Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


 

 

9e835f8437af32a3bigХүүхнүүд өгзөг, бэлхүүсээрээ таргалчихвал яаж ийгээд хувцсаараа далдалчихдаг. Харин давхар эрүү, болцгор хацраа нуух аргагүй. Нүүрээрээ турах хүсэлтэй маш олон бүсгүйчүүд байдаг. Тэдэнд манай зөвлөгөө таалагдах байх. Та сарын дараа л үр дүнг нь мэдэж эхэлнэ.

Давхар эрүү, унжсан хацар бий болох шалтгаанууд:

1. Булчингийн сулрал

2. Илүүдэл жин

3. Удмын болон олдмол бөгтгөр нуруу

4. толгойгоо унжуулж явдаг муу зуршил

5. Хэвтэж байгаад ном унших

6. Гэнэт турах эсвэл жин нэмэх /ялангуяа 40 – 45 наснаас хойш таргалах болон турах, үед ажиглагдана. /

Давхар эрүү нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүсэж мэдэх тул эмчид заавал хандах хэрэгтэй. Үүнээс урьдчилан сэргийлэх аргуудад:

1.Зөв хоолны дэглэм

2.Тусгай дасгал сургуулилт

3.Намхан дэртэй унтах

4.Толгойгоо цэх шулуун өргөж явах

Өглөөний иллэг дасгал

Алчуурын тусламжтайгаар давхар эрүүнд болон унжсан хацранд иллэг хийж болно. Эмийн ургамлын ханданд алчуураа норгоод захаас нь бариад огцом эргүүлж нилээд хэдэн удаа эрчилнэ. Ингээд эрчилсэн нойтон даавууныхаа хоёр үзүүрээс атган эрүү рүү давтамжтайгаар зөөлөн цохино.

Ургамлын ханд бэлтгэхэд: Балжингарам, далдуу модны цэцэг, шар дэрс, мянган навчит зэрэг ургамлын аль нь ч болно. Бэлтгэхдээ нэг хоолны халбага хатаасан ургамлыг хагас аяга буцалсан усанд хийж 20 минут хандлах буюу урьд өдөр нь бэлтгэсэн байх ёстой.

Үйлчилгээний үр дүнг түргэсгэхийн тулд ургамлын хандаа давстай усанд дүрээд /нэг хоолны халбага далайн давс, эсвэл иоджуулсан давсыг нэг литр усанд уусгана/ дээрхийн адил массаж хийнэ. Гэхдээ ийм тохиолдолд арьсныхаа онцлогт тохируулан хандаа бэлтгэх нь чухал. Жишээлбэл Та хуурай арьстай бол ханд хэвийн болон тослог арьстай бол уусмал арай өтгөн гашуун байх бөгөөд эмчилгээ массаж хийсний дараа нүүр хүзүүндээ тохирох тосыг түрхээрэй.

Харин хацрын хялгасан судас өргөссөн хүмүүст температурын огцом өөрчлөлт осолтой тул болгоомжилно уу. Тиймээс хандны уусмалын хэм тасалгааны хэмтэй адил байх ёстой.

Хоёр бүрдэлт дасгал: урт ба богино

Энэ дасгалыг хийснээр та нүүрнийхээ булчинг чангаруулахын зэрэгцээ хүзүүний нугаламын булчингаа хөгжүүлэх боломжтой юм. Үүний тулд толины өмнө суугаад илүүдэл өөхтэй, унжсан арьстай хэсэгтээ тос түрхэх эсвэл лосьоноор арчингаа массаж хийх юм.

Тавхан минут. Энэ дасгалыг гэртээ, мөн ажил дээрээ хийхэд ч тохиромжтой.

1. Эрүүгээрээ хөдлөнө. Толгойгоо хойш нь гэдийлгэн доод уруулаараа дээд уруулаа давуулах маягаар эрүүгээ урагш нь түрнэ.

2. Шүдээ зуугаад доод уруулаа эрүүндээ хүргэх гэж байгаа мэт сунга

3. Амаа жимийн хүзүүнийхээ булчинг чангалаад дараа нь сулла

4. Ширээ тохойлдон гараа атгаж эрүүгээ тул. Дараа нь толгойгоороо гар луугаа хүчтэй дар. Хэсэг хугацаанд бариад сулла. Хөдөлгөөн дээш доош чиглэлтэй байх ёстой. Үргэлж суугаа ажил хийдэг хүмүүст энэ дасгал гайхалтай тохирно.

5. Толгойгоо бөхийлгөн /эрүүний хонхорхой эгэмд тулах ёстой/ гараа хүзүүнийхээ ард авах болно. Дараа нь толгойгоо гараараа дарсан чигтээ хүчлэн өргөхийг хичээнэ.

6. Толгойгоо зүүн тийш хазайлган зүүн мөрөндөө чихээ хүргэнэ. Баруун гараа баруун чамархай дээрээ тавина. Одоо гараа хөдөлгөлгүйгээр, толгойгоороо түрэн баруун мөрлүүгээ хазайна. Толгой баруун мөрөн дээр ирэнгүүт зүүн гараа тавина. Ийм зарчмаар үргэлжлүүлнэ.

7. Толгойгоо бөхийлгөн эрүүгээрээ баруун болон зүүн мөрөндөө хүрнэ.

8. Зүүн хацар дээрээ алгаараа даран толгойгоо баруун тийш эргүүл дараа нь гараа дарсан чигтээ толгойгоо буцааж эргэ. Гараа солин чиглэлээ өөрчил. Зүг бүр лүү 5-10 удаа давтан хий.

“Нүүрээ зурцгаая” бүрдэл дасгал

Уг дасгал нь өмнөх дасгалаас тооны хувьд цөөн, илүү хүнд хэцүү ч үрчлээ нугалааг илүү тэнийлгэхээс гадна бие галбир, ууц нуруу, алхаа гишгээг засах зэрэг хамрах хүрээ ихтэйгээрээ онцлог.

1. Амандаа харандаа /мөчир, / зуугаад агаарт өөрийнхөө нэр эсвэл дуртай үгээ үсэг нэг бүрчлэн уйгагүй нямбай бич. Үүнд хамгийн үр дүнтэй нь М үсэг юм.

2. Босож цээжээ цэхлээд хоёр гараа зөрүүлэн мөрөн дээрээсээ атга. Мөрөн дээрээ сайн дарж хамаг хүчээрээ хүзүүгээ дээш нь сунга. Эцсийн цэгт нь тултал зүтгээд амьсгаа гүнзгий аваарай. Амьсгаагаа түгжин 10 тоолоод аажуухан гаргаж бие сулла.

3. Гараа ташаан дээрээ тавьж мөр, цээжээ цэхлэн толгойгоо цээж рүүгээ бөхийлгөн зогсоно. Эрүүгээ баруун мөр үрүүгээ алгуур эргүүлээд дараа нь толгойгоо өргөн эрүүгээ баруун мөрөн дээрээ авчираад дахин бэлдэх байдалд орно. Эмч нар гэмтэл бэртэл авахаас болгоомжлон тойруулан эргүүлэх хөдөлгөөнийг хориглодог боловч болгоомжтой хийж болно. Хэрэв толгой эргээд эхэлбэл нүдээ аниарай.

4. Уруулаа цорвойлгон эгшиг үсгүүдийг чангаар дуудах оролдлого хий. Үсгийн байрлал чухал биш бөгөөд харин ч байрыг нь сольж дуудах нь илүү үр дүнтэй.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8036231/2f9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
41196 GOO SAIHAN Гоо үзэмж 2014-04-18 604
41195 цацдаг ботокс (брэнд бүтээгдхүүн) file Гоо үзэмж 2014-04-18 772
41194 Өглөө заавал ус уухын тус Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-17 702
41193 Бүсгүйчүүлд нууцхан шивнээ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-17 692
41192 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2014-04-17 536
41191 цацдаг ботокс (брэнд бүтээгдхүүн) file Гоо үзэмж 2014-04-16 822
41190 Бүсгүйчүүдээ монголоос ирсэн шинэхэн өгөөжийн боов боорцог зарж байна 수정_0220 2014-04-14 769
41189 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдад туслах төв Гадаад ажилчдын... 2014-04-14 618
41188 Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-12 763
41187 Гоо сайхнаа алдахгүй байх Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-12 819
41186 Таны амралтанд Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-12 4205
41185 солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-12 718
41184 цацдаг ботокс (брэнд бүтээгдхүүн) file Гоо үзэмж 2014-04-12 625
41183 huuhdiin turul bvriin huvtsas buundunu. zarna [1] mkseoul 2014-04-12 929
41182 Цацдаг ботокс (брэнд бүтээгдхүүн) file Гоо үзэмж 2014-04-12 1270
41181 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдад туслах төв Гадаад ажилчдын... 2014-04-11 471
41180 Цацдаг ботокс [3] Гоо үзэмж 2014-04-11 565
41179 Tsatsdag botoks Гоо үзэмж 2014-04-10 500
41178 Эмэгтэйчүүдэд хамгийн хортой ундаа Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-10 637
41177 Түүхий төмс арьсанд дээр үүссэн нөсөө, толбо арилгах шидтэй Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-10 903
» Нүүрээрээ яаж турах вэ? Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-10 762
41175 Бүсгүй таныг чанга биетэй болгох хоол хүнсүүд Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-10 677
41174 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдад туслах төв Гадаад ажилчдын... 2014-04-10 488
41173 taunii urd bairlaltai shigdan zarna cherry2000 2014-04-09 520
41172 Нүүрний арьсыг цагааруулах энгийн арга Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-09 834
41171 eejuudees asuuya feel good 2014-04-03 508
41170 ГОО САЙХНЫ БӨӨНИЙ ТӨВ МОНГОЛ ТАУН 705 ТООТОД ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ. a-inkorea 2014-04-02 630
41169 huuhdiin turul bvriin huvtsas zarna [8] mkseoul 2014-04-01 792
41168 mongold 2 oroo bair zarna [5] khln 2014-04-01 624
41167 townii talaar asuuh gesiin? [8] mcblog 2014-04-01 813
41166 Хаврын улиралд арьсаа арчлах Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-03-31 658
41165 ***ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КОСМЕТК МЭС ЗАСАЛ*** grand.ps 2014-03-31 667
41164 СӨҮЛ ХОТ МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ-Д ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-03-31 524
41163 СКАЙТЕЛ. АЗЫН ДУГААР- 20,000 ВОН (60 ХОНОГ, 10.000 НЭГЖ) Скайтел 2014-03-30 556
41162 Визгүй хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгал - 비자 없는 사람들을 위한 건강보험이 있습니다. 관심이 있으신 분들은 보세요 Гадаад ажилчдын... 2014-03-30 506
41161 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2014-03-30 511
41160 СКАЙТЕЛ. АЗЫН ДУГААР- 20,000 ВОН (60 ХОНОГ, 10.000 НЭГЖ) Скайтел 2014-03-29 521
41159 salon Гоо үзэмж 2014-03-29 448
41158 Хөгжилтэй агшнууд Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-03-28 595
41157 СКАЙТЕЛ. АЗЫН ДУГААР- 20,000 ВОН (60 ХОНОГ, 10.000 НЭГЖ) Скайтел 2014-03-28 483
41156 Goo saihan [9] Гоо үзэмж 2014-03-28 937
41155 Солонгосд хавдар, нуруу нугас, үр суулгах зэрэг эмчилгээнд зуучилж, урилга гаргана [3] chinos06 2014-03-28 519
41154 sain baitsgaanuu Jonju 2014-03-28 504
41153 СКАЙТЕЛ. АЗЫН ДУГААР- 20,000 ВОН (60 ХОНОГ, 10.000 НЭГЖ) Скайтел 2014-03-28 517
41152 SOLONGOSIIN EMNELEGT HAVDAR BOLON BUSAD UVCHNUUR EMCHLUULEHED NI ZUUCHILJ URILGA BOLON VIZ GARGAJ UGNU chinos06 2014-03-28 539
배너신청
자생병원

배너신청