Moderator: mgl_300
Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв метроны 1р шугам Дундэймүн буудал "Цагаач иргэдэд зөвлөгөө өгөх цэг'-н үйл ажиллагаа.
Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв нь метроны 1р шугам Дундэймүн буудал дээр "Цагаач иргэдэд зөвлөгөө өгөх цэг' ажиллуулж байна.Дундэймүн буудал дахь 'Зорчигчдод үйлчлэх төв'-ийг ашигласан 'Цагаач иргэдэд үйлчлэх цэг' нь цагаач иргэдийн төлөө бий болгосон орон зай юм.
1. Зөвлөгөө хэрэгтэй байна уу? Оршин суух эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хууль зүй, цалин хөлс, эмчилгээний асуудлаар зөвлөгөө хэрэгтэй байна уу? Цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн зөвлөгчид эх хэлээр тань зөвлөгөө өгнө. Цалингийн тогтолцоо, цагаач иргэдийн эмчилгээний зардал гэх мэт асуудлаар сөүлийн гадаад ажилчдийн төвийн зөвлөгч зөвлөгөө өгнө. -
Оршин суух эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хууль зүйн зөвлөгөө: Даваа - Баасан гаригт 14-18 цагт - Хөдөлмөр, цалин хөлс, эрүүл мэнд эмчилгээний талаархи зөвлөгөө: Ням гариг бүр 14-17 цагт
2. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 5р түвшинд бэлдэх ангийн үйл ажиллагаа. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлдэж байна уу? Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 5р түвшинд бэлдэх анги нээн үйл ажиллагаагаа явуулж байна. - Хичээлийн цаг: Баасан гариг бүр 13 - 15 цагт.
3. Цагаач эмэгтэйчүүд богино хэмжээний кино зохиох үнэгүйсургалт “Цагаач эмэгтэй манай дүүрэгт нэрд гарлаа” - Цагаач эмэгтэйчүүдийн амьдралийн яриаг гар утас, дижитал зургийн аппарат, камер зэргээр зураг аван найруулж кино болгох богино хэмжээний кино бүтээх үнэгүйсургалт юм. Сургалт 6 сарын эцэс хүртэл үргэлжлэх бөгөөд 7 сараас дэлгэцнээ гарах юм. - Сургалтын цаг: Пүрэв гариг бүр 14 - 16 цагт
4. Бүх улсын хэл дээрхи номын сан "Гайхамшигтай номын тавиур" үйл ажиллагаа " Цагаач иргэдэд зөвлөгөө өгөх цэг" нь цагаач иргэдийн төлөө бүх улсын хэл дээрхи номын сан " Гайхамшигтай номын тавиур " үйл ажиллагаа явуулж байна. Дундеймүн буудлаар дамжин өнгөрч байгаа цагаач иргэд болон аялагчид солонгос сэтгүүлийг өөрийн улсын хэлээр хэвлэгдсэн номоор солих боломжтой. Солонгосыг дэмжигчдийн илгээсэн сэтгүүлийг нэг хүн дээд тал нь 3 ботийг чөлөөтэй авч яван оронд нь өөрийн эх хэлээр хэвлэгдсэн ном хандивлаж болох юм. " Гайхамшигтай номын тавиур" булангаар дамжуулан орон орны хэлээр хэвлэгдсэн номтой номын санг хамтдаа бий болгоцгооё. - Үйл ажиллагаа явагдах цаг: Даваа - Баасан гаригт 14 - 18 цагт. Ням гаригт 14 - 18 цагт
5. Цуглаан хийх байр хэрэгтэй байна уу? " Цагаач иргэдэд зөвлөгөө өгөх цэг " нь цагаач иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулагдахаар зориулагдсан бөгөөд хурал, цуглаан хийх байраар ашиглах боломжтой юм. Хурал, цуглаан хийх байр хэрэгтэй байгаа байгууллага, хамт олон Цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төврүү холбоо барина уу. -
Холбоо барих газар: Цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв. Сунг Уг Жин. 02-3672-8988 /wmigrant@naver.com
Цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв нь метроны Дүндеймүн буудал дахь " Цагаач иргэдэд зөвлөгөө өгөх цэг' ийг сайн дураараа харж хандах идэвхитэнг уриж байна.
Цагаач иргэдийн төлөө гэсэн уужим сэтгэлээр хүний эрхийг дээдэлдэг хэн бүхнийг бид баяртайгаар хүлээн авах болно. Цагаач иргэдэд зөвлөгөө өгөх цэгтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авах: Цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв. Хариуцагч Сунг Уг Жин. 02-3672-8988 / wmigrant@naver.com