Moderator: mgl_300
2012 “Олон улсын хөдөлмөрчдийн өдөр”-ийг тохиолдуулсан цагаач ажилчдын чуулган
“Даян дэлхийн хөдөлмөрчид нэгдэн хөдөлмөрлөх эрхийн төлөө тэмцэцгээе”
○ Хэзээ : 2012оны 04сарын 29өдөр (ням) 13цагт
○ Хаана : Сөүл хот Жунну 2га Бушингаг
○ Зохион байгуулагч : Joint Committee with Migrant Workers in Korea, Korean Confederation of
Trade Union, Alliance for Migrants’ and Human Rights
○ Гол хөтөлбөр
◊ Арга хэмжээ (1цагаас)
- Байгууллага хамт олны сурталчилгааны бүс, цагаач ажилчдын хөдөлмөрлөх эрхийн талаарх хэлэлцээрийг дэмжих гарын үсэг зурах компанит ажлын бүс, хөдөлмөрийн асуудлаар зөвлөгөө өгөх бүс, цагаач ажилчдын хуучин барааны зах, “Би ч гэсэн нэг үг” шууд үг хэлэх, фото зураг дарах, цагаач ажилдын дундах “Тийм, Үгүй” асуулт хариулт
◊ Чуулган (2цагаас)
- Цагаач ажилдын урлагийн тоглолт, цагаач ажилчид үг хэлэх, тунхаг унших
- Жагсаал
○ Бидний шаардлага
- Цагаач ажилчдын үйлдвэрчний эвлэлийг бүртгэхийг хүлээн зөвшөөрөн, цагаач ажилчдын
үйлдвэрчний эвлэл болон удирдагчдын талаарх дарангуйллыг зогсоогтун!
- Бүртгэлгүй цагаач ажилчдыг баривчлахㆍалбадан гаргахыг таслан зогсоон, хууль ёсоор ажиллах
эрхтэй болгогтун!
- Гадаадын ажилчдыг хөлслөн ажиллуулах тогтолцоог хөдөлмөрийн тогтолцоо болгон өөрчлөгтүн!
- Солонгос гаралтай гадаад улсын иргэний харъяалалтай цагаач иргэдийг тус улсад чөлөөтэйгөөр
зорчих, оршин суух, хөдөлмөр эрхлэхийг баталгаажуулагтун!
- Цагаач эмэгтэйчүүд болоод бүх эмэгтэйчүүдийг худалдаалах, ялгаварлан гадуурлах, мөлжих болон
хүчирхийлэхийг таслан зогсоогтун!
- Бүх ажилчдын “Хөдөлмөрчдийн өдөр”-өөр амрах эрхийг баталгаажуулагтун!
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалингийн хэмжээг нэмэгдүүлэн, ижилхэн хөдөлмөрлөн, ижилхэн цалин олгохыг хэрэгжүүлэгтүн!
- Хөдөлмөрийн бирж нь зөвхөн ажил олгогчдын талд орох бус цагаач ажилчдын дуу хоолойг сонсогтун!
- Баривчилгааны үеэр үүссэн осол, бэртэл гэмтэл, амь насаа алдах асуудлын талаарх хариуцлагыг
Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба(чүрибгүг гуалли самүсу)-наас хариуцагтун!
Лавлах утас:
02-3785-0422