Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
-Хүүхдийн цүнх хоёр кг-аас илүү хүнд байж болохгүй-
Магадгүй, энэ асуултад олон аав, ээжүүд “Тийм” гэж хариулах байх. Гэхдээ тэдний олонх нь хүүхдээ өдөрт хэдэн кг ачаа үүрч явдгийг бараг л тооцоолоогүй байх.
Тэгвэл “Хүнд цүнх хүүхдийн нуруу, хүзүү, мөр, гар болон биеийн бусад хэсгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг, хүүхдийн чинь эрүүл мэндэд үүрч байгаа цүнх нь чухал нөлөө үзүүлдэг” гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Тиймээс та хүүхдийнхээ хичээлд үүрдэг цүнхийг нь хүнд, хөнгөн, биед эвтэйхэн эсэхийг нь шалгаад үзээрэй.
Цүнхний мөрөвч өргөн байх тусмаа хүндийн жинг зохицуулдаг
Хамгийн түрүүнд танд бага ангийн сурагчдын үүрэх ёстой цүнхний жин хоёр кг байх ёстой. Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг гэдгийг хэлье.
Цүнхний мөрөвч өргөн байх тусмаа цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг. Тийм болохоор та хүүхдэдээ аль болох өргөн мөрөвчтэй, бүсэлхийгээр бүсэлдэг цүнх сонгохыг хичээгээрэй. Энэ нь биед эвтэйхэн, эрүүл мэндэд тустай гэдгийг албаны хүмүүс зөвлөж байна.
Хэрэв хүүхэд чинь цүнхэндээ хүнд жинтэй, хавтгай зүйл авч явдаг бол түүнийг нь аль болох нурууных нь талд хийгээрэй.
Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь өгч явуулж бай. Зарим хүүхэд хичээл, сургууль руугаа хүнд, хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг гэдгийг анхаараарай.