Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


 

dur bulaam bvsgvi bhҮс засалт, дүр төрх, стиль имиджээ өөрчлөх шилдэг улирал нь хавар юм. Үүнтэй хамт өөрийн гоо сайхны дэглэмдээ ч бас шинэчлэлт хийгээд үзвэл ямар вэ? Өвлийн турш мөрдсөн дүрэм, хэрэглэсэн make-up-уудаа өөрчилж, дулаан цаг уурт зохицох аргачлалыг сонго.

 А-Арьс:

Нарны нөлөөгөөр чиний арьсны тослогжилт хаврын улиралд нэмэгдэх болно. Тиймээс чи өмнөхөөсөө илүү гүн цэвэрлэгээ хийх шаардлагатай гэсэн үг. Чи энэ хавар хүчтэй найрлагатай цэвэрлэгч савангаас айх хэрэггүй. Учир нь дулааны улиралд агаар илүү чийгтэй байдаг учраас арьсыг чинь хуурайшуулахгүй. Хаврын салхины нэг онцлог нь шороо ихтэй байдаг. Нүх сүвэнд орсон шороот бохирдлыг хөөсөн цэвэрлэгч хамгийн сайн арилгадаг гэдгийг санаарай. Мөн үхжисэн эсийн чинь цаана нуугдаж байгаа нялх хүүхдийнх шиг зөөлөн, амьд арьсыг ил гаргаарай.

Б-Бие

Хүйтний улиралд олон давхар хувцасны хойно халхалж байсан биеэ ил гаргах цаг ойртож байна. Тиймээс өвлийн турш хуурайшсан биеэ гуужуулж, хамгийн их сайртдаг өвдөг, тохой хэсэгтээ усанд орсныхоо дараа чийгшүүлэгч тос түрх.

Г-Гоо сайхны цүнхээ цэвэрлэ

Гоо сайхны цүнхэндээ хаврын цэвэрлэгээ хийцгээе. Эхлээд хугацаа нь дууссан хуучин гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ гаргаж хаяарай. Чанар нь муудсан бүтээгдэхүүнүүд бактери үүсгэх гол нөхцөл болдог ба арьсыг чинь үрэвсүүлэх магадлалтай. Нэг сормуусны будгийг 4 сар хэрэглэхэд хангалттай. Хэрэв чи сормуусны будагны багсыг олон дахин дүрж байж гаргадаг зуршилтай бол энэ хугацаа багасна. Нүдний тень, контурыг дээд тал нь 3 жил хэрэглэ. Уруулын будгийг нэгээс хоёр жил, өө дарагчийг нэг жил хэрэглэ. Усан суурьтай шингэн пудрыг 12 сар, тосон суурьтайг 18 сар хүртэл хугацаанд хэрэглэж болно. Харин хуурай пудрыг дээд тал нь 2 жил түрхээрэй.

Д-Дасгалынхаа дэглэмд эргэж ор

Хаврын улирал чамд үнэгүй “фитнесс заал”-ыг бэлэглэж байна. Дулаарсан цаг агаарыг ашиглаж өглөөдөө нэг километр орчим гүйж байгаарай. Мөн гэрийнхээ гаднах хүүхдийн тоглоомын талбай дээрээс дасгалд чинь нэмэр болох хэрэгслийг олж хар. Жишээ нь гулгуураар тгтмол өгсөх нь яг л ууланд авирахтай адилаар хөлийн чинь булчинг чангалах болно. Түүнчлэн амралтын өдрөөр дугуйгаар зугаалж хөлсөө гаргаарай.

И-Илүү хөнгөн найрлагатай крем сонго

Хавар болохоор чи хувцсаа нимгэлдэгийнхээ адилаар, нүүр будалтаа ч бас нимгэлэх шаардлагатай. Зузаан фаундэйшны оронд арьсны өнгөтэй чийгшүүлэгч крем буюу tinted moisturizer авч түрх. Ийм крем нь илүү хөнгөн найрлагатай ба арьсыг чинь суурь будагнаас дутахгүй чийгшүүлж, толигор болгодог. Тэд нүүрний чинь өнгийг тэнцвэржүүлж тослог, зузаан биш чийглэг, натураль төрхийг бүрдүүлнэ.

М-“Мейк Ап”-аа ч бас шинэчил

Зарим бүтээгдэхүүнүүд нарны туяанд урсах гээд байдаг талтай. Тиймээс тослог тень, будагны оронд хуурай, нунтаг бүтээгдэхүүд сонгох нь дээр юм. Мөн хаврын улиралд зарим бүсгүйчүүдийн арьсны өнгө өөрчлөгдөж, борлодог учраас крем пудрийнхээ тоныг нэгээр бууруулах шаардлагатай болж магадгүй.

Н-Нарны шил зүү

Нарны шил нь зөвхөн нүдний харааг туяанаас хамгаалах зориулалттай биш юм. Энэ нь зовхины эргэн тойрон дахь SPF хүрдэггүй эмзэг хэсгүүдийн арьсыг ч бас хамгаалах үүрэгтэй. SPF-ийн тоо өндөр байх тусмаа чамайг хамгаалах хугацаа нь уртсана гэдгийг дашрамд дурдая. Жишээ нь чиний арьс 15 минутын турш наранд байснаар түлэгдэж эхэлдэг бол SPF 15 нь 225 минут, SPF 30 нь 450 минутын турш чамайг нарнаас хамгаална.

Т-Тосон өнгөлөгч ашигла

Дулааны улиралд нунтагаас илүү тосон хацар өнгөлөгч тогтоц сайтай байдаг. Тоорон ягаан юм уу, цайвар ягаан өнгийн өнгөлөгч царайг чинь залуу цоглог харагдуулдаг гэдгийг бүү март. Тосон өнгөлөгчийг ашиглахдаа эхлээд долоовор хурууныхаа өндгөнд түрхээд, эрхий хуруугаараа бага зэрэг тарааж тосыг хайлуулж өгөөрэй. Дараа нь хацарныхаа ясан дээр дугуйруулах маягаар, дээшээ чиглэлтэйгээр түрхэнэ.

Х-Хөл

Бошинз, сандааль хоёроо өмсөхдөө итгэлтэй байхын тулд 3 сарын турш мартсан хөлөө арчилж эхлэ. Педикюрт орж, хөлнийхээ улын эвэршсэн арьсыг гуужуулаарай. Ингэхийн тулд орой унтахын өмнө нэг цайны халбага сод, юм уу давстай бүлээн усанд хөлөө 10 минут орчим дүрээд, зориулалтын үрүүрээр үрнэ. Хэт удаан тордоогүйгээс болоод зузаан эвэршил үүссэн хөлөнд гашилсан тараг юм уу, 1 ширхэг нухсан бүлээн төмс тавиад, гялгар уутаар боож хонуулагтун. Энэ аргыг 7 хоногт 2-3 хэрэглэхэд хөлийн ул зөөлөрч хэвийн байдалдаа орно. Зуузай, ул сайтай, хэлбэрээ алдахааргүй гутал, сандааль сонгохыг зөвлөж байна. Энэ нь чиний хөлний булчинг эвдрэхээс хамгаалж, түших багана болох болно.

Ш-Шингэвтэр тос түрх

Чийгшүүлэгч тосны чинь өнгө өтгөн цагаан байх тусам тос чинь хүнд найрлагатай гэсэн үг. Дулааны улиралд ийм тос нь хацрын нүхийг бөглөж, томруулах сул талтай байдаг учраас үүний оронд үл ялиг усархаг, шингэн тос түрх. Шингэвтэр тос нь өтгөн тос шиг арьсыг гүн чийгшүүлэхгүй. Гэвч нарны туяа, чийглэг агаар арьсыг чинь хэсэг хугацааны дараа хангалттай “усжуулах” учраас санаа зоволтгүй.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8065519/bad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
41241 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдад туслах төв Гадаад ажилчдын... 2014-05-07 501
41240 GMOBILE NEGJIIN URAMSHUULAL gnew2 2014-05-04 566
41239 Ta gadaad turhuu iluu goe bolgoj uurchilhiig huswel manaid handaarai [8] Гоо үзэмж 2014-05-04 864
41238 황금비누-altan savan [3] Гоо үзэмж 2014-05-04 709
41237 단학크림-emchilgeenii tos [4] Гоо үзэмж 2014-05-04 704
41236 Tsatsdag botoks [6] Гоо үзэмж 2014-05-04 744
41235 ~~~ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДЛААР ТАНЬД ТУСЛАНА~~~ [1] Ga-U 2014-05-02 574
41234 단학크림-EMCHILGEENII TOS file Гоо үзэмж 2014-05-01 707
41233 huuhdiin zunii sandaal hyamd buundunu. [1] mkseoul 2014-05-01 793
41232 heleed ogooch esc 2014-04-30 638
41231 13 дахь сарын цалинтай холбогдсон гарын үсэг авалтанд та бүхнийг урьж байна. Гадаад ажилчдын... 2014-04-30 548
41230 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2014-04-30 557
41229 ohidiin sandaal hyamd buundunu. [5] mkseoul 2014-04-29 812
41228 xvvxenvvdee xarulj ogch tus bolooch [4] tsbtsbj 2014-04-29 1007
41227 emneleg asuuyaa tsondook 2014-04-29 600
41226 herbalife iin buteegdehuun hyamdraltai [13] herb 2014-04-29 678
41225 huuhdiin or avna Anarhan 2014-04-28 595
41224 dasgaliin dugui zarna [2] bsndlgr 2014-04-28 1227
41223 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2014-04-28 502
41222 LV iin goyo designetai tsux 100 .000d zarna yaaraltai tsoo shine medeej copy ni. file Memfis. 2014-04-27 581
41221 solongostoo aldartai agerees brendiin honjil gudas uildveriin uneer borluulj bn [6] oyunbat 2014-04-26 766
41220 bvh turliin huuhdiin huvtsas zarna. buundunu. mkseoul 2014-04-26 804
41219 солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болж Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-26 531
41218 huuhdiin ingleshina tereg zarna file uuchil 2014-04-26 614
41217 цэвэршилтийн анхны шинж тэмдэг: Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-25 713
41216 13 дахь сарын цалинтай холбогдсон гарын үсэг авалтанд та бүхнийг урьж байна. [4] Гадаад ажилчдын... 2014-04-25 558
» Дүр төрх, стиль имиджээ хэрхэн өөрчлөх вэ? Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-24 1758
41214  “Зайсан карго ”ГАЗРЫН АЧАА / 1КГ-1000won/ ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА OBM 2014-04-24 508
41213 Urchlee arilgagch file Гоо үзэмж 2014-04-24 804
41212 Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ? Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-24 732
41211 Шинэ зууны хүүхдийг хүмүүжүүлэх 34 зөвлөгөө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-24 665
41210 Олонд хайрлагдсан бүсгүй буюу од мэт гэрэлтэх Ижий Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-24 1202
41209 Та ямар цүнхээр гангармаар байна вэ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-24 540
41208 LV giin mash goyo zagvartai tsunx zarna 100.000 zurag oruulsan sonirxson xun utsaa uldeene uu file [1] Memfis. 2014-04-23 678
41207 urilga asuuya ! chi bi 2014-04-23 659
41206 Хэлж өгнө үү [3] esc 2014-04-23 669
41205 seould bair bna solongo2002 2014-04-23 518
41204   “Зайсан карго ”ГАЗРЫН АЧАА / 1КГ-1000won/ ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА  OBM 2014-04-23 541
41203 Гэрээний ажилчид 13 дахь сарын цалингаа Солонгост авч чадахгүй боллоо. Гадаад ажилчдын... 2014-04-23 2149
41202 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдад туслах төв Гадаад ажилчдын... 2014-04-23 533
41201 ОНЛАЙНААР БАТАЛГААТ ОРЧУУЛГА ХИЙНЭ. ДЗБТ 2014-04-22 613
41200 цацдаг ботокс (брэнд бүтээгдхүүн) file Гоо үзэмж 2014-04-21 1238
41199 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдад туслах төв Гадаад ажилчдын... 2014-04-21 507
41198 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2014-04-21 553
41197 Нүүрний арьс өө сэвтэй болдог шалтгаан Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-19 840
배너신청
자생병원

배너신청