсэн. Би болсон явдлыг тов тодорхой ярьж єгєєд, аав ээж хэн болохыгоо хэлээд нєхрийнхєє ямар алба хаадгийг ч ярьсан, Шах-Баджи, Тегеран руу тєрхємдєє очих нь хамгийн зvйтэй гэж vзсэн. Исфаганчуудын ааш байдлыг сайн мэдэх тэр эмээ, надад шууд:

-Чи энд юу ч хийж амжуулахгvй.Чи хэнээс гуйлаа гэсэн нєхєр чинь зугатаагаад л гарна. Мєнгєтэй эр хvн, хаана хэрэгтэй газар, барьц єгчихнє, тэгэхэд чамд юу ч алга байна шvv дээ.

-Шах-Баджи гуйн хэлдэг зєв гэж бодох боловч хэчнээн ч яаж бодоод Тегеран орох мєнгє хаанаас олох вэ? Намайг євчлєх vес, миний нєхєр хуримын бєгж сугалан авах хvртлээ хуншгvй байдал гаргасан байлаа. Нэгэн удаа цээжиндээ гараа тавьчихаад хэвтэж байсан чинь платьены нугалаанд нэг юм гар нухлаа. Тэгсэн энэ маань миний алтан цаг байжээ. Бодвол, манай нєхєр намайг тайчиж байгаад, анзаараагvй юм уу, аль мултаж авахаа мартсан бололтой.

-Надад одоо, энэ цаг, оосор хоёроос єєр юу ч алга. Тэгэхлээр та vvнийг худалдаж, Тегеран хvрэх мєнгє олж єгєхгvй юv гэж Шах-Баджи гуайд хэлэв.

Шах-Баджи даруй босож гивлvvрээ буулгаад, зээл рvv явлаа. Yдийн vед эргэж ирээд,цагийг оосрын хамт арван туманаас єгєв гэсэн.

Байдлы нь харвал арай худал хэлээгvй мэт санагдсан. Гучин туманы vнэтэй цагийн vнэнд арван туман єгсєн ‘’Єршєєлт Исфаганчуудыг талархахаас яахав. Єєр ямар ч арга олдсонгvй.

Маргааш єглєє нь худалдах бараа ачсан хасаг тэрэг Тегеран руу хєдєллєє. Шах-Баджитайгаа ( kотлет хэмээх татаж бєєрєнхийлсєн мах хэд хэдийг боож надад єгєєд намайг чанга vнсэж, би ч таныг мартахгvй гэсэн) салалцаж тэргэндээ суугаад, арван цагт бид явав аа. Надад гадна,

Тvvн дотор, гурван хvvхэн, хоёр эр байсан. Хоёр хvvхэн нь хамт явалцаж байгаа хоёр эрийн эхнэр, харин гурав дахь хvvхэн нь над шиг ганцаар. Нєгєє хоёрыг нєхєртэйгєє ярилцахад, бид хоёр бас ярилцаж учраа ололцсон. Эхлээд, зvгээр аар саархныг ярилцаж, дараагаар нь vд болж, сэтгэлийн доторхио уудлан гаргаж эхэллээ.

Тийм хасаг тэрэг, єдєрт зургаа долоон мод газраас илvv дєхєхгvй юм. тэд шєнєд нь амарч явсан. Тийнхvv явбал, Тегеран арван тав буюу хорь хонохоос нааш хvрнэ гэж бодож болохгvй байсан.

Миний танил, бие жижиг тэгэхдээ, болцгор бов, бор царайтай, хар арьстан хvvхэн шиг зузаан уруултай, жижигхэн нvдтэй хvvхэн байлаа. Царайг ажвал дєч хvрч яваа байртай. Цаанаа л сайхан ааштай учраас бид учир зvйгээ тvргэн ололцлоо. Би ярилцсаар, ер нь энvvнд сэтгэлдээ агуулсныг гарган яривал надад муугvй болох бий гэж бодлоо. Тэгсэн би андуурчээ. Миний тухайд мэдэнгvvтээ,

-Хонгор минь Тегеранаас гараад дєнгєж сар болж байна. Би танай гудамжинд, танайхтай айл суудаг. Би бага сага юм дуулсан, чи vvн тухай мэдчивэл, чамд муу болно байх гэж айж байна. За тэгээд нуувал бvр муу болно.

Би сандарсхийж, тэр дор нь :

-Yгvй, яалаа гэж дээ, юу л мэддэгээ цємийг ярь! гэсэн чинь.

-Би Азиз-Хан зєрлєгийн дэргэд нэгн эрхэмсэг эзнийд алба гvйцэтгэн байлаа.

Чамайг Тегеранд эргэж ирвэл гэртээ оруулахгvй гэж аав ээж хоёр чинь андгайлсан юм шиг ярьсныг би тэднийд дуулсан.

‘’Би яах вэ? Хаачих вэ? Хэнд хэлэх билээ? Дотнын хvн хаанаас олох вэ? ‘’ гэж дотроо бодлоо. Надад тус хvргэх хэн ч байсангvй. би єєрєє буруугvй боловч миний хийсэн нvглийг аав ээж минь єршєєгєєч гэж хэнээр дамжуулан гуйх вэ?

Сvvлчийн энэ шинэ бодол, миний дотрыг vймрvvлсэн учир би ер нь удахгvй солиорно байх гэж итгэлээ. Єєрийгєє ёстой гэмт хэрэгтэн гэж vзээд байх болсон нь тvvний нэгэн шинж дээ гэсэн чинь нєгєє хvvхэн:

-Битгий гунихар, битгий санаагаар vх. Би чамайг их єрєвдєж байна. Харин би чамд нэг юм хэлье. Юу гэвэл Тегеранд миний тэжээсэн эгч бий. Амины байшинтай, тун догь амьдарч байгаа, одоогоор чамайг тийш нь аваачъя, хэд хоноод, би биеэрээ аав ээж хоёрт чинь очиж, чиний буруу биш гэдгийг би нотолъё гэлээ.

Баярлаж догдолсны эрхээр зєндєє нулимс цувлаа. “Аврагдах зам бурхан зааж єглєє” гээд л єєртєє ярьж байна аа,

Хагас сар явж байж бид Тегеран хvрлээ. Би энэ хvvхнийхээ хамт тємєр замын буудлын хажууд буугаад морин вагонд сууж, Туп-Хане талбай хvрлээ. Нєгєє дэх маань энд бууя гэлээ. Хиабан Ала-эд Доулэ хvрээд, тvvний тал дунд нь орж явснаа, баруун тийш эргэж хvн цєєнтэй гудамж руу Борж Нуш гэдэг шиг санагдаж байна эргэж тvvнийг єнгєрєєд олон хасаг овоорсон замын зєрлєг рvv ирлээ. Хэд алхаж, зvvн тийшээ булаан ороолоо. Явсаар урагшаа эргээд нэгэн ногоон хаалганы дэргэд ирж зогслоо…

Эфетийг ийнхvv хэлэнгvvт, Эшреф, Экдес нар дуун алдаж:

- Чамайг Арус – Мажурын байшинд авчраа юу!

- Тэгсэн гэж ичингvvрхэн хэлээд Энэ маань Арус-Мажурын байшин байсан. Тэгэхдээ тэр vед энэ маань чухам юун байр байсныг мэдсэнгvй … нєгєє авгай хаалга онгойлгоод:

- За ор. Бvv ай, юунд ч бvv санаа зов. Энд чамд амар жимэр байх болно гэлээ.

Ингээд хашаанд оронгуутаа, нэгэн тасалгаа руу зааж

- Энд сууж бай, эгч бид хоёр одоохон хvрээд ирье гэлээ.

Орлоо, єрєє цэвэрхэн хана дагуулан сандал, хилэн диваан тавьсан байна. Суугаад, аавындаа байснаа, хуримын шєнєє, Исфаганд юу болсныг саналаа, даанч мартагдашгvй. Намайг єчнєєн азгvй явдал даран унажээ гэж бодов.

Гэхдээ л: “Одоо ч би єєдлєх замдаа орлоо. Удахгvй гэртээ харьж ч мэднэ” гээд єєртєє ярилаа.

Энэ тэрийг бодоод сууж байтал гэнэт хаалга онгойж, ясархаг том биетэй авгай ороод ирлээ. Энэ нь Арус-Мажур байжээ. Зулайнаас аваад хєлийн єлмий хvртэл харснаа, намайг дагуулан ирсэн хvvхэнд:

-Яахав зvгээр, vvгээр чинь аятахан мєнгє олж болно… Би ч сандарч:

- Хvvеэ, чинь намайг амар газар хэд хоног хvлээ гэж энд дагуулж ирсэн шvv дээ. Тэгсэн одоо царайлаг, царайлаггvйн тухай яриа болж байна. Энэ чинь юу гэсэн vг вэ? гэтэл над руу хvрч ирээд:

-Ханум аа хонгор минь… аав ээж хоёр чинь чамайг ахин гэртээ шагайлгахгvй гэж ам єчгєє єгснийг би чамд хэлсэн одоохондоо энэ Ханумынд байзнаж бай, амьдарч болох байлгvй. Хожмын єдєр ганц нэг залуу хvн зам муруйж vvгээр ороод ирвэл, ярилцаж байгаад, ер нь… хvслээ хангаад авч болно. Юу ч болсон, би ээжтэй чинь уулзаж, бvгдийг ярьж єгье. Чамайг энд хоёр гурав хонохоос илvv байхгvй биз гэж бодож байна гэж хэллээ.

Би яах вэ дээ? Арга буюу тэндээ vлдэх боллоо.

Мєн тэр орой, хорин тав орчим насны нэхий малгайтай цагаан шаахай ємссєн эгээ дvрээрээ сармагчин байгууштай нэгэн залуу ороод ирлээ. Тvvнтэй унтахгvй бол шєнєєр гадаа гудамжинд хєєн гаргана гэж эзэгтэй маань сvрдvvлэн, тvvний єрєє рvv намайг тvлхлээ.

Єглєє, єнєє эрийг яваад єгєхєд, намайг дагуулж ирсэн авгайг дуудан оруулж, манай гэрт очоод, намайг эргэж ирэхийг хэлээч ая зvйгий нь олооч гэж уйлан мєргєн байж гуйлаа. Тэгтэл ашгvй за тэгье гээд гивлvvрээ буулгаж гараад явлаа. Тэгээд vдийн хоолны vес эргэж ирээд юм дуулгав. Аав ээж хоёр чинь kум яваад єгч, дор хаяад хорь хонох юм уу сар болоод ирэх гэнэ гэлээ.

“Яана аа?”гэж єєрєєсєє дахин асуулаа.Хэрэв тэндээ байвал, орой болгон урд шєнийх шиг явдал болох нь ил боллоо.Гэсэн ч хаашаа ч явах газар байсангvй. Хоёр сар хагас эндээ байлаа. Шєнє болгон нэг єєр хvн унтахаар ирнэ. Тэгсэн бурхан заяасан нэгэн явдал боллоо. Нэгэн удаа, тэндхийн нэг хvvхэн:

-Одоо хєл намжуу, хvн цєєн байна. Хэрэв урьдын шиг хєлтэй бол эзнийд ганц цаг ч хvнгvй байхгvй

Аав ээжий минь хаана байна, хэдийд миний хэргийг шийдэх нь вэ гэж асуувал, ирээгvй л байна гэх юм уу єнєє, маргаашгvй болсон гэхчилэн хариулж янз бvрийн шалтгаар намайг бариад байсан.

Надаас гадна тэнд дєрвєн хvvхэн байсан гэсэн ч би таардаггvй байсан.

Тэнд ирснээс хойш гурав дахь сардаа явж байтал Нахид-ханумын хамт хоёр хvvхэн ороод ирэв. Би тэрvvнээс хєл намжуу гэж юугаа чамлаад байсан бэ? хэнийг хэлж байна, яадаг улс, юу хийх гэж ирсэн юм бэ гэж асуулаа. Антарек гэдэг бvсгvй байлаа. Над руу тонгойж ирээд, миний чихэнд:

- Ийм хєл намжуу газар, одоо гавихгvй байна. Арус-ханум, нvглээ наманчлаад, Мешед рvv явахаар шийджээ. Энэ хvvхнvvд, мєн л тэрvvн шиг л хайр дурлал гэдгийг санаархан боджээ. Эд, бидний хvн болгон хичнээн єр тєлєх ёстойг тооцож тєлєєд гэр гэртээ аваачихаар иржээ.

- Та єртэй юм уу гэж асуувал, би тачигнатал инээд алдан:

- Хонгор минь ээ, чи єєрєє єргvй юм шиг л ярьж байна уу даа гэхээр нь би

- Та юу гэнэ ээ, би ойлгосонгvй. Хvнээс сохор мєнгє ч зээлээгvй байж, би яаж єрєнд орсон байдаг билээ гэсэн чинь:

- Чи платье ємссєн vv? Єглєє оройн хоол идэж байсан уу? Энэ бvхний чинь бодно. Тэгээд ч одоо Арус-ханумын авдранд чиний гарын тамгатай бичиг бий.

Энэ бvсгvй солиорчихож гэж бодоод, дуугvй л суулаа.

Энэ vеэс бидний сууж байсан єрєєнд, саяны хоёр хvvхэн, Арус-Мажур гурав ороод ирлээ. Манай охид ч мєн цугларлаа. Арус-Мажур босож:

- За эрхэм нєхєд єє, та нєхдєд хэлье гэснээ хэлье.

- Бvгдийг заан vзvvлж, vнийг тогтоов. Тэгсээр над дээр хvрээд ирлээ.

- Энэ бvсгvй далан туман єгєх ёстой.

Би vvнийг дуулаадэхлээд эсэргvvцмээр, ямар ичих нvvргvй намайг vvн рvv чирч ирснийг яримаар санагдлаа. Одоо ямар ч ашиггvй гэдийг яг мэдээд толгой євдєв гээд гараад яьлаа. Цагийн дараа, Нахид-ханум ирээд:

- Чи манайх руу очих vгvй юу? Энд чиний тун онцгvй байсныг би мэднээ, манайхаар тэр мэт нь ирэхээ байсан, тэнд тун боломутой шvv… явъя л даа. “Надад хаана ч байсан хий юм алга. Тэнд энэ муу ёрын байшингаас мултрах горьдлого байна. Тєрхємдєє, єєрийгєє яаж ийж байгаад мэдvvлэх юмсан” гэж бодов.

Эфет гэнэт чанга ханиаснаа, бараг хоёр минут хир хєхvvлэн ханиаж, нvдний нь нулимс хацры нь даган урсав.

- Аав ээжээ бузарласнаа бодох ямар хэцvv, ямар ичгvvртэй вэ. Yvнийг над дээр ирдэг аль нэг эрхтэй хvнд яривал улам ч муу болно гэж бодоод би дуугvй л байна.

Бvдvvн том мээмт Ахтерийн ярих ээлж боллоо. Тvvний ярьсныг хойно vгvvлбээс:

- За би ч зээоийн худалдаачны охин ч биш их гэрийн ч охин ч биш, би аав ээжээ… ер vзээ ч vгvй, ямар улс байсныг мэдэх ч vгvй.

Намайг жаахан байхад манайх Наиба-Сальтанэ хуарангийн хажууд, нэгэн муу ємгєр байшинд байснаа санаж байна. Тун ядуу амьдарч байсан. Юугаар амьдарч байсныг би балчирдаад мэддэггvй байсан. Манайд ихэвчлэн энгийн, тэгэхдээ жижиг худалдаачин, атар, сармисны худалдаачин буюу хасаг мэт нь ирж, тэр vес манайд сууж байсан хоёр самуун авгайтай энэ тэр бололцдогийг хардаг л байсан.

Манай гэрт намайг анзаардаг хvн огт байсангvй, харин Ханум-Баджи хэтийн олзондоо намайг хадгалж байсан бол уу, яагаад вэ гэвэл намайг эрхлvллэн, заримдаа хэмх, заримдаа палуде, мєн заримдаа усан vзмийн хонхорцог ч єгнє. Євєл нь долоо хоногт хэд хэдэн удаа намайг корси доогуур єєрийнхєє хажууд унтуулахаар хучдаг байсан. Заримдаа гонжирт уранхай ноорхой бvтээлгээр хучиж, єглєє болтол хvйтэнд чичирдэгсэн.

Би нойрондоо хєнгєн болохоор хэрvvл гарсан ч зодоон болсон ч дандаа мэддэг, манайд ирсэн хvмvvс тэрнээс болж, заримдаа дэлгvvр худалдаагаар яваад єгдєг байсан. Би ч ийм зvйлийг хvvхэд байхаасаа анддаггvй, тэрvvхэндээ нэг буланд хэвтчихээд саад болдог ч vгvй байлаа.

Би тvргэн том боллоо. Багаасаа ч эрх тэнхлvvн, бvдvvн, хvн бvхний нvэнд ялангуяа манайхаар эргэлддэг нєхдєд аятайхан харагдана. Намайг харангуутаа л дууддаг, би ч ичилгvй очдог боллоо. Илбээд л эрхлvvлээд л эрvvнээс ч барьж vзнэ. Заримдаа vнсчихээд, харж харж цагаан мєнгє атгуулна. Энэ мєнгє Ханум-Баджийн євєрт ороод орхихлоор тэд гэрээс хоёр алхам ч холдож чаддаггvйсэн.

Арван хоёр настай байхдаа, Ханум-Баджигаас:

- Энэ чинь хаашаа юм бэ, надад эх эцэг байхгvй хэрэг vv? Гэсэн чинь эзэгтэй инээд алдаж ирээд,

- Яалаа гэнээ, охин минь! Эх эцэггvй хvн тєрнє гэж байдаггvй юм шvv дээ. Тэгэхдээ харин эцэг эх чинь чамайг гудамжинд хаячихаж, хожим сонсвол, эцэг чинь том дарга байсан юм гэнэ лээ, хvvхдэд тун хайргvй учраас хvvхэд гаргах юм уу, сахиус минь охин тєрvvлбэл даруй эхээс чинь салж, гэрээсээ хєєнє гэсэн юм даг аа. Тэгтэл ээж минь, эзгvй хойгуур нь хєл хvндтэй болсон гэж ярилцах юм. Ирээд, vзэнгvvтээ уурлана гэж айгаад, ээж чинь гудамжинд тавьж орхисныг би олж хvн хийсэн…

Єчvvхэн ч гэсэн энэ яриа, намайг аягvй санагдуулсан. Гэсэн ч хичнээн уйлж, хичнээн ч гиюvрлээ гэсэн баячуул байгаа цагт шударга vнэнийг шvvхээс ч гэсэн ер нь хэнээс ч гэсэн, тэр ч байтугай аллах бурхны єршєєлєєс ч горьдошгvй тул уйтгарлаад нэмэр болохгvй гэдгийг би мэдэж байна.

Нэгэн єдєр, мухлагийн худалдаачны хамт манайд гуталчин ороод ирлээ.

Yнэндээ сайхан залуу байсан, том нvдтэй, шулуун хамартай, дэгжин, хємсєг нь єтгєн хар, дээш шєрвийлгєсєн сахалтай, хойш самнасан буржгар халимагтай, нуруу дунд зэрэг дэгжин эр. Хєх дээл ємссєний цаанаас захандаа гялалзсан товчтой, хєх цамц цухуйна. Єнгєт торгон бv бvсэлсэн байна. Хєх цэмбэн оймс, ээтэн хушуутай ширэн хийцийн цагаан малек ємсчээ. Индvvнээс дєнгєж гаргаад л ємссєн байртай хамаг вмыг толийлгожээ. Толгойдоо, эсгий тоорцог тавьж, дээрээс нь vл мэдэг хонхойлгожээ.

Ороод ирэнгvvт нь Ханум-Баджи, бусад хvvхнvvд ухаан алдан баярлаж, иш ингэлгvй яахав. Ийм аз дайрах гэж гээд сvйд болов оо.

Нєгєє залуу чинь нэгэн мєч хир суугаад, Ханум-Баджид:

- Эд чинь надад аятайхан харагдахгvй байна. Танайд єєр хvvхэн байх юм биш vv, тэгвэл vзvvл л дээ гэв.

Ханум-Баджи, шууд сандрав. Тэр завхуулаас гар хоосон хоцрох гэж даанч бодсонгvй. Тэр нь ч хийх юмгvйдээ янчаан дуугаргаад л эзэгтэйд тэр хоёроос єєр хvvхэн байсангvй. Тэгснээ, гэнэт ухааран, гуталчин залууд:

- Та vнэхээр хvсээд байгаа юм бол энэ нэг бvсгvй байна…

Би байшингийн єнцєгт зогсож байлаа.

Залуу эргэж над руу хараад,

- За яая гэх вэ, зvгээр юм шиг байна гэв.

- Цааш нь тэд хоорондоо юу ярьсныг, би мэдэхгvй. гуталчин залуу яваад, ханум Баджи, намайг халуун усны єрєєнд дагуулан орсныг би санаж байна. Орой нь эргээд ирлээ. Євєрт нь яаж орж нэгэн шєнийг єнгєрєєснєє ч ухаарч амжаагvй…

ц Амьдралдаа ахин онцын гойд юм vзсэнгvй. Одоо энэ ажлыг хийэ арван гурав шахам жил болоод байна. Энэ байраа сольж, арваас ч илvv, Кавзин руу ажилд явсан гээд Ахтер яриагаа дуусаагvй байтал, хайсны хаалгыг гэнэт хvчтэйеэ тогшив.

Тэгэхvйд гал тогооны єрєєнд, эхтэйгээ сууж байсан жаал хvv онгойлгож єгєхєєр гvйлээ. Удаж тєдєлгvй онгойлгов хэмээн хvvг хараах Ханумын хэржигнэсэн дуун гарав. Yнэндээ жаал хvv, тэр дор нь онгойлгосон бєгєєд нэг ч эрийг “урхидаж”чадаагvйдээ тав муутай ууртай, яваа нь тэр бvлгээ.

Арван хоёрдугаар бvлэг

ШИНЭ УЧРАА


Нахид-ханум бол намхан хэтэрхий бvдvvн, тарган хамар том, уруул зvзаан авгай байлаа. Шанаа, нvдний нь аяга урагшаа тєвгєрдсєний учир хоёр нvд нь ширгэсэн мэт тээр цаана ёлтойно. Нvvр нь битvv хар сэвхтэй,энэ авгай ер тавь хvрч яваа бол уу. Сэтгэл єрєєсдєн зугаа гаргах тєдийгvй, ашиг хонжоо харж явдаг эрчvvлд энэ авгай бас л аятайхан харагддаг ажээ.

Амьсгаа дээр гаран, хашаа руу гvйн гараад, сєєнгє хоолойгоор чанга чанга:

-Зугааны харчуул хаачив аа, бvр огт байдаггvй юм шиг ор тас алга болчихлоо. Зээлийн vзvvрээс Лалезара хvртэл яваад ганц ч буянтай эр дайралдсангvй. Юу болчих нь энэ вэ? Манай хотод мєнгєтэй амьтан ганц ч байхгvй гэлцэх болж дээ, буянтай эрчvvд мєнгєтэй байж, єнгєтэй дємєг, манайх шиг эмсийн байшингаар ирэхээ байсны учрыг яаж олох болж байна даа! гэв.

Дєрвєн хvvхэн, тvvний дууг чагнаад, яриагаа зогсож босон vvгээр тvvгээр нь байзнана.

- Миний эзгvйд хvн ирсэнгvй юv? Гэж Нахид-ханум асуухауйд Эшреф

- Yгvй шvv, эрхэм ханум аа, нэг ч хvн ирээгvй,

- Юу болж байгаа нь энэ билээ? Аа-н? Нэг чхvн ирээгvй гэнэ ээ! Єнєє Мохаммед-Таги ч бас орж ирсэнгvй юv?

- Нэг ч хvн ирээгvй гэдгийг би танд илтгээд байна шvv дэ гэж Эшреф хэлэв.

“Илтгээд” гэдэг vгийг дуулуут, Нахид-ханумын уур гэнэт улам их бадарч “илтгэлээ” гэж ирээд л:

- Чи юунд хэргжvvрхээв ээ? хэдий vес, ханум та, ийм яатай уриалгахан хvмvvжээ билээ? гэлээ.

Эшреф, эсэргvцvvцээд ямар ч тус гарахгvй гэдгийг нэгэнт мэдэх учир дуугvй байлаа.

Тэгэхvйд, уураа бас нэг хvvхэнд цацахаар эрэлхийлэн байснаа, Эфет рvv шууд дайрч,

- Чи ч гэсэн платье чинь юу болж байна? Оёсон уу? дууссан уу? гэсэнд

Ханиан хамаг цээж нь янгинан байсан Эфет:

- Yгvй Ханум иншаалаа, маргааш дуусгана.

Дэлбэртлээ уурласан Нахид-Ханум,

- Чамайг дураараа дургиж санаандаа орсноо хийж байхыг хэн чамд зєвшєєрєє вэ, би мэдэхгvй байна? гээд дооглосон инээдээр, - Хэрэв ханум чи, урьд ямар ч хvн байсан чинь надад пад алга. Энд бол захирагдах л ёстой. Ганц бардан зангаар амьдрахгvй бизээ. Єдрийн оройн хоол хувцас нухары чинь зvгээр єгдєг юм шvv. Би ч гэсэн, чи ч гэсэн янхан. Эмсийн байшингаараа хоолоо олж иддэгээ мэдэж хайрла гэж хашгирлаа.

Эфет, доромжлуулан уурлаж цухалдаад алчуураа хазан єрєє рvvгээ орлоо.

Нахид-ханумын уур намжсангvй:

- Яагаад єєр байшингууд хоноцоор дvvрэн манайхаар ганц ч байдаггvй, ойлгохгvй гэж бувтнав.

Энэ vес зоориноос тус газрын тогооч толгой цухуйлган:

- Салам!

- Ненэ Абжи! Гэж Нахид-ханум хашгираад, чи энэ єлєгчингvvдэд цуслуулах гэж хоол хийгээ юv!

- Yгvй ээ, vгvй жаахан идээ базаасан. Реза мєнгєгvй болохоор єндєг аваагvй. Ингэхлээр тэр хоол чинь єндєггvй гэсэн vг.

Нахид-ханум мєн л ууртай:

- Юу? Юу хэлэх гээ вэ? Идрээ хийчихээд, vгvй гэж хэлнэ гэнэ ээ. Идрээ чинь юу ч биш гэж хэл л дээ. Єндєг аавгvй гэж тvvнийг єрєвдєєд байгаагий нь хараач дээ. Ненэ-Жан хоноц л ирээгvйгээс цааш идрээ идэж яасан ч таарахгvй. Галаа унтраачих Реза руу очиж хонины жаахан элэг уушиг худалдаж аваад эдэнд єгье, хал vзэг. Тогооч, зоорь доторхио янзалж чадаагvй байтал гаднах хайсан хашааг хvчтэй тогшив.

Тэхэд Нахид-ханум:

- Галаа бvv унтраа гэж хаширлаа. Єєрєє хайс руу гvйн гарахад нь єнєєх хvvхнvvд гудамжнаас худалдаж авсан ємхий элэг уушиг идэхгvй нь ашгvй хэмээн баярлаж єрєє єрєєндєє орлоо.

Даруйхнаа Нахид-ханумын нялганасан зєєлєн дуун гарч:

- Морилцгоо, морилцгоо, ашгvй минь гэж наманчлан гуйяа гэх нь дуулдав.

Сиавуш-Мирза, Мохаммед-Таги хоёр хашаан дотор орж ирлээ.

- Эртvvд, манай эзэн танд гомдол мэдvvлэх гэснээ, уг хэргээ хойшлуулсан гэж Мохаммед-Таги чухалячлан ярив.

Нахид-ханум албаар инээвхийлэн:

- Ээ сахиус минь ээ, сахиус минь одоо тэгээд юу болж таарав даа гэв.

Сиавуш:

- Сахиус минь хэмээн давтаад, тvрvvн танайх бидний хvслийг дvvрэн хангаагvй гэж даажигнаж байгаа ч юм шиг vнэнээр нь хэлж байгаа ч юм шиг хэлэв.

Нахид-ханум эхлээд баахан тэвдсэнээ, даруй єчрvvн:

- Гэсэн ч єнєєдєр, тvрvvчийнхээ дутууг гvйцээж ав гээд гийчний модон агуурстай єрєєнд дагуулан орж, дэнлvv асаагаад сууцгаагаач гэчихээд, гал тогооны єрєє рvv гvйн оров.

- Бушуухан цагаан будаа олоод ир, энд хоол идэцгээх нь шиг байна. Дэвтээчих хуурга идэье гэвэл даруйхан хуурна шvv дээ.

Мєн л инээсээр, нєгєє єрєєндєє эргэж ирээд:

- Унд юу захиалмаар байна? … нэгэн мєчийн ємнє гашууныг vлэмж хэрэглэсний улмаас ямар шуу байдалд ороод байснаа нэгэнт умартсан Сиавуш-Мирза ихэмсэг байдлаар

- Иш, уулгvй яахав, архи дарс аль алинаас нь жаахан аъя.

Ирсэн хvн мєнгєє гаргаж тавихаас нааш юу ч авдаггvй сєєлжvv заншил бий аж. Ханум-раис Резаг дуудваас цаадах нь лонхнууд авч, мєн энэ гудамжнаа хоёр зуун алхмын цаана буй Ша-бану-Пегуди рvv архи дарс авахаар гvйн орлоо.

Нахид-ханум, Сиавуш-Мирза руу мєн инээд алдаж:

- Залуу эзэн та эндээ нойрсож, хайрлахсан бол уу? гэсэнд Сиавушийн хажууд зогсож буй Мохаммед-Таги тvvний ємнєєс ,

- За эрхэмтэн гуйа, нєгєє нэг юмнаас нь жаахан шавхруу бий, єнєє шєнєдєє харьж чадахгvй биз. Та хоол хийнэ гэсэн байх аа гэв.

Ингэтэл, Нахид-ханум гал тогооны єрєє рvv гvйн орлоо. Тэг ингэ гэж заавардаад зочны єрєє рvv ахин орж,

- Хvvхнvvдээс дуудах юм биш vv, зvс царайгий нь хар л даа гэсэнд Сиавуш:

- За тэгье гэв.

Нахид-ханум даруй хvvхнvvдээ дуудав. Тэгэхдээ нэрээр нь “Ханум” гэдэг vгээ нэмэн, зочны єрєєнд морилцгоо гэж зєєлєн аятайхан урилаа.

Тєдхєн намхан бор Экдес, жаахан зайтай єндєр Эшvрец инээн, нvд буландан, хойноос нь том мээмтэй цагаан цогцост Ахтер орж ирцгээлээ. Сиавушид гараа тус бvр нэг л жигтэй атгуулаад, тэрний талаар сууцгаав.

Єє, хє-єє! Харваас тэдний нэг нь тvvний санаанд тохирсонгvй. Тvрvvчийн таних ажээ.

Сиавушид “шинэхэн хvvхэн” олж єгье гэж амласан Мохаммед-Таги, Нахид-ханум руу нvдээрээ дохив. Эзэн авгай ч “жаахан хvлээ” хэмээн хариу нvд ирмэв.

Эфет орж ирээд ер удаагvй аж. Нvvрэндээ цоо шинэхэн энгэсэг тавьж царайныхаа цонхигорыг далдалжээ.

Их ганихарсан байдал, царайд нь харагдавч, тун дэгжин харагдана. Гэсэн ч уруу царайлж хоёр нvд нь тэрvvхэндээ гєлєрсєн байна.

Сиавуш Мирза, тvvнийг харангуутаа шал єєр болов.

Хvvхнvvд янжуур гуйв. Тамхи татдаг ч, татдаггvй ч ирсэн болгоноос янжуур гуй нэгэнт сурчихсан билээ.

Тамхи татан энэ тэрийг хvvрнэлцсэнээ хvvхнvvд босож гарав.

Нэгэн буланд ёсорхон зогсож агсан Мохаммед-Таги Сиавуш руу хvрч ирээд тонгойн:

- Зарц чинь худлаа хэлээгvй байгаа биз?

- Сиавуш-Мирза, годгор ташуураар Мохаммед-Тагийн нуруун дээгvvр пад пад хийлгэн:

- Аферин, Аферин, тун сайн байна.

Нахид-ханум, архи дарс хийсэн галуун хvзvvт лонх фисташка, гvйлс, хуурсан зєєлєн вандуй, яст нимчэг, бас бус олон vзэм сэлтийг тавилсан цар тэвэрсээр орж ирлээ.

Тvvнийгээ Сиавушийн ємнє тавиад, дахин гарч одов.

- Би бас гаралцъя гээд Мохаммед-Таги, архиа ууж, тамхиа татахад нь саад болуузай гэж бодон эзэн авгайн хамт гарав.

- Дєрєв дэх хvvхэн нь манай эзэнд аятайхан харагдаж гэнэ. Нэгэн шєнє зугаацвал хэдийг авдаг вэ? гэв.

Нахид-ханум сээтэн хаяж:

- За танай эзэн чинь сайн хvн, би яахав, цаадахаас чинь олныг авахгvй. Єгвєл л сайн байна гэсэнд Мохаммед-Таги:

- Та ингэж нэрэлхэхээ боль гэж албархуу хэлээд хэдийг авах юм бэ хэл л дээ?

Тэгэхvйд Нахид-ханум бодон байснаа, дараа нь:

- Эзэн чинь хоол ундныхаа vнэтэй нийлvvлээд арван таван туман тєлнє биз дээ.

- Арван тавыг я яасан ч тєлєхгvй, харин арвыг бол єгєн биз дээ. Харин та харж байгаарай, би хорийг аваад орхиё.

Нахид-ханум тэг гэж хэлсэнд Млхаммед-Таги хоноцын єрєєнд эргэж энэ яриагаа хорин туманаар ярилцаж тохиролцлоо. Нахид гуай танд л гэж хямдхан єгч байгаа гэнэ. Єєр хvн бол ч тавийг авна гэнэ шvv гэсэнд Сиавуш:

- Манай эзэн, удахгvй гэрлэнэ.

Тэгэхдээ улам ч баян болно гэж хэлэхгvй. Тэгвэл биднийг хавчихгvй шvv дээ.

- Єє аль хэдийн хэлчихсэн. Баярлаж байна билээ. Тэгсэндээ л хямдаар єглєє. Тэгээгvйсэн бол ч…

Арван минут хир єнгєрєхєд, Эфет, Сиавуш хоёр зочны єрєєнд нэгэнт суусан байлаа. Тvvхий, єєдгvйхэн оройн хоол авчрав. Гэсэн ч Сиавуш, аль чучыг олохооргvй их согтжээ.

Оройн хоолоо идээд, ор байдаг єрєє рvv орлоо.

Мохаммед-Таги эзнээ дахин дагуулж ирнэ шvv гэж авгайд амлаад мєнхvv нvд шохоорхсон Ахтерийг энэ шєнє єгєєч гэж аргадан гуйв.

Сепехсалаар суврагын цаг дєнгєж арван нэг єнгєрч хайсны хаалга нvдэв.

Эхний нvдэлтэнд хариу эс дуулдав.

Реза таг унтаж, тогооч босохоос залхуурсан аж. Тун чанга нvдэх дуулдав.

Нахид-ханум єєрєє босон Реза, тогооч хоёр босохгvй байна, ийм юманд л гарахгvй юм бол шивэгчин, хаалгачин байх ямар хэрэг байна, мэдэхгvй юм гэж vглэн хайс руу гvйлээ.

Учры нь ололгvй хvн оруулахаасаа айх учир хаалга онгойлгосхийн,

- Хэн бэ? гэж асуув.

Эр хvний ширvvн дуун сонсогдож, айхтар их согтсон нь мэдэгдэв.

- Яагаад хаалгаа онгойлгодоггvй юм бэ? Би мєнгє тєлдєггvй гэж vv? Аль манай мєнгєн дээр Омар-ыг сийлчихээ юv гэвэл Нахид-ханум,

- Мєнгєє ч цєм тєлж байсан, харин нэр чинь хэн бэ? гэж би асууж байна шvv,

- Нэр усаа гэнэ ээ, би юуны ч учраа олохгvй байна. Yvдээ бушуухан тайл. Ердєє гvйцээ. Дуулж байна уу? гээд хаалга руу хэдэнтэй хvчтэй єшиглєв. Энэ хvн хаалга хэмхэлчихээд дотогшоо орох нь уу, цагдаа зогсдог их гудамжинд ингэж яаж болох вэ гэж Нахид-ханум гайхашрав.

Ийн бодож гvйцээгvй байьал, дахин гурвантаа нvдэж:

- Онгойлго наадахаа, vгvй бол хаалгы чинь хэмхчиж ороод чамайг ална шvv гэв.

Нахид-ханум, айдас хvрч хаалга онгойлгон яагаад цагдаа, тэр авгайг ємгєєлсєнгvйн учрыг олов. Сарны саруулд сайхь авгай, хасаг зогсож буйг харав. Намхан тагжгар, ярианы нь єнгийг чагнавал Тегеранхых байгууштай, хасагт орохоосоо ємнє Чалэ-Мейданд сууж байсан бол уу гээмээр эр байв. Хагасы нь хашгичиж байхдаа уусан шил архи барьжээ.

Нахид-ханум, хаалга онгойлгоод, єрєє хавтасны нь цаана нуугдав. Хасаг хашаан дотор оруут,

- Хэн энд хаалга онгойлгохгvй байв аа?Аа-ан! Миний нэрийг хэн асуув? Хvvе? Намайг Хасан-Риза гэдэг гэж хашгичив.

Нахид-ханум мєн л айн чичирсээр хаалганы ар талд нуугдсаар аж. Тэгснээ зориг гарган сэм зайлж хасагийн хойноос мяраасаар байшингийн шатанд хvрээд, эргэн харж сая байшингаас гарч ирж буй хvн болон:

- Хvvе Реза! Єєдгvй амьтан чи яагаад єчнєєн удаан хаалга онгойлгосонгvй вэ? Золиг чи чинь, наиб хасан хан манайд ирье гэсэн єдрєє хvрээд ирнэ, манайх гэдэг чинь тэднийх гэсэн vг бид энд зєвхєн зарц албатан гэдгийгээ мэдэхээ байгаа юу? гэв.

Авгайн ийнхvv ярьсан, наиб хэмээн цол хэргэм хvртээсэн зэрэг нь гагцхvv машид айхын учир зохиосон нэрмээс болой. Гэвч эл vгс аятайхан санагдсан учир,хасаг тvvн рvv эргэж, инээд алдан.

- Салам алейкум, Ханум! Намайг гомдоосоон! Согтуу хvн буюу хасаг хvрээд ирвэл vгэнд нь орж захирагдах нь ганц аврал мєн гэдгийг Нахид ханум мэдэх билээ. Тэрээр ажилдаа тун овжин учир мєн дороо, “хасаг гэдэг чинь задарсан архичингууд. Хэрэв би балга юм нэмээд єгчихвєл арван миутын дараа ухаан алдаж “мах” болоод биднийгээ амар заяа vзvvлнэ” гэж Нахид- ханум мэднэ.

Хаиб гуай тогтож хайрла,бод ингэчихнэ гэж санаанд орсонгvй. Та манай захирагчийг єршєєж vз. Тэр лvдийн чихийг огтлоно гайгvй.

Дотогшоо морил! Гээд зочны єрєє рvv заав. Хасаг хойноос нь арай л уначихалгvй шиг гуйван алхаллаа.

Сайхы авгай дэнлvv асаав.Єрєєн дотор ундуй сундуй энд ч аджиль самрын яс, тэнд ч хэмхийн хальс хаяастай байна. “ За яахав гайгvйбиз” гэж бодов. Тэгсэн санаанд vгvй юм болов. хасан Риза дєнгєж оронгуутаа, дутуу уусан архи дарстай лонхнууд, аджиль мэтийг vзэж,

-Хэн байгаав! Яагаад хаалга тайлахгvй байсны учрыг одоо л мэдлээ.Хvн байна даа! гэсэнд Нахид - ханум яаран

-Yгvй vгvй, єнєєдєр бид хvнгvй байна ам бардамн хэлнэ. Золигийн Реза єчигдрєєс аваад, єрєє цэвэрлээгvйгээс л энэ шvv дээ.

Яг энэ vе, Сиавуш – Мирзийн толгой жинтvvнээсээ гулгаад гэнэт чих дєжиртєл хурхирав. Нахид –ханум айдас хvрэн цонхийв. єєрийн дуугаар хурхираан чимээг намжаан єнгєрєєх гэсэн нь эгшин бvр улам чангарав. Хасан –Ризэ, лонх хvзvvдэн аваад:

-Мєєн, чи надад юу гэж донгослоо? Аа-ан? чи мэхлэх гэж бvv оролд, хэрэв тэгтэл бvлшинд орно шvv… Танайд байгаа хvн хэрэв Хасан биш, манайхнаас биш байваламьд гарахгvй гэж мэдээрэй.

Одоохон зодоон цохион болох нь гэж мэдэх учир, Нахид-ханумын царай хувьсхийв. Тэрээр Сиавуш хичнээн хашгираан пижижгнээн болж байвч огт сэрэхээргvй согтуу бvлгээ. Харин хєєрхий Эфет уг болсон явдлыг єчvvхэн ч vл мартана. Тэрээр гэнэт, єрєєнєє салхинд хийссэн зулын дєл мэт хоёр тийш гуйвсан хvн ороод ирэхийг харав.

Хасан-Риза ор руу ойртож ирээд, саранд гийсэн орны толгой дээр тохоостой буй Сиавушийн цамцны зах, зангисга зэргийг vзэхэд,

- Хvvе Факоли! Гэж хашгирснаа, би Факоли энд байгаа гэж мэдсэн юмаа.

Тэрvvхэн эгшнээ, сэлмээ суга татан далайв. Сэлэм гялс хийж, Сиавуш Эфет хоёрын хєлний хоорондуур шаан орлоо.

Байшин дотор байгсад, цєм унтаж буй, дvр vзvvлнэ. Амьтай бvхнийг босно харайлгамаар хашгирсан авч нєгєєдvvл хэвстээр бvлгээ.

Тийм байдалд дасаж, амар тайван байх аа алдагдуулахыг vл хvсэгч зарим хvн байхад тогооч хєгшин Резэг энд хамааруулжээ хажуу дахь нэгнийгээ хамгаалах бодох байтугай, зєвхєн амиа гэж явдаг єєр нэг хэсэг хvн байна. Энд, хамгаас урьд Мохаммед-Таги орно.

Эфет шархдан ухаан алдав. Сиавуш мэсэнд єртсєн явдал шал ондоогоор нєлєєлєв.

Тэрээр сэрэнгvvтээ, Хасан Ризэг харахын зэрэгцээгээр, цагдаа дуудахаар хаалга руу гvйж яваа Нахид-ханумын хашгираан сонсож, эгшин зуур босон харайж Хасан руу сvрхийн очив. Сэлэм хэдий байхгvй ч гар буу зvvсэн бvс рvvгээ Хасаны гар явав. Сиавуш хоёр гары нь даруйхан хумин авлаа. Хоёлуаа согтуу аж. Гэсэн ч нилээд унтсан Сиавуш чийрэг ээ. Ийнхvv харилцан тэмцэлдэх бєгєєд Хасан бяртай гэж онгирон, Сиавушийн яая л гэвэл яана хэмээн сvрдvvлэн зvхэж хашгичив.

Гэнэт Сиавушийн хєл нэгэнтээ гулсан шалан дээгvvр тэрийн унав. Хасан Риза дарж авлаа. Хоёр гар суларсны учиг, гар буугаа суга татан авч, амыг Сиавушийн цохонд тулгав.

Хасан Риза юу хийж, яаж байгаагаа мэдэхээргvй согтуу учир Сиавушийг юу ч аврахааргvй ажээ. Жаахан л азнавал, Сиавуш таалал тєгсєх байлаа. Хасан-Риза бууны гохийг атгав. Гэсэн ч энд Ферохын амраг сэтгэлтэй холбоо бvхий явдал гарлаа.

Арван гуравдугаар бvлэг

ХYРГЭНИЙ АЗ


Бид Ферохыг Надери гудамж руу оруулаад орхисон билээ. Тэр залуу гэрийн зvг яваа аж.

Согтуу этгээдтэй хэрэлдэх шахсан нь Ферохыг онц бодолд оруулаагvй нь магад боловч хvндтэн авгайтайгаа ярилцсан Ф…эс сальтанэ-гийн яриа тvvнийг амар жимэр байлгасангvй, Ф…эс сальтанэ гэгч зєвхєн мєнгєнд шvтдэг, хувийн анкетны “зан чанар” “авьяас чадвар” гэхчилэн асуултанд бєглєх vггvй, хоосон байх, зиндааны хvн ажээ. Тэрээр, авгынхаа нєхєртэй сайн танил бєгєєд “эх орон” гэдэг нь энэхvv этгээдэд зєвхєн сайхан vш тєдий. Энэ vгийг тэр хvн гагцхvv єєрийн ашгийг хичээвэл л хэлдэг билээ.

Нэгэнт байдал иймд, Мэинийг авч дэр холбох асуудлыг хялбархан шийдчихнэ гэж Ферох хий хvслэн болохоо байжээ.

Сайхь залуу Мэинээ мартаж чадах уу? Yгvй. Тэр бvсгvйд vлэмжийн их сэтгэлтэй болсноор барахгvй, тэрvvнийгээ хараад, миний амьдралын хамаг учрыг энэ хvvхэд мэднэ гэж боддог болсон байна.

“Яах вэ? Яая дээ байз?… Ф…эс сальтанэгийн чулуун зvрхийг ямар аргаа зєєлрvvлнэ ээ? Зам таглан унасан саадыг яаж цэвэрлэнэ ээ? Лам нараас тусламж гуйх уу? Хvндэтгэдэг гарын нууц руу гvйх vv? Аль єєрийн эрэлхэг зоригтоо итгэх vv?”

Ферохыг бvхэлд нь эзэмдсэн, сэтгэл санааны будлиантай утас ийм бєгєєд тvvндээ хєтлєгдєн яваа тэр залуу орчин тойрондоо болж буй юмыг vл анзаарна.

Тэр vе Тегеран хотын гудамжнууд цахилгаан гэрэлгvй байв. Гэсэн ч энэ шєнє яваа хvн тэнгэрт тєгрєг саран гийсний учир, хотын шуудуу буюу гудамжны нvхэнд уначих вий гэж айлтгvй байв.

Ферох, Дервазэ Доулетын ойролцоогоор гэртээ хvрч ирэв. Ихэд гутарсны учир гэртээ ч ормооргvй санагдана. Сарны саруул цэнгэг агаарт нойрноос нь илvv мэт санагдана.

Гэрийнхээ vvдийг ч харалгvй хажуугаар нь єнгєрч Дервазэ Доулетээг орхин Сепехсалар гудамжийг єнгєрч Шимран гудамж руу алхав.

Заримдаа зогсохыг харвал, сайн арга олоо ву гэж бодмоор. Санаснаа биелvvлэхээр хэр их хvч гаргана вэ? гэж бодмоор урагш ухасхийв. Тэгснээ, давшгvй саад тулгараад, дороо хадуулчихсан мэт гэгэнт зогсоод тусламж эрж, хязгааргvй эх ертєнцєд шинэ зам эрэх хvчийг авах гэсэн мэт тэнгэр єєд ширтэв.

Энэ хоосон талбайд Ферохыг яг тийм байдалтай харсан хvн єнєє шєнє гав гинжнээсээ мултран галзуурсан хvн, хавьтсан ойртсондоо vсчихийн оронд амьгvй биетэнтэй vзэлцэхээр, ирж гэж бодмоор. Заримдаа дєнгєж хєдєлснєє, гэнэт хvнийг занах луугаа адил гар зангидан єргєж байгаа Ферохыг харсан хvн ингэхээс єєр юу гэх вэ?

Тийнхvv бvтэн хагас цаг єнгєрлєє. Тэрээр Атеш-ККедэ талбайд огт санамсаргvй ирж, нэгэнтээ сонсогдох хашгирах дуун тvvнийг сэхээ оруулав.

Ферох чих тавин сонслоо. Зуун алхмын цаана, эм хvний дуу н гарав.

- Хvvе ээ, нааш ирцгээгээч. Энд хvн алж байна. Цагдаа цагдаа нараа гэсээр дуун сулбуухан болов. Гэсэн ч нєгєє л дуун гарсаар боловч юу яриад байгаагийн нь учир эс олдох ажээ.

Юу болов, хэн хашгичаад байна гэдгийг ч бодолгvй аль бууцны байшин бэ, хэн суудаг юм бол гэж ч эргэцvvлэлгvй ямар ч гэсэн хvн тусламж гуйгаад байна, аюул дайрч хєєрхий, аягvй бол vхэх гэж байж ч мэднэ. Аврахыг бодъё гээд Ферох ухасхийж, гурван минут єнгєрєхvйд хєх єнгтэй том хаалганы ємнє нэгэнт ирсэн байлаа. Нахид-ханум, Хасан-Ризаг оруулаад, айхын учир цоожлохоо мартсан бєгєєд гадаа байсан хvн ч орсон билээ.

Айж сандарсан авгай хашаан дунд бэмбэгнэн зогсож хоолой мэдэн хашгирав. Ферохыг vзvvтээ ор байх єрєє рvv гараараа заав. Нахид-ханум цагдаа ирэв гэж боджээ,

- Тийш тийш!

Ферох ч єрєє рvv давхин орлоо. Хасан-Ризэ, Сиавушийн духанд гар буу тулгасан яг тэр vе таарсан байна. Ферох юу билээ гэж ер бодолгvй Хасан руу гvйн очиж гар руу нь хvчтэй цохив. Хасаны гар хєдєлж Сиавушийн толгойг мялаах сум, орны хєдий доогуур гарч хананд шигдэв.

Ямар эр над руу довтлоод байна, бvдvvлэг этгээдийг олигтойхон байлгахаар шийдэж, хасан-Ризэ эргэн харахуйд Ферох байдаг хvчээр толгой дундуур нь цохилоо. Хасан буугаа алдан шалан дээр єнхрєн унав.

Сиавуш єндийлєє. Yхэх нь гэж vлэмжийн их айсан тул согтуу нь нэгэнт гарчээ. Сарны гэгээ мэлтийсэн єрєєнєє, Ферох, хоёр цагийн ємнє дайралдсан залуу эр эгээ дvрээрээ байхыг харлаа.

Цаадах этгээд, євдєг сєхєрч:

- Та…та л амий минь аварлаа. Би vvний чинь хэзээ ч мартхагvй. Намайг Сиавуш гэдэг єvчvvхэн энэ цагаас хойш надаар гvйцэтгvvлэхээр юу л тушаана би хэзээд бэлхэн гэсэнд Ферох,

- Тийм юм ярьж байх цаг биш. Бос бушуухан эндээс зайл. Эс тэгвэл эргvvлийн цагдаа ирж та нарыг баривчилна шvv. Та онцын буруутан биш гэдэг нь vнэн.Тэгтэл манай оронд чинь яг гэмгvйгий нь шийтгэдэг шvv дээ.

Сиавуш, зєвлєснєєр нь явах гэсэн авч чадсангvй. Шархадсаны учир явж чадсангvй. Шархнаас нь цус гоожин байснаа, гэнэт ухаан алдав. Энэ vе Мохаммед-Таги гагцхvv дотуур хувцастай орж ирээд:

- Юу болчихов оо? Гэсэнд Ферох ер сааталгvй,

- Эзнээ авч, бушуухан эндээс тонил энэ чинь гархадсан байна гэв.

Мохаммед-Таги таван минут хирийн дараа ухаангvй Сиавушаа vvрээд, давшуургаар гvйн гадаа гарч бvр хаалгаар гарав.

Ферох ашгvй минь явлаа гэж санаад, мєнхvv явахыг завдан энэ аймшигт байшингаас бушуухан зайлъя гээд vvд рvv алхтал гэнэт хєєрхийлєлтэйеэ гинших дуун сонсогдоход эргэж харав. Мань цэрэг гиншиж байна гэж бодлоо. Тэгснээ ухаангvй хэвтээ цэргийг харав.

“Миний санааных байна… сэтгэл дагаж байна…” Ер хашгирсан хахинасан юм алга гэж Ферох санатал гинших дуун дахин гарав.

Гэтэл хашгирах дуун дахин гарч, нэг л хvн их л тодоор,

- Та минь ээ, амь авраач! Гэв.

Ферох гэнэт, орон доороос нэгэн цагаан юмны тал нь цухуй байхыг хараад хvчр очив.

Гуянаас нь цус шvvрсэн эмэгтэй хvн хэвтэнэ.

Хєєрхєн хvvхэн, нvдээ дутуу зуурам анисхийн тvvн рvv гєлийв.

- Аги минь намайгаа аварч єршєє. Намайг эндээс авч vзээч гэж сайхь хvvхэн хэлжээ.

Ферох тєдхєн шийдэж энэ хvvхэн vнэхээр эндээс зугтах ёстой гэж зєн билгээрээ мэджээ. Ингээд даруй тонгойн босгож, мєрєн дээгvvрээ хєндлєн бєгтєрч гадагш гvйн гарчээ.

Замд цагдаа харчихвал, сэргийлэхэд хvргэгдэх вий гэж айн талбай дундуур шулуун явсангvй, харин хєндлєн гудамжаар оров.

Ядрахын учир заримдаа, амрахаар зогсож Эфетийг газар буулгана. Дахин цааш явна. Шархнаас цус их гарсан тул Эфет айж цонхийн цайсан байв. Сайхан vнэртэй тvvний гэзэг рхоёр мєр рvvгээ задран буужээ. Нvд нь аниастай байна. Тун цэвэрхэн сэтгэл булаам хvvхэн байлаа.

Ферох, энэ мэтийг бодсон бол уу? Yгvй одоо зєвхєн энэ бузар байшингаас холдуулбал зохих аз муутай, хvн гол нь байна. Сайхь хєєрхий амьтан хар санаатны эрхэнд орж энд иржээ. Аварваас зvйтэй.

Ферох, тvvнийг vнсэж, сайхан вудал хийснээ баллаж болох уу? Yгvй тэр хvн яасан ч тэгэхгvй. Зєвхєн Мэинд л сэтгэлтэй… Хайр сэтгэлээ шингээсэн Мэиний тєлєє бол хэрэв хэрэгтэй гэж vзвэл Ферхад шиг уулыг нvхлэх байсан.

Ферох азаар, цагдаа байтугай, єєр хvнтэй ч дайралдалгvй явсаар нэгэн мєч єнгєрєхєд, єєрийн vvдийг тогшжээ.

Сохаамде-Таги Сиавушийгаа, Ферох Эфетийг аваад явснаас хойш Нахид-ханумын гэрт байдал учир ямар шуу байсныг vгvvлбэл:

Нахид, хvн дуудаж, хамаг хvчээ бараад, газар шургаж, одоо нэгэнт хєдлєхгvй хэвтээг бид мэдэх билээ.

Галын єрєєний буланд Ризэ унтаж хэвтэнэ. Тэрээр vнэдээ, хачин дуун дуулсан боловч, дулаахан аятайхан унтаж байгаа тул зvvдэлж байна гэж боджээ. Тэрийн унтаад хараахан сэрээгvй байхад нь тvvний хажууд vхэр буугаар буудсан ч босоод ирэхээргvй болтлоо хєгширчихсєн дvлий эмгэн билээ.

Мохаммед-Тагитай унтаж хэвтээ Ахтер тєдхєн унтжээ. Энэ хvvхэн бууны ду сонссон боловч хажуугийн айлд гарч байна гэж бодоод дахин нойрсжээ.

Гагцхvv нєгєє хоёр хvvхэн: Эшреф, Экдес нар бvгдийг сонсов. Гэсэн ч бусдын явдалд оролцохоос айцгаажээ.

Тэд хоноугvй тул тайчаад унтахынхаа ємнє гашуун зовлонгоо, алс хэтийнхээ амьдралыг харилцан ярилцаж байжээ. Хаалга нvдэх чимээ гармагц, босож харайж, цонх руу гvйн очицгоов, тэд, хасаг орж ирээд зочин єрєєнд дундуур яваад єгєхийг шилэн цаанаас харав. Энэ хоёр хvvхэн согтуу хасаг, ер нь шєнийн эргvvлд хэдийнээ дасжээ. Бид хоёрын “хэний нь авч унтдаг бол?” гэж тус бvр єєрєєсєє асуужээ.

Тэр хоёр, эл хасагийг vзээгvй байдал гаргахын тулд орондоо орж, Нахид-ханум дуудахыг хvлээн чанган хэвтэв. Гэсэн ч тэдний алий нь ч дуудсангvй.

Гэнэт нахид-ханум хашгирч буу тасхийв. Тэгэхvйд мєн хоёулаа дахин босон харайв. Айхын учир гарч зvрхэлсэнгvй єрєєндєє зогссоор бєгєєд тэр ч байтугай Мохаммед-Тагийн Сиавушийг, Ферох Эфетийг мєр дээрээ єргєєд гарснаас хойш ч зогссоор бvлгээ.

Энэнээс хойш хагас цаг єнгєрлєє. Сепехсалар дуганы цамхгийн цаг арван хоёрыг цохилоо. Энэ vес цагдаагийн хувцастай хоёр хvн хашааны хаалгаар орж ирэв. Нэг нь хасаг дарга, нєгєєгийн нь барьсан буу тэмдгий нь хараад байвал харуулын цагдаа билээ. Тэр цагдаа даргатаа:

Дженоб наиб аа, хагас цагийн ємнє, нэгэн этгээд эзний хаалга нvдээд байхыг би харсан хэмээн хашаа руу оруутаа рапорт єглєє. Холоос хараад хасаг хvн гэдгийг мэдсэн. Ганцаараа хvчр очвол єєдгvй юм болно байх гэж бодоод ойрхны харуул руу очиж туслалцаа авъя гэж шийдлээ. Ингээд мянга алхаагvй явтал, “харуул” гэж нэгэн эмэгтэй хvн хашгирахыг сонсов. Одоохон очъё гэж єєртєє хэлэв. Ийм хэрэгт оролцолгvй яахав гээд эргvvлийн цагдаа хичнээн эрээд олсонгvй. Лав энvvхэн хавийн гудамжинд унтаж байгаа, vгvй бол ойролцоо айлд тvр амрахаар орсон байх гэж бодлоо. Яг энэ vеэр та явж байгаа харагдана. Ингээд хvрээд ирж байгаа нь энэ шvv дээ гэв.

- За за нэж наиб тvvний яриаг таслаад, энд юу болсныг мэдэх хэрэгтэй байна гэв.

Хоёулаа, цэлийтэл нээлттэй байх vvд рvv явлаа. Гэтэл гэнэт дараг овгосхийв. Тvvний хєлд хvний бие дайралдаж арай л унасангvй.

- Пєєх, энд хvн алчихаж гэж дарга хэлэв.

Тонгойн байж, ухаан алдсан хvvхнийг vзэв.

Хоёулаа, тvvний биеийг аяархан тэмтэрч vзээд, хvч хэрэглэсний шинж тэмдэг ололгvй нvvр рvv нь хvйтэн ус шvршин шанаа, мєр сэлтийг vзлээ. Нахид-“ханум нvдээ нээж:

- Би хаана байна аа, юу болчихов доо? Тэр этгээд хаашаа яваад єгєв? гэж асуун байснаа дарга буйг харж та нар барьж аваачив уу? Yгvй юу? гэсэнд дарга:

- Бид энэ хир хэийг ч барьж аваагvй байна. гэсэн ч гэмтэн этгээд зайлж чадахгvй нь магад. Харин одоо, явъя юу болсныг ярьж єгье…

Арван дєрєвдvгээр бvлэг

ЄГЛЄЄГYYР


Ферох сэрэхэд, нэгэнт єглєєний долоон цаг болсон байлаа. Тvvний дэрний хавьцаа хєгшин асрагч нь хєгжєєнтэй баясан сууна. Тэрний сэрсэн байхыг vзээд:

- Хvv минь чиний хараа зvгээр сайн байна гэв.

Тvvний шулуун цагааныг бодон инээд алдсанаа Ферох, Эфет чинь энvvний хайртай хvvхэн нь юм, vгvй бол жирийн “амраг” нь юм байна гэж хєгшиндєє бодогдуулан: тvvнээс бие нь ямар байгааг асуув.

- За яахав зvгээрээ, єчигдєр оройноос аятайхан унтчихаад, сая сэрлээ. Харин хєнжлєєсєє сугараагvй л байна гэв.

Нилээд байзнаснаа Ферох орох зєвшєєрєл эрж, Эфетийн хажууд суугаад:

- Эрхэм бvсгvй ээ! Би таны царайг хараад, дураараа завхарч яваа хvн биш байна гэдгийг мэдэж байна. Та лав сайн дураараа энэ байшинд орж ирээгvй, бодвол аль нэгэн авгай мэхлэн ийш оруулсан юм уу эсвэл нєхєр чинь овилгогvйтэж энэ булай руу тvлхэн оруулсан байх. таны аав ээж чинь байгаа биз.

Гэртээ харилгvй яахав. Болно гэж бодож байгаа бол ву болсон бvхнийг ярьж єгєєч, аав ээжийнхээ нэрийг хэлэх нь эвгvй санагдаж байгаа бол хэрэггvй. Шархаа эдгэрvvлээд, тэдэн рvvгээ явж болно. Yгvй бол тэднийхээ тухай юу ч ярихгvй байж болно.

“Хєєрхий Эфет, гагцхvv ширvv хатуу vг сонсож дарангуйллаас єєрийг vзэлгvй олон сар єнгєрєєжээ. Ферохын зєєлєн vг сэтгэл уярам дуун тэрхvv бvсгvйг бишрvvлж буулгажээ”.

Тамын энэ байшингаас нэг л жигтэй ангижруулсан Фероход сайхь бvсгvй яаж итгэ вэ? Хєєрхий хичнээн алдаа хийж явааг хар даа. Энэ удаа мєн ч “Энэ этгээд, Нахид-ханум нэг газраас нєгєє тийш аваачаад, явж явж бас єчнєєн олон харцуулыг надтай унтуулах гэвэл би яанаа?” гэж сэжиг тєрєх боллоо.

Гэвч хэн ч тvvнд юугаар ч хор хvргэхгvйг харж энэ айл шившиг бузрын vнэр ч vгvйг мэдээд тvvнийг аяархан сэрээсэн, хайрлам царатай эмгэн асрагчийг харж бvр сvvлд шидийн хvчээр татсан Ферохын дууг сонсоод тэрээр их л хєнгєн шингэн болсноо мэджээ.

- Та ч миний єдий хvртэл заваарч ирсэн булайнуудын єрєєсєн биш шиг байна. Миний тvvх урт. Та сонсъё гэж байгаа бол танд зав байна. Би бvгдийг ярьж єгье хэмээн Фероход хэлээд Эфет єєрийн тvvхийг тvvнд ярьж єглєє.

Уншигч авгай нар тэрхvv гашуудалт тvvхийг мартаагvй Эфетийн ярихыг сонсоод Ферох яасныг хойшид ойлгох буй заа. Эл яриаг арай ядан тэвчиж сонсов. Уурыг айхаьтар бадруулсны учир байн байн босон харайж тэрхvv булай самууныг vйлдээчинvvд рvv шуугин хvрч даруйхан эд бад хийлцэхээр vvд рvv явлаа.

Гэвч биеэ харж “vгvй ээ, vгvй, дуустал нь чагнаж цаашид юу болсныг мэдье” гэж єєртєє хэллээ.

Эфет бvтэн цаг ярьж, хvний адгийн зан тачаангуй шунаг байдал хєєрхий бvсгvй, vйл тамын ёроол руу тvлхэн оруулсан нь Фероход илэрхий болов.

Ихээхэн гомдол, гашуудал, дугvйцэл Ферохыг эзэмдлээ. Тvvний хилэгнэсэн уураг тархи даян дэлхийг ч тэмцэлд уриалахад бэлэн ажээ. Дээрх мэт булайнуудыг дааж, хvчтэй нь хvчгvйгээ сааталгvй хєнєєж хуял тачаангуйн эрхшээлээр нэр тєр аз жаргал бvхэн мартагдаж, нэгийн амьдралыг нєгєєгийн зугаа тоглоом болгоэ байдаг хvн тєрєлхтєн энэ дэлхийг харан заримдаа тэнгэр огторгуйг зvхнэ.

Гэсэн ч энэ бvхэн хєєрхий Эфетэд ямар тус хvргэх вэ дээ?

Тийнхvv байснаа Ферох:

- Ханум аа! Таны єєрийн ухвар мєчид таны нєхрийн муухай санааны улмаас єдий хvртэл тэднтэй явалдах болсон шившигт хэгийг танаас тодорхой дуулаад шударга ёсыг тогтоохоор чадлаараа тэмцье гэж би шийдлээ. Тэр хvмvvст чинь таны хvссэнээр ялын онооно. Харин одоо та бушуухан тєрхємдєє оч. Энд байхад, намайг миний аавыг ичээхгvй ч гэсэн єєрт чинь эвгvй юм. Аягvй бол шуугиан дэгдээхийг цондон болно гэсэнд Эфет:

- Аав ээж хоёр, миний нєхєрт юу бичсэнийг та мэднэ биз дээ? Намайг гэртээ оруулахгvй гэсэн. Миний хийсэн явдлыг март гэж тэднийг яаж албадах вэ? Би ямар нvvрээрээ гэртээ харих вэ? гэж асуусанд Ферох:

- Ямар учиртай захиа байсныг хэн мэдэх вэ дээ? Єєр хvн бичсэн байж мэднэ. Чамайг иймэрхvv байдалд оруулахын тулд тэр захиа гарч ирсэн байж болно. Ер нь би єєрєє танай тєрхємд очиж бvгдийг тодорхой ярьж єгье. Тэгэхдээ нэ бvхнийг мартуулалгvй яахав гэсэнд Эфет санаа нийлэв.

- Тэгэхдээ єнєєдєр надад хувийн ажил их байна. Yvнийг ярьж чадахгvй. Харин маргааш vдээс ємнє таны тєрхємд ямар ч гэсэн хэл мэдээ хvргэсэн байна гэв.

“Маргааш” гэхийг сонсоод Эфет Арус-Мажурийнд бас л “За маргааш” гэдэг байсныг санаж сэжиг тєрнє.

Энэ зуур Ферох:

- Маргааш гэдэг чинь цаад талын хэмжээ. Танайхантай єнєєдєр уулзана байх.

Эфет гагцаар vлдэж байн байн л бодсоор байлаа. Хаалга онгойж, гэнэт хvн ороод ирэх вий гэж айна. Нэгэн цаг єнгєрлєє. Хэн ч орж ирсэнгvй. Тийнхvv байснаа гэнэт урьд нь эднийхээр vзэгдээгvй нэгэн эргэтэй хvн хашаан дотуур шууд байшин руу айсуйг харлаа. Эфетийн шархыг vзэж тус хvргээч гэж Ферохын дуудсан эмч тул айх хэрэг гарсангvй. Эмч ирээд шарх онцын аюулгvй явахад гэмгvй амрах хэрэгтэй хэмээн vгvvлжээ.

Эмчийн vзлэгийн vед Эфет чанга тvгшив. Амаа алчуураар даравч бараг хоёр минут ханиалаа. Доктор гайхан тvvний биеийг дахин анхааралтай vзэж уушиг зvрхийг чагнав. Ингээд толгой сэгсрэн гарч одлоо.

Ферох тvvний хамт гадагш гарч юу болов хэмээн асуувал:

- Хайран хvvхэн! Мэнгэртэй юм шиг байна гэж эмч хэлэв. Мэнгэр євчинтэй Шах-Баджитай хорин єдєр байж туулсан зовлонгийн улмаас Эфетэд сvрьеэ євчин халдаж одоо vхлийн замд орсон байна.

Ферохын байшингийн гадаа vvдийг хvн тогших vед есєн цаг болсон байлаа. Ферохын ааваас нь гадна асрагч хєгшин зарц євгєнєєс єєр хэн ч байсангvй. Євгєн хаалгыг онгойлговоос залуухан бvсгvй Ферохыг сурагласаар орж исрэн нь цэцэрлэгчийн охин Шекуфэ байжээ.

Євгєн хариу хэлж амжаагvй байтал Ферох Шекуфэг цонхоор харсан учир ємнє нь гvйн ирсэн байлаа.

Зарцын дэргэд ярилцахгvй гэж Шекуцэ дохисон учир Ферох дотогш дагуулан оров. Тэгээд суугаач гэж найр тавиваас Шекуфэ удтал суусангvйд:

- Яагаав юу болов? гэвэл Шекуфэ:

- Yгvй ээ зvгээр цагийн ємнє манай ханум намайг дуудаад энэ захиаг танд хvргэ гэсэн гэв.

- “Yгvй зvгээр” гэсэн vгийг сонсоод яадаг билээ хэмээн хирдхийсэн нь намжив. Захиа гэж хэлээд Шекуфэгийн єгсєн єєдсєн чинээ цаас тvvний сэг болсон зvрхэнд анагаах эмт зєєлєн гоюу мэт санагдлаа.

Сэтгэлтэй бvсгvйгээсээ авсан захидлы нь бид тийнхvv нэрлэж алдаа хийсэн буюу эсвэл бvтэлгvй адилтгал болоо бол уу?

Харанхуй шєнийн дундуур хоёрын дєрвєн уруул шувхийхэд ая болон хангинах vнсэлтийн чимээ єчvvхэн зуур ч атугай хамаг бодлыг сайхнаар дvvргэхгvй, шархалсан зvрхийг тэтгэн тордох эм лугаа адил анагаахгvй гэж vv?

Янаг хvvхний нь цорын ганц инээвхийлэлт хайртай хvнийхээ сэтгэлийг баясгахгvй арван тавны сар мэт аятайхан мянга мянган хvvхнийг харъя ширтье гэж зvрх нь шивнэх vv дээ?

Хvний дотоод зовлонгийн хамаг ярвигтайг нєєсєн нандин захиаг тэтгэч эм шингээн анагаах гоюутай яахин зvйрлэхгvй байх билээ?

Ферох ил захидлыг задлахаасаа ємнє арвантаа vнсэв. Yvний дотор Мэинийн бичсэн нь:

“Эрхэм минь ээ? Єчигдрийн чиний vг надад цаг vргэлж амар заяа vзvvлсэнгvй. Минут болгон чамайгаа бодож байгаа гэдгийг чи итгээч!

Yvнд сандран зовж байгаадаа би гуньж байгаа бус. Ээж намайг єнєєдєр дуудаад чамд салбаганаад байгаа Ферох чинь чиний хань биш гээд надтай суулгана гээд єдий хvртэл огт дуулаагvй хєндлєнгийн хамаагvй хvний нэр хэллээ. Миний сэтгэл хачин гутарч бас дэндvv их уурлаад тvvний нэрийг мартжээ.

Тэр хvнийг миний vйлээр учрах хань минь гээд нэр усыг надад хэлж єглєє. Тэгээд дараагаар нь бид сарын хугацаагаар Кум руу майдарт явна гэлээ гэж байна. Ээжийг хараад байвал мєргєл ямар ч хамаагvй учраас худлаа болох нь байна. Чухам хаана учраад байгааг мэдээгvй атлаа уулзаад байна гэж ердєє мэджээ. Холдуулчихвал бие биенээ мартана гэж бодоод намайг авч явах гэнэ. Ээж бид хоёроос гадна зарц шивэгчин хоёр явалцана. Сvйх тэргээр явна. Ингээд тэндээс буцаж ирэнгvvтээ намайг энэ хvнд єгєх нь:

Энэнээс гадна ээж намайг эвдэрч байна гэж их л олныг ярилаа. Єрєєндєє юм бичиж сууна гэж мэдэх вий гэж би айн яарч байна. Ингэхлээр бид маргааш уулзаж чадахгvй нь ээ, чамтай єнєє орой заавал уулзмаар байна. Манайхан намайг хардаж алхах гишгэхийг хараад байх болж.

Ашгvй Шекуфэ ирж энэ зурвасыг одоохон чамд хvргээд єгье гэлээ.

Чамд хайртай хэзээ ч vл мартана гэдгийг л дахин бичье.

Чамдаа хайртай Мэин”

гэжээ.

Ферох эл захидлыг уншвал яг л энэ дэлхий цємрєх шиг болжээ. Гэсэн ч сvvлчийн хоёр єгvvлбэр санаа баахан засав.

- Мэин надад хайртай. Мэин надад сэтгэлтэй. Яасан ч мартахгvй!…

Зvгээр аа хєє, би єєрийн болгож чадна!

Амраг хайртангуудад аллах бурхан тус хvргэж байсан удаа бий билvv?

Ферох Шекуфэ рvv эргэж:

- Маргааш хэдэн цагт явахы нь мэдэв vv?

- Yдээс ємнє хоёр цагт шуудангийн сvйх тэрэг хєдєлдєг гэж ярилцах юм.

Сvvлийн vед Перс газар худлаа их ярилцдаг болсныг Ферох мэднэ. Нэгэнт шуудан харилцааны захиргаа vдийн ємнєх хоёр цаг гэж байгаа юм энэ vнэн байж таарна гэж бодоод

- Маргааш гэгээ ормогц энд орж ирээд надаас захидал авч Мэин ханумд даруй хvргэж єг гэлээ.

Шекуфэ гарч одов. Ферох, хоёр гар дээрээ толгой дарж гvнээ бодол болов.

Арван тавдугаар бvлэг

ЭХ ОХИН ХОЁР


Уншигч авгай нараа одоо Ф…эс сальтанэ-гийн vлэмж сайхан харшид ирж Мэин ямар байдалтай байгааг vзсvгэй.

Мэин єчvvхэн ч чимээ vл гаргахыг хичээн мяраасаар єрєєндєє орж бушуухан тайчаад хэвтэв.

Хамаг бvхэн чимээ аниргvй.

Сайхь бvсгvйн жигд амьсгалахыг харвал унтаж байгаа мэт. Гэсэн ч унтаагvй билээ. Ферохын нэгэн адил мєн тэр шєнє унтаж эс чадав. Олон бодол толгойд нь учир замбараагvй эргэлджээ. Бас Ферохын нэгэн адил “Яах вэ” гэж єєрєєсєє асууна.

Мэин хєндлєнгийн хvний эрхэнд хvлцэнгvй орсны улмаас амьдралд юу болж байгааг ухаарах мэдэлгvй, Персийн азгvй бvдvvлэг охидын нэгэн биш билээ.

Эцэг эхээ хvндлэн vгэнд нь орох охины vvрэг гэдгийг тэрээр мэднэ. Тэгэхдээ ийнхvv захирагдахдаа зах хэмжээ бий гэдгийг мєн мэднэ. Ялангуяа охиноо албанд ахих шат болгон ашиглах гэж байгаа vед хувь заяагаа шийдвэрлvvлэхээр эцэг эхийн захиргаанд орхиж болохгvй гэж vзнэ.

Хожим хойно хань нєхєртэй болно. Ер нь хэн ч байсан нєхрєє сайхан ч муухай ч ааштай суух л болно гэдгийг Мэин мэднэ. Хэрэв нєхєр нь эхнэрээ “Хууль ёсоор захирах хэрэгтэй заншил ёсоор зодох хэрэгтэй” гэж vздэг жинхэнэ перс хvн байваас эхнэрээ зодох, цаадах нь ч эвлэрч байх, мєн тvvнчлэн хар тамих татах буюу архидах, самуурах буюу банди барина. Мєн тvvнчлэн єрх гэрийн нэр тєрийг бодож дайралдсан болгонд манай нєхєр єєлєх юмгvй арван хуруу тэгш хvн гэж зvрх чангалж ярьж явах учиртай ажээ.

Нэгэнт ийм байхад яаж аавын санаснаар орж шилж сонгох вэ? Яагаад бvсгvй хvн аавдаа захирагддаг ер бодсон санасан юмгvй vхэлд унадаг билээ. гагцхvv суух хvн цаг тухайд аавыг аргалж худлаа хэлснийх бол уу?

Ээж минь охиндоо хязгааргvй хайртай авч, нийгмийн харьцааны ийм юмны талаар ямар ч тоймгvй гэнэн гагцхvv аавын гарт орчон учир vл мэдэхээс гадна ээжид єєрийн гэсэн бодол санаа vгvй энэ талаар эрх мэдэлгvй гэдгийн Мэин мэднэ.

Ээждээ хэлээд ч яахав гэж ойлгох тул “хэрэв та намайг тэрvvнд єгчихвєл би жаргалыг vзэхгvй шv” гээд л хичнээн ч хамаагvй уйлмаар санагдана.

Тэгвэл аав нь тийм хvн биш ухаантай хамаг учрыг мэднэ. Охин минь vнэн ярьж байна ч гэж ч мэднэ. Гагцхvv тєрийн депутат болохыг хэнээ шунахайрал, найдвар ашиг энэ бvхэн охиныхоо аз жаргалыг бодоход нь саад тотгор болсноор барахгvй мєн єєрєє ч зовлон амсуулахыг мэрийсэн байна.

Энэ шєнє Мэиний бодол иймэрхvv аж. Нойр хvрч унттал тєчнєєн цаг єнгєрєв.

Єглєє сэрэхэд цонхны сараалж дундуур гийсэн нарны туяа тvvний ор дээр туссан байлаа. Мэин босон харайж бушуухан хувцаслаж гар нvvрээ угаагаад цай ч ууж амжаагvй байтал Фирузэ орж иржээ.

- Ханум аа ээж чинь ороод ир гэж байна гэв.

“За байз юусан билээ? Би єглєє болгон аав ээжтэйгээ мэндлэх гээд ордог шvv дээ. Тэгэхэд гэнэт хvн ирvллсэн байдаг” гэж Мэин бодлоо.

Ээжийн єрєєнд аавынхаа vгvйг хараад бvр их гайхаж:

- Аав яагаад байхгvй байна гэж Мэин асуувал,

- За, за ажилтай л байгаа биз. Хvнтэй уулзана гээд сvйхэндээ суугаад явчихсан гэж ээж нь даруйхан харуи єчєєд- Суу л даа гэв.

Мэин ээжийнхээ хажууд дивааны дэрлэвч дээр суув. Мелек-Таж ханум

- Хvvеэ Мэин-жан єчигдєр аав та хоёр чинь юу болов доо? Тийм ааштай ширvvн байж болдог юм уу, аав руугаа vсчин дайрах нь уу? Ая тааллаар бvvвэйлж байдаг аавыгаа шvv бас. Чи аавынхаа хажууд найзуудыгаа бодвол илvvтэй амьдарч байна…. Охин минь л сайн сайхан, бусдаасаа гоё байгаасай гэж бодож байгаа… хэмээн тохуу хийн ярилаа.

Мэин ээжийгээ сайн мэдэх тул энэ бvхнийг єчигдєр аав зааж єгшч гэж санаад мєрєє хавчин:

- Танд чинь юу гэх билээ?… гэсэнд Мелек-Таж ханум шоолох байдлаар:

- ААв нь охиндоо сайныг мєрєєдєн чамд тvшигтэй хань олж єгєєд байхад нєхрєє тоохгvй тургин тохуурхаад тийм этгээдтэй суухгvй гэж хэлдэг чинь ямар олигтой байх билээ. Охион! Миний нєхєр бол жингийн нуруу шиг л сайн хvн. Энэ чинь бvсгvй хvнд аятайхан уу? Чи юv гэж бодож байна?

Мэин дуугvй л байлаа.

- За яав охион! Гэж Мелек-Таж-Ханум vргэлжлvvлсэн нь – хэлмээр юм байна уу? Ааав ээж хоёрыгоо алам руу тvлхэнэ, зол заяа vхvvлнэ гэж бодоо юу? Хэрэв чи ингэж бодож байгаа бол шал дэмий тэнэг явдал. Чамайг л сайн сайхан байлгая гэхээс єєр бидэнд хvсэх юм алга. Аав чинь чамайг Фероход єгєхгvй гэж байгаа бол тэрнийг єєдгvй гэж vзэж л дээ. Ферох хэдийгээр чиний vеэл ах ч гэсэн зєрvvд уцаар бус vнэнч залуу шvv гэдгийг чамд шууд хэлье. Гэхдээ нилээн эвдэрсэн хvн. Архидаж мєнгє vрдэг юу л бол хийх гэдэг завхуул эр гэж ярилцах нь дэмий биш байхаа. Єдий хvртэл, хэд дахин алба хаачих бололгvй яахав. Тэгэхэд ажилгvй тэнvvчлэн эхийгээ шулж мєнгєєр нь амьдарч байна гэжээ.

Зєвхєн дипломтойн учир ажил хийх гvйдсэн хєєрхий Ферохоо ээж нь юугаар яаж тогтоохоо мэддэггvй юм байна. Сайн талгvйн улмаас єєдрєг тэгш явах битгий хэл хаана ч хэрэггvй єчvvхэн амьтан болсон буюу ажилгvй аливаа vрэлгэнчvvдтэй жишиж vзвэл, сохор зоос “зараад” мєн vрэлгэн байдалд орсон мэт болсныг Мэин мэдэх бєгєєд ээжид тэсэхvй бэрх боловч ээждээ уурлан:

- Ээжээ, та ачийгаа бvv мартаарай!

Мелек-Таж-ханум угаас сайн авгай билээ. энэхvv vг зарим нэгэн бодол тєрvvлж:

- Энэ чинь ээж vгvй болохоор миний ач байлгvй яахав… би ч харж vзэх ёстой хvн. Амьдарч чадах болгох, олон дунд оруулах, сургаж хvмvvжvvлэх гээд байхад єєрєє хvсэхгvй байгаа бол одоо яая гэх вэ? гэжээ.

Ээжтэйгээ маргалдах ашиггvйг хараад Мэин:

- За Ханум-жан, та намайг юу гэж дуудаав. Юу ярих гээв?

- Чи хойшид Ферохын талаар энэ мэтийн яриа ярьж ааш муутай залуу эрд сэтгэлтэй болчихсон мэт харагдаж явахаа боль гэж хэлэх гэсэн юмаа. Аав чинь хэнийг сонгож олоов, тvvнтэй л суух хэрэгтэй. Эцэг хvн охиноо галд хийнэ vv, ална уу эрхтэй байдаг гэдгийг чи мэдэхгvй гэж vv? Чухам тийм учраас л эцэг шvv дээ. Чиний аав заавал ингэх гээд байна гэж vv? Их энэрэлт эцэг чинь цаашдын алс хэтдээ эрдэм номтой залуу эзэн олсон болохоос биш, эм сvвтэй болгоны хойноос харайлгаж архиддагаараа бахархан явдаг аль нэг хоол эргvvлэгчин бvдvvлэг хар бхйгаа биш. Энэ талаар чамайг бодож vзнэ байх, гомдоохгvй байх гээд л аав чинь хараад байна гэсэнд Мэин ууртайяа:

- Таны хэлэх гээд байсан чинь энэ vv?

- Тийм ээ, энэ чиний бодлоор бол чухал биш vv? Охин минь чи ээжийнхээ хайрыг мэдэхгvй юм даа…

Эцэгтэйгээ ямар байсан шигээ, надад бvv хэдэрлээч би чамаас гуйж байна. Ферохын нэрийг ахин дурсахгvй эцгээсээ зєрєхгvй гэж надад хэлээч гэхvй,

Мэин толгой сэгсрэв.

Гэсэн ч Мелек-Таж-ханум ер цєхєрсєн шинжгvй

- За яахав тэгвэл ингээд орхиё, сvvлийн vес бие чинь базаахгvй байна. Чи ухаанаа олохгvй байна даа. Тийш яваад ирье. Тэгвэл эцэг эхийнхээ vгэнд сайн орж за гэх болно байх гэв.

“Яваад ирье” гэхийг дуулуут арга буюу хєдєлж:

- Явж ирээд гэнэ ээ? Ямар явалт вэ? Хаашаа явах хэрэг вэ? гэсэнд Мелек-таж-ханум

- Кум руу явмаар байна гээд чи ярьдаг байснаа санаж байна уу? Тэгээд аав чинь єчигдєр чамайг тийш сарын хугацаагаар аваад явах зєвшєєрєл надад олгов. Чиний хvсэл аавдаа хамгийн гол нь гэсэнд Мэин:

- Ханум таж хэмээн дуу алдаад Кум руу явах гэсэн тэр vед Новруз болж байсан, одоо бол зун гэв.

- Яахав дээ энхрий минь хэзээ ч очлоо гэсэн бєхєлзєхдєє л бєхєлзєнє. Тэр vед Хезретэ Фатэмэ биднийг ирээч гэхгvй байсан одоо ирээч гэж гуйж байна. Одоо яая гэх вэ олигтойхон мєргєж аваад буцаж ирье.

Эцгийн зєрvvд аашийг сєргvvлэх, боломжгvйг Мэин мэдэх учир “єчvvхэн ийм юманд хvчээ бараад яахав. Ферохоос єєр хэнд ч єглєє гэсэн дургvйцэх цагт надад хэрэг болох доо л болно” гэж єєртєє vгvvлэв.

Ингээд босохдоо тэрээр

- За яахав. харин хэзээ явах билээ? гэжээ.

Тvvний эх маргааш шуудангийн сvйхээр явна одоогоор явах цаг тодорхойгvй байна. Гэсэн ч замп хэрэгтэй юм хумаа янзалж бай гэж хэлжээ.

Ер азналгvй Мэин єрєєндєє хагас зєєлєн сандал дээр суучихсан єєртєє vгvvлсэн нь:

“Ээжийн царайг харахад сэжиггvй юм шиг мєртєє Ферох бид хоёрын хаана уулздагийг эд лав мэдчихэж. Ер нь бидний явах маань зав байна. Замдаа би маргалдаж чадна. Хэрэв миний харах байдал усан толгойгий нь сэнхрvvлж амьдралын учрыг бага сага ярьж чадвал надад бас найдвар байж болно”.

Мэин харах ажих хvн vгvйг бттайд бодоод vзгээ авч Фероход захидал бичсэнийг уншигч авгай нар тvрvvчийн бvлэгт уншсан билээ.

Єглєє бvр хараа тавин байдаг Шекуфэ орж ирэхгvй байлаа. Тvvнийг Ферох руу илгээж ам хариу хvлээжээ.

Аливаа шинэ явдал гаралгvй єдєр єнгєрєв. Маргааш нь болоход Мэин явах боллоо.

Тvvний сэтгэл баахан хэцvv байна. Ферохын дотно нэрийг єчнєєн тєчнєєн давтан хэлж тvvнийгээ бод бодсоор билээ. Хичнээн бодлоо ч нийлэх боломжгvй мэт санагдана.

Явахын урьдахь тvгшил гачаал дvvрэн тэр єдєр ч дууслаа.

Єглєє нь Мэин хожуу сэрэв. Орны хажууд Шекуфэ завхарсан ааш муутай эрх эрх тушаал ховдог хомхойдоо баригдан чиний хувь жаргалыг няц дэвсэнэ гээд аав ээжийн хоёр нэрий нь тvvний зvрхнээс хусаж хаях гэж байсан эрхэм, vнэнч хонгор Ферохын захиаг барьсан зогсож байв.

Мэин даруй дугтуйг задалж уншлаа. Захидлыг дахин дахин унших бvр улам улмаар догдолсоор билээ.

“Ханум vг болгоныг дахин давтан уншаад байх чинь энэ захианд юу биччихсэн байдаг юм бол” гэж Шекуфэ гайхан боджээ. Гэсэн ч Мэинийг ихэд хvндэтгэхийн учир дургvйцэхээр эвгvй юм асууя гэж бодсонгvй.

Мэин захидлыг дахин уншлаа. “Ийм аав ээжтэй хvн, ингэх нь зєв” гэж аяархан амандаа ярив.

Ингээд дахин юм хэлсэнгvй. Нэгэн бодолд умбасныг Шекуфэ нvvрний байдлыг ажаад саад хийхээ больё гэж бодоод ер нь юу ч асуулгvй, чимээгvйхэн єрєєнєєс гарав.

Мэин ухаанаа умартсан мэтээр єрєєн дотуураа ийш, тийш алхсаар… нилээн байзнаснаа, хаалгаа онгойлгож Шекуфэг дуудаад:

Ферохтой уулзаад, хvссэн чинь биелнэ гэж тvvнд хэлээрэй гэжээ.

Арван зургадугаар бvлэг

ГАШУУН БОЛОВЧ БАЯРТ МЭДЭЭ


Арван цаг дуугарав.

Абасси талбай дахь орчин vеийн хийцтэй цэвэрхэн цагаан байшингийн vvднээ, 189-ын тэмдэгт хєлсний тэрэг ирж зогслоо. Чисчvv пиджактай, хар зангиа зvvсэн залуу хvн гарч, тэнд байх туранхай зарц руу очоод,

- Энэ Р… Эд Довлэ гуайн байшин мєн vv? Гэсэнд цаадах нь vл мэхийсхийн,

- Тийм ээ, аги яг энэ тэгвэл Р…эд Довлэ гуай гэртээ байвал, энэ зургийг vзvvлээд, чухал хэргийн учир намайг хэдэн минут уулзаач гэж байна гэж хэлж єгєєч гэв.

Зарц одож даруй эргэж ирээд:

- Агийг хvлээж байна гээд залууг жижиг намхан хашаан дундуур дагуулан байшинд оров. Шатаар єгсєєд хоёр єрєє єнгєрч, нилээн уужимхан европ маягаар зассан єрєєнд ирлээ.

Засал нь жирийн европынх тєдийгvй дураар сонгосон маш чамин, Тегераны сvvлчийн хийцийн хатуу, хагас зєєлєн сандал нь єнцєг тэгш, хивсээр хучмал, бас хананд нь vнэт хивс хадаастай байна. Єрєєн дунд хавтгай шаазан дээрх дэгжин ногоон шаазан саванд хоёр япон нимбэгэн мод суулгажээ.

Залуу эр тасалгааны урд єнцєгт, тvшлэгтэй зєєлєн сандал дээр євгєн сууж буйг vзэв. Тэрээр орж ирэхэд vл мэдэг хєдєлсхийгээд, тvvнийг эс анзаарах мэт санагджээ.

Залуу, нэг л хачин хvлээн авсанд, гоморхмоор санагдаж “намайг орж ирэхэд, энэ євгєн ямар учиртай персийн ёс дагуу босож мэндэлсэнгvй вэ гэж єєрєєсєє асуусан боловч ашгvй энэ євгєн намайг гомдооё гэж санаагvй, суунги болсны улмаас хєдєлж чадахгvй байна гэдгийг даруй ухаарлаа.

Харваас, эл байшин эхнэрийн суухад зориулсан жич гvvр байшин vгvй. Гадагш харсан єрєє нь гаднах хvлээн авалтын, дотуур єрєє нь дотуур хvлээн авалтын єрєє болдог ажээ.

Залуу эр мэхийн мэндлэв. Євгєн мєн дотноор тонгойн хариу соёрхож, сандар луу заав. Яг тэр vеэр, нєгєєх зарц перс урлалын мєнгє сууринд суулгасан хоёр шилэн аяга цайтай мєн мєнгєн цар барьсаар орж ирлээ.

Ингэтэл нєгєєх євгєн:

- Зургийг хичнээн хараад, Жанаб эли яагаад ч санахгvй байна… євгєн бид ч нарт ертєнцєєс холдож явна шvv дээ. Бунхан нь єєрєє гэрэлтэн гийсэн Шах-Мученикийн vед дээд тэнгэртэн Мозаффер Шахны vед ч байсан зарц, тэр vес хамаг бvхэн нь санааснаас гадуур болсон одоогийн амьдралд яаж дасах буйг харсан.

Чухамдаа хvмvvс Шахын агнуурын газраас дєрвєн зуун туманы цайн шан авч сурчээ. Гэтэл Шах єєрєє, ганц ч шувуу алаагvй бєгєєд харин Ала Хезрет-ын санаанд нийvvлэхийн тулд хvмvvс тvрvvлэн явж шувуу алж, газар тавилсан байж таарна мєн гуравхан мєнгєний хєлс єртєгтэй учир хvн бvхэнд авах гэж гvйхгvй нь магад гэсэн санаагаа энд оруулсны минь уншигч авгай нар vл зэмлэх биз.

хэмээн зохиолч би бодож байна.

- Ялангуяа би vе мєч хангинаад, хєдєлж чадахгvй гэж сайхь євгєн нэмэн vгvvллээ.

Yvний тул залуу эр дотроо бодсон нь:

“За тэр бэлэг сэлэг татвараар баяжин тєчнєєн чинээлэг болчихоод, насан турш идэх юмтай боллоо гээд санаа зоволтгvй болсон хvн”

Ярилцан буй євгєн, толгой гэдийн цайвар хvрээтэй нvдний шилээрээ нєгєєх залууг анхааралтай дахин хараад:

- Бид хоёр хаанаа уулзлаа, би чагаад ч санахгvй байна гэж хэлvvтээ, зургийг мєн л эргvvлж тойруулна. Одоо vед хэрэглэх болсон шинэ овгийн учрыг би олдоггvй хvн шvv гэв.

“Дегит Ферох” гэж євгєн дуулдахуйц уншлаа.

Энэ залуу хvн манай туужийн гол баатар байж гэдгийг уншигч авгай нар тvрvvн лав мэдээ буй заа.

Гэвч vл мэдэх хvндтэн євгєн Ферох хоёрын яриаг чагнахаасаа урьд, Мэиний захиа аваад Ферох яасан, юуны тул энэ айлд ирсэн нь чухал тул vvнийг vгvvлсvгэй.

Шекуфэг явснаас хойш тэрээр их л удаан бодож, ямар нэгэн арга заль их л эрсэн боловч Кум руу Мэинийг дагасугай хэмээхээс єєрийг бодож олсонгvй.

Yvний тул Кум руу явахад нь туслалцах зарц хэрэгтэй боллоо.

Тегераны ємнє хороомыбнхны хувь муутай хvмvvсийг Ферох хайрладаг байлаа. Тэд хичнээн ч эвдэрсэн атугай сэтгэлээр цэвэх хоёр нvvрлэх хийгээд хулгай хийж дасаагvй тул янз бvрийн бодолтонгуудын vл сvлбэлдэхээс гадна хов жив зєєхгvй хvмvvс билээ. мєн их мєнгє vзээгvй тул ховдог шунахай сэтгэлгvй ажээ. Тэд нэгэнт итгэл хvлээсэн болохоор заримдаа амиа єгєхєд ч бэлэн улс гэж Ферох ямагт vзэх билээ.

Аливаа хий хоосныг явуут донгоссоор єєрсдєє худалдч болон хувирч болох худал хуурмагийг тэд vл сонсоно. Тэд гагцхvv шандаст булчингийнхаа хvчээр талхны булан олохоос бус хvний хvчээр амьдрагч, зvсэн бvрийг долигоногчдын бодож хийдэг бялдуучлах, зусардахаар амьдардаг улс биш.

Энэ явдлаас нэгэн хоногийн ємнє, Ферох Тегераны ємнєд хэсэгт сууж хамт суралцаж агсан гэнэ нєхєртэй уулзъя гэж боджээ. Ингээд биднийг нэгдvгээр бvлэгтээ нэгэнтээ vгvvлсэн цайны газрын хажуугаар єнгєрч яваад тэнд сууж буй нэгэн залууг харав. Тvvний гаднах байдал Ферохын анхаарлыг нэг л учиртай татлаа. Энэ хvн чиний амьдралд аль нэгэн vvрэг гvйцэтгэнэ гэж сэтгэл нь шивнэх шиг болсон тул, Ферох тvvнийг vзээд алдахаар шийдлээ.

Зэргэлдээх зээлийн дугуй шар эсгий малгайтай хогжруутсан залуугаас, Ферох нэгэн сир vзэм худалдаж автал цаадах нь:

Денаб агиа тvvнийг Жавад гэдэг юм гээд Фероход Жавадын байдлын талаар ярьж єгєв.

Джавад байнга энэхvv цайны газар ирдэг, энд хорооллынхон цуглардаг газар гэдгийг Ферох тvvнээс мэдэв.

- Хэрэв танд хvн хэрэгтэй бол тэндээс заавал олдоно гэжээ.

Ферох vзэмнийхээ мєнгийг тєлж авсан vзмээ элсэн дээр тоглож буй хvvхдэд єгєєд, хэрэг гарвал Жавадад хэлэх юм байна гэж дотроо бодон одлоо.

Мэин захидлыг авсны дараа энэ явдал санаанд нь орсон учир Ферох, ер хойш суулгvй, Чалэ-Мейндан руу очиж Жавадыг дуудъяа гэж шийдэв. Гэсэн ч Эфетийг тєрхємд нь хvргэж єгєхєєс нааш Кум явж болохгvй гэдгийг мєн дор нь саналаа.

Учир иймд асрагчаа дуудаж, Эфетийг олигтойхон харж бай гэж тушаагаад гэрээсээ гарч, хажуугаар єнгєрєн явж буй 189 номерын суман тэрэг дуудав. Баахан хугацаа єнгєрсний дараа бид эрхэм уншигч авгай нарынхаа хамт Р… эд Довлэгийн их л бага яриад байсан, танилцах хуудасны зэргийг харах боломжтой боллоо.

Шах-Мученик, Мозаффер-Шах хоёрын хєгшин хаалгач руу хандаж Ферох:

Єдий хvртэл тэнд ээлтэй байх хувьгvй, бид бие биенээ танвьдаггvй ч Х-ын хvv аги, эрхэм номхон зарц та манайхыг санаж байгаа байх гэв.

Ферох ийнхvv хэлэнгvvт, євгєн суудлаасаа босон харайх лугаа адил гэнэт огцомхон хєдєлж:

- Аан, иш мэдэлгvй яахав: Машалла машаллаа! Би гэдэг чинь ноён Х-гийнх ийм том болсон хvvтэй байна гэж ер санасангvй. Ийм том, цэвэрхэн залуу байх гэж Машаллаа Машалла минь Шах-Мученик, Мозаффер шахын хоёрын ордны хажууд, хамт зvтгэж байснаа саналгvй яахав. Талийгаач шах зугаацараар танай євгєн бид хоёрын хєлийг модон дэхтийд хийж саваагаар єсгийдvvлж байсныг одоо санаж байна.

Ийнхvv сайн цагийг дурсан санаж, догдлон хєєрсєн євгєн нулимс дусаав. Ферох євгєний энэхvv хээгvй байдлыг хараад дотроо инээсэн авч, гаднах байдлаараа хууль тогтоогсдыг зvхэх лvгээ адил сvрхий сvржин байж:

- Миний аав энэ мэтийг олон ярьдаг байсан гэсэнд євгєн улам бvр баярлаж, залууг єєртєє ойр суулгаад,

- За аав чинь чамайг юу гэж нааш ирvvлээв яриач? Хэрэг болмоор байгаа бол дуртай оролцъё. Энэ сvсэггvй хуульчид, бидний амьдралыг урвуулж, хамаг албан татварын эрхийг мухарлачихсан. Аав чинь хэцvvхэн байгаа гэдгийг би мэдэж байна…. гээд ярьж дуусаагvй явтал нь Ферох:

- Yгvй ээ, аги, нэгдvгээрт аав нааш нь явуулаагvй, хоёрдугаарт, би юм хум зээлж авахаар ирээгvй євгєн: “тэгвэл, энэ залууд би юуны нь хэрэг болоо аж дээ? улс тєрєєс хол хvн. Тэгэхлээр доогийн аль нэг сайдад, алба хаалгаач гээд гуйлт захиа бичиж чадахгvй. Ер нь нааш ирэх ямар хэрэг гарав?” хэмээн гайхжээ.

Ферох євгєн рvv бvр ойртож:

- Танай тэр гэсэнд vнэнээр хэлбэл таны хvргэнтэй холбоо бvхий хэргээр ирлээ гэсэнд євгєн босон харайхаар хvч авах гэж байгаа мэт сандалдаа ахин доош шигдэн суув.

- Юу болов? Хvргэн минь vхээ юv? Охин минь бэлбэсэрчихэв vv? Яаж орхив оо? Тэгэхлээр та надад єєдгvй юм дуулгахаар ирээ юv? Гээд тун ихээр сандран тvгшиж Ферох руу харав.

Дуугvй байж тайвшир гэж баахан шаардаад Ферох:

- Хезерэт-э-али та миний яриыг чагнаж дуусаагvй байхад зовоод байна… танай хvргрэн чинь vхээгvй, охин чинь бэлбэсрээгvй гэсэн охинтой чинь нэгэн хачин явдал тохиолдсон.

- Хачин явдал гэнэ ээ? юу байдаг билээ? Євдєє юv? Нєхєр нь салчихаа юу?

Охиноо их хайрладаг євгєн, “хачин явдал” болсон гэхийг дуулуут, тэвдэн сандарлаа.

Эл євгєн, охинд нь учирсан гунигт явдлыг зvгээр сонсож яахин чадах билээ гэдгийг Ферох мэдлээ. Яах вэ? Нєхрий нь муухай санаанаас болж, тохиолдсон хамаг азгvй явдлыг бvгдийг Ферох ямар ч атугай ярьж єгєх хэрэгтэй байлаа.

- Хэрэв та гутамшигт энэ явдлыг биеэ барьж сандралгvй чагнаж чадвал, би юу болсныг ярьж єгье. Харин охинд чинь учирсан явдал мэдэгдэлгvй єнгєрсєн, таны сайн нэрийг хєндєлгvй амьдралд тань єчvvхэн тєдий ч толбо суулгаагvй шvv гэдгийг урьдчилан хэлье.

Євгєн сvртэй явдал болж гэдгийг мэдээд сандралгvй анхааралтай чагная гэж ам єгсєнд Ферох, Эфетээс дуулсныгаа бvгдийг ярьж єглєє.

Тэрээр ярьсаар, Арус-Мажурын гэр хvрч ирээд баахан єєрєєр ярих гэсэн боловч, энэхvv ярианаас духаар нь хvйтэн хєлс гарч ирсэн євгєн, юу ч нуулгvй бvгдийг ярь гэж гуйв. Тvvний нvдэнд, ямар ч зvрхийг vнс болгон хувиргаж мэдэхээр уур хилэнгийн оч гялалзав.

Исфаганд жаргалаа эдэлж байгаа гэж бодож баайсан охины нь ямар шуу замаар зовлонгоос гэтлэгснийгээ, одоо тэднийд шархтай ямар шуу хэвтэж буй зэргийг Ферох ер юv ч нуулгvй ярилаа.

Энэхvv яриаг сонсоод, євгєн ямар болсныг та нєхдєєд хэлэхэд хэцvv байна. Тvvний євгєрсєн тамиргvйдэл хааш одов оо? Хоёр нvд нь юу юугvй бvлтрэх гэж байгаа мэт дvрлийн, хамар нь сарнайв. Хамаг бие нь ирвэгнээд шvдээ чанга зуун харивлаа. Тэр этгээдийн их муухай санаа гаргасанд євгєн машид зэвvvцэн хорвоогийн алив бvхнийг мартан галзуурах мэт болжээ.

Явах vедээ, vнэнч зєєлєн нvдээр тvvн тийш харж байсан эрхэм залуу эр хайрт охины нь эмсийн байшинд аваачиж нууцгайлсан vл бvтэх этгээд байж, охины нь тэнд ирсэн болгон тэвэрч мєнгє олох зvйл болгож байсныг бодохуйд євгєн бурхан сахиусаа хараан андгайлахад бэлэн байлаа. Тvvний цэвэрхэн булбарай охинд хэн дуртай этгээд “Чи бид хоёр янхан Бєгсєє худалдаж л хоолоо олж иднэ” гэж хэлдэг байсныг євгєн тєсєєлж баримжаална гэж vv дээ?

Цохиулалгvй, амьд vлдсэний учрыг єєрєє олоогvй байснаа, євгєн гэнэт:

- Нєхєр нь манай охинд захиа vзvлсэн юм гэнэ лээ гэж та ярилаа. Миний эхнэр, надгvйгээр тvvнд захиа бичээгvй байхад, хаанаас тийм захиа авсан байдаг билээ. гээд “Али-Акбер” гэж хашгирч зарцдаа, ханумыг ороод ир гэж хэл гэв.

Залуу зарц Ферох руу гайхан харж энэ хvн, юунд энд ирэв гэж єєрєєсєє асуун дотогшоо оров.

Р…эд-довлэ юу бодсоны нь таасан мэт тvvний хойноос:

- Аль Акбер? Энэ аги миний тєрсєн дvv. Тэгвэл би тvvнд тєрсєн ах нь гэсэнд,

Ферох мэхийсхийн

Хийвэл зохих юмаа хийх нь миний vvрэг байсан юм. Yvнийг учир мэдэх хvн бvгд хийж гvйцэтгэх ёстой байсан Р…эд-довлэ ер тайвшраагvй улам уурлан чичирч байтал Р… авхай vvднээ ирэ.в Биерхvv, дєч орим буюу тvvнээс ч илvv насансан байж мэднэ. Хар эмжээртэй, цагаан гивлvvрээр тал нvvрийг бvтээжээ:

- Та юу гээв? гэж авхай vvдэн дээрээс асуувал

- Ороод ирээч, энд гаднын хvн алга Ферох агийг єєрийн хvvгээ гэж vзье гэж Р…эд-довлэ хэлтэл, ханум орж ирээд суулаа.

Тэгэнгvvт, биеэ барьж суусан нь гэнэт алдарч, євгєн уйлан:

Чи юу болсныг мэдэж байна уу?

- Чи охиндоо ямар золгvй явдал тохиолдсоныг мэдсэн vv? Тэр этгээд охинтой минь хаагуур уулзаж байсан юм бэ? Чи мэдэх vv? Гэж нулимс дуслуулан хашгирав.

Р…. Ахайтан vлэмж их зовж асуусан нь:

- Юу болоов? Хэл л дээ яачхаав? Нєхрєєсєє юу ч олж сонсомгvйг мэдээд, Ферохоос:

- Буян болно шvv хэлээд єгєєч! гэсэнд Ферох Р… эд-довлэ рvv зааж:

- Танд єєрєє ярина биз дээ гээд босож явах зєвшєєрєл ноён Р… эд-довлээс эрээд нэгэнт болоод єнгєрсєн юм тэр чигээрээ л єнгєрєг харин одоо яаж цэгцлэхийг л бодох хэрэгтэй гэж мєн л хvндлэн мэхийж нэмэн vгvvлэв.

Тэгээд хаягаа єгч єнєєдєр vдээс хойш та нар охиноо харна байх гэж хэлээд гарч одлоо. Гудамжнаа хvрч ирээд дєхєж ирсэн тэггэнд сууж, хєтчид хааш явахаа хэлбээс, морин тэрэг тэр зvг бєн бєн шогшлоо.

Арван долдугаар бvлэг

КУМ ОРОХ ЗАМД


Наран шингэх дєхжээ. Тєдєлгvй орой болж цагаан гэгээ нэгэнт тасарсан тул баруунаа сугар гариг гялалзана

Дєрвєн моринд хєллєсєн сvйх тэрэг єргєн засмал замаар хатиргана. Дэлбэгч нь папаах хэмээх том давхар малгай ємсжээ. Тvvний хажууд сахлаа хиан ренгээр будсан євгєн зарц баахан эвгvй суужээ. Сvйх дотор гурван хvvхэн байлаа.

Давст голд дєхєж ирлээ. Бvр харанхуй болсон vед сvйх тэрэг гvvр єнгєрч, цайны газрын vvднээ зогсов. Дэлбэгч, суудлаасаа vсрэн буунгуут, дотогш орж хоёр аяга халуун цайгаар дотроо чангалаад турк руу дуу аялсаар гарч ирэв.

Яг энэ vес, Кумээс буцаж яваа том сvйх хvрч ирэв. Морьдоо тvргэн солиод Калэ-Мохаммед-Али Хан єртєє рvv цааш хєдєллєє.

Зам бартаатай тул уул єєдч авирч, уруу ч бууна. Гэсэн ч морьд замаа мэдэх учир дэлбэгч, ер айлтгvй дэлбэгээ сул тавьчихсан адал явдлаар дvvрэн, амьдралаа зарц Хасан-Кулитэй туркээр ярилцана.

Гагцхvv Хасан-Кули нэг ч турк vг мэддэггvй нь харамсалтай. Учир иймт тэрээр ойлгохгvй байх бєгєєд яриад хэрэггvй гэж хэлхийг хичнээн оролдовч дэлбэгч тvvний нь мэдэхгvй байгаа байдал гаргасан буюу vнэхээр перс хэл мэддэггvй юм уу, Хасанд уянгат турк хэлээр нэгэн зvйлийг аятайхан ярин ярьсаар явлаа.

Персийн замд тохиолдох аливаа дэлбэгч-туркууд байдаг нь мєн хачин аа?

Ядаж Исфаган руу яваад л vз л дээ, тэндхийн замд мєн хамаг дэлбэгч нь Тегераны бvх халуун усны vсчингvvд мазандеран буюу дор хаяад л тэр хэлээр яригчид байдгийн адил цєм туркууд байна.

Харанхуй боллоо. Сарны хорьд болчихсон тул зургаан цагийн дараа саран мандахыг хvлээхээс єєр аргагvй байв.

Ийнхvv таван цаг явсны дараа Калэ-Мохаммед-Али-ханы дэнлvv алсад ёлтолзов. Дахиад баахан явж, сvйх тэрэг буурчийн газрын урд ирж зогслоо. Морьд нэгэнт бэлэн vгvй тул энд хоёроос доошгvй цаг хvлээн суух хэрэгтэй боллоо. Учир иймд Хасан-Кули, яриа дэлбэгчээс салсандаа бурханд баярлаад, суудлаасаа бууж, сvйхнийхээ хаалгыг онгойлгов. Тvvн дотроос Мелек-Таж-Ханум тvvний хойноос Мэин, сvvллд нь цоохор фирузэ гарч буурчин руу явцгаалаа.

Их жvчээнээс єртєєний бошго гарч ирэ.в Сvйх рvv очоод хэдэн цагт давст голын єрєтєєнєєс гарсныг туркээр асуугаад авгай хvvхнvvдэд аваачиж єхєд тэрэгнээс хєнжил дэвсгэр замын хvнс гаргаж буй Хасан-Кулид,

- Замын vнэмлэхээ гарга гэв.

Хасан-Кули юмаа газарт тавьж карманаа уудлав. Хэрэв Хасан-Кули анзааргатайхан байсан бол яг энэ vес дэлбэгч нэгэн бичиг гаргаж бошготоо єгч, туркээр юм хэлэхэд нь бошго

- За гэж хариулахыг мэдэх байсан буй заа.

Авгай хvvхнvvд, улаан ханатай нэгэн тасалгаанаа тохинож, бєєрєнхийлсєн мах, єндєгтэй ногоо идлээ. Эд юмаа харуулдаж суугаа Хасан-Кули тэргэндээ дэнлvv асаалгvй харанхуйгаар юмаа идэв.

Мелек-Таж-ханум ийнхvv явж байгаадаа онцын бахдалтай бєгєєд Кумд сайхан мєргєцгєєнє байх гэж ярьсаар байлаа. Тэгвэл Мэиний царайд шал ондоо байдал харагдана. Бодол санаа нь амар заяа vзvvлсэнгvй. Мелек-Таж-Ханум фирузэ хоёр vлэмжийн их хорхойтойгоор хоолоо идэж байхад, энэ бvсгvй бараг юу ч идсэнгvй.

Yvний тулд, эх нь охиноо хєгжєєхийн тулд:

- Чи яагаав? Энд Феррохын тухай ч, Шахзадын тухай ч яригдахгvй байна. Чи юунд уцаарлаж, ярваганаад байгаа юм бэ. Одоо яаж мєргєхєє бодмоор байна.

Санаа зовох нь улам улмаар ихсэх тул Мэин юу ч дуугарсангvй.

Мэин юунд ийнхvv сандарч зовно вэ? Yvний учир нь бидэнд ил болой. Сvvлчийн захидалд, хамаг хэргийн учир байсан юм биш байгаа? Бид vнэндээ, сvvлчийн удаа, Ферох юу бичсэнийг мэдэхгvй шvv дээ.

Морь унааны тєлєє єртєєний бошготой хэрэлдэх ямар ч ашиггvй, ирсэн улс хэвтэж, гагцхvv, Мэин л хэвтсэнгvй.

Тийнхvv хоёр цаг єнгєрч байтал морьд авчирч хєллєв. Хvvхнvvд нь мvйх дотроо орж: Мелек-таж-ханум Мэин хочр хойт суудал дээр Фирузэ, тэдний урдаас харж суув.

Хасан-Кули шинэ дэлбэгч авчирсан нь Тегеран хотын хvн атлаа перс хэлийг агуу сайн мэднэ. Сvйх дараачийн єртєєн дээр ирвээс шєнийн нэг цаг болжээ.

Мэинийг эзэлсэн санаа зоволт сайхан хvvхэн гэж бидний vгvvлсэн эхий нь ч бас сандаргав. Тэрээр: “Бурхан минь миний охинд муу юм бvv учруулаасай” гэж амандаа vглэнэ. Эх нь хэдэн зул єргvvлж дєрвєн номын судар айлдуулъяа гэж бодож суутал Мэин гэнэт:

- Бид одоогоор Кумп ороогvй байна. намайг хэнтэй суулгахаар шийдсэн бэ? Ээжээ хэлж єгєєч юу болох гэж байгааг нарийн мэдмээр байна гэсэнд Мелек-Таж- ханум:

“Хєєрхий охины минь бодол эргэж аав ээждээ захирагдах хамгаас чухал гэдгийг мэдэж” хэмээн баясав.

Тэгээд Мэин рvv эргэж:

- Охин минь би чамд юу эс хэллээ? Yvн тухай би ч аав чинь ч чамд ихийг ярьсан, одоо юvгээ vглэх вэ? Эзэнтэй суувал, аав биднийгээ уужруулна гэж бид ярьсан тэгж ч шийдсэн.

- Би vvгээр чинь дахин чихнээсээ хонх уяхаар асуугаагvй та нарыг бодлоо эргvvлж тэр мухар шийд гэгчээсээ ухарсан байж магадгvй… миний хувь жаргалыг бодсон байж магадгvй гэж л асуусан юм. Миний тухайд мэдэх гэж байгаа бол Ферохоос єєр хэнтэй ч суухгvй гэж Мэин уятгартайяа хэлэв.

Yvний нь одоо эсэргvvцвэл, улам гомдоох болно гэдгийг Мелек-Таж-ханум ухаарч дуугvй байв. Цагаас ємнє зvрхий нь хорсгоод яахав. Номхорч гарын дор ороод ирэх болноо гайгvй гэж амандаа ярилаа.

- За одоо энvvн тухай ярих яахав. Бид Кумын тухай ярилцсан шvv дээ гэж чанга хэлээд фиррузэ рvv харваас тэдний ярилцан байх vе дуугvй байснаа одоо:

- Тиймээ. Би тав дахь удаагаа Кум рvv тухалж явна гээд анхны нєхєр нь єєр эхнэр Фирузээс салсан тухай тvvнээс ємнє юу болсныг ярьсан нь:

- Нэг єдєр манайд нэг хvvхэн орж ирээд “Танайд сул єрєє байхгvй юу. Би хєлсєлж суумаар байна” гэлээ. Би баахан ярьж байгаад явуулчихлаа. Тэгээд шал руугаа харсан чинь бичиг уначихсан хэвтэнэ.

Намайг ирэхээр, энэ бичгийг албаар энд хаяж гэдгийг ч би мэдэж байлаа.

- Нєгєєдєр нь миний нєхєр шинэ эхнэр авсан.

Мелек-Таж-ханум тэртэй тэргvй, тэр мэт баримт мэдэх бєгєєд харин Фирузэ, охиноо иймэрхvv явдалд vнэмшvvлэхийг айхавтар оролдов.

Мэин нэгэн буланд далаа хавчин суух бєгєєд хєєрхий авгай, инээдтэй ч юм шиг єрєвдмєєр ч юм шиг харагдана.

Энэ мэт яриа гурван цаг шахам vргэлжилж явтал алсад гал харагдав. Дэлбэгчийн, хасан-Кулид хэлж буйг чагнаваас:

- Кушке-Насретийн дэнлvv гэх дуулдана.

Мєчийн дараа сvйх, шуудангийн єртєєн дээр зогсож байлаа. Кум орох замд дайралдах хамгийн гоё єртєє Кушке-Насрет уулын энгэрт байна. Тvvний бэлд баруун урд чиг рvv нь хааны усан сан хэмээх нуур мэлтэлзжээ. Сvйх тэрэг Кушке-Насрет хvрэх vед vvр манхайн цайсан тул дорхи нуурын ус цайварлан дуниартана.

Хvvхнvvд тэрэгнээс гарч дэлбэгч морьдоо иvргэн гаргалаа.

- Хасан-Кули, Кумд тvргэн очих юмсан чи яваад бошготой нь уулзаж биднийг энд цагаас илvv бvv саатуулаарай гээч гэж Мелек-Таж-ханум хэлэв.

- За тэгье Ханум гээд Хасан-Кули явахаар боллоо.

Тэгтэл, бошго замын vнэмлэх vзэхээр єєрєє хvрээд ирсэнд:

- Сэркар ханум” гэж дуулангуут бошго бєхєсхийгээд

- За тэгье гэлээ.

Энэ vе морьдыг нэгэнт уяж амжсан дэлбэгч, тvvнрvv хvрч ирээд:

- Танд Тегеранаас ирж гээд бошгот дугтуйтай бичиг гардуулж Хасан-Кулигээс гувчуур авахаар гараа тосов. Энэ гувчуур гэдэг персийн шуудан харилцаанд дэлгэрсэн хачин эд шvv. Yvгээр яваа хvн болгон бvдvvлэг мангар дэлбэгчийн захигаанд явахын зэрэгцээ тvvнд мєнгє єгч байх энэ єєдгvй аргыг хэн тогтоов оо? Эхлээд л билеттэй хамт авчдаг бол явуулын хvн ч тайван эд ч хуульгvй ийм юманд муу зан сурах учиргvй.

Тэргээ онхолдуулж сууж явсан хvмvvсийн хавирга хугарч шvд булгараад байхад ч хvртэл дэлбэгч санаа зовохгvй мєнгє нэхэж байдаг нь даанч инээдэмтэй.

Тегеранаас ирсэн дугтуйтай бичгийн бараа, бошгыг айлгасан тул харваас “юу болов оо, шуудангийн захиргаа юу бичдэг билээ. Алба завхруулсан гэсэн байж мэднэ, гvй бол миний омогдсоныг гомпон мэдvvлж, одоо “тєвєєс” надад донго єгч байна уу?” гэж єєртєє асуулт тавиад бошго, цайны газрын vvд рvv гvйж, дэнгийн бvvдгэр гэрэлд дуугvй задлав. Байдлыг ажваас унших тусмаа, баргар царай нь малийн аливаа нэгэн гомдол сэлт байсангvй нь илтээ.

Мелек-Таж-Ханум, мэин фирузэ буурчинд орж, цайны газрын єрєєний нэгэн єрєєнд тэдэнд жич дэвссэн ширдэг дээр хэвтэв. Цаг хиртэй цнтаад цааш хєдлєхєєр шийджээ. Хасан-Кули тэргэндээ унтана.

Хоёр цагийн дараа, бvр єглєє болж нар мандлаа. Энэ vес нуурын ус руу харсан хvн тvvний захад хоёр нар буй болоод нэг нь дээшээ, нєгєє нь доошоо явахыг vзэх байсан бизээ. Хvvхнvvд сэрж авчирсан цайнаас уув. Тэгээд Мелек-Таж-ханум, хасан-кулийг дуудаж:

- Морьдоо хєллє гэж хэл, явцгаая гэсэнд Хасан-Кули алхсанаа цайны газрын vvдэнд бошго байхыг хараад:

- Сайн байна уу та. Бид явъя морьдоо хєллvvлээч гэв.

Тэгвэл, бошго нэг л гутрангуй толгой сэгсэрч,

- Морьдын хєл сульдаж, ерєєс хэргээ алдаж, та нар явалтгvй. Кумээс тэрэр иртэл хvлээе. Тэгэхэд л явцгаана биз:

- Хvvе, хоёр цагийн ємнє та чинь морьд бэлэн дуртай цагтаа яваарай гэчихээд одоо яагаад хєл нь сульдсан” болж байна гэвэл,

Бошго ууртайяа тас цохиж,

- Хэрэв морь зогсож унавал би хариуцахаас чи биш. Энэ тєр чинь тан шиг юмнаас болж, хамаг морьдоо нядлахгvй. Жаахан хvлээзнэ, морьд ирэхээр явуулъя,

Маргалдаад хэрэггvй тул Хасан-Кули, Мелек-Таж-ханумд хэлэхээр явлаа. Энэ зуур, Мэин рvv санаандгvй харсан хvн, энэ мэдээ даан их тэвдvvлээгvй харин ч, тиймэрхvv юм сонсохоор хvлээн байжээ хэмээн тvvний царайг хараад хэлэх байсан бизээ.

Гэвч Мелек-Таж-ханум бол дор нь аргадчихаж болдог авгай нарын нэг биш тул:

- Очоод “Танайхан ганцхан удаа л хєллєх морьтой биш сэлбэг морь дандаа байдаг. Биднийг дэндvvлж байна шvv” гэж хэлээд орхи, харин морьд гаргаж єгвєл, сайн хєлс єгнє гээд амлачих.

Хасан-Кули бvр гутарчихсан, єртєєний бошго руу эргэж ирээд:

- Ямар ч хєлс єглєє гэсэн морьд гаргахгvй. Наана бодоод vд хvртэл хvлээ гэж байна гэв.

- Юунд яараад байгаа юм бэ? гэж Мэин асууснаа, хvрнэ л шvv дээ гэв.

Мелек-Таж-ханум номхорч, vд хvртэл хvлээх боллоо. Єєр юу ч ярилцалгvй, дахин хэвтэцгээв. Гагцхvv хєєрхий Мэин л унтсангvй.

Yдийн vес, Мелек-Таж-ханум, хамгаас урьд сэрж, Мэинийг сэрээгээд, фирузэг Хасан-кули руу явуулж, цаадах нь бошго руу явжээ. Тэрээр эргэж ирээд, олиггvй мэдээ дулгасныг хэлбээс: Кvмээс гарсан тэрэг, бас л ирээгvй байна. Морьд бэлэнгvй бас жаахан хvлээе гэжээ.

Уур бадарсан, Мелек-Таж-ханум, сайн дуулаад ир гээд Хасан-Кулийг дахин илгээх болж:

- Биднийг ингэж саатуулж байгаагаа юманд бодохгvй байж л бай. Миний нєхєр депутатад нэр дэвшсэн удахгvй тєрийн их хуралд очно. Тэнд яамны тэргvvтэн болох дээр нь чамайг чимхvvлнэ гэж хэл гэжээ.

Хасан-Кули бор санааны vvднээс энэхvv аймшигт сvрдvvлэлтийг яг тэр чигээр нь єртєєний бошгот дамжуулав. Гэсэн ч Тегеранаа андахгvй бошго, энэ мэт гомдол тэр хотын эрх мэдэлтэн хэнд ч хvрэхгvй гэдгийг мэдэх тул

- Шал дэмий бvv гутар, гомдлоо єєртєє хадгалж яв гэж тэр хvvхэндээ та хэлчих, гэлээ.

Нєгєєх хvvхэн vvнийг дуулчихаад єєрєє- ярилцъя гэж бодоод

Тэр хvнээ нааш ирvvл гэв.

Удалгvй бошго тэдэн дээр хvрэлцэн ирж, хаалганы тэндээс:

- Сайн гэв.

- Сайн, сайн байна уу? Бошго, та биднийг яагаад ингэж байна аа? Бид бvvр бчигдєр ирсэн, тэгэхэд та одоо хvртэл бидэнд морь єгєхгvй байна гэсэнд бошго уриалгахан:

- Зvйтэй, Ханумаа миний буруу биш. Би бушуухан тэрэг гаргаад, явуулаад орхиё гэж бодох боловч, морь байхгvй байхад яая гэх вэ? Кумээс л хараад байна. Тэндээс ирэнгvvт л та нарт єгнє.

Тэрэг ирээд морьд нь амраад тэгээд хєдєлтєл, бас дєрвєн цаг шахам байх болох нь гэж Мелек-Таж-ханум бодлоо. Хvндтэй хатан болох нь гэсэн нь ашиггvй болсон тул цааш юу хийж чадах вэ дээ, нэг талаас хараах хашгирах дуун гэнэт гараад тєдєлгvй Хасан-Кули нvvр гараа маажуулсан, мєн хvрэн няц болсон орж ирээд:

- Жvчээ рvv очоод харсан чинь тэнд ганц ч биш, харин дєрвєн морь тэрэгтэйгээ байж байна. “Танай бошго бидэнд яагаад морь єгєхгvй байна. юунд ингэж зовооно вэ? Ингэж гацааны чинь мусульманаар юу гэдэг билээ?” гээд маллагсдад нь хэлээд орхисон чинь над руу дайрч буруу номтон мэтээр харааж зvхлээ. Єєрсдєє сульдталаа намайг нvдэв. Тэгээд бас: “Хvнд хэлсэн байвал, дахиад зодно” гэж байна. Яахлаараа энэ вэ? гэвэл Мелек-таж-ханум хvлэмжийн их уурлан, бошго руу эгэж:

- Морьд гаргаж єгєєгvй байж миний нєхрийн зарцыг зодно гэнэ ээ. тэгж ч бай гайгvй Тегеранд очингуутаа би ингэсний чинь шанг хvртvvлнэ ээ…

Хасан-кулийг орж ирэнгvvт бошго мэдэгдэлгvй алга болсон учир ийнхvv заналхийлэхийг дуулсангvй.

Энэ явдал vдийн хоёр цагийн vед боллоо.

Мєн даруй дєрвєн цаг єнгєрч байхад ч Кумээс тэрэг vгvй л байв. Нар жаргаж орой болоход л тэндээс шуудангийн тэрэг ирлээ. Засгийн газрын шуудан хvргэж яваа улмаас єртєєний бошго Мелек-Таж-ханумын уурласныг єчvvхэн ч анзааралгvй тэргийг єнгєрєєн явуулав.

Арван наймдугаар бvлэг

ХАЧИН ЯВДАЛ ГАРАВ


Хэдийнээ харанхуй болжээ. Агуу тэнгэрийг єтгєн vvл бvрхсэн тул одод ч сvvмэлзэхгvй дvнсийнэ. Халуун салх vлээж агаар бvгчимдэн амьсгалахад ч бэрх байна.

Єртєєний бошгыг занаж, тvvнд уурлаж, гуйж, мєргєж мухардсан хєєрхий Мелек-Таж-ханум, аргаа барахдаа чойгноос судар гаргаж олбогон дээр суугаад бошгыг ингэвэл нэг хєдєлгєж магадгvй гэсэн шиг л судрыг хоолой мэдэн уншлаа.

Мэин саатан байгаадаа онц уурласангvй, гагцхvv цухалдан тэвдэж, харанхуйлах тусам, энэ байдал улам ихсэв. Тэрээр заримдаа босож vvд рvv очих буюу заримдаа гонхноо гарч зам руу харан сvйх, эсвэл суман тэрэгний чимээ гарч магадгvй хэмээн удаан зогсоно.

Фирузе тvvнийг дагау уншиж гvйцэхгvй тул арай удаан уншиж ханумыг гуйлаа.

Ном vл мэдэх Мелек-Таж-ханум гэнэт судар уншиж гарсанд уншигч авгай нар гайхаж мэднэ. Тэгвэл энд гайхах юмгvй, эрт дээр vед Перст хvvхдийг судар уншиж сургахаар нvдлvvлэх тул эрдэм ухааны ном мэдэхгvй атлаа шашны номыг уншина. Нуруу руугаа єшиглvvлж дээлийнхээ ард гутлын улны ор олсон Хасан-Кули хажуугийн єрєєний шалан дээгvvр хєлбєрєн, амандаа нэгэн зvйл аяархан vглэв.

Улам харанхуйлах тул vvлс улмаар харлана.

Явуулын хэдийг огт анзаарахаа больсон бошго, єрєєндєє орж суугаад, арвай, царгас, сvрлийн дансыг нягтлан бодож, хоёр цаг боллоо.

Гэнэт алсаа айсуй яваа сvйх тэрэгний чимээ гарав. Чагнаваас Тегеранаас яваа ажээ.

Арван минутын дараа єртєєн дээр хvрэлцэн ирэв. Тэрэгнээс овгор нэхий малгайтай залуу эр тэвхийн буув. Бас дотроос нь:

- Єртєєний бошго руу очоод, нааш ир гэж хэл гэх намуухан дуун гарлаа.

Залуу эр тєдєлгvй бошгыг дагуулан ирвээс сvйхний цонхоор толгойг оруулж:

- Аги юу гээв? хэмээвээс

Нєгєєх хvн намуухан дуугаар

- Та єчигдєр Тегеранаас явуулсан захиа авав уу? Тэр улс энд байна уу?

- Тийм ээ энд, Хезрета-рансагийн тушаалыг авч, хийх ёстой болгоныг биелvvлсэн. Цаадуул чинь энд арван найман цаг саатаж байна. Морь байхгvй гэдгээр шалтгаацан бариад л байгаа гэвэл,

Сvйх дотроос нэгэн хvн

- Сайн байна. Таны гvйцэтгэсэн онцын vvргийг даргад дуулгана. Харин одоо энэ захиаг унш гэв.

Бошго гэгээн тийш явав. Сvйх дотор мєн л:

- Єдий хvртэл, хамаг явдал бvтэж л явна. Цаашид энэ янзаараа л байвал би зорьсондоо хvрнэ гэж хэлэх дуулдав.

Сайхь бошго эргэж ирээд:

- Даргаа, даргаа таны тушаасан бvхнийг биелvvлэх гэж надад зориуд бичсэн байна. Бvгдийг хийнэ. Одоо миний юу хийхийг хэлж хайрлана уу?

- Одоо тэдэн рvv очоод морьд ирлээ гэж хэл. Босоод юмаа зэхэг.

Энэ зуур, сvйхнээс буусан vстэй малгайтай залуу эр эргэж ирлээ. Нэгэн зvйл аяархан ярьж тушаана.

- Бvгдийг гvйцэтгэнэ гэж залуу эр хариу єчив.

Морьд бэлэн болсон, нэгэн ємчийн дараа, хєдєлж болно гэсэн мэдээ дуулаад Мелек-Таж-ханум єгvvлэвч баршгvй их баярлаж, мєргєх тоолонгоо

- Єєдгvй юмнуудын аргалсныг нь хараач гэж Фирузэд єгvvлэв.

Ихэд санаа зовсон Мэин баярласан ч vгvй, мєн эхтэйгээ ч Фирузэтэй ч vг дуугарсангvй.

Бошго сvйх рvv хvрч ирээд єртєєлєн явагсдын бие лагшин сайн байгааг хэлбээс, цаанаас нь:

- Тэр талаас Тегеран руу хичнээн тэрэг єнгєрєв? хэмээн зєєлєн асуувал шуудангийн мухлагт тэрэгнээс єєр ганц ч тэрэг єнгєрсєнгvй гэж хариулав.

Нєгєєх намуун дуун, сvйх доторхи нэгэн хvнд:

- Чи Тегеран руу шуудангаар явж байлаа. Кушек-насрет єртєєн дээр зугаацахаар буусан юм. Уйдаад, хоосон тэргэнд орж сууж байгаад унтчихаж гэж хэлээрэй. Хэрэв чи хэцvvдмээр байвал эхлээд, дvлий юм шиг байдал vзvvл. Кумд хvрээд, юу ч болсон єртєє рvv орж, бошгот энэ захиаг єг. Тэр хvн Тегеран руу чамайг даруйхан явуулна гэв.

Ийн тийн байзнаснаа Мэин ээждээ:

- За би тэргэндээ очиж суулаа.

Таван минут єнгєрсний хожим, Мелек-Таж-ханум фирузе нар, хоёр алхмын зайтай хvнээ vзэхтэй vгvйтэй, таг харанхуйн дунд, арай ядан тэргээ олж суув.

Дєрвєлсєн тарган моринд хєллєсєн сvйх тэрэг тєдєлгvй Кум руу одож, арван таван минутын дараа vстэй малгайтай хvv, бас vл таних хоёр хvн сууж ирсэн тэрэгний цонхоор гар цухуйж, бошгот алтан зоос атгуулаад, мєн дєрвєлсєн тарган морь Тегеран орохоор хvч мэдэн харайлгалаа.

Мелек-Таж-ханумын сvйх сааталгvй явах бєгєєд дэлбэгч нь хааяа морьдыг ташуурдана. Дєрвєн цаг явалгvй Мензериэ хvчр ирвэл энд мєн шуудангийн єртєє байв. Мелек-Таж-ханум vлэмж яарсан учир энд амрахыг бодсонгvй.

Дэлбэгчид хахууль єгєєд морьдоо тvргэн хєллєж vзээрэй гэлээ. Ашгvй єртєєний бошго нь Куш-Насретийнх шиг этгээд байсангvй, даруй морьдыг хєллє гэж тушаав. Баярласан Мелек-таж-ханум, сайхан ааштай бошгот гар цайлга гэж хэлэв. Тэгээд хагас цагийн дараа сvйх Кули орохоор дахин хєдлєв.

Замд дахин дайралдах єртєєгvй тул Мелек-Таж ханум саатуулж зовоосон тэр муухай ааштай бошгыг дахин бодохоо болив. Мєн дэлбэгч нь туркууд суурьшсан аль нэг нутгийн хєєрхєн ааштай хvv байв. Гэсэн ч єєр нэгэн дутагдал байсныг хэлбээс урт бvдvvн гvйлсэн гаансыг амнаас vл салгах бєгєєд vнэнээр хэлбээс тvрvvчийнхийг татаж дуусалгvй залгуулан тамхи дvvргэх буюу тамхичингуудын хэлдэгчлэн “дахиад л асаана”. Yvний нь хvмvvс vзэн хараах буюу тvvнээс цаагуур юм болох авч Хасан-Кули ер vл тооно.

Yл мэдэг гэгээ оров. Сvйх Мензериэс гараад нэгэнт хоёр фарс явсан бєгєєд алсад Кумын пємбєгєр орой сvvмэлзэнэ. Мэинийн урдаас суугаад зvvрмэглэж явсан фирцзе гэнэт нvд нээвэл тvvний хараа Мэиний ємсєж явсан єндєр єсгийт шаахай дээр тусжээ. “Мэин цагааныг ємсєж явсан одоо яагаад хар шаахайтай байдаг билээ” хэмээн гайхав. Аажмаар єгсvvлэн харж, оймсны єнгє, гивлvvрийн эмжээр єєр болсондбvр их гайхаж, адаг сvvлд бvр толгой єндийн гайхаш тасраад, даруй нээвч, юу ч дуугарч чадалгvй, Мелек-Таж-ханум аа та хараач хэмээн нєгєєх рvv хуруугаараа заав.

Мелек-Таж-ханум мvйхээ налан мєн унтаж явав. Тэрээр Фирузегийн заасан зvг гайхан хараад, арай цохиж авсангvй. Юу гэвэл тэрэгний єнцєгт сууж явсан цэвэрхэн хєєрхєн булбарай мэиний оронд нэгэн хар царайт бvсгvй эргэлдсэн том нvдээрээ аймшигт зvйлийг vзсэн мэт тэдэн рvv харав.

Єртєєний бошгын цагаан хэл ам хvрлээ гэж итгэсэн Мелек-Таж-ханум, Фирузе хоёр Мэинийг сайн зvг аваад явчихлаа оронд нь буг оруулж гэж бодов.

Фирузе зvрх гарган:

- Чи хэн гээч вэ? Эндээс чамд юу хэрэгтэй? Мэин-ханум хаачив? гэж тvvнээс асуувал хариу эс дуугарлаа.

Тэгэхvйд жаахан тайван болсон Мелек-Таж-ханум нєгєє эмийн тохойноос базан тvлхэн:

- Чи яагаад дуугарахгvй байна? Чи миний охин биш? Охины минь яаж орхив, хаана байна? Олигтойхон хариул хэмээн хашгирав.

Чимээ шуугиан гарахыг сонссон Хасан-Кули, суудлаас босон харайж, юу будлиан гарсныг vзэхээр хаалгыг онгойлгов.

Балчир багаас нь дассан Мэиний оронд дvрлэгэр нvдтэй, бор царайт эм байхыг хараад мєн гайхаж ам ангайв.

Єчvvхэн ч vл тайвшрах Мелек-Таж-ханум

- Чи хэн гээч вэ? Миний охин хаачив? гэж асууваас нєгєєх эм мєн дуугvй байсанд, Фирузе гэнэт

- Дvлий юм бол уу? гэвэл сайхь эм толгой зангасанд, Фирузе “дvлий юм байна” гэж дуун алдав. Хэрэв дvлий байсан аваас хvний хэлэхийг дуулахгvй байх ёстой хэмээн хэний ч толгойд орж ирсэнгvй.

Дэлбэгч мєн босон харайж ирээд, юу болсны учрыг мэдvvт, гайхан мєн долоовор хуруугаа гозойлгон байснаа, арван таван жил, цаашид бараг насаараа улаач хийх энэ ажилдаа гоц шинэ зvйл vзсэндээ тэрхvv хуруугаа ам руугаа хийж хазав.

Мелек-Таж-ханум гэнэт, тогтоох аргагvй уйлан:

- Би одоо яах вэ? гэж дуу алдсанаа, эзгvй хээр хэнд хэлэх билээ? Охин минь юу болчихов? Ямар гай дайрав? Хааш аваад явчихав? Хэн будлиулчихав? Гэлээ.

Фирузе, хасан-Кули хоёр хєєрхий ээжийг хичнээн ч аргадавч, уйлахаа зогссонгvй. Хасан-Кули, дэлбэгч рvv хандаж:

- Биднийг буцаагаад Мензере рvv аваад яв. Хэдийг авъя гээн бид єгье гэсэнд нэгэнт хотын ойролцоо ирсэн тул буцваас морь сульдахыг мэдэх дэлбэгч vгvй гэв.

Охиноо ухаагvй хайрлах зєєлєн сэтгэлт авгай Мелек-таж-ханум, охиноо мартаад кус руу яаж явах билээ одоо? Нэгэнт дэлбэгч буцахгvй гэх тул одоо яая гэх вэ? Таван туман єгье гэсэн боловч тэрээр зєвшєєрсєнгvй. Гэхдээ персчvvдийг бодвол учраа мэдэх бєгєєд таван туман авах нь тvр зуурын хэрэг, дэлбэгч байх нь байнгын ажил гэдгийг мэдэх билээ.

Хар царайт эм тэрvvхэн буландаа дуугvй явсаар байв.

Мелек-Таж-ханум тун сvржин хачин байдалд орж тvvний амыг барьж алахаар ухасхийсэн боловч фирузе хориглож:

- Энэ эмийг Кумд, цагдан сэргийлэхэд хvргэж, байцаалган хамаг явдлыг тунгаалгах хэрэгтэй гэв.

- “Цагдаа”, “байцаалгах” гэсэн vгсийг сонсуут нєгєєх бvсгvй, айн чичирснээ, дорхиноо засарч, ам vл ангайн суусаар аж.

Мелек-Таж-ханум уйлж цєхрєєд, охин эргэж ирэхгvй гэж итгэсэн учир, замын хэрэг эрхлэх цагдаагийн газар даруй тvргэн мэдэгдэж, Мэинийг эрэх талаар арга хэмжээ авч єгєєч гэж гуйхын тулд Кум явах болов.

Дахиад нэг цаг явсны дараа сvйх тэрэг, ус тогтоохоор татсан хаалтыг єнгєрч Кум голын гvvрэнд хvрэх єргєн замд орлоо. Ингээд зvvн тийшээ эргэж, шуудангийн єртєєний уужим хашаанд орж ирлээ.

Уйлу хагичаад байвал Ф...эс сальтанэ-ийнхээ нэр сvлдийг бууруулах болно. Болиоч гэж фирузэгийн зєвлєсєн ёсоор Мелек-таж-ханум нулимсаа татав. Хоёулаа тэрэгнээс намбатайхан гарч Хасан-Кулыг байр ол хэмээн хот руу илгээгээд сvйхнээсээ зайдуухан зогслоо.

Тэдний хойноос бор царайт бvсгvй мєн бууж, улцайтлаа улайсан Мелек-Таж-ханумыг Фирузе ингэж тэгсээр байтал сайхь эм албан тасалгаанаа сэм орсноо тэндээсээ шуудангийн єртєєний даргынх руу дамжжээ.

Энэ vес нар мандаад хоёр цаг бослон тул тэртээ дээр хєєрсєн байлаа.

Нєгєєх бvсгvй даргад захидлыг атгуулбал, тvvнийг уншиж vзээд,

- Сайн байна. Одоо Тегеран руу хєдєлнє. Та тvvгээр яваад єгч болно гэсэнд бvсгvй дєхєн очиж чихэнд нь нэгэн зvйлийг шивнэвээс,

- Яахав дээ, миний ар талд нэгэн тасалгаа бий. Тэр лvv ор, тэнд чамайг хэн ч vзэхгvй гэсэнд тийш ороод дахин гарч ирэв. Хар байсан царайгаа цагаан болгон єєрчилжээ. Цагаан хашлагатай гивлvvрийн оронд, одоо єргєн хєх хvрээтэй гивлvvр унжуулан, єндєр єсгийтэй шаахайгаа тайлж мухар дэгтий ємсєєд хажуудаа зангиддаг ур муутай хар шалбуур ємд ємсжээ. Мєн хємсгєндєє бэх тавьж єтгєн хємсєгтэй болсон харагдана.

Гаднах байдал ийм болгочихоод єртєєний vvдэн дэх шатан дээр гарч ирээд бараг мэдээ алдраад буй Мелек-таж-ханум, Фирузе хоёр руу єчvvхэн ч vл анзааран хажуугаар нь єнгєрч хашаанд орлоо.

Тэдэндээ олигтой байр vзээд явсан Хасан-Кули тєдєлгvй буцаж ирэв. Мелек-Таж-ханум уйлсаар боловч арай дээр болов. Ийнхvv байсаар хар царайт бvсгvйг мартсанаа гэнэт ухаарчээ. Тэрээр сvйхэнд байсангvй. Контор руу явж байсныг цирузе харсан мэт боловч тэнд байсангvй.

Энэхvv эмийн алга болсон нь тэр хоёрыг мэл гайхан цэл хєхрvvлж хvмvvсийн жирийн явдалд маргаангvй саад тотгор хийе гэсэн байна гэж vзэхээс єєр аргагvй боллоо.

Шуудангийн хашааны наагуур цаагуур хар царайт эмийг нэгэн мєчийн хир эрсэн боловч олсонгvй, ууршин замхрах мэт vгvй болжээ.

Олох горьдлого нэгэнт тасраад тэд хот орж цагдаагийн газар бушуухан мэдэгдье гэж завдан байьал, Фирузе хаалганы хажууд хар шалбуур ємссєн яах ч аргагvй адилхан нvдтэй хvvхэн байхыг харжээ. Цагаан царайтай боловч биеийн гаднах байдал эгээ дvрээрээ мєєн.

Учир иймд Фирузе тvvн рvv очиж:

- Аа хєє єнєєдєр чинь хэдэн билээ? гэсэнд

- Єнєєдєр vv? Гэж бvсгvй давтан хэлснээ єнєєдєр, шаатаны хорин дєрєв дэх єдєр гэв.

Ийнхvv хэлээд унжуулгаа жаахан сєхєж тэдэн рvv харав. Ярих зуур нєгєє л шvд харагдав. Аргагvй л мєн тул Фирузе барьж авуутаа

- Аа муу золиг! Биднийг залилна гэж санаа юу? Чи чинь Мэин-ханумын оронд бидний тэргэнд сууж ирсэн шvv дээ. Алив явъя Хасан-Кули vvнийг аваарай. Биеэрээ мєн байхад барилгvй яахав. Харни нvvрээр цагаан будаг тvрхчихсэн байх vгvй юу?

Тэрээр эл хараах хашгирахыг онцын юманд бодсон шинжгvй

- Авгай нар минь андуурч байх шиг байна. Би Тегеран руу явахаар єчигдєр билет авсан хvн.

Ингэж хэлээд ч Фирузед ер эргэлзэл тєрvvлээгvй учир тавьсангvй:

Хашгирах чимээнээр тал талаас хvмvvс гvйлдэн ирж, бєєгнєрсєн учир шуудангийн дарга юун будилан гарсныг асуухаар арга буюу єрєєнєєсєє гарав. Фирузе хамаг яюдлыг тоочин юун хvvхэн тэдний тэргээр хэний оронд ирсний учрыг яриад цагдаагийн газар аваачиж єгнє гэв.

Шуудангийн дарга хариуд инээд алдаж:

- Та андуурч байна. Энэ хvvхний чинь би танина. Єчигдєр энд ирж билет авсан юм. Одоо Тегеран явна. Та хоёрыг би уулзаагvй байх гэж бодож байна.

Гvйлдэн ирэгсэд, vvнийг дуулаад Фирузе юу ч ярьсан сонирхолгvй зvг зvг тархах болов. Шуудангийн єртєєний дарга мєн эргээд одлоо. Шалбуур ємдєт эр єртєєний хашаан дотор далд орлоо.

Уйлсаар нvд нь улайсан Мелек-Таж-ханум Хасан-Кулийн хойноос гэлдрэв.

Тэд баруун тийшээ Дар-ос-Шера руу явдаг гудамж руу эргэж, дараа нь Хасан-кулийн ослно сууж руу хойшоо эргэв.

Мелек-Таж-ханум байшинд оруут байх аргагvйлэж гар зангидан цээжээ нvдэж:

Ямар зовлон бэ! Охиноо хулгайд алдчихлаа. Миний охиныг хулгайч авчихлаа. Ээ чааваас, одоо юу болж байгаа бол! гэж хоолой мэдэн хашгирчээ.

Арван есдvгээр бvлэг

ЁСТОЙ ЭР НЄХЄР НЬ


Бид Ферохоо, тэргээнд суугаад хєтєчдєє очих газраа хэлээд, нэгэн зvг явсан яг тэр vед нь орхисон билээ.

Арван минут яваад тэрэг Боржнуш гудамжны адагт хаалгандаа хаягаа хадсан урт хашааны дэргэд ирж зогсов. Том vсгээр:

“Кум-Султанабад-Исфаган vамын єртєє” гэсэн байжээ.

Ферох хєтчєє хvлээж бай гээд хаалгаар орж хажуугийн vvдийг харвал, єртєєний бошгын єрєє гэсэн учир дотогш орлоо.

Ферох Мэиний захиыг уншаад хагацаж vл чадахдаа мєн Кум руу явахаар шийдсэнийг бид дээр мэдсэн.

Тэрээр дотогш орвол бичгийн ширээний цаана нэгэн зvйлийг уншсан залуу эр сууж байлаа. Ферохын хєлийн чимээнээр тэр хvн толгой татан хараад ихэд гайхан хоёулаа дуун алдлаа.

Бошгоор барахгvй, Ферохын дотно найз Ахмед-Али-хан нь байжээ.

Уншигч авгай ямар шуу нєхєрлєл тэр хоёрыг холбосон тэр нь хичнээн бат бэхийг мэдье гэвэл, Ферох Ахмед-Али-хан хоёр сурагч байхаасаа найзалжээ. Чухамхvv бvгд эрдэм номын тєлєє мэрийдэг, билэг авьяас чадвар, хувийн чанараа илvv их vнэлдэг, бас хувийн сонирхлыг хєгжvvлэх талаар санаа тавьдаг, мєнгє мэддэггvй, хvvхэнд санаархдаггvй, сургуульд л, сэтгэл санаа нь булингартаагvй зан араншин, бодол санал нэгтэй, залуу нєхдийн амьдрал булгилсан газар л манай vеийн жинхэнэ найрамдал цогцлон тогтож байна. Ферох, Ахмед-Али-хан хоёр юм бvхнийг адилхан vзэж бvр багаасаа хамт єсжээ. Хармт суралцан, хамтран шалгалт єгч, хамт зугаацан, хамт анги дэвшиж явжээ. Бие биенээсээ салалгvй vерхсэн нь сургуульдаа удаан хугацаагаар яригдаж тус бvрийн аав, манайх нэг биш хоёр хvvтэй гэдэг ч байжээ. Ферох, Ахмед-Алигаас юу ч ннуудаггvй, найз нь ч тvvний амьдралын нарийн нандин бvхнийг мэднэ. Тийнхvv явсаар сургууль тєгсєж диплом авцгаажээ.

Бидний мэдсэнчлэн, амьдраад байж чадах, хувийн бахархлаа юунаас ч илvvд vзэхийн учир, тєрийн алба хаахаасаа шууд татгалзжээ. Олон газрын vvд татаж улсын хєрєнгийг хууль бусаар иддэг их албантангуудын шахалтаар аар саар юманд долигонож явснаа мундахгvй “буурьтай” албанд орлоо гэхэд арван таван тєгрєгний цалинтай єчvvхэн ажил л єгнє гэдгийг Ферох мэдэж байлаа.

Эцэг нь vхсэн учир Ахмед-Али-хан нь сургууль тєгсvvт єрх гэр тэргvvлэх болж, ажил хийхийг бодох болжээ. Тэгээд ч шуудангийн газар орж ажиллажээ. Тэгээд Перс газар ярьдагчлан аз дайрч, харин явсаар шуудан холбооны албыг удирдах хvртлээ дэвшжээ.

Ферох эднийд долоо хоног болгон ирдэг байснаа, гагцхvv сvvлчийн долоо хоног завгvйдээд ганц ч ирээгvй учир Ахмед, Кум-эраг замын шуудан харилцааны орлогч дарга болтол дэвшсэнийг мэдсэнгvй.

Тvvнийг даргын суудал хараад, Ферох яахин баярласан гэж санана.

Ахмед-Али-хан захиа бичих гэж байсан цаасаа хажуу тийш тавиад ширээний цаанаас босон харайж, Ферохын гарыг бат чанга атгаад:

- Намайг энд гэж мэдээд над руу ирээ юу? Сайн байна гэх зуур Ферох сууж:

- Орж ирээд чамайг харуут гайхаж орхисонд гоморхоогvй чинь ямар сайн бэ. Би ердєє билет авахаар ороод, ирсэн хэрэг. Тэгэхдээ дарга дээр нь оръё гээд ороод ирсэн чинь чи энд сууж байна.

- За энэ чинь хаашаа явж байна, надад мэдэх юм алга байна. Ажилд ороо юу? Албан томилолтоор явж байна уу гэсэнд Ферох:

- Ажилд ороогvй, томилолтоор явж байгаа бус харин Кум руу мєргєлд явж байна.

Ферохыг сайн мэдэх Ахмед-Али-хан тvvн рvv хараад инээвхийн:

- Кум руу ямар учиртай, хэний хойноос явж байгаагий чинь би мэдэж байна гэв.

Ахмед, Мелек-Таж-ханум Мэинийн билетийг vзэж гэж гадарлаад Ферох асуусан нь:

- Тэд билет авсан гэж vv

- Тэгэлгvй яахав. Нэгэн мєчийн ємнє зарц нь ирж тусгай тэрэг захиалсан гэсэнд Ферох юу ч нуухыг vл хvсэн, хармаанаасаа Мэиний захиаг гаргаад

- Yvнийг уншаад юу болж явааг мэд дээ гэв.

Зарцыг дуудаж хоёр аяга цай авчир гэж хэлээд Ахмед уул захидлыг машид анхааралтай уншаад дараагаар нь

- За тэгвэл чи єєрєє юv гэж шийдэв. Чи яая гэж байна? гэвэл Ферох далаа хавчсанаа

- Одоогоор ч хойноос нь Кум руу л явж байна. Єєр олигтой юм бодоогvй л явна шvv. Тэгэхдээ энэ єєдгvй юмсыг чадахдаа л чадна.

Ахмед нэгэн зvйл бодсоноо:

- Миний толгойд нэг юм орж ирээд байна. Чиний зориг хvрэх эсэхийг мэдэхгvй, ер нь ингэмээр л байна гэсэнд Ферох даруйхан бvгдийг хэлж єгєєч гэв.

Ахмед-Али-хан дуугаа намдуулж

- Хэрэв чамайг тэгье гэж байгаа бол чамд Мэинийг аваад ирэх боломж олгож, єєрийндєє буулгаад, хайр сэтгэлий нь илчлvvлмээр байна.

- Чамд ямар бодол байна, бушуухан хэлээч!

Мэинийг єєр хvvхнээр сольчихож болно гэж Ахмед хэлсэнд Ферох дор нь зєвшєєрч, ямар шуу тєлєвлєгєєгєєр гvйцэтгэхийг хэлж єгєєч гэв.

- хэрэв чамд Мэин хамаг сэтгэлээ єгсєн, тэгээд бидний бодож байгаагийн талаас єєрєє гvйцэтгэнэ гэсэн тиймэрхvv vед л тэр тєлєвлєгєєг гvйцэтгэж болно. Замд явж байтал нь тэдний тэргэнд, шєнє зориуд авчирсан огт танихгvй хvvхнээ суулгаад, Мэинийг мєн мэдэгдэлгvй тэргэндээ солиод суулгав гэж саная. Цааш нь яахав? Тэд Кум руу, чи Тегеран руу явах болно. Yvнийг гvйцэтгvvлэхэд, хэрэв Мэин та хоёр ингэе гэж тохиролцвол надад єгєх олно янзын юмнаас хамаарна.

Энэ бодол нэгэнт тєвєггvй биелсэн, Мэинийг жуудаа суулгаж тэврээд тvvнд “Мэин минь, хонгор минь битгий гунихарч гунд, аав чамайг гомдоохгvй ээж чинь жаахан уурлана. Мэин чиний боол Ферох байна, чи бамдаа хайртай…” гэж шивнэж байгаа мэт санагдах тул Ферох, ум хумгvй баярлан хєєрч босон харайв.

Учир иймд Ахмед-Али-хан руу харж,

За тэгвэл Мэинийг тэгье ч гэсэн vгvй ч гэсэн чи юv хэрэгтэй бvхнийг бэлэн болго. Хариу юу ч болтугай, надад Кум хvрэх билет биччихээрэй. Ер нь тийшээ явах л байх. Мэин дургvйцэхгvй бол явдал биелэхдээ л биелнэ гээд найзтайгаа гар бариад гадагш гарав.

Дэндvv баярлаж ухаанаа олохыг байжээ. Хэдийгээр Шекуфе маргааш ирэх ч гэсэн сууж байгаад энэ бvхний тухай Мэинд биччихмээр санагдсанаа, тэргэндээ суунгуут, тvргэхэн яваарай гэж хэлээд, арван минутын дараа нэгэнт сэтгэл дvvрний учир хоёр тэрэгний хєлс тєлєєд гэртээ гvйн оров.

Урдаас асрагч нь тааралдсанд Мэинний тухай бодлоор эзэмдvvлсэн явлаа ч Эфет ямар шуу байгааг асуувал даруй инээв хийн

- Сайн болсон. Тантай уулзъя гэж байна гэв. Ферох Эфетийн vvдийг тогшиж орох зєвшєєрєл эрэв. Тvvний ах лугаа адил орны нь хажууд зогсон, биеийн эрvvл мэндийг асуун лавлаж, ааж ээжий рvv нь очсоныгоо хэлээд:

- Хєєрхийс, захиа махиа бичье гээгvй. Тэр этгээдийн муухай санаа гаргаж гэдгийг мэдсэн. Чамайг буцаана гэх vгvй л байна билээ. Ер нь чамайг тэр хvний гэрт жаргалаа эдэлж байгаа, vгvй дээ л Исфаганд амар тайван амьдарч байгаа гэж бодоцгоодог юм байдаг шvv… Yдээс хойш энд ирцгээнэ гэсэн. Булай муухайгаа бага л ярьж vзээрэй. Яривал тэд хэцvv шанална шvv.

Эфетийн хацар дээгvvр хоёр дусал нулимс бємбєрєв.

- Тандаа ямар vг хэлье дээ? Энэ бvхний ачийг яаж хариулъя даа?

Ферох тонгойн, Эфетийн духан дээр vнсээд хэлсэн нь:

- Та миний эгч. Зовсны чинь vзээд миний зvрх шимширсэн юм. Амиа єглєє ч таны єшєєгий чинь авна гэв.

Харваас тvvний царай чинэрч, нvдэнд нь шийдвэр тєгс од бадарна.

Жаахан дугхий гэж Эфетэд хэлээд єрєєндєє орж Мэинд доохи захиаг бичсэн нь:

“Миний эрхэм хонгор оо? Чиний захиаг авлаа. Ээжид чинь чиний аав vг заагаад байна гэдгийг би єчигдєр мэдсэн.Аавы чинь хатуу ухаангvй, ээжий чинь гэнэн мулгуу гээд хэлчихье яахав. Чи бид хоёрыг хагацуулна гэдэг чинь амь бие хоёрыг салгах гэсэнтэй ялгаа алга. єчигдєр чиний гарыг атган байхдаа, хайраар дvvрсэн миний зvрх чиний амраглах зvрхтэй хослон лугшиж байсан. Дээгvvр алба суурь хєєцєлдсєн аавчинь энэ талаар горилж явдаг хvндээ чамайг ямар ч гэсэн єгєх нь гэдгийг би ойлгосон. Хэрэв чи ийнхvv нийлэхийг хvсэхгvй байгаа бол чамайг ээлдээ авч, чиний боол болох ёстой Ферохоо vнэнч шулуун гэж vзсэн бол чи миний сэтгэлд юу нуугдсаныг мэдэж байгаа бол хэрэв чи миний vнэн хайрд итгэдэг бол шийдэмгий нэгэн ажлыг хиймээр байна. Юу гэвэл тийш явж байгаад ээжээ орхиж надтай нийл. Чиний хєдлєхийг харан залбирч чамайгаа зvрхэн талдаа тэвэрье.

Одоо яаж гvйцэтгэх вэ? гэдгийг хэлье. Та нарыг Кушке-Наср?тэд хvрээд ирэхэд чинь урьдчилан заавар авсан єртєєний бошго, морь байхгvй гэдгээр шалтгаацан миний очихыг хvртэл буюу дараачийн єдрийн vзэш хvртэл та нарыг саатуулна. Намайг очингуут та нарт морьд хєллєх болно. Яг энэ vед хэрэв чи vнэхээр надтай сэтгэл нийлж намайг боолоо болгоё гэж байгаа бол миний тэргэнд ирж суугаад хамтаар Тегеран руу буцъя. Энд ийм л нэг зориг гаргах хэрэг байна.

Ингэхийн хамт ичний vгvй болсныг ээжид чинь даруйхан мэдvvлчихгvйн тулд чиний оронд тэргэнд чинь єєр хvvхэн суух болно гэдгийг мэдэх хэрэгтэй.

Мэин аав чинь хайр сэтгэл гэдэг юу болохыг мэдэхгvй байна. Энэ учраас чамайг надад хайртай болгохгvй хэтийн жаргалтай сайхныг бидэнд єгєхгvй гээд байна. Аав чинь мєнгє, алба хоёрыг бодож сууна. Миний оронд, арчаагvй мулгуу, эрдэм номгvй, нэр хvндээ алдсан этгээд боловч мєнгєтэй хvн хараад байна. Ээж чинь бол хувийн бодолгvй хvн юм. Аавын чинь урдаас юу ч хийж чадахгvй. Ингэхлээр тvvнд тvшиглэх явдалгvй. Мэин чи єєрєє л бод. Хамгийн чухал vе болж, єєрєє шийд!

Чамайг хайраараа тєєнєсєн Ферох Дэгиг”
гэж Бичээд захиагаа наалаа,

Yдийн vеийн гунан буу дуугарав. Тэрээр идэх юм єгєєч гээд баахан байснаа, сандалдаа бие тавин сууж, бодолдоо умбав.

Мєнгєнєєс єєр хvчтэй юм vгvй гэж хэлдэг хvмvvстэй санал нийцэх учир юугаа бодох вэ, энэ дэлхийд мєнгє бий болсноосоо хойш бvхнийг ямагт дийлж байсан хойно юугаа бодох вэ?

Ферох бол амрагтаа хайртай, тvvнтэйгээ нийлэхийн тул vхэхэд ч бэлэн яваа залуу,

Тэрээр єєртєє:

- Яахав миний хувь заяа надад тусалж байна. Энэ учраас намайг Ахмед-Али-хан руу явуулсан бус уу? хувь зол минь надад энэ замыг зааж єглєє…

Олонт явдалд, хайртан хоёрын хувь заяа нь итгэл найдвараар хууран байснаа хожим нь тэднийг найдваргvйдvvлсний улмаас, амьдрал дийлдэшгvй зовлонтой болж vхлээ дуртайяа илэрхийлэх болно.

Хорьдугаар бvлэг

ХАРИУГАА АВАХААР ШИЙДСЭН НЬ


Єдрийн хоёр цагийн vе, Ферохын гадаах их хаалганаа тарган хос моринд хєллєсєн сvйх тэрэг хvчр ирээд зогсвол, хойноос нь мєн хєнгєн тэрэг хvрэлцэн ирлээ. Номер vгvйг ажваас арга буюу “эзнийх” ажээ.

Бидний нэгэнт Р…эд довлэгийнд vзсэн зарц сvйхний хаалгыг онгойлговол модон таягтай євгєн арай ядан гарч ирээд, зарцаараа сугадуулан хаалга руу явж, дагуул тэрэгнээс нь гивлvvр унжуулсан боловч хэдий ч насыг хэлж болохоор намхан хvvхэн гарлаа.

Хаалгыг тогшихуй, зарц онгойлготол, Ферох єєрєє гvйн ирж, чийрэг гараар євгєнийг тохойноос дэмнэн гэр рvvгээ явлаа.

Хєєрхий бvсгvй, аав ээжийтэйгээ уулзахаар хvлээж ядан “та нар юунд намайг тийм хvнд єгєв єє?” гэртээ л харъя гэж хашгирахаар догдлон хvлээжээ.

Эфет аврагдаж, аймшигт байшин байдаг газраа vлдэж vvнээс хойш завхарсан vг хэн ч ярихгvй болсон гэж тэрээр бас л итгэхгvй байлаа. Гагцхvv тєрсєн эрхэм орон хамгийн амтат дурдатгал нь холбогдсон гагцхvv тэрхvv орчин л тvvний уямарсан сэтгэлийг бvрмєсєн цэвэршvvлэх бєгєєд дахин ямар ч будлиан самуунд зовохгvй гэж итгvvлж чадах байлаа.

Ийм байтлаа аав нь ээжийн мєрийг тvшин айсуй явааг vvдний цоорхойгоор харав.

Эфет босож аав ээжийнхээ амар мэндийг эрэх гэсэн боловч ухаан балартав.

Баясахын учир ийнхvv балмагдаад нилээд удсаны дараа нvдийг нээв. Аав ээж хоёр орны хоёр талаар зогсоод гары нь vнсэж байв. Эфетийн гар дээр халуун нулимс дусална. Юм хэлхийг завдавч дуугаралгvй аяархан уйлна.

Нэгэн мєч хир болсноо, гурвуулаа уйллаа. Эфет гомдон гутарснаасаа євгєн эмгэн хочр хэдэн сарын ємнє, охиныхоо алс хэтийг нарийвчлан бодолгvй хамаагvй хvнд єгснийхєє гашуун гэмийг бодон ийнхvv уйлан хайлан буй ажээ.

Ферох орж ирээд, хоёр хєгшин рvv сэм очиж хэлсэн нь:

- Одоо уйлаад яах вэ? харин єс авахыг бодож, энэ мэтийн бэртэгчингvvд цэвэр ариун гэр бvлээр зэмлэлгvй наадаж явдгийг болиулахаар vзvvлээд єгєх хэрэгтэй гэв.

Тус бvрийн нулимс баахан татарч ирэхгvйд учир явдлыг асууж шалгааж гарав. Ээж нь ямар шуу байсны хамаг гамшгийг дуулаад арга барагдахдаа хуруугаа хэмлэв. Аав нь Эфетээс Исфаганд нєхрийн яаж байсныг ярь гээд Тегеран хотын баруун талын их цэцэрлэгийн хаягийг хэлж аль гэж шаардав. Ийм байтал, хажууд зогсож байсан Ферох:

- Єнгєрсєн ч гэсэн хєєцєлдєєд олж долоох л хэрэгтэй. Алсын саруул сайхан ирээдvйг бодох хэрэгтэй. Тvvнийг зоригтой хатуу шийтгэх хэрэгтэй гэсэнд Эфет тvvний vгийг дэмжин:

- За аав аа, энэ яахав болоод л єнгєрч. Харин одоо энэ хvн ер нь тvvний єрєєсєн гутлууд хойшид ийм булай явдал хийлгэхгvй байх тийм арга хэрэгтэй. Хэрэв эсэргvvцвэл бурханд дургvйцсэн хэрэг болох тул Шахын ариун биеийг хvндэтгэж наманчлах нь хvний эн тэргvvний vvрэг гэж vзэх vзлээр Мизаффер-шахын ордонд ном сурсан тvvний эцэг юv ч хийж чадсангvй. Асрагчийнхаа гараар орж гагцхvv хадны мангаа, буг, хамзат бий гэж vзэх болсон ээж юv хийж чадах вэ? Тэд юугаа бодож чадах вэ?

Охиноо буруу замаар оруулснаа оигтойхон бодох чадагvйгээ харууллаа. Yхлийн хоног хvлээсэн эцэг нь амьдралын нарийн ширийнийг бодох чадалгvй болсон ажээ. Хамгийн дээд юмнаас бvрдсэн манай энэ дэлхийд хамаг бvхэн дээшлэх жамаар явж байгаа гэдэг хатуу баримтдаг “бадарчин” болсон хvн юм. Тэгэхд ээж нь мєргєх Молл Ибрагим Негуди Деджалийн илжиг бас Челебори-гэж гуйхаас єєр зvйл хийж vл мэднэ.

Ийм наагуур бодсон зvйлээс бид юугий нь харах вэ? Бодох нь бодож л дээ. Тэгээд цааш нь яах вэ? дєчин єдєр дараалан дєчин бvйлс идээд зуун маани уншвал барцад хvрмэн чулуу болон хувирдаг гэж нэг нь хэлэхэд нєгєєдєх нь илбэчин Голям-Хусэйнд хэлэх нь л хамгийн зvйтэй хэрэв Голям-хусэйн хуруугаа нэг хєдєлгєвєл тvvний илбийн эрхээр гэнэт vгvй болж ор мєргvй болж магадгvй гэв.

Байдлыг ажваас тэдний дотор нэгэнт, энэ хуурмаг бодол эргэлдэж буйг vзсэн Ферох хамаг муу санаатан буртгуудыг газрын хєрснєєс нэгэн цохилтоор цэвэрлэх юмсан гэж бодон шинэ сэрэг ухаан хvчиндээ итгэлтэйеэ Эфет рvv дєхєж очоод хэлсэн нь:

- Ханум, бvv гутар, таны єшєєг авюсан хvн байвал намайг гэж бодоорой. Яриагий нь дуулаад, энэ тэр хvний чинь хамгийн дээд хэмжээгээр залхаахаас нааш миний дотор уужрахгvйгээр багтран оволзож байна.

Ферохын шийдвэр тєгс буйг мэдсэн Эфет ахиад ихийг ярилгvй гагцхvv.

- Би таныг ахаа гэе! Гэжээ. Ийнхvv хэлэхэд нь Ферохын зvрх овсхийсэн учир тvvн рvv харваас бvсгvйн нvvр улбартсан байна. Догдлон хєєрснийг нь анзаараагvй байдал гаргахаар Р… эд-довлэ рvv эргэв.

Ферохын тухай хачин бодол Эфетийн зvрхнээ манас хийв. Гэсэн ч энvvнийг охин дvv шигээ л vзэх болно шvv дээ.

Тийнхvv байтал Р… эд- довлэ,

- Явцгаая гэлээ.

- Тэгье, бушуухан явъя гэж Эфет найрсаг єчив.

Шархандаа зовуурилсангvй тvргэн бослоо. Ферох Салэ-Мейдан руу явах хэрэгтэй байсан тул тэднийг саатуулах хэмээсэн vгvй:

- Би одоо нэг тийш явна, эргэж ирээд, Али-Эшрефханы тухай лавлахаас магадлаад, єшєє авахыг бодно гээд Эфетийг ээжтэй нь vлдээн Р… эд-довлэг аавтайгаа уулзуулав. Хоёр хєгшин мєч илvv саваа модны амт vзvvлж хараал сонсдог, мєнгє авдаг байсан хуучин сайн цагаа харамсан vгvvлж сэтгэлийн дотрохио уудлав.

Yндсэн хууль, тvvнийг тогтоогсдыг зэрэг зэрэг хараан баахан ярилцав. Ингээд Р… эд-довлэ тvvний эрхэм авгай, Эфет нар тус бvр Ферохын тухай єєрєєр бодон гэрийн зvг одох болов.

Ийм алдартай сайн хvvтэй бол мєн зvгээрээ гэж аав бодон, мєн vvн лvvгээ нэгэн адилыг ээж бодно. Харин Эфетийн бодсоныг энд хэлэх vнэндээ хэцvv байна. Ферохтой салах ёс хийхдээ танайхаар очиж та нарыг баярлуулна гэж амы нь дуулаад гадагш гарцгаалаа.

Ферох ахин баахан бодвол, ер юу ч атугай туслагч хvргэх хvн хэрэгтэй єайсан тул сэрдариа ємсєєд vсээ янзлаад мєн гадагш гарч, Салэ-Мейдан тийш явав. Тэнд цайны газрын Жавадыг дуудаж бvх ажлаа тохиролцсоныг бид мэдэх билээ.

Ферох охойн найман цагийн орчим гэртээ эргэж ирээд Ахмед-Али-хан сууж байхыг vзэж гайхав. Олиггvй явдал болов уу гэж Ферох сандарвал, ярилцсанаа яв цав тохиролцохоор ирлээ гэсэн байна. Мелек-Таж-ханумын сууж яваа сvйх, тvvний дэлбэгчийг саатуулах гэж Ахмед-Али-хан тушаал єгєхєєр тогтжээ. Тэгээд тvvнийг Кехризэк єртєє рvv аваачаад, тэндээс дараачийн дэлбэгч хасан-Абад хvргээд, Кушке-насрет хvргэх боллоо. Фероход захиа єгєхєєс гадна Кумын єртєєний бошгот єгєх захиаг, Мэиний оронд тэргэнд сууж Кум хvрэх цагдаатай танилцах” бvсгvйд єгєх ёстой байжээ. Ферох энэ бvхэнтэй нь санал нийлбэл, Ахмед-Али-хан одлоо.

Ферох єглєєний таван цагт сэрэв. Тvvнийг Шекvфэ хvлээн байжээ. Захидал авч Мэинд гvйн ирлээ. Дахинд нэгэн цагийн дараа “Ферох яа л гэвэл яана” гэж тvvнд хэлvvлсэн байжээ.

Шекуфэдээ алтан зоос бэлэглээд явуулав. Мєчийн дараа Мэинийн за гэснийг Ахмед-Али-хан мэдэв. Учир иймд тэр даруй чухал захиа бичиж гарлаа. Ферох єєрєє Чале-Мейдан руугаа гvйн одлоо.

Болзсон цагтаа яг тэр газраа Жавад байв. Тэрээр яг цагтаа байсанд єєрийн эрхгvй баяр хvргэв.

Перс газар, яг цагтаа байна гэдэг vлэмжийн ховор зvйл.

Жишээлбэл: Нэг нь єглєє хамт халиме-роуган идье гэж тvншээ урьсан байя гэж саная. Тэгвэл нэгэнт хэлсэн ёсоор энэхvv єчнєєн цаг хvлээлгэж буй тvнш нь vдийн хэр гэрээс гараад хvрэх газраа хvртэл намс намс алхсаар яваад очингуутаа халиме нэхдэг.

Эсвэл єєр нэг хvн, найздаа: “Би танайд хоёр цагт очъё гэсэн” гэж саная. Тэгвэл хоёр цагаас хойш, гурван цаг мэдэгдэлгvй єнгєрч, гурав, дєрєв, тав бvр явсаар долоон цаг болох vед л энэ этгээд яаж уучлал гуйхаа ч мэдэхгvй их л зовлонт хvний дvр vзvvлэн: “Yгvй, энэ ажлыг яая даа” гэдэг.

Ямар ч ажил тєрєл гараагvй, гагцхvv залхуурсан байна. Yvнээс болж єєрийгєє тиймэрхvv сандралд оруулж, сайхан урилга ирээд байхад, уухайс л баймаарсан, тэгэхэд vгvй шvv. Хvн тийм vед л эрт босоод замаасаа хэд хэдэн хvн дагуулж ирчихээд: “Энэ нєхєд тантай танилцахын хvслэн болоод болдоггvй цєм л vнэнч гэцгээсэн юм. Тэгээд сая замд дайралдсан чинь бушуухан тантай уулзаж амар мэндийг чинь эрье гээд болдоггvй. Ер нь єнєєдрийг хамгийн амжилттай vе гэцгээж байгаа юм байна. Ингээд надтай хамт ирцгээлээ” гэдэг ажээ.

Yнэнч намбатайгаар зогсохгvй, тос нь гоожсон єчнєєн их будаатай хуурга идэхээр хэл амаа долоосон тєчнєєн олон хvнд дарагдаж, битvvдээ уур нь хvрсэн эзэн бэлдсэн юмаа бараг найр хуримын дайтай болгодог ажээ.

Гэсэн ч гол зvйлээсээ vл холдсугай. Юу гэвэл Жавад, гуравтын дэвсгэр дєрвийг ээждээ єгснєє яахин баяруулснаа, тэдний гэрт байдал сайн тийшээ эргэх найдвар хэрхэн буй болсон гэрийнхэн нь гуанз хvртэл vдэн гаргах гэсэнд боль гэснээ Фероход ярив.

- Бид удахгvй буцаад ирнэ, хоёр хоногоос илvv явахгvй гэж Ферох хэлэв.

Гагцхvv, Кум рvv явуулах хvvхэн олох хэрэгтэй болов. Yvний тул ач охин Хамидэгээ дагуулаад ир гээд єєрийн асрагчийг илгээв.

Хамидэ гэгч жич нэгэн хvvхэн байлаа. Тvvнийг есєн настай байхад нь нэгэн модчин хvний арван найман настай хvvд эхнэр болгон єгчээ. Тэр цагаас хойш, єдий хорин дєрєвн нас хvртлээ долоон эртэй сууж vзжээ.

Эхлээд нэгэн латай сууж байснаа, дараа нь толгой дээш татдаггvй архичинтай удаан хугацаагаар нєхцєв. Хожим нь Тегераны нэгэн шалдан ядуу эртэй нилээн хэдэн сар єдєр шєнєгvй дурлалцаж мєн тvvнээс хойш нэгэн фоколийн эхнэр байж, европжмон зангийн нь аяыг олох гэж хэдхэн єдєр оролдсон байжээ. Yvнээс хойш, овоо зэгсэн хугацаанаа, нэгэн хажийн яншихыг сонсож байснаа бvр сvvлд нь єєр Хажий таалах болжээ. Гэсэн ч нэгэнтээ тvvнийг хєгшин эзэн хvн бэр болгон авсанд тэрээр нилээн хугацаагаар буурал сахлаар нь наадаж байсан нь хамгаас инээдтэй бизээ.

Найман эрийн ааш байдлын аяыг тааруулж чаддаг байсан энэ хvvхэн ямар чадалтай, ямар туршлагатай байх нь илэрхий.

Ямар ч юм тоодоггvй, тийм л хvvхэн Фероход хэрэгтэй байлаа.

Хагас цагийн дараа Хамидэ, тvvн дээр хvрч ирэв. Балчир багадаа хоёул хамтран тоглож байсан учир Ферох тvvнийг дээр vеэс таних ажээ. Чухамхvv энэ учраас шууд ажилдаа орох болж:

- Хамидэ, чи нэгэн ажлыг биечлэн бvтээж над тус хvргэмээр байна. юуны ємнє, чи надтай хамт Кум руу сvйхээр явах болно.

“Кум” гэдэг vг сонсууд Хамидэ их баяраар мишээн:

- Тантай хамт, Кум руу мєргєлд явахаас илvv сайхан юм хаа байхав гэжээ.

Кумд бас нэгэн эрийг дагуулж толгойгий нь эргvvлье гэдэг сайхан бодол толгойд нь орж ирлээ.

Гэсэн ч Ферох:

- Чи мєргєлд орж чадах ч байж мэднэ, vгvй ч байж мэднэ. Ер нь юу ч гэсэн Кум ордог замаар явах болно. Кушке-Насретэд очоод чи баахан зориг самбаа гаргах болно. юу гэвэл, миний сvйхнээс гарч тэнд зогсож буй єєр тэргэнд суух хэрэгтэй болно. Харин чамтай хамт тэр сvйхээр явах хvмvvс чамайг баривчлаад цагдаад єгч мэднэ гэдгийг бодолцох хэрэгтэй гэсэн ч би ийм юи болохгvйгээр болгоё Кумд очоод чи жирийн байдладаа орох л хамгийн чухал шvv гэсэнд Хамидэ гайхан:

- Жирийн байдал гэдэг чинь юv билээ?

- Би энд нvvрий чинь будаж боровтор болгоно. Харин чи тэнд очоод, тосоор угааж, гивлvvрийнхээ нvvрэн талыг эргvvлж, авч яваа чагнуур шаврын дэгтий ємсєєрэй. Кумээс чамайг Тегеран руу явуулах болно.

Уг явдал, Хамидэд сонин санагдав. Амьдралдаа хэдэнтээ цагдаад баригдаж vзсэн учир цагдаа нараас айлтгvй, иймэрхvv адал явдал хvсэн эрж байсан буюу vvний хамт Ферох сайн хань олж єгнє, хурим хийхэд чинь туслах болно гэж ам єгчээ.

Тєдєлгvй, Ахмед-Али-ханы єгч явуулна гэсэн бичгийг задгай дугтуйд авчрав.

“Эхлээд кушке-насрет дахь єртєєний бошгот илгээх засгийн газрын мэдээ,

Єчигдрийн мэдээнд нэмэлт болгон мэдээлэх нь: Эл захиаг єгсєн хvн юу л гэж тушаана бvгдийг гvйцэтгэсvгэй. Тvvний ажил хэргээ амжуулахад нь тал бvрийн тусламж vзvvлсvгэй.

Кум-Эраг замын єртєєний даргын орлогч Ахмет-Али-хан” гэжээ.

Хоёрдугаар бичгийг Кумиын єртєєний даргад гэж хаягласныг vзвэл:

“Эрхэм найзаа чамайг гvн их хvндэтгэж явдгаа хэль?, чамаас гуйх зvйл байна. Чи энэ захидал єєрт чинь єгєх хvнд тус хvргээч, єєрєєр хэлбэл бушуухан Тегеран руу явуулах, талы нь болох бvтэхээр хєнгєвчлєєч. Хэрэв шаардагвдал биеэрээ тус хvргэсэн ч болно. Байдлыг тодруулан наад бvсгvй чинь єєрєє ярина биз. Энэ хvсэлтийг биелvvлэхээс танд vнэнч Ахмед-ал-ханыг машид хvндэлсэн хэрэг” гэжээ.

Ферох хамаг чухлыг дахин vгvvлээд, хоёр лирийн шантайгаар Хамидэд єгєв.

Єдєр єнгєрч, Ферох сандрангуй болов. Учир нь маргааш тэмцэл эхэлнэ. Ингээд хэвтэнгvvтээ, єєрєєсєє асуусан нь: “замд бэрхшээл тохиолдоод, аргалж хvч хvрэхгvй бол яана аа?”

Маргааш єглєє нь Ферох, Жавад, Хамидэ гурав Кум руу одож тэр оройгоо Кушке-Насретэд иржээ. Тэнд юу болсныг уншигч авга нар мэдэх бизээ.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/457100/4a6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
17 Vйл явдал давтагдах нь [1] pitty1 2008-06-30 11502
16 Дракула гэж хэн байв? [1] pitty1 2008-06-30 12196
15 Хvнийх [1] pitty1 2008-06-30 10864
14 Хайр сэтгэлийн эрэлчин(Эротик єгvvллэг) [1] pitty1 2008-06-30 19776
13 Гэрийн эзэгтэйн нууц(Эротик єгvvллэг [1] pitty1 2008-06-30 33095
12 Аймшигт хот Тэргvvн дэвтэр (21-40) [1] pitty1 2008-06-30 9590
» Аймшигт хот 11-20p бvлэг pitty1 2008-06-30 10310
10 Аймшигт хот 4-10p бvлэг pitty1 2008-06-30 10135
9 Аймшигт хот 2-3p бvлэг pitty1 2008-06-30 11153
8 М.Каземи - Аймшигт хот Тэргvvн дэвтэр 1-p бvлэг pitty1 2008-06-30 12725
7 Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн pitty1 2008-06-30 15198
6 Гэмшил [2] pitty1 2008-06-30 11194
5 Тєрєл арилжсан нvгэлт шєнє pitty1 2008-06-30 20116
4 Болзоо pitty1 2008-06-30 13669
3 Лимбийн эгшиг /Өгүүллэг/ [1] pitty1 2008-06-30 15343
2 Могой pitty1 2008-06-30 13414
1 Сөөхий pitty1 2008-06-30 13286
배너신청
자생병원

배너신청