Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гадаадын ажилчдад зориулсан эрүүл мэндийн даатгал болон эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх танилцуулга

 

 

l Эрүүл мэндийн даатгалын санд ямар хүмүүс элсэж орох боломжтой вэ?

Солонгост оршин суугаа /визний байдал хамаарахгүй/ бөгөөд эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй байгаа гадаадын ажилчид болон тэдний үр хүүхэд, оюутан, дүрвэгсэд мөн харъяалалгүй этгээд нь эрүүл мэндийн даатгалын санд элсэж орох боломжтой.

l Та эрүүл мэндийн даатгалын санд элсэн орохын тулд?

Та дараах зүйлүүдийг бүрдүүлэн өөрийн оршин суугаа газрын ойролцоох эрүүл мэндийн даатгалын сангийн салбар байгууллагад очно уу.

1) Гадаад паспортны хуулбар

2) Цээж зураг 2 хувь

3) Элсэлтийн хураамж 10,000вон + эхний сарын даатгалын хураамж 6,000вон=16,000вон

l Та эрүүл мэндийн даатгалын санд элсэн орсноор ямар ямар хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой вэ?

1) Эрүүл мэндийн даатгалын санд элсэж орсны дараахан:

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг хувийн эмнэлэгүүдэд үйлчлүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 60-70%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтарч ажилладаг нэгдсэн эмнэлэгүүдэд үйлчлүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 40%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

2) Даатгалд хамрагдсанаас хойш 3 сарын дараа:

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг хувийн эмнэлэгүүдэд үйлчүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 60-70%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг нэгдсэн эмнэлэгүүдэд яаралтай болон энгийн мэс засал хийлгэх, мөн хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт зардлын /хоол, өрөөний төлбөр тооцохгүй/ 50%-тай тэнцэх хэмжээний мөнгийг буцааж авах боломжтой.

3) Дараах тохиолдолд эмчилгээний зардлыг нэн түрүүнд олгоно.

Яаралтай дотрын талын эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай өвчтөн (түргэн тусламж)

Яаралтай мэс засал хийлгүүлэх шаардлагатай өвчтөн

72 цагийн дотор мэс засалд орох болон эмчлүүлэх шаардлагатай өвчтөн

4) Эрүүл мэндийн даатгалын санд элсэн орсон гишүүн нь хүүхэд төрүүлэх тохиолдолд /өөрөөрөө болон ксерво/ дараах тусламжийг авч болно. Өөрөөрөө төрөхөд 200,000вон, ксерво хийлгэж төрөхөд 400,000воннын тусламжийг үзүүлнэ. Харин, үр хөндүүлэхтэй холбоотой эмчилгээний зардлыг олгохгүй.

5) Нэг хүнд олгогдох тусламжийн үйлчилгээний дээд хэмжээ нь 1,000,000вон байна.

6) Эмчилгээний зардал олгох талаар хүсэлт гаргах

Эрүүл мэндийн даатгалын сангийн маягт, эмчилгээний төлбөр төлсөн баримтын эх хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн гишүүний үнэмлэхний хуулбар, гадаад паспортны хуулбар зэргийг бүрдүүлээд анх бүртгүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангийн салбар болон эмнэлгийн байгууллагын нийгмийн хамгааллын хэлтэст өгч хүсэлтээ гаргана уу.


l

l Ямар тохиолдолд эмчилгээний зардлыг олгохгүй вэ?

1) Үйлдвэрийн осолд орсон тохиолдолд ажил олгогчийн зүгээс хариуцлага хүлээдэг учраас энэ талаарх зардлыг олгохгүй.

2) Хүчирхийллийн хэрэг (бусдын буруутай болон өөрийн буруутайгаас үүдсэн аль нь ч), автомашины ослоос үүдсэн эмнэлгийн зардлыг олгохгүй. Хэрэв тухайн үйлдлийг үйлдсэн этгээд болон хохирогч нь төлбөрийн чадваргүй бол нотлох бичиг баримтаа бүрдүүлээд өгвөл тус сангийн удирдах зөвлөлийн шийдвэрээр эмчилгээний зардал олгох эсэхийг шийднэ.

3) Сүрьеэ, уяман, ДОХ зэрэг өвчний талаарх эмчилгээний зардлыг олгохгүй бөгөөд харин тус сангаас холбогдох байгууллагуудын талаарх мэдээллийг өгнө.

4) Гоо заслын мэс засал, арьс өнгө, шүдний өвчний хувьд ноцтой тохиолдлыг эс тооцвол тэр талаарх эмнэлгийн зардлыг олгохгүй.

5) Чихний архаг үрэвсэл, идээ буглаа, хорт хавдар, диск, үе мөчний өвчний эмчилгээний зардлыг олгохгүй. Харин хорт хавдрыг эмчлэх явцад давхар үүсэх өвчний талаарх эмчилгээний зардлыг олгох талаарх хүсэлтийг тус санд гаргаж болно.

l Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төлбөр

Эрүүл мэндийн даатгалын санд элссэнээс хойш 3 сарын дараанаас эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг удаагийн шинжилгээний төлбөр 100,000воноос дээш гарах тохиолдолд нийт төлбөрийн 30%-тай тэнцэх зардал буюу 50,000 хүртэлх воннын тусламжийг жилд 3 хүртэлх удаа олгоно.

- Ямар тохиолдолд үзлэг шинжилгээний зардлыг олгохгүй вэ?

1) Энгийн үзлэг шинжилгээ

2) Төрөхөөс өмнөх үзлэг шинжилгээнүүд дотроос ургийн усны шинжилгээ, 3D эхо зэрэг нэмэлт шинжилгээнүүдтэй холбоотой зардлыг олгохгүй.

3) Гоо сайхантай холбоотой үзлэг шинжилгээний зардлыг олгохгүй.

l Эм тарианы зардлыг олгох

- 1 удаа эм худалдан авахдаа эмийн зардлын нийт дүнгийн 50-иас дээш хувийг эм худалдаж авах хөнгөлөлтийн картаар авах боломжтой. Тухайлбал, эмний нийт үнэ 10,000 вон болох тохиолдолд 2 ширхэг хөнгөлөлтийн купоныг хэрэглэснээр 4,000вонын хөнгөлөлтийг эдэлж 6000вон төлнө. Хэрвээ эмний нийт үнэ 5000 вон болох тохиолдолд 1 ширхэг хөнгөлөлтийн купоныг хэрэглэх боломжтой.

- Архаг хууч эмгэгтэй өвчтөний хувьд эмийн нийт үнэ 100,000воноос дээш гарах тохиолдолд нийт зардлын 30%-ийг /дэмжлэг үзүүлэх хязгаар 100,000мянган вон хүртэл/олгоно.

l Байнгын гишүүдэд үзүүлэх хөнгөлөлт

Гишүүнээр элснээс хойш 1-ээс дээш жилийн хугацааны туршид байнга үйлчлүүлсэн тохиолдолд жил бүр тамир тэнхээ сэргээх бэлдмэл, эмнэлэгт хэвтэхэд шаардагдах ком хэрэгсэл зэрэг эд хэрэгслийн урамшууллыг олгоно.

l Түргэн тусламжийн эмчилгээний зардлыг ялгавартайгаар олгох

Тус санд элсэн орсноос хойш 3-аас дээш сарын хугацаанд үйлчлүүлэн гишүүнд түргэн тусламжийн эмчилгээний зардлыг 10%-ийн илүүтэйгээр олгоно. (зөвхөн гадны тусламжаар хязгаарлагдана)


l Гадаад ажилчдын хүүхдүүд хөнгөлөлт эдлэх үү?

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч гишүүн гэр бүлтэй болсон тохиолдолд тухайн гэр бүл эрүүл мэндийн даатгалын санд тус тусдаа хамрагдана. Харин 12-оос доош насны 1 хүүхэд эцэг эхийнхээ хэн нэгний нэрэн дор тусламж авч болно. Жишээлбэл, нэг өрхөд 12 хүртэлх насны хоёр хүүхэд байгаа тохиолдолд тус бүр эцэг эхийнхээ гишүүний үнэмлэхээр эмнэлгийн зардлаас хөнгөлөлт эдлэх боломжтой.

l Ямар эмнэлэгүүдээр үйлчлүүлж болох вэ?

Та бүхэнд олгосон эрүүл мэндийн даатгалын сангийн үнэмлэхээр зөвхөн тус сантай хамтран ажилладаг эмнэлэгийн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой учраас эмнэлэг рүү явахын өмнө өөрийн оршин суугаа газрын ойролцоох эрүүл мэндийн даатгалын сангийн салбарт очиж тухайн эмнэлгийн байгууллагуудын талаарх мэдээллийг авна уу.

Та бүхэнд солонгос улсад ажиллаж амьдрахдаа эрүүл эрүүл байхыг хүсэн ерөөж тус сангийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг идэвхтэй өгч байхыг хүсье.

Гадаад ажилчдын хүний эрхийн төв

Лавлах утас : 02-3785-0422 02-795-5504

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7224059/555/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211111
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239080
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366407
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365044
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524010
39891 Busguicheedee zovlogoo ogooch hee 2013-04-27 808
39890 ТЭНГИС КАРГОНД hanl 2013-04-27 788
39889 busguichuudee zuvluuch [2] huuchin huu 2013-04-27 1423
39888 Энд солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болоогүй хүмүүст ***12-р***сар 2013-04-26 1097
39887 SOLONGOSOOS MONGOLRUU HAMGIIN HYAMDAAR! SAMSUNG, LG, DAEWOO 2013-04-26 1173
39886 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ. АМАН ОРЧУУЛГА ХИЙН, ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. ӨДРИЙН МЭНД 2013-04-26 825
39885 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2013-04-26 814
39884 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ. АМАН ОРЧУУЛГА ХИЙН, ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. ӨДРИЙН МЭНД 2013-04-26 875
39883 Aimar yumaa DOLOON BURKHAN 2013-04-25 1433
39882 1 sayiin 200 bair baina Ил ТОД зарлая 2013-04-25 875
39881 AMORE~~~ HERA фирмийн Эрүүлжүүлэх биeийн эсэргүүцлийг сайжруулах хүнс тэжээлийн бэлдмэл витамин гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2013-04-25 1048
39880 shar uurag zangirchihlaa eejuudee zuvluuch [1] amyon 2013-04-25 996
39879 Визгүй хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгал. Гадаад ажилчдын... 2013-04-25 923
39878 HIIMEL SHUD nainaamon 2013-04-25 904
39877 HIIMEL SHUD HIINE HYAMD ,,,,01059279791 nainaamon 2013-04-25 890
39876 Гоо сайхны мэргэшсэн баталгаатай эмнэлэгт та бүхнийг урьж байна Goo uzemj 2013-04-25 984
39875 O HUI ГОО САЙХАН Goo uzemj 2013-04-25 897
39874 Meddeg ni helj ugnuu [1] enaaa 2013-04-25 1110
39873 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2013-04-24 782
39872 O HUI ГОО САЙХАН Гоо үзэмж 2013-04-24 878
39871 Гоо сайхан ертөнцийг аварна Гоо үзэмж 2013-04-24 879
39870 Uranshuulal 250.000 von tsonkh 2013-04-23 903
39869 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2013-04-23 803
39868 mgls ireh huneer bichig barimt avchruulmaar bna hirs 2013-04-23 753
39867 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ. АМАН ОРЧУУЛГА ХИЙН, ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. ӨДРИЙН МЭНД 2013-04-23 773
39866 Монголоор орчуулж туслаач [1] kwon 2013-04-23 1368
39865 Гоо сайхан ертөнцийг аварна Гоо үзэмж 2013-04-23 990
39864 O HUI ГОО САЙХАН Гоо үзэмж 2013-04-23 790
39863 mongoloos awchirsan arxi LOVE24 2013-04-22 929
39862 Таны арьсны бүх асуудлыг шийдэж таныг наснаас тань 10 нас залуу харагдуулна.+Mongoloos zahialga avna. tsonkh 2013-04-22 944
39861 yopon turaah tsai zarna gss 2013-04-22 1248
39860 Гоо сайхны болон эмэгтэйчүүдийн эмнэлэг орчуулга, зөвлөгөө buyanaa88 2013-04-22 821
39859 Гоо сайхны болон эмэгтэйчүүдийн эмнэлэг орчуулга, зөвлөгөө buyanaa88 2013-04-22 829
39858 OROOD UZ TAND HEREGTEI !!! **MGL гишүүн* 2013-04-22 795
» 비자 없는 사람들을 위한 건강보험 - Визгүй хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгал. Гадаад ажилчдын... 2013-04-21 896
39856 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ. АМАН ОРЧУУЛГА ХИЙН, ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. ӨДРИЙН МЭНД 2013-04-21 822
39855 eejvvdee asuuyaa [1] toodgor 2013-04-21 1024
39854 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдын төвөөр та бүхэн үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2013-04-21 888
39853 Маск асууя help_me2 2013-04-21 927
39852 Солонгос дууны наадамд оролцоно уу UFC-Харилцан туслан хамтдаа 2013-04-21 919
39851 unduguvch havdar [3] mishil 2013-04-20 1353
39850 EEJUUDEE ZURHENII TALAAR ASUUYAA tsondook 2013-04-20 1011
39849 Nyarai huuhdiin set bolon podvolknii set buundunu. Tsaashid hamtarch ajillana. [2] bainga buundunu. 2013-04-20 1131
39848 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2013-04-20 752
39847 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP: 010-5786-2797 MONGOL_BANK 2013-04-20 762
배너신청
자생병원

배너신청