Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хэдэн жилийн өмнө тамхи татаж буй эмэгтэйчүүдтэй орц хонгилд хааяа нэг тааралддаг байлаа. Буруу харан зогсчихоод утаа баагиулах тэд эл зуршлаасаа ичдэг, хүмүүс ч хэн байв гэдгийг нь мэддэггүй байв. Харин одоо хээв нэг тамхи баагиулж яваа охид, эмэгтэйтэйчүүдтэй хаа сайгүй таардаг болж. Автобусны буудал, гудамж талбай, ресторан, кафе гээд л. Харамсалтай нь тэдний дийлэнх нь 20 ч хүрээгүй насны охид байх.

Дэлхий дээр жилд зургаан сая хүн тамхинаас үүдэлтэйгээр хорвоог орхиж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон. Тиймээс сүүлийн үед өндөр хөгжилтэй орнууд тамхидалтыг хазаарлаж, иргэдийнхээ эрүүл мэндэд ихээхэн анхаарах болсон. Гэтэл ядуу буурай, хөгжиж буй орнуудад тамхины хэрэглээ нэмэгдэж, бүр залуужсаар байна.

МУБИС-ийн магистрантууд өнгөрсөн сард өсвөр насны охидын тамхидалтын талаар судалгаа хийжээ. Дунд сургуулийн 13-18 насны охидын дунд хийсэн эл судалгаагаар тэдний 37.3 хувь нь тамхи татдаг нь тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, 13-18 насны 10 охин тутмын дөрөв нь янжууртай найзалжээ. Тамхи хэрэглэх болсон шалтгаанаа охидын дийлэнх нь буюу 74.8 хувь нь гэр бүлийн таагүй байдал, сэтгэл санааны гутрал, найз нөхдийн нөлөө, өөрийн сониуч зантай холбон тайлбарлажээ. Харин үлдсэн нь тамхи татахаар турдаг, нүүрэн дээрх батга алга болдог, гоё харагддаг зэрэг шалтгаан тоочсон байна. “Тамхи эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ?” гэсэн асуултад охидын 68.6 хувь нь “Ямар ч сайн нөлөөгүй” гэж хариулсан бол 31.4 хувь нь “тураадаг” хэмээжээ.

Тамхи татахаар турдаг уу

“Тамхи татахаар турдаг биш харин таргалдгийг шинжлэх ухаан тогтоосон. Тамхинд агуулагддаг хорт бодисууд өөхний эсийг нэмэгдүүлж, таргалуулдаг. Тэгэхдээ бүсэлхий орчимд өөхийг илүүтэй хуримтлуулдаг. Харин тамхи татаад турж байгаа бол та өөрийгөө өвчлөөд эхэлжээ гэж ойлгох хэрэгтэй. Учир нь та турж биш эцэж байгаа хэрэг” хэмээн “Ирээдүйн босго” төвийн эмч Б.Цолмон ярилаа.

Монголын мянганы сорилтын сан, “Залуу манлайлагч” хөтөлбөрийнхөн хамтран өнгөрсөн жил ерөнхий боловсролын дунд сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд тамхидалтын талаар судалгаа хийжээ. Эл судалгаагаар сурагчдын 47.1 хувь нь “Тамхи татдаг хүн манайд бий” хэмээн хариулсан байна. Харин сурагчдын эцэг, эхээс авсан судалгаагаар ээж, аавуудын 45.2 хувь нь “Тамхи татдаг хүн байгаа” гэжээ. Эндээс хоёр айл тутмын нэг нь тамхи татдаг хүнтэй болох нь харагдаж байна. Гэр бүлийн орчин охид, хөвгүүдийг тамхинд ороход ихээхэн нөлөөлдөг нь тодорхой. Тухайлбал, судалгаанд оролцсон цөөнгүй охин “Аав хажууд тамхилахаар үнэр нь гоё санагдаад татах хүсэл төрсөн” хэмээн хариулжээ. Тэгэхээр эцэг, эхчүүд гэртээ тамхигүй орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. Энэ нь үр хүүхдээ эл хорт зуршлаас хол байлгахад ихээхэн нэмэр болох юм.

“Манай ангийн хүүхдүүдийн тал нь тамхи татдаг. Харин охидын тав нь л татдаг. Бөөнөөрөө тамхилаад суухаар халуун дотно яриа өрнөдөг юм. Бас сэтгэл сэргэдэг. Би хор уршгийг нь маш сайн мэднэ л дээ. Гэхдээ гаръя гэж боддоггүй. Найзгүй болчихно шүү дээ. Бид мөнгөө нийлүүлж байгаад “Эссэ”, “Кент” тамхи ихэвчлэн авдаг. Ганцаараа татмаар санагдах үедээ 150 төгрөгөөр “эссэ” ширхэглээд л авчихдаг. Тамхи авахад өдөрт 1000-2000 төгрөг зарцуулдаг” хэмээн нэрээ хэлээгүй IX ангийн охин ярилаа. “Тамхи ширхэглэн худалдаалахыг хориглоно”, “18-аас доош насны хүүхдэд тамхи худалдаалахыг хориглоно” зэрэг хуулийн заалт яасан бэ. Найзгүй болохгүйн тулд тамхинаас гарахгүй гэх эл охин шиг бодолтой хүүхэд хэд байгаа бол. Цөөнгүй л бий байх. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиуд тамхины хор уршгийн талаар хичээл орж, тамхидалттай тэмцэх аян явуулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Мөн сургуулийнхаа ойр орчимд тамхи худалдаалахгүй байхад анхаармаар байна. Түүнчлэн ерөнхий боловсролын дунд сургуулиуд сэтгэл зүйчтэй болвол яасан юм бэ. Сурагчдад гуньж гутарсан үедээ буруу зүйлд татагдах биш сэтгэлээ онгойтол ярьж, зөвлөгөө авах сэтгэл зүйч хэрэгтэй байна.

Тамхи бол хүний бие эрхтэнийг сүйрүүлэх нэг ёсны бөмбөг. Тамхи арьс хуурайшуулж, шүд шарлуулдаг. Тамхичин хүүхэд өвчлөмтгий, ханиад томуу хүрэхдээ амархан, хүндрэх нь элбэг, эдгэхдээ удаан байдаг аж. Мөн ааш зан нь тогтворгүй болдог. Тамхи татах нь охидын хувьд үргүйдэлд хүргэх магадлалтай. Жирэмсэн боллоо гэхэд урагт нөлөөлж, өвчтэй хүүхэд төрүүлэх магадлал маш өндөр нь судалгаагаар тогтоогджээ. ДЭМБ-ын судалгаанаас харвал жилд 18 хүртэлх сартай 150-300 мянган хүүхэд амьсгалын замын өвчнөөр өвчилж байна. Үүний дийлэнх нь гуурсан хоолойн хүнд хэлбэрийн багтраа. Түүнчлэн ДЭМБ-д тамхичин эхээс төрсөн хүүхэд нярай үедээ гэнэт нас барсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Тэгэхээр тамхи татаад одоохондоо та өвдөхгүй байж болох ч таны бяцхан үр төрсөн цагаасаа тамхины горыг амсах нь. Тиймээс ирээдүйн ээжүүдээ, өөрийнхөө биш юм аа гэхэд удахгүй мэндлэх үрийнхээ төлөө тамхинаас татгалзаач.

 Д.Дайрийжав

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6790201/cf1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366614
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
38496 55% ХЯМД "SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ / ОРЧУУЛГА мэргэжлийн эмч 010-3169-6932 / ***САРНАЙ*** 2012-11-23 978
38495 ТАНД ТААЛАГДАХГУЙ БОЛ ТОЛБОР 100%БУЦААЖ ОГНО / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-11-23 917
38494 2 HAALGATAI SOLONGOS HURGUGCH ZARNA 99126350 Aussie 2012-11-22 1309
38493 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA. HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-11-22 973
38492 egchnaraa helj uguj tus bolooch? Riki 2012-11-22 2040
38491 Internetee unegui holbuulaad-- uramshuulald ni 150.000원avaarai tsonkh 2012-11-22 808
38490 hi hot body slim geed turaadag tos ??? oyun1124 2012-11-22 1493
38489 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-22 751
38488 Визгүй хүүхдүүдийн талаар Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-11-22 1074
38487 CANAD RUU YAJ YARIDAGIIN BOLOO [1] az oirhon 2012-11-22 993
» Тамхи охидыг үргүйдэлд хүргэх аюултай Levi`s 2012-11-22 1133
38485 so-toi suuj bgaa ,ba salj bgaa [2] LOVE24 2012-11-22 1120
38484 Ирсэн хүн бүрт өдрийн зууш үнэгүй, + 50,000 воны Омега үнэгүй өгнө MAKE-UP 2012-11-21 1037
38483 ~Одуудад хийгддэг гоо сайхны шивээс хийж байна ОХУЙ Tаун салон Mонгол таун 901 тоот. MAKE-UP 2012-11-21 877
38482 ~БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? ,.. MAKE-UP 2012-11-21 821
38481 busguichuudeesee zovlogoo huseh ni......... [3] syys 2012-11-21 1218
38480 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ЧАНАРТАЙ ХЯМД ҮНЭЭР ХИЙЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА 아름다운 2012-11-21 1077
38479 Гадаад иргэдийн хүний эрхийн төвөөр та үйлчлүүлнэ үү! Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-11-21 877
38478 хүүхнүүд ээ хариулаарай 소리 2012-11-21 893
38477 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA. HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-11-21 923
38476 shunii zah [3] mishil 2012-11-21 1095
38475 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-11-21 838
38474 ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО Гоо үзэмж 2012-11-21 860
38473 ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСАЛ ХЯМДАРСАН ШҮҮ БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЯАРААРАЙ Гоо үзэмж 2012-11-21 999
38472 종합검진-Miz Medi (Эрүүл мэндийн багц шинжилгээ) MizMedi 2012-11-21 1158
38471 Eртөнц таны бодсоноос ТОД! Khos vansemberuu Hospital 2012-11-21 900
38470 hi eejvvdee shal halaah tuhai asuuya [3] mgl_clobal 2012-11-21 1335
38469 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-11-21 791
38468 tuslaarai mglchuudaa [4] naruko 2012-11-20 1896
38467 end hurimlahad busguichude helj ugnu u [2] honey1111 2012-11-20 994
38466 Сэвхийг гайхамшигтайгаар budgeruuleх сэт [1] tsonkh 2012-11-20 1229
38465 TAND INEEMSEGLEL BELEGLII shudnii emneleg 2012-11-20 1003
38464 asuuya madahbadrah 2012-11-20 917
38463 Sevkh arilgah bolon huurai het huurai arisnii buteegdehuun sanal bolgoj b.a ar shand 2012-11-20 2146
38462 huvtsas [3] mishil 2012-11-20 1173
38461 ЭРЭГТЭЙ ҮРГҮЙДЭЛ ?? MizMedi 2012-11-20 1409
38460 hi c-3 viz [1] michyoso 2012-11-20 989
38459 arvaitaar gereese ajul hih bolomjtoi bolloo eejuud ,busguichuudee [1] chevon 2012-11-20 1057
38458 **55% хямд**СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 ** ***5- CAP** 2012-11-19 879
38457 arbait baina. 8889990 2012-11-19 998
38456 Seoul * ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ** *ӨДӨР BVP 9-21 ЦАГ ХҮРТЭЛ ** БҮТЭН САЙНД 9-13 ХҮРТЭЛ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА **010-7566-7074** ***5- CAP** 2012-11-19 885
38455 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-19 880
38454 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA. HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-11-19 1038
38453 ~БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? ,.. MAKE-UP 2012-11-19 771
38452 mungu [1] goldbell 2012-11-19 1344
배너신청
자생병원

배너신청