Moderator: mgl_300
Хамрын мэс заслын дараах хавдрыг хэрхэн арчлах вэ?
Сайн байна уу?
Хаврын урь орж буй 4 сарын эхний өдрүүдийн мэндийг хүргэе.
Хавар цэцэг ногоо шинээр дэлгэрдэгтэй адил та бүхний амьдрал ч гэсэн улам шинээр эрч хүчтэйгээр дахин дэлгэрч цэцэглэхийг хүсье.
Маш олон хүмүүс хамрын мэс заслын дараах хамрын хавдар болон эдгэрэлтийн тухай асуудаг тул энэ удаа хамрын мэс заслын дараах арчилгааны талаар бичихээр боллоо.
Будахаас илүүгээр будгаа сайтар арилгах нь илүү чухал байдагтай адил хамрын гоо сайхны мэс засал ч мөн хамрын мэс заслын дараах арчилгаа гамыг хэрэхн барьснаар үр дүнд чухал нөлөө үзүүлдэг.
Хамрын мэс заслын дараах хавдар хэр удаан үргэлжилдэг болох хийгээд хэзээнээс бууж эхэлдэг талаар мэдээлэл өгье.
Хамрын мэс заслын дараа зөвхөн хамар төдийгүй хамрын орйолцоох хэсгээр хавдах тохиолдол их байдаг бөгөөд мэс заслын дараа 3 дах өдрөөс эдгээр хавдрууд аажим аажмаар бууж эхэлдэг бөгөөд 7 дах хоног дээр оёдлоо авхуулсны дараа хурдацтайгаар хавдар бууж эхэлдэг.
Харин хамрын нурууг бодвол хамрын үзүүрийн хавдар бүрэн арилахад 6 сараас жилийн хугацаа шаарддаг тул тэр хугацаанд үрэвсэхгүй байлгахаар сайн арчилж гам барихыг зөвлөж байна.
Тэгвэл хамрын хавдрыг хурдан буулгахад нэмэр болох ямар ямар аргууд байдаг вэ?
Оёдол автал хүйтэн жин тавьж оёдол авсны дараагаас бүлээн жин тавибал эдгэрэлт хурдан явагдаж хавдар буухад тус болдог.
Мөн хулууны шүүс хүний бие дэх хавдрыг хөөхөд хамгийн үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүн юм.
Хүний бие нь дэх бохирыг гадагшлуулж биед чийг өгөн цусны солилцоог сайжруулдаг.
Мэс заслын дараах 7 хоногт хамрандаа хүчтэйгээр хүрэх гадны цохилтонд өртөх зэргээс болгоомжлох хэрэгтэй. Мөн бүрэн тэнхэртэл архи тамхи хэрэглэхгүй байх нь сайн бөгөөд болж өгвөл эхний 3 долоо хоног эгц дээш харж унтвал амархан эдгэдэг.
Хамрын мэс заслыг анхнаас нь сайн хийлгэх нь чухал бөгөөд туршлагатай мэргэжлийн эмчээр хийлгэхийг зөвлөж байна. Опера эмнэлэг нь хамрын мэс заслын мэргэжлийн туршлагатай эмч нар аюулгүй орчинд таньд бусдын харцыг татах хамрын мэс заслыг санал болгож байна.
Korea Top10- Opera Plastic Surgery
Tel: +976 -7808-0270, +82 (0)-10-2501-5590
Viber: +82-10-2501-5590
Home page » http://www.operasurgery.co.kr/mnm/
Mail : opera_mgl@yahoo.com
Мэргэжлийн монгол зөвлөх орчуулагчтай.