배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Уран Зураг
  • Уран Зохиол
  • Дүрст Мэндчилгээ
  • Зурхай

Бичлэгийн тоо 497
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

6 р бүлэг

Уншсан 8619 vote 0 2009.04.02 16:26:53
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/freetime3/1518973
Hits smaller text tool icon medium text tool icon larger text tool icon
5 jiliin daraaОнгоцны буудал дээр өглөө эрт нэгэн залуу жаахан охин тэврэн, нисч буй мөнгөлөг цагаан онгоцыг зааж баяр хөөр болон зогсох нь Төгөлдөр мөн ажээ. Тэрээр өглөөний зургаан цагийн нислэгээр нисэх Уянгааг гарган өгч, охиндоо анх удаа онгоцыг ийм ойрхоноос үзүүлэн зэрэг зэрэг ажил амжуулж яваа нь энэ.

Хэдийгээр энэ долоо хоногийн хугацаанд охиноо хадам ээжийндээ байлгаж болох байсан ч Төгөлдөр өөрөө охиноо харахыг хүсч гэртээ үлдээсэн байв. Маргаашнаас эхлээд цэцэрлэгтээ гоё самнасан үстэй явж чадахгүй нь байна шүү дээ хэмээн охиндоо тайлбарлахад, хэд хоног сэгсийж явах нь өөрт нь таалагдаж байгаа бололтой охин нь хөөрөн баясаж инээд алдахад Төгөлдөрийн санаа нь амран охиноо тэврэн үнсэв. Ээж нь явж байхад уйлдаггүй сайн охин хэмээн охиноо магтаад, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явж байхдаа уйлахгүй бол авч өгнө хэмээн амласан хоёр алтан загасаа хаанаас авах тухайгаа ч эргэцүүлэн бодсоор явлаа.

Миний үзэж байсан кинонууд дээр гардаг энэтхэг орон арай ч биш юм аа хэмээн Уянга хамт явсан ажлынхаа хэдэн  залуустай ам нийлэн эргэн тойрноо шагширсаар, шинэ Дели хэмээх хотын баруун дүүрэгт орших өөрсдийн байрлах буудал тийш яаран яаран очлоо. Ган болж байна уу даа гэж хэлмээр аагим халуу дүүгэн, бүгчим агаар мөрөн дээрээс нь дарж байгаа мэт санагдахад Уянга ядаж л хэрэг болгон авч гарсан майк углаашаа өмсвөл арай ч дээрдэх юуны магад хэмээн бушуухан өрөөндөө очиж хувцасаа солихын түүс болон, хамт нэг өрөөнд байрлах бүсгүйгээсээ гүйх шахам түрүүлэн орлоо. Тэдний ажлын нийт 5 хүн энэхүү санхүүгийн сургалтанд явж байгаа бөгөөд гурван залуу нь нэг өрөөнд  орж, Уянга нөгөө салбартаа ажилладаг хүүхний хамт дээд давхрынх нь өрөөнд орсон нь энэ. Нэг өрөөний бүсгүй замын турш хүйтэн кола хэмээн үглэн явсаар өрөөний хаалга дөнгөж даваад л цүнхээ газар тавьж, дуу алдан өрөөний буланд гүйн очиж хөргөгч байна хэмээн хаалгыг нь онгойлгоод урамгүйхэн буцаан хаалаа. Кола байхгүй байна шүү дээ хэмээн үглээд цүнхээ онгойлгон түрийвчээ аваад тэсэхээ байсан бололтой буудлын хүлээн авахаас асуунаа хэмээгээд хаалгаар гаран дэгдэн одлоо. Ганцаараа түр үлдсэндээ олзуурхан Уянга бушуухан сорочкон цамц, юбка тайлан орон дээрээ чулуудаж орхиод, аяны цүнхээ орон дээрээ дэлгэн зуны хувцасаа гаргахаар зэхтэл хаалга дэлгэгдэн онгойх чимээ гарав. Яасан колагаа олоо юу хэмээн эргэн хартал сургалтанд хамт ирсэн зэргэлдээ салбарт ажилладаг Очис хэмээх залуу, үсээ задгайлан дан дотуур хувцастайгаа зогсох Уянгыг хараад алмайрсандаа ангайсан амаа ч хамхихаа умартан босгон дээр нь зогсож байх нь тэр. Уянга ч тэр дороо сандран бачимдан сорочкин цамцаа шүүрэн авч дэмий л урдаа барьж зогсоход Очис сэхээ аван уучлаарай хэмээн амандаа аяархан бувтнасаар хаалга тасхийтэл хааж орхиход Уянгын инээд нь юунд ч бүү мэд маш ихээр хүрч, ганцаараа тас тас хийтэл инээд алдлаа. Очис бодвол хөөрхий ямар нэг юм л гуйх гэж орж ирсэн байх хэмээн дотроо бодсон ч түүний ангайн балмагдан зогсох төрх нь яагаад ч юм Уянгад ихээр таалагдаж байгааг мэдэрчээ. Сүүлийн хэдэн жилд ер нь эр хүн түүнийг ингэтлээ сонирхон харсан удаа байгаа сан билүү.

Уянгаа оройн хэрд гэррүүгээ сайн явж ирсэн тухай хэл дуулгаад санаа нь амарлаа, охиноо хэд хоног санах байхдаа. Маргааш өглөө сургалттай байсан хэдий ч монголчуудын заншил ёсоор Уянгын ажлынхан хоёр бүсгүйнхээ өрөөнд цугларан, аян замынхаа алжаалыг тайлан нутгийн идээнээс жаал жаал хүртэн шөнө дөл хүртэл сууцгаалаа. Уянгын хувьд өрөөний бүсгүй болон Очисыг багахан таньдаг бөгөөд нөгөө хоёр залууг тийм ч сайн танихгүй, тэд ч ихэнх нь бие биеэ нэрийг нь сонсож байснаас бусдаар танихгүй болохоор, дараа дараагийн хүн чемоданы юмаа гаргасаар танилцах үдэшлэг шөнө дөл хүртэл сунжирчээ. Уянга уугаад байдаггүй гэр амьтай ч гэлээ, ганцаараа шахуулаад байхаар сүүлдээ эвгүйрхэн хоёр хундага дараалан уусныхаа дараа биеэ барихаа больж, шууд л бие хөнгөрөөд явчихсан нь өөрт нь мэдэгдэж эхэллээ. Уянгыг шахсан дараагийн хундагыг би уучихая хэмээн хэлэхэд нь л Очисыг яг дэргэдээ суусан болохыг Уянга анзаарав. Түрүүний бяцхан хөгтэй зүйлээ ч мартчихсан байсан болохоор Уянга түүнийг шахцалдан байж дэргэд нь суусныг бараг анзаарсангүй. Олуулаа хөгжилдөн суусаар цаг нилээн оройтоход бүгд амрахаар шийдэн, ажлынх нь залуус өрөөнөөс гарч хоёр бүсгүй тус тусынхаа орыг засан бушуухан орондоо орцгоолоо. Бүтэн долоо хоног охиноо орхиод яаж явна, санаж үхэх байх хэмээн дотроо бодож байсан Уянга охиноо тийм ч ихээр санахгүй байгаагаа гэнэт мэдрээд муу ёр байгаадаа хэмээн дотроо гайхан бодлоо. Түүний толгойд оройжин хажуунаас нь салалгүй энийг ч аягалан, тэрийг ч хундагалан үйлчлэн суусан Очис хэмээх залуугийн төрх гарч өгөхгүй эргэлдсээр байв. Явдалдаа ядарсан, дээр нь жаахан уучихсан нь нэрмээд тун ч эелдэг залуу юм хэмээн бодсоор Уянга өөрийн эрхгүй нойрондоо дийлдээд нам унтаж орхив.

Гэр бүлийн хэрүүл маргааны гол буруутан нь байсаар Соёлоо бүр залхаж гүйцжээ. Алдаж эндсэн ч гэлээ бие биеэ уучлаад сайн сайхан амьдарсан хүмүүс зөндөө л байна. Би хүнээр хүргүүлсэн нь үнэн, гэхдээ хүний нүүр харж болохооргүй зүйл хийчихсэн биш хичнээн удаан уурладаг уцаар вэ хэмээн Соёлоо дотроо хэрүүлийнхээ үгийг бэлдсээр Ханболдыг ажлаас тарахыг хүлээн гэртээ сууж байлаа. Өнөөдөр тэр дуу чимээгүй айхтар хүнийг хэрэлдээд ч хамаагүй хэлд оруулая байз. Ийнхүү бодон суухдаа тэрээр Төгөлдөрт гомдох ч мэт санагдаж орхив. Хэдийгээр утасдах юм бол өөрийг нь улам эвгүй байдалд оруулна гээд огт холбоо барихгүй байгааг нь мэдэж байгаа ч гэлээ, ажлын цагаар нэг удаа ч гэсэн чи яасан бэ, зүгээр үү эртээд юу болов хэмээн асууж сураад утасдахад болно доо хэмээн гоморхсоор байлаа. Сайхан аз жаргалтай амьдарч байгаа болохоор намайг санах чөлөө завгүй байдаг байхдаа гэж бодоход гэнэт овоо балгачихдаг болсоныг нь эргэн санав. Үгүй арай бас уугаад байгаа юм биш байгаа даа, Ханболдод цохиулж орхисон эрүү нүүр нь зүгээр л байгаа даа гээд Соёлоо утсаа аван, Төгөлдөрийн утасруу нэгэнтээ залгах гэснээ больж орхив. Өдий орой болсон хойно эхнэр хүүхэдтэйгээ шуугиж байхад нь залгаж орхивол дэмий хэрэг болно гэж болгоомжилжээ. Гэхдээ л дотор сэтгэлдээ Төгөлдөрийг нэг удаа ч гэлээ холбоо бариагүй өөрийгөө бодон таг алга болсонд гомдол тээсэн хэвээр байлаа. Ганцаардсан тэрээр гэртээ дэмий холхин Ханболдыг хүлээн ханын цагруу харан суусаар л байв. Утасдсан ч Ханболд аашаа гаргаад түүний залгасан дугаарыг хараад авч хариу хэлэх биш.

Оройн есөн цагт хотын гудамжаар дүүрэн хүмүүс нааш цааш сүлжилдэн, уушийг газрууд хүнээр дүүрэн гэрлэн чимэглэл юугаа гялалзуулан лэргэдүүр өнгөрөх хүмүүсийн даллан дуудах аж. Хотын нэгэн нэртэй уушийн газар Ханболд тухлан сууж, өөрийн хэдэн нөхдийн хамтаар хүйтэн шар айраг яаралгүй шимэн ууж, ажлаа бүтээсэн нэгэн нөхрийнхөө хэрэг явдлыг сонссон шиг тухтай нь аргагүй сууж байлаа.  Гэтэл хундага харшин дуугарахтай зэрэгцэн цовоо дуугаар тачигнатал инээх дуу хажуугийн ширээнээс хадаж Ханболдын анхаарлыг татлаа. Арван найм естэй болов уу гэмээр хэдэн охидын нэг нь лаа асаасан бялуугаа өмнөө тавиад нүдээ тас анин лааг нь үлээж байгаа нь эгдүүтэй ч юм шиг Ханболдод гэнэт санагдав. Мөнөөх охин суудлаасаа босоход Ханболд өөрийн эрхгүй хулгайн нүдээр ажвал тун ч гоолиг биетэй болох нь бариухан таарсан задгай энгэртэй цамцнаас нь дурайтал харагдана. Хоёр аяга хүйтэн шар айраг уусны дараа Ханболд жаахан гуниглах сэтгэл төрж, гэртээ харьж Соёлоотой эвлэрмээр ч юм шиг санагдан удахгүй харихаар зэхэж байтал утас нь дуугаран мэссэж ирэхийг хартал Соёлоогоос байх нь тэр. Хэзээ ирэх юм та гэсэн хэдхэн үгтэй өдсөн зурвас аваад Ханболдын эгдүү, дургүй нь зэрэгцэн хөдөлжээ. Соёлоогийн энэ цагаа олдоггүй мэссэж, цагаа олдоггүй хэрүүл үү хэмээн тэрээр дургүйцэн бодоод, улам дургүйг нь хөдөлгөхөөр зэхэн утсаа унтраагаад суудалдаа тухаллаа. Яагаад ч юм Ханболд жаахан зүггүйтмээр санагдан, найзуудаасаа захлан суугаад зөөгчийг хуруугаараа дохин дуудаж, чихэнд нь хэдэн үг шивнэхэд зөөгч толгой дохин яаран цаашлан одлоо.

Энэ дарсыг таны төрсөн өдөрт зориулан нэг үйлчлүүлэгчээс бэлэглэж байна хэмээн зөөгчийг дэргэдээ ирэхэд Энэр гайхан түдгэлзсэнээ хэн өгүүлсэн бэ хэмээн зөөгчөөс лавлан асуулаа. Уучлаарай би хэлэх боломжгүй л дээ, гэхдээ энд суугаад үйлчлүүлж буй нэгэн хүнээс таны төрсөн өдрийг бэлэг болгон явуулж байгаа юм гэхэд Энэр инээд алдан бэлгийг хүлээн авлаа, алив бидэнд хундагалаач хэмээн хэлээд цовоо дуугаар дахин инээж эхэллээ. Найз охидтойгоо хундага тулгахаар зэхэж буй  Энэрийн дэргэд зөөгч нэгэн нэрийн хуудас нууцхан аргагүй тавиад холдон явжээ
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1518973/7ab/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
217 Таван жилийн дараа-8 Маралгоо 2009-04-03 9940
216 ЖАМУХЫН ӨЧИЛ [3] chups 2009-04-02 9945
215 Зүүдний бичээс (unshval ih heregtei l yum bnlee) [1] chups 2009-04-02 9469
214 7-р бүлэг. Маралгоо 2009-04-02 9391
» 6 р бүлэг Маралгоо 2009-04-02 8619
212 5-р бүлэг. Маралгоо 2009-04-02 9088
211 4-р бүлэг. Маралгоо 2009-04-02 8748
210 Таван жилийн дараа. 3 [1] Маралгоо 2009-04-02 7452
209 Таван жилийн дараа-2 [1] Маралгоо 2009-04-02 8964
208 Таван жилийн дараа-1 [1] Маралгоо 2009-04-02 10180
207 "Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл" 5-н жилийн дараа үргэлжилжээ [2] Маралгоо 2009-04-02 9719
206 Anhnii hair file [3] Jaly 2009-03-30 10348
205 Нүдийг минь нээмүй [3] chups 2009-03-25 10544
204 Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл [1] chups 2009-03-25 9353
203 Дондог, Янжмаа хоёр [3] chups 2009-03-25 8324
202 Хүүхэд засварын газар [1] chups 2009-03-25 8691
201 Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг [2] chups 2009-03-25 9213
200 Ганцаараа амьдрахад [2] chups 2009-03-25 8260
199 Ээждээ зориулсан шүлэг chups 2009-03-25 9878
198 Б.Галсансүх : Хулгайчидтай нийлсэн ч [1] chups 2009-03-25 10446
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 10 11 12 13 14 15 16 17 18 19 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청