Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
                                                     МИЗ МЭДИ ҮРГҮЙДЛИЙН

                          МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ

БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон“Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг”

(JCI)Олон улсын байгууллагаар итгэмжлэгдсэн Солонгос улсын хамгийн анхны эмэгтэйчүүдийн эмнэлэг

              ****

Манай Миз Мэди эмнэлэг нь анх 1991 онд Сөүл хотын Каннам дүүрэгт, 2000онд Кансогү дүүрэгт тус тус үүсгэн байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүд болон эх,нялхасын эрүүл амьдралын төлөө ямагт хичээн ажиллаж, эмчилгээний арга барилаа байнга сайжруулан, шинэ боловсрол, шинэ техник технологийг нэвтрүүлэн ажиллахыг чухалчилж ирсэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг билээ.

 

Миз Мэди эмнэлэгт 80 гаруй мэргэжлийн их эмч, доктор профессор, 600 гаруй сувилагч болон бусад ажилтан албан хаагчид хүч чадал, сэтгэл зүрхээ нэгтгэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрүүл амьдралын төлөө хичээн ажиллаж байна. Жилд400.000 гаруй хүн амбултор, 10.000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг ба 20.000-аад хүн мэс засал болон 4000 гаруй хүн амарждаг бөгөөд энэ нь Сөүлд байрлах эмэгтэйчүүдийн эмнэлэг дотроос төрөлтийн байдлаараа 3-рт (улсдаа 5-6рт) орж байна.

 

Манай Миз Мэди эмнэлэг нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд чиглэсэн бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг хийгээд зогсохгүй доорх бүх төрлийн тасаг, клиникийн төвүүдэд мэргэжлийн чадварлаг эмч нар үзлэг шинжилгээ, эмчилгээг хийж байна.

 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлгийн хувьд сүүлийн үед Орос, Солонгос,Монгол улсад гэлтгүй дэлхийн олон олон улс оронд үзэгдэх болсон үргүйдлийн асуудалтай гадаад дотоодын олон арван өвчтөнд хандсан энэ төрлийн шинжилгээ эмчилгээ болон үр шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр хувийн (60%) амжилттайгаар хийж байна.

 

Миз Мэди эмнэлгийн зорилт:

-Өвчтөн өөрийн гэр мэт тохь тухтай орчинд, оновчтой зөв оношилгоо болон чанартай эмчилгээ үйлчилгээг хүргэх

-Судалгаа шинжилгээгээр дамжуулан хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологийг бий болгон нэвтрүүлэх

-Шилдэг залуу ажилтан суралцуулж мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх

 

Эмчилгээний төрлүүд:

 

Staff:

üДотрын тасаг

üМэс заслын тасаг

üЭмэгтэйчүүдийн тасаг

üХүүхдийн тасаг

üЭрэгтэйчүүдийн тасаг

üМэдээ алдуулалтын тасаг

üЭмгэг судлалын тасаг

üДүрс оношилгооны тасаг

üОношилгоо, шинжилгээний тасаг

üБүртгэл, тооцооны хэсэг / Энгийн зөвлөгөө

 

Сenter:

² “Миз” төрөх төв

² Дурангийн мэс заслын төв

² I Dream үргүйдлийн клиник

² Хөхний төв

² Хоол боловсруулах эрхтний дурангийн төв

² Нэгдсэн шинжилгээний төв

² Kids хүүхдийн төв

² Ард түмний эрүүл мэндийн шинжилгээний төв

 

Клиник:

ØБамбай булчирхайн клиник

ØЦэвэршилтийн клиник

ØДаралтын клиник (даралт ихсэх)

ØХөгшрөлтийн эсрэг клиник

ØЧихрийн шижин өвчний клиник

ØСудасны хатуурлын клиник

ØАрхаг өвчний клиник

ØТаргалалтын клиник

ØЗуршил болсон үр зулбалтын клиник

ØШээс савирах өвчний клиник

ØЖирэмсний үед эм хэрэглээний тухай зөвлөгөө өгөх клиник

ØЖирэмслэлтийн өмнөх үеийн зөвлөгөө / эмчилгээний клиник

 

Үргүйдэл гэж юу вэ?

 

Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ.

Нийгэм хөгжихийн хэрээр гэр бүл төлөвлөлт, мэргэжлийн карьераа дээшлүүлэх зэргийг урьтал болгосноор зарим эмэгтэйчүүд 30 нас буюу түүнээс хойш насандаа хүүхэдтэй болохоор хойшлуулах болсон байна. Үүний улмаас эдгээр эмэгтэйчүүд үр тогтоход илүү бэрхшээлтэй болох ба эрсдэл нэмэгддэг.

Фалопийн гуурсны эмгэгтэй эсвэл урьд өмнө гуурсаа боолгож байсан эмэгтэй in vitro fertilization (IVF)-ын тусламжтай хүүхэдтэй болох боломжтой. Спермийн тоо маш бага эсвэл төмсөгийг шээсний сүвтэй холбосон гуурс байхгүй/хориг үүссэн боловч төмсөгний биопси болон төмсөгний дайврын аспирациар спермтэй болох нь нотлогдсон эрэгтэйчүүд цитоплазмын дотор сперм тарих (intracytoplasmic sperm injection (ICSI) аргыг ашиглаж хүүхэдтэй болох техник 1991 оноос бий болоод байна. Эсийн өсгөвөрийн техник гүнзгий, боловсронгуй болсны үр дүнд жирэмслэх магадлал сайжирсаар байгаа юм.

 

Үргүйдлийн шалтгаан

Үргүйдлийн шалтгааныг ерөнхийд нь эмэгтэй болон эрэгтэйн хүчин зүйлүүдээс шалтгаалсан шалтгаан гэж ангилдаг ба үргүйдлийн үндсэн шинжилгээнээс тодорхой шалтгаан нь илрээгүй үргүйдэл байх ба энэ нь нийт үргүйдлийн 20%-г эзэлдэг байна.

 

Эмэгтэй үргүйдлийн шалтгаан:

Нас 35-с дээш бол, гормоны өөрчлөлт , үтрээ болон умайн хүзүүний хүчин зүйлс, умайн хүчин зүйлс, өндгөвчний хүчин зүйлс, умайн гуурсны хүчин зүйлс, хэвлийн хөндийн хүчин зүйлс, аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин,эндометроз болон шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл гэх мэт.

 

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан:

Өнчин тархи, нөхөн үржихүйн эрхтэний өөрчлөлт, бэлгийн чадавх муу, гормоны өөрчлөлт болон хромсонд өөрчлөлт, янз бүрийн үрэвсэл, эр бэлгийн эсийн өөрчлөлт, вений судасны битүүрэл, архаг архидалт, тамхи татах, стрэсст орох зэрэг болно.

 

Эр эм хоёр талаас нөлөөлөх шалтгаан:

Хүрээлэн буй орчин болон мэргэжлээс шалтгаалах хүчин зүйлс

Тамхи болон мансууруулах бодис болон бусад эмүүдийн гаж нөлөө

Дасгал хөдөлгөөний дутагдал

Хэт тураал болон хэт таргалалт

 

Эмэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

 

ØҮндсэн шинжилгээ:

Янз бүрийн халдварт болон үрэвсэлт өвчин, элэгний Б вирус, шээсний шинжилгээ, үржлийн эрхтэнгийн хэвийн үйл ажиллагаа, савны хавдрын шинжилгээ

ØГормоны шинжилгээ(цусаар)

Сарын тэмдэг эхлээд 2-4 дах өдөр хийгдэнэ. Сарын тэмдэг хэвийн ирдэг эсэх, сарын тэмдгийн мөчлөг тогтвортой эсэх, өндгөн эсийн боловсролт, өндгөвчний үйл ажиллагаа хэвийн эсэх

ØӨндгөн эсийн боловсролтыг Эхо-р шинжлэх

Өндгөвчинд өндгөн эс ялгаран боловсорч дуусах хүртэл үйл явцыг Эхо-р шинжлэн өндгөн эс өндөглөх өдрийг нарийн тогтоож умайд зохиомлоор үр суулгахад ашиглах өндгөн эсийг гарган авах өдрийг тодорхойлно.

ØУмайн шинжилгээ

Сарын тэмдэг дууссанаас 2-3 хоногийн дараа умайн хэлбэр болон хэвийн үйл ажиллагаа, үрийн сувгийн битүүрсэн эсэхийг шинжилнэ.

ØБэлгийн харьцааны дараах салстын шинжилгээ

Бэлгийн харьцаанд орж 2-6 цагийн дараа умайн хүзүүнийн салстад эр эс амьдрах чадвартай эсэхийг дээж аван микроскопоор ажиглана.

ØУмайн хананаас авах эсийн шинжилгээ

Өндгөн эс бүрэн боловсорч 9-12 хоногийн дараа умайн хананы үрэвсэл болон үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шинжлэн үр суулгахад хүлээж авах чадварыг тогтооно.

ØУмайн болон үрийн хоолойн шинжилгээ

Сарын тэмдэг дууссны 2-3 өдрийн дараа умайн хэлбэр, умайн хэвийн үйл ажиллагаа, умайд ургацаг байгаа эсэх зэрэг удаа дараалан амжилтгүй болсон үр шилжүүлэн суулгалтын үеийн умайн хананы өөрчлөлтөнд онош тавьж эмчилгээ хийнэ.

ØХэвлийн хөндийн дуран оношилгоо

Сарын тэмдэг дууссаны 2-3 хоногийн дараа хэвлийн хөндийг дурангаар харж үргүйдлийн шалтгааныг тодорхойлно. Шалтгаан нь тодроогүй үргүйдэл болон умайн хана цэвэрлэх мэс заслын дараа үрийн суваг битүүрсэн болон хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэх эсвэл сарын тэмдэг хүчтэй өвдөлттэй ирэх үед энэ шинжилгээг хийнэ.

 

Эрэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

 

ØГормоны шинжилгээ

Үрийн шингэний шинжилгээний дараа эр бэлгийн эсийн үйл ажиллагаа хэвийн бус гарсан тохиолдолд цусан доторх гормоны тоог шинжилнэ.

ØҮрийн шингэний энгийн шинжилгээ

Бэлгийн харьцаанд оролгүй 3-4 хоногийн дараа эр эсийг гарган авч өөрчлөлттэй байгаа эсэх болон үрийн шингэний автомат хянагчаар эр эсийн тоо болон хөдөлгөөн зэргийг шинжилнэ.

ØҮрийн шингэний хэлбэр бүтцийн шинжилгээ

Үр тогтох чадваргүй болон хэлбэр бүтцээ алдсан эр бэлгийн эсийг микроскопоор ажиглана.

ØҮрийн шингэний эсэргүүцлийн шинжилгээ

Эр болон эм бэлгийн эсийн эсэргүүцэл сайн, муу байгаа эсэхийг шалгана.

ØҮрийн шингэний DNAшинжилгээ

Жирэмслэхэд саад учруулах болон жирэмсний бага сартай үед зуршил болсон зулбалтын шалтгаан болох магадлалтай эр бэлгийн эсийн DNA-г хэвийн эсэхийг шинжилнэ. Энэ шинжилгээг Солонгос улсад хийж байгаа цорын ганц эмнэлэг бол Миз Мэди юм.

ØҮрийн шингэнийг бүрэлдүүлэх генийн шинжилгээ

Үрийн шингэнийг бүрэлдүүлэх ген болон түүний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шинжилнэ.

ØТөмсөгнөөс авах эсийн шинжилгээ

Төмсөг дотроос бага хэмжээний эсийг авч төмсөг доторх эр бэлгийн эсийн хэвийн эсэхийг шинжилнэ.

ØЭхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр вений судас бүдүүрсэн эсэхийг оношилно.

ØШулуун гэдэсний Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр даавар ялгаруулах эрхтэн болон үрийн шингэний гадагшлах сувагт өөрчлөлт байгаа эсэхийг шинжилнэ.

 

Үргүйдлийн эмчилгээний арга:

 

Гормоны арга, эмийн арга, өндгөвч өдөөх арга, хэвлийн хөндийн эрхтэний дурангийн мэс засал, үрийн сувгийн гоо сайхны мэс засал, умайн дурангийн мэс засал,зохиомлоор үр суулгах арга, гадны орчинд үр хөврөл явуулж саванд суулгах арга, бичил үр тогтоох арга зэрэг болно.

 

Эмнэлгийн ажиллах цагийн хуваарь:

 

Даваа-Баасан гараг: өглөө 8.00-17.00

Бямба гараг: өглөө 8.00-12.00

Түргэн тусламж хэрэгтэй өвчтөн болон төрөх хүнд амралтын өдөр харгалзахгүй24 цагийн эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

Манай Миз Мэди эмнэлэгт Монгол, Орос зэрэг орны орчуулагчид ажиллаж байгаа тул та өөрийн боломжтой цагтаа ирэх буюу утсаар урдчилан захиалга өгч эмнэлэгт ирэн эмчлүүлэх бүрэн боломжтой.

 

Монголоос ирж эмчлүүлэх дэс дараалал:

 

1.Эмчилгээ хийлгэх тухай хүсэлт тавьж бүртгүүлэх

2.Солонгост ирэx

3.Үзлэг, оношилгоо

4.Эмчилгээний зардлаа төлөх

5.Шаардлагатай шинжилгээ болон эмчилгээ

6.Монгол руу буцах

 

Miz Mediэмнэлгийн хаяг:

Каннам Миз Мэди

Митроны 3р шугам Тэчи ёг /대치 / 2р гарц

Кансо Миз Мэди

Митроны 5р шугам Үжансан ёг /우장산 / 4р гарц

Утас: +82-10-5510-4494/Монгол ажилтан/

www.mizmedi.com

/Сайт удахгүй Монгол хэл дээр гарна^^/

                                          Монголын үрс маш олон болтугай

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6779222/182/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365248
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
38451 ERUUL ARISIIG BELEGLEGCH MARY KAY tsonkh 2012-11-19 1071
38450 Internetee unegui holbuulaad-- uramshuulald ni 150.000원avaarai tsonkh 2012-11-19 935
» MIZ MEDI ЭМНЭЛЭГ БА ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ MizMedi 2012-11-19 1087
38448 ӨӨХ СОРУУЛАХ МЭС ЗАСАЛ ХЯМДАРЛАА Гоо үзэмж 2012-11-19 1005
38447 Эдгэршгүй гэгдсэн болон хүнд өвдсөн хүмүүс манайд хандана уу Гоо үзэмж 2012-11-19 966
38446 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2012-11-18 1014
38445 asuuh xuil bna [1] ella_ella 2012-11-18 1035
38444 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-18 874
38443 Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та үйлчлүүлнэ үү Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-11-18 974
38442 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-11-18 835
38441 huhnii avtomat saaltuur zarna.(zurgiig ni oruulsan) file [1] SteelIron 2012-11-18 1393
38440 busguichuudee urchleegee yaah be [11] ulsaanusanongoz 2012-11-18 1678
38439 EEJUUDEE YARALTAI HELJ TUSLAACH agii maa 2012-11-17 824
38438 Ж- МОБИЛЬ ЯРЬЖ БОЛЖ БАЙНА УУ [3] Унаагаар үйлчлэнэ. 2012-11-17 1212
38437 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-11-17 891
38436 알로앤루 permiin huuhediin tereg zarna 150000won 20122012 2012-11-17 915
38435 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA. HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-11-17 961
38434 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-17 801
38433 ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО Гоо үзэмж 2012-11-17 898
38432 БИЕИЙН ӨӨХИЙГ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХЯМДАРЛАА Гоо үзэмж 2012-11-17 960
38431 Шинэ жил боллоо бүсгүйчүүдээ,Гуалиг хөөрхөн болох бэлтгэлээ одооноос эхлэхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй нь osknps 2012-11-17 1011
38430 Хамгийн хямдаар 2 хаалгатай хөргөгч 970,000 вон 02-2275-1698 www.mglsky.com SAMSUNG, LG, DAEWOO 2012-11-17 794
38429 WOO WON OMGOOLOGCHDIIN HOLBOO [3] 02020202 2012-11-16 2780
38428 00380asuuya? honey1111 2012-11-16 829
38427 ~BUTEN-BIYNII MAS-J~ bamanai 2012-11-16 1630
38426 НАГАС ,БУТЭН САЙН ОДОРИЙН ОНЦГОЙ 70% SАЛE/ ХӨМСӨГ 70.0 ,КОНТУР 50.0 ,УРУУЛ 80.0 ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-11-16 988
38425 55% ХЯМД "SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ / ОРЧУУЛГА мэргэжлийн эмч 010-3169-6932 / ***САРНАЙ*** 2012-11-16 989
38424 iishee orood bugluuruu busguichuudee bayrlalaa aka.sodoo 2012-11-16 937
38423 ~Одуудад хийгддэг гоо сайхны шивээс хийж байна ОХУЙ таун салон монгол таун 901 тоот. MAKE-UP 2012-11-16 999
38422 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA. HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-11-16 997
38421 huhnii avtomat saaltuur zarii.^^ file [2] SteelIron 2012-11-16 1018
38420 doldon toli asuuya? honey1111 2012-11-16 1027
38419 Энд солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болж [2] эди хугда 2012-11-16 1012
38418 의정부-d shineer kargo neegdlee. [1] 현아 2012-11-16 1872
38417 egch naraa solongos hool paanchan hiij surah gesen yumaa [1] shuuderiin tysal 2012-11-15 2242
38416 БҮХ ТӨРЛИЙН ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ osknps 2012-11-15 1167
38415 Dund surguuliin suragch [2] livings 2012-11-15 1455
38414 F-2 iig? [2] xairtai9 2012-11-15 1008
38413 БИЕИЙН ӨӨХИЙГ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХЯМДАРЛАА Гоо үзэмж 2012-11-15 946
38412 ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО Гоо үзэмж 2012-11-15 1004
38411 utas asuuyaa?? Хонгорзул 2012-11-15 857
38410 hvvhdiin vvrgevch zarii [1] bytshan vr 2012-11-15 1121
38409 Sevkh arilgah tsairuulah set sanal bolgoj b.a [3] ar shand 2012-11-14 1240
38408 Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та үйлчлүүлнэ үү Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-11-14 886
38407 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-14 996
배너신청
자생병원

배너신청