Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
<<<МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ АЖИЛЛАХААС ТАТГАЛЗАЖ БАЙНА !!!!!!!!!!!!!!
Уншсан 1332 vote 0 2012.06.03 19:47:18

БНСУ-д ажиллаж байгаад гэрээ нь дуусаад эх орондоо ирсэн 3000 залуус байдаг гэх судалгаа байдаг бөгөөд эдгээр залуус БНСУбуцах сонирхолгүй гэнэ/.......Монгол улсын Засгийн газарт БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас энэ жил таван мянган монгол залуусыг авч ажиллуулах санал тавьсан байна. Үүний дагуу энэ сарын 29-30-ны хооронд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Монголын хөдөлмөрийн бирж дээр Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэжээ. Эхний ээлжинд солонгост ажиллаж байгаад гэрээт хугацаа нь дуусч эх орондоо ирсэн хүмүүсийг хамруулж байгаа аж. БНСУ-д ажиллаж байгаад гэрээ нь дуусаад эх орондоо ирсэн 3000 залуус байдаг гэх судалгаа байдаг бөгөөд эдгээр залуус буцах сонирхолгүй гэнэ. Хоёр өдрийн дотор нийт 200 гаруй залуус уг бүртгэлд бүртгүүлсэн байна. Албаны хүний хэлсэнээр 200 хүн гэдэг нь харьцангуй цөөн тооны хүн юм. Бүртгүүлэхэд тавигдах шаардлага нь 18-39 насны, дээр дурьдсанчлан өмнө нь Солонгост ажиллаж байгаад гэрээний хугацаа нь дуусаад ирсэн залуучууд байх юм. Мөн гэмт хэрэгт холбогдоогүй, Солонгос улсаас албадан гарч байгаагүй болон хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу аваагүй байх шаардлагатай аж.

!!!!!!!!!!!!!! ЕР НЬ МУУХАЙ СОЛОНГОСТ АЖИЛЛААД САЙХАН ЮМ БИШ ШҮҮ ДЭЭ ЭХ ОРНООС МИНЬ ИЛҮҮ ЭРДЭНЭ ХААНА БАЙНА !!!!!!!!!