Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Монгол",3

Уншсан 10924 vote 0 2010.08.17 00:52:28

              Дэжид охин тэр шөнө унтаж чадаагүй билээ. Эх, эмээ, отог омгийнхон нь амьд мэнд өглөө болгох болтугай гэж эмээгийнхээ зааж өгсөн хэдэн тарнийг амандаа уншиж, мэдээ орсон цагаас шүтэн мөргөж дадсан догшин сахиус жамсран бурхандаа үүр цайтал залбирсаан. Гэгээ орж хөл хөдөлгөөн эхэлмэгц гарч, хашааны хаалганы багана налан зогсоод уран хийцэт төмөр сараалжны завсраар хөдөлгөөн орж эхэлсэн гудамжийг ширтэн эхийгээ хүлээсэн. Эхэндээ ойртсон хүн болгоныг, хүн тэрэг болгоныг сэрхийн хардаг байсан бол, үд өнгөрч нар гудайх үеэс бүгдийг ойлгож түм түжигнэж бум бужигнасан гудамыг зүгээр л гөлийн ширтсээр зогссон. Ар гэрийнхэн нь бүгд үрэгджээ гэсэн бодол цээжинд нь тов бууж байвч үүнтэй эвлэрэхийг хүссэнгүй, түмэн зүйлийн шалтаг бодож олохыг хичээнэ. Түүн дотроос хамгийн үнэмшилтэй нь хөлөг онгоц өнөөдөр явахаа больж хойшлуулсан байх гэсэн таамаг... Охин энэ бодолдоо итгэж байв. Тэгээд л тэд ирээгүй хэрэг. Хашир болгоомжит хөгшин эх нь хүний анхаарал татахгүйн тулд бүгдийг гадагш гарахыг хориглоод “Дэжид тэртэй тэргүй найдвартай газар, хангалттай мөнгөтэй байгаа юм чинь тэндээ байж л байг, цаг  нь болохоор очоод авчихна... “ гэхчилэн ярьж буй нь нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдохоор тодхон төсөөлөгдөх аж. Энэ бодолдоо бага зэрэг тайвширч харанхуй болоход тэд маргааш өглөө ирнэ дээ гэсэн бодол тээсээр буудалдаа буцаж орлоо.

              Буудлын зочин хүлээн авах дарга өчигдөр орой харуулын ахлагчаас түүнийг хүлээн авсан намхан бүдүүн ах мөн л инээмсэглэсээр тосон мэндлэхэд, өнөөдөр гэрийнхэн нь ирээгүй тул дахин нэг хонохыг хүсэв. Хариуд нь нялуун инээмсэглэл тодруулсан нүүрээ ойртуулж эрхэм авхайн аргагүй байдлыг бодож өчигдөр ганц л хонохыг зөвшөөрсөн тухай мэдэгдэхэд охин ганц ч үг хэлэлгүй цүнхэндээ гараа хийн 200 иен гаргаж ширээн дээр тавилаа. Уг нь бол түүний өчигдөр хоносон өрөөний үнэ 50 иен байсан. Гэвч одоо бол буудлаас гарч яасанч болохгүй байлаа. Гэрийнхэн нь энд л түүнийг хайж ирэх ёстой. 50 иен ч их мөнгө, аргагүй тусгай хамгаалалт бүхий албаны  улс буудаг буудал болохоор тэр биз. Харин энэ удаад мөнгө хамаагүй байлаа. Эх нь түүнд ямарч үнээр хамаагүй хахуульдаад энд үлдэж хүлээ гэж ойлгуулсан. Ширээн дээрх мөнгө өрөөний түлхүүрээр солигдох нь тээр холоос дурангаар харж байгаа мэт сонин харагдах ажээ.

              Дэжид охин ийм байдалтай арав хонов. Өглөө болгон горьдож, өдөр болгон үхэж, үдэш болгон найдаж, шөнө болгон залбирч байлаа. Амьдралын гашууныг амсаж үзээгүй бяцхан зүрх нь өглөө болгон шархирч, өдөр болгон зогсож, үдэш болгон эмтэрч, шөнө болгон амилж байлаа. Тэр юу хийх яах ёстойгоо ч мэдэхгүй, зөвхөн хүлээх ёстой хүлээх ёстой, хүлээх ёстой, хүлээх ёстой... хэмээн амьсгалж, зүүдэлж, амьдарч, зөвхөн тэр үгэн дээр тээглэн тогтож байсан билээ.

Бүтэн арав хоногийн турш Дэжидтэй хамт уйлагнан өнжсөн тэнгэрийн зузаан бараан үүл нимгэрэн нарны туяа хөшигний цаанаас тусах мэт сүүмийн гэгээрсэн тэр өдрийн өглөө энэрэлт эхийн нөөлгөд хоргодон асан балчир нас нь түүний амьдралаас тасар татагдан эгнэгт одоод, хадат уулын хайргат энгэр мэт хорвоогийн хатуу нудрагатай улаан нүүрээрээ халз тулсан билээ.

Тэр өдрийн өглөө гудамжаар холхих хүн хогийн урсгал ширүүсч эхлэх үес хаалганы сараалжнаас зууран зогсож асан охины чихэнд “Дэжид авхай, Дэжид авхай...” хэмээн хашгирах танил дуу гэнэт сонсогдоход агчисхийн цочиж олны дундуур нүдээ гүйлгэн харцаараа хайтал, өрвийж халтартан царай дарж, ноорхой хувцасны оронцог эгэлдрээд агшиж жижгэрэн танихын аргагүй болсон Жаман... мэдээ орсон цагаас хамтдаа наадаж өссөн Жаман хөвүүн хоёр гараараа даллан дэвхцэж түүнийг чиглэн гүйж явах нь нүдэнд туслаа.

              “Амьд байна... Амьд байна манайхан “ гэсэн бодол харанхуй цээжинд нь цахилгаан цахих мэт зурсхийн гялбахуй охин ухасхийн гүйж гарлаа. Хүүгийн өөдөөс гүйж явах зуурт “манайхан хэцүү байдалд орж нуугдсан байх... Тэгээд энэ Жаманыг зүс хувилган нууцаар илгээсэн байх” гэсэн бас нэгэн бодол сэргэлэн ухаанд нь гялсхийн буумагц  дороо зогтусан эргээд дааман хаалганы бүдүүн баганы буланд олны нүднээс нуугдасхийн зогсоод энэ хооронд хар гүйхээрээ ээрэн бархирсаар тулж ирсэн хөвүүний хоёр гараас угз татан доош нь суулгалаа. “Юу болов? Яриач...” хэмээн шивнэх мэт чимээгүйгээр хашгиран дахин дахин асуухад, гагцхүү Дэжид авхай... Дэжид авхай... хэмээн ээрэн уйлах сөөнгө хоолой л хариуд нь дуулдах ажээ.

Хөвүүний цөхөрч туйлдсан харц, үхмэл өнгөөр цонхийж харласан царай, өмхий ханхалж ноорсон хувцас нүдэнд нь ээлж ээлжээр тодрон тусахад тэр өдрийн тэнгэр шиг нимгэрэн онгойж ирсэн цээжинд нь цөхрөл гашуудлын хар үүл хором хормоор хуралдан зангирсаар “Үхсээн... Бүгд алагдсан” гэсэн үг хатаж сөөсөн хоолойноос сонсогдохтой үгүйтэй дөнгөж дуулдахад харах нүдийг нь харанхуйлан бүрхлээ.

              Нойтон хүнд агаар турьхан мөрөн дээр нь дааж давшгүй хүндээр дарж, эцсийн мөч хүртэл цэх тэнэгэр байхыг хичээсэн туяхан нуруу нь бөхийгөөд, туранхай өвдөг нь чулуун шалан дээр нидрэн сөхөрч, төрөлх тунгалаг харц нь цөхрөлийн сүүдэрт балартан, энэрэлгүй тавилангийн шорвог нулимсанд алдрай охин живлээ. Эх нутаг элгэн саднаасаа хагацсан, элээний ангаахай шиг хоёр жаалхан хүүхэд мөр мөрөө түшилцэн чимээгүйхнээр эгшин хайлан байх нь тэдний хажуугаар урсан өнгөрөгч ширхэг будааны төлөө тэмцэн шоргоолж шиг бужигнан хөлхөх харь элгийн хүмүүс хийгээд тэр бүхний дээрээс омог бардам сүүдрээ тусган өнгийх өндөр барилгын оройд залагдсан эзэнт гүрний сүрт далбаанд огтоос падгүй хэрэг байлаа.

Тэр хоёрт одоо түшиж тулах хэн ч байхгүй, цаашид хэрхэн яаж амьд үлдэхээ ч мэдэхгүй, басхүү амьдрал гэж юу байдгийг ч мэдэхгүй. Хоёр хүүхэд тэр үед ганц л зүйлийг сайн ойлгож байсан нь энэ газар монгол гэдэг нэр үхэл гэдэг үгтэй агаар нэгэн ажээ. Юу чухал, юу буруу, юу зөвийг ялгаж салгаж мэдэхгүй ч үхлээс айж, үхлээс зугтах нь амьд амьтны төрөлх зөн совин ажгуу.

              Нэгэн цагт ертөнцийг чичрүүлж явсан хүчирхэг монгол, би монгол гэж хэлэхэд дэлхий өмнө нь сөхөрдөг байсан эрин цаг хэдэн зууны тэртээд алсран өнгөрөөд, эцсийн голомтоо аварч үлдээхийн төлөө эх нутгаасаа ойн гарсан нэгэн монгол омог сүйрэн мөхөв.

Нэгэн үе африк, европ, азийн хагасыг эзэрхэж асан хүчирхэг Мухамедийн хөвгүүнийг өлмийдөө сөгтгөсөн, идэрхэг монгол баатар Хархулангийн цусны сүүлчийн тасархай шанхайн чулуун гудамжинд чийгийн өт мэт арчаагүйгээр атиран унахыг хараад, мандах буурах олныг үзсэн буурал түүхийн мэлмий дальдран мэгшиж авай.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531742/238/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
397 Хархулангийн бөгж,6-р бүлэг,"Тэд",1 1932 2010-08-17 11049
396 Хархулангийн бөгж, Дуудлага,3 1932 2010-08-17 10263
395 5Хархулангийн бөгж"Дуудлага",2 1932 2010-08-17 11525
394 Хархулангийн бөгж, "Дуудлага" 1 1932 2010-08-17 11812
393 Хархулангийн бөгж, Монгол 7,8 1932 2010-08-17 10608
392 Хархулангийн бөгж,"Монгол",6 1932 2010-08-17 10582
391 Хархулангийн бөгж,"Монгол,5 1932 2010-08-17 10250
390 Хархулангийн бөгж,"Монгол"4 1932 2010-08-17 11025
» Хархулангийн бөгж,"Монгол",3 1932 2010-08-17 10924
388 Хархулангийн бөгж,"Монгол",2 1932 2010-08-17 10753
387 Хахулангийн бөгж,5-р бүлэг,"Монгол"1 [1] 1932 2010-08-17 10404
386 Хархулангийн бөгж,"Амьдрал"4 1932 2010-08-17 10368
385 Хархулангийн бөгж,"Амьдрал"3 1932 2010-08-17 10271
384 Хархулангийн бөгж,"Амьдрал"2 1932 2010-08-17 10769
383 Хархулангийн бөгж,"Амьдрал" 1 1932 2010-08-16 10172
382 Хархулангийн бөгж,"Отолт",6 1932 2010-08-16 10335
381 Хархулангийн бөгж,"Отолт",5 1932 2010-08-16 10479
380 Хархулангийн бөгж,"Отолт",3,4 1932 2010-08-16 9409
379 Хархулангийн бөгж,4-р бүлэг,"Отолт",1,2 1932 2010-08-16 9701
378 Хархулангийн бөгж,"Бүслэлт",11,12 1932 2010-08-16 10118
배너신청
자생병원

배너신청