Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 МИЗ МЭДИ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН

 МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ

БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон “Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг”

 (JCI)Олон улсын байгууллагаар итгэмжлэгдсэн Солонгос улсын хамгийн анхны эмэгтэйчүүдийн эмнэлэг

                                                    ****

 

Манай Миз Мэди эмнэлэг нь анх 1991 онд Сөүл хотын Каннам дүүрэгт, 2000онд Кансогү дүүрэгт тус тус үүсгэн байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүд болон эх, нялхасын эрүүл амьдралын төлөө ямагт хичээн ажиллаж, эмчилгээний арга барилаа байнга сайжруулан, шинэ боловсрол, шинэ техник  технологийг нэвтрүүлэн ажиллахыг чухалчилж ирсэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг билээ.

 

Миз Мэди эмнэлэгт 80 гаруй мэргэжлийн их эмч, доктор профессор, 600 гаруй сувилагч болон бусад ажилтан албан хаагчид хүч чадал, сэтгэл зүрхээ нэгтгэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрүүл амьдралын төлөө хичээн ажиллаж байна. Жилд 400.000 гаруй хүн амбултор, 10.000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг ба 20.000-аад хүн мэс засал болон 4000 гаруй хүн амарждаг бөгөөд энэ нь Сөүлд байрлах эмэгтэйчүүдийн эмнэлэг дотроос төрөлтийн байдлаараа 3-рт (улсдаа 5-6рт) орж байна.

 

Манай Миз Мэди эмнэлэг нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд чиглэсэн бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг хийгээд зогсохгүй доорх бүх төрлийн тасаг, клиникийн төвүүдэд мэргэжлийн чадварлаг эмч нар үзлэг шинжилгээ, эмчилгээг хийж байна.

 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлгийн хувьд сүүлийн үед Орос, Солонгос, Монгол улсад гэлтгүй дэлхийн олон олон улс оронд үзэгдэх болсон үргүйдлийн асуудалтай гадаад дотоодын олон арван өвчтөнд хандсан энэ төрлийн шинжилгээ эмчилгээ болон үр шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр хувийн (60%) амжилттайгаар хийж байна.

 

Миз Мэди эмнэлгийн зорилт:

-         Өвчтөн өөрийн гэр мэт тохь тухтай орчинд, оновчтой зөв оношилгоо болон чанартай эмчилгээ үйлчилгээг хүргэх

-         Судалгаа шинжилгээгээр дамжуулан хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологийг бий болгон нэвтрүүлэх

-         Шилдэг залуу ажилтан суралцуулж мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх

 

Эмчилгээний төрлүүд:

 

Staff:

ü  Дотрын тасаг

ü  Мэс заслын тасаг

ü  Эмэгтэйчүүдийн тасаг

ü  Хүүхдийн тасаг

ü  Эрэгтэйчүүдийн тасаг

ü  Мэдээ алдуулалтын тасаг

ü  Эмгэг судлалын тасаг

ü  Дүрс оношилгооны тасаг

ü  Оношилгоо, шинжилгээний тасаг

ü  Бүртгэл, тооцооны хэсэг / Энгийн зөвлөгөө

 

Сenter:

² “Миз” төрөх төв

² Дурангийн мэс заслын төв

² I Dream үргүйдлийн клиник

² Хөхний төв

² Хоол боловсруулах эрхтний дурангийн төв

² Нэгдсэн шинжилгээний төв

² Kids хүүхдийн төв

² Ард түмний эрүүл мэндийн шинжилгээний төв

 

Клиник:

Ø  Бамбай булчирхайн клиник

Ø  Цэвэршилтийн клиник

Ø  Даралтын клиник (даралт ихсэх)

Ø  Хөгшрөлтийн эсрэг клиник

Ø  Чихрийн шижин өвчний клиник

Ø  Судасны хатуурлын клиник

Ø  Архаг өвчний клиник

Ø  Таргалалтын клиник

Ø  Зуршил болсон үр зулбалтын клиник

Ø  Шээс савирах өвчний клиник

Ø  Жирэмсний үед эм хэрэглээний тухай зөвлөгөө өгөх клиник

Ø  Жирэмслэлтийн өмнөх үеийн зөвлөгөө / эмчилгээний клиник

 

Үргүйдэл гэж юу вэ?

 

Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ.

Нийгэм хөгжихийн хэрээр гэр бүл төлөвлөлт, мэргэжлийн карьераа дээшлүүлэх зэргийг урьтал болгосноор зарим эмэгтэйчүүд 30 нас буюу түүнээс хойш насандаа хүүхэдтэй болохоор хойшлуулах болсон байна. Үүний улмаас эдгээр эмэгтэйчүүд үр тогтоход илүү бэрхшээлтэй болох ба эрсдэл нэмэгддэг.

Фалопийн гуурсны эмгэгтэй эсвэл урьд өмнө гуурсаа боолгож байсан эмэгтэй in vitro fertilization (IVF)-ын тусламжтай хүүхэдтэй болох боломжтой. Спермийн тоо маш бага эсвэл төмсөгийг шээсний сүвтэй холбосон гуурс байхгүй/хориг үүссэн боловч төмсөгний биопси болон төмсөгний дайврын аспирациар спермтэй болох нь нотлогдсон эрэгтэйчүүд цитоплазмын дотор сперм тарих (intracytoplasmic sperm injection (ICSI) аргыг ашиглаж хүүхэдтэй болох техник 1991 оноос бий болоод байна. Эсийн өсгөвөрийн техник гүнзгий, боловсронгуй болсны үр дүнд жирэмслэх магадлал сайжирсаар байгаа юм.

 

Үргүйдлийн шалтгаан

Үргүйдлийн шалтгааныг ерөнхийд нь эмэгтэй болон эрэгтэйн хүчин зүйлүүдээс шалтгаалсан шалтгаан гэж ангилдаг ба үргүйдлийн үндсэн шинжилгээнээс тодорхой шалтгаан нь илрээгүй үргүйдэл байх ба энэ нь нийт үргүйдлийн 20%-г эзэлдэг байна.

 

Эмэгтэй үргүйдлийн шалтгаан:

Нас 35-с дээш бол, гормоны өөрчлөлт , үтрээ болон умайн хүзүүний хүчин зүйлс, умайн хүчин зүйлс, өндгөвчний хүчин зүйлс, умайн гуурсны хүчин зүйлс, хэвлийн хөндийн хүчин зүйлс, аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин, эндометроз болон шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл гэх мэт.

 

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан:

Өнчин тархи, нөхөн үржихүйн эрхтэний өөрчлөлт, бэлгийн чадавх муу, гормоны өөрчлөлт болон хромсонд өөрчлөлт, янз бүрийн үрэвсэл, эр бэлгийн эсийн өөрчлөлт, вений судасны битүүрэл, архаг архидалт, тамхи татах, стрэсст орох зэрэг болно.

 

Эр эм хоёр талаас нөлөөлөх шалтгаан:

Хүрээлэн буй орчин болон мэргэжлээс шалтгаалах хүчин зүйлс

Тамхи болон мансууруулах бодис болон бусад эмүүдийн гаж нөлөө

Дасгал хөдөлгөөний дутагдал

Хэт тураал болон хэт таргалалт

 

Эмэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

 

Ø  Үндсэн шинжилгээ:

Янз бүрийн халдварт болон үрэвсэлт өвчин, элэгний Б вирус, шээсний шинжилгээ, үржлийн эрхтэнгийн хэвийн үйл ажиллагаа, савны хавдрын шинжилгээ

Ø  Гормоны шинжилгээ (цусаар) 

Сарын тэмдэг эхлээд 2-4 дах өдөр хийгдэнэ. Сарын тэмдэг хэвийн ирдэг эсэх, сарын тэмдгийн мөчлөг тогтвортой эсэх, өндгөн эсийн боловсролт, өндгөвчний үйл ажиллагаа хэвийн эсэх

Ø  Өндгөн эсийн боловсролтыг Эхо-р шинжлэх

Өндгөвчинд өндгөн эс ялгаран боловсорч дуусах хүртэл үйл явцыг Эхо-р шинжлэн өндгөн эс өндөглөх өдрийг нарийн тогтоож умайд зохиомлоор үр суулгахад ашиглах өндгөн эсийг гарган авах өдрийг тодорхойлно.

Ø  Умайн шинжилгээ

Сарын тэмдэг дууссанаас 2-3 хоногийн дараа умайн хэлбэр болон хэвийн үйл ажиллагаа, үрийн сувгийн битүүрсэн эсэхийг шинжилнэ.

Ø  Бэлгийн харьцааны дараах салстын шинжилгээ

Бэлгийн харьцаанд орж 2-6 цагийн дараа умайн хүзүүнийн салстад эр эс амьдрах чадвартай эсэхийг дээж аван микроскопоор ажиглана.

Ø  Умайн хананаас авах эсийн шинжилгээ

Өндгөн эс бүрэн боловсорч 9-12 хоногийн дараа умайн хананы үрэвсэл болон үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шинжлэн үр суулгахад хүлээж авах чадварыг тогтооно.

Ø  Умайн болон үрийн хоолойн шинжилгээ

Сарын тэмдэг дууссны 2-3 өдрийн дараа умайн хэлбэр, умайн хэвийн үйл ажиллагаа, умайд ургацаг байгаа эсэх зэрэг удаа дараалан амжилтгүй болсон үр шилжүүлэн суулгалтын үеийн умайн хананы өөрчлөлтөнд онош тавьж эмчилгээ хийнэ.

Ø  Хэвлийн хөндийн дуран оношилгоо

Сарын тэмдэг дууссаны 2-3 хоногийн дараа хэвлийн хөндийг дурангаар харж үргүйдлийн шалтгааныг тодорхойлно. Шалтгаан нь тодроогүй үргүйдэл болон умайн хана цэвэрлэх мэс заслын дараа үрийн суваг битүүрсэн болон хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэх эсвэл сарын тэмдэг хүчтэй өвдөлттэй ирэх үед энэ шинжилгээг хийнэ.

 

Эрэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

 

Ø  Гормоны шинжилгээ

Үрийн шингэний шинжилгээний дараа эр бэлгийн эсийн үйл ажиллагаа хэвийн бус гарсан тохиолдолд цусан доторх гормоны тоог шинжилнэ.

Ø  Үрийн шингэний энгийн шинжилгээ

Бэлгийн харьцаанд оролгүй 3-4 хоногийн дараа эр эсийг гарган авч өөрчлөлттэй байгаа эсэх болон үрийн шингэний автомат хянагчаар эр эсийн тоо болон хөдөлгөөн зэргийг шинжилнэ.

Ø  Үрийн шингэний хэлбэр бүтцийн шинжилгээ

Үр тогтох чадваргүй болон хэлбэр бүтцээ алдсан эр бэлгийн эсийг микроскопоор ажиглана.

Ø  Үрийн шингэний эсэргүүцлийн шинжилгээ

Эр болон эм бэлгийн эсийн эсэргүүцэл сайн, муу байгаа эсэхийг шалгана.

Ø  Үрийн шингэний DNA шинжилгээ

Жирэмслэхэд саад учруулах болон жирэмсний бага сартай үед зуршил болсон зулбалтын шалтгаан болох магадлалтай эр бэлгийн эсийн DNA-г хэвийн эсэхийг шинжилнэ. Энэ шинжилгээг Солонгос улсад хийж байгаа цорын ганц эмнэлэг бол Миз Мэди юм.

Ø  Үрийн шингэнийг бүрэлдүүлэх генийн шинжилгээ

Үрийн шингэнийг бүрэлдүүлэх ген болон түүний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шинжилнэ.

Ø  Төмсөгнөөс авах эсийн шинжилгээ

Төмсөг дотроос бага хэмжээний эсийг авч төмсөг доторх эр бэлгийн эсийн хэвийн эсэхийг шинжилнэ.

Ø  Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр вений судас бүдүүрсэн эсэхийг оношилно.

Ø  Шулуун гэдэсний Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр даавар ялгаруулах эрхтэн болон үрийн шингэний гадагшлах сувагт өөрчлөлт байгаа эсэхийг шинжилнэ.

 

Үргүйдлийн эмчилгээний арга:

 

Гормоны арга, эмийн арга, өндгөвч өдөөх арга, хэвлийн хөндийн эрхтэний дурангийн мэс засал, үрийн сувгийн гоо сайхны мэс засал, умайн дурангийн мэс засал, зохиомлоор үр суулгах арга, гадны орчинд үр хөврөл явуулж саванд суулгах арга, бичил үр тогтоох арга зэрэг болно.

Эмнэлгийн ажиллах цагийн хуваарь:

 

Даваа-Баасан гараг: өглөө 8.00-17.00

Баасан гараг: өглөө 8.00-17.00

Бямба гараг: өглөө 8.00-12.00

 

Түргэн тусламж хэрэгтэй өвчтөн болон төрөх хүнд амралтын өдөр харгалзахгүй 24 цагийн эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

 

Манай Миз Мэди эмнэлэгт Монгол, Орос зэрэг орны орчуулагчид ажиллаж байгаа тул та өөрийн боломжтой цагтаа ирэх буюу утсаар урдчилан захиалга өгч эмнэлэгт ирэн эмчлүүлэх бүрэн боломжтой.

Монголоос ирж эмчлүүлэх дэс дараалал:

1.Эмчилгээ хийлгэх тухай хүсэлт тавьж бүртгүүлэх      

2.Солонгост ирэx

3.Үзлэг, оношилгоо

4.Эмчилгээний зардлаа төлөх

5.Шаардлагатай шинжилгээ болон эмчилгээ

6.Монгол руу буцах

Miz Medi эмнэлгийн хаяг:

Каннам Миз Мэди

Митроны 3р шугам Тэчи ёг /대치 / 2р гарц

 

Кансо Миз Мэди

Митроны 5р шугам Үжансан ёг /우장산 / 4р гарц

Утас: +82-10-5510-4494  /Монгол ажилтан/

www.mizmedi.com         

/Сайт удахгүй Монгол хэл дээр гарна^^/

                                         Монголын үрс маш олон болтугай

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6757095/dc5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366613
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
38406 DAEWOO KLASSE 2 хаалгатай хөргөгчийг. Хямд үнээр SAMSUNG, LG, DAEWOO 2012-11-14 1111
38405 녹번역 iin emneleg tulburtei boltsiimuu [1] homeplus 2012-11-14 1021
38404 БИЕИЙН ӨӨХИЙГ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХЯМДАРЛАА [8] Гоо үзэмж 2012-11-14 1013
38403 ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО Гоо үзэмж 2012-11-14 757
38402 Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та үйлчлүүлнэ үү Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-11-13 729
38401 hi eej egch naraa?? [1] hench heregte 2012-11-13 987
38400 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2012-11-13 731
38399 yaraltai helj ogooch [1] saruulaa 2012-11-13 992
38398 Huuhed awch yawna suren9 2012-11-12 726
38397 Solongos helendee sn hun bwal.. Riki 2012-11-12 890
38396 IPAD-2 zarna S.N.U. 2012-11-12 862
38395 대방 yog deerh 성애 emelgiin Mongol orchuulagchiin utsiig heleech humuusee [1] TOMATO2 2012-11-12 1003
38394 nadad tuslaach yaraltai baagii99 2012-11-12 1175
» MIZ MEDI ЭМНЭЛЭГ БА ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ MizMedi 2012-11-12 879
38392 Yaraltai achaa awna si45 2012-11-12 742
38391 ӨНДГӨВЧНИЙ ХАТУУРАЛТ УЙЛАНХАЙЖИХ ХАМ ШИНЖ MizMedi 2012-11-12 2045
38390 ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯМДАРЛАА Гоо үзэмж 2012-11-12 982
38389 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-12 716
38388 mgltsetserleg moion 2012-11-12 885
38387 hi.dansaar mongo shiljuuldeg gazar bnuu.mongolruu [1] hiimor 2012-11-12 866
38386 ~BUTEN -BIENII MAS-J jina_hj 2012-11-12 1678
38385 SONGOLTIIN VAGTSIIN [6] einj 2012-11-12 1024
38384 hi zaya01 2012-11-11 732
38383 . mjl_9665 2012-11-11 457
38382 mgld 2 oroo shine bair zarna [1] tsooxor 2012-11-11 1080
38381 Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та үйлчлүүлнэ үү Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-11-11 713
38380 mgld 2 oroo shine bair zarna tsooxor 2012-11-10 819
38379 bankind orgui gesen bichigiig solongosoor yu gedeg yum be tengerl 2012-11-10 989
38378 ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯМДАРЛАА Гоо үзэмж 2012-11-10 879
38377 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-11-10 755
38376 Internetee unegui holbuulaad-- uramshuulald ni 150.000원avaarai tsonkh 2012-11-10 744
38375 ERUUL ARISIIG BELEGLEGCH MARY KAY tsonkh 2012-11-10 1020
38374 Энд солонгосын иргэнтэй хууль ёсны file [1] эди хугда 2012-11-10 730
38373 orchuulj uguuch [2] shineleg buxen 2012-11-10 880
38372 computer zarna mun hultui hulgui matras huuhediin hicheeliin shiree cd.key.crack 2012-11-10 1057
38371 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-10 880
38370 zovlogoo ogooch busguichuudee enhuujee 2012-11-09 871
38369 mgld bair zarna tsooxor 2012-11-09 996
38368 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-09 986
38367 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2012-11-09 946
38366 elchin hayag [1] enika0216 2012-11-08 1084
38365 ТАНД ТААЛАГДАХГУЙ БОЛ ТОЛБОР 100%БУЦААЖ ОГНО / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-11-08 1006
38364 55% ХЯМД "SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ / ОРЧУУЛГА мэргэжлийн эмч 010-3169-6932 / ***САРНАЙ*** 2012-11-08 1017
38363 Asuuya [1] suren9 2012-11-08 1047
38362 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-08 918
배너신청
자생병원

배너신청