Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

2 дугаар сарын зурхай

Уншсан 2298 vote 0 2012.02.09 16:17:05
Хонь

Ажил дээр бүх зүйл амжилттай байна. Эхлүүлсэн төслөө дуусга. Асуудлаа бие даан шийдэж чадахгүй аваас хамт ажиллагсдаасаа тусламж авахаас бүү нэрэлх. Энэ сард ямар нэг бичиг баримт бүрдүүлэхэд тохиромжтой. Дотроо бодолтой, дороо суурьтай ажиллах аваас амжилтанд хүрнэ гэдгийг сана. Хайртай хүнтэйгээ хэрэлдэж муудалцахаас зайлсхийж, ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө зүрх сэтгэлээ чагнахыг зөвлөе. Хэдийгээр тогтмол харилцаатай байгаа ч гэсэн хайртын чинь зүгээс таныг хянах гэсэн, өөрийнхөө үзэл бодлыг тулгах гэснээс болж ганцаараа байхыг илүүд үзэх магадлалтай. Цочмог шийдвэр бүү гарга.
Ээлтэй өдрүүд: 2, 4, 10, 14, 20, 21, 27
Тааруухан өдрүүд: 1 ,2, 11, 16, 23, 28


 


Үхэр


Өнгөрсөн сард эхлүүлсэн төсөл үргэлжилнэ. Ашиг олох магадлал байна. Мөнгөө гамтай зарцуулж, хэрэггүй зүйлд зарцуулахгүй байхыг хичээ. Удирдлага чинь танаас үр дүн хүлээх тул хичээл зүтгэл гаргаарай. Тал тал тийш хүчээ бүү тарамд. Зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхээр тэмүүл. Шинэ хүмүүстэй танилцаж дотносох бөгөөд ер хаа ч явсан таныг адал явдал дагана. Зүрх сэтгэлээ нээ. Романтик болзоонууд харилцааг чинь бэхжүүлнэ. Эцэг эхийгээ эргэж тойрохоо бүү мартаарай, тэдэнд таны халамж хайр хэрэгтэй байна. Таван сарын сүүлээр төрсөн хүмүүс гэр бүл, ойр дотныхонтойгоо муудалцаж болзошгүй. Иймд өндөр дуугаар хашгичах, хэрүүл зодоон үүсгэх зэргээс зайлсхийж, сэтгэлийн хөөрөл, уур омгоо дарж байгтун. Сарын сүүлээр сонирхолтой аялалд явбал зүгээр.
Ээлтэй өдрүүд: 10, 15, 18, 23
Тааруухан өдрүүд: 5, 13, 19, 27


 


Ихэр


Өнгөрсөн сарыг үйл явдал ихтэйгээр өнгөрүүлсэн ихрийнхэн өөдрөг үзлээр дүүрэн, ирээдүйгээ төлөвлөх урам зориг дүүрэн байна. Өөртөө итгэлтэй байдал нь тэдний мэргэжлийн үйл ажиллагаанд эерэг түлхэц өгнө. Тэд нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхийг хичээнэ. Хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газартаа байж чадна. Тиймээс аль болох хүмүүстэй холбоотой байж өөрийн хүсэл тэмүүллийн талаар ярихыг хичээ. Сарын эхний хагаст гадаадын болон гадаад улс оронтой холбоотой хүмүүстэй холбоо тогтоож болно. Албан тушаал ахиж чадахгүй байлаа ч ядаж орлогоо нэмэгдүүлэхийг хичээ. Ихрийнхэн энэ сард сүйт хархүү, сүйт бүсгүйд нэр дэвших боломж өндөр байна. Ганц бие ихрүүд сонирхолтой хүнтэй танилцаж дотносоно. Санамсаргүй учралуудаас бүү зугт, зарим үед ашигтай байх нь бий.
Ээлтэй өдрүүд: 7,16, 22
Тааруухан өдрүүд: 8, 15, 23


 


Мэлхий


Энэ сар мэлхийнхний хувьд түрүүчийн сараас илүү амжилттай байна. Тэд банк санхүүгийн үйл ажиллагаа, гадаадад томилолтоор явах, нууц ажил хэргээ амжуулах зэрэгт амжилт олно. Хэдэн нүүдлийн цаадахыг харж хөдөл. Удирдлагынхаа санаа бодлыг сонсож ажлаа цаг тухай бүрт нь амжуул. Санхүүгийн үйл ажиллагаанд хянамгай бай. Хайр дурлалын асуудал зогсонги байна. Ихэнх мэлхийнхний хувьд энэ сар уналтын сар байна. 16, 17-ны үед харилцаа бага зэрэг дээрдэнэ. Бүхэлдээ ямар нэг өөрчлөлтгүй, чимээ аниргүй, тайван өнгөрнө. Ганц бие мэлхийнхэн шинэ харилцаа үүсгэхгүй. Энэ сард рашаан сувилалд амрах, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, гадаадад амрах зэрэгт сайн. Сарын сүүлийн хагаст эрүүл мэндээ анхаар.
Ээлтэй өдрүүд: 8-10, 13, 14, 16-18
Тааруухан өдрүүд: 1-8


 


Арслан


Сарын эхний хагаст албан тушаал дэвших магадлал бага, харин сүүлийн хагаст буюу баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийн дараагаар өсөх магадлал өндөр байна. Сарын сүүлээр арслангийнхан удаан амарч болохгүй гэдгийг ойлгож ажил төрөлдөө ханцуй шамлан орно. Үүний үр дүнд цалин хөлс, ашиг орлого чинь өсөх юм уу шагнал авах боломж бүрдэнэ. Давхацсан олон баяр ёслолын өдрүүдээс залхана. Хайр сэтгэлийн асуудал харьцангуй тогтвортой байна. Гэр бүлийн харилцаа хэвийн байх ч сарын сүүлийн хагаст хэрүүл маргаан үүсч болзошгүй. Тиймээс хэлэх үгээ сайтар бодож бай.
Ээлтэй өдрүүд: 10, 12, 18, 22
Тааруухан өдрүүд: 9,11


 


Охин


Та үр бүтээлтэй сайн ажилласнаар удирдлагадаа сайшаагдана. Энэ сард таныг албан тушаал дэвшүүлж ч магадгүй. Энэ нь танд гэнэтийн бэлэг болно. Гэхдээ чухамхүү энэ сард та мэргэжлийн салбараа солих магадлал өндөр, учир нь илүү сайн ажлын санал авна. Удаан эрэгцүүлэхийн хэрэггүй, амьдралаас юу авахыг хүсэж байгаагаа мэдэж байгаа бол боломжийг бүү алд. Албан тушаал ахиснаар таны цалин нэмэгдэх бөгөөд үрэх гэж бүү яар, хадгал, дараа нь хэрэг болно. Хайртыгаа зовоохоо боль, зүрх сэтгэлээ дага. “Энэ хүнд би хайртай юу?” гэсэн асуулт өөртөө тавь. Хэрвээ таны сэтгэл хөрсөн бол энэ тухайгаа өөрт нь шууд хэл. Цаашид яахаа шийдэхийн тулд бие биендээ амралт өгч түр зуур тусдаа байсан нь дээр. Тохиолдлын бэлгийн харьцаанд бүү ор, өвчин тусах магадлал өндөр байна.
Ээлтэй өдрүүд: 3, 12, 21
Тааруухан өдрүүд: 5, 13, 19, 27


 


Жинлүүр


Үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай. Ингэж чадвал албан тушаал ахих, цалин хөлсөө нэмэгдүүлэх, ашигтай гэрээ хэлэцээрийн санал авах магадлалтай. Энэ сар гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжтой сар. Нөр их хичээл зүтгэл гаргаснаар та тодорхой амжилтанд хүрэх болно. Жинлүүрийнхэн энэ сард хайрттайгаа учраа ололцоход нилээн хугацаа зарцуулах бөгөөд хажуугаар нь бас шинэхэн найз хайх бололтой. Хажуудах хүнээсээ юу хүсээд байгаагаа бодож үзэх цаг нь иржээ. Та хоёрын харилцаанд төгсгөл ирсэн бол салсан нь дээр. Гэхдээ сэтгэл зүрхээ уудлан ярилцаж, хэрүүл маргаангүйгээр эвтэйхэн хоёр тийш болохыг хичээгээрэй. Амарч зугаалахад тохиромжгүй. Фитнесс болон усан спортоор хичээллэж дархлаагаа дээшлүүлэхэд анхаар.
Ээлтэй өдрүүд: 7,9, 21
Тааруухан өдрүүд: 4, 11,18, 19


 


Хилэнц


Энэ сар ажил төрөлд ээл муутай сар. Сэтгэл санаа шаналгасан асуудал их гарч ирнэ. Хилэнцийнхэн хэлж ярьж буй зүйлээ хянаж, хэрүүл маргаанд аль болох оролцолгүй, асуудлыг тайван замаар шийдэхийг хичээх хэрэгтэй. Зарим нэгэн өөрт ашигтай санагдсан зүйлдээ хөрөнгө оруулалт хийх боловч үүсч болох нөхцөл байдлаас гарз хохирол амсаж болзошгүй тул мөнгө үрэх, хөрөнгө оруулалт хийхээс аль болох татгалзах хэрэгтэй. Гэр бүл, ойр дотныхон нь хилэнцийнхний анхаарлын төвд байна. Тэд гэр бүлийнхний асуудлаар завгүй байж, зочин хүлээж авч магадгүй. Гэрийнхэн нь маш их анхаарал халамж шаардана. Харин хайр дурлалын хувьд тэд юу хүсээд байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй. Эрүүл мэндээ анхаар.
Ээлтэй өдрүүд: 4, 9, 14, 20
Тааруухан өдрүүд: 5, 11, 25


 


Нум


Сарын сүүлээр ажил төрөл бүтэмжтэй, зогсонги байсан ажил урагшилж эхэлнэ. Олон хүн албан тушаал ахихыг мөрөөдөх боловч энэ сард бүтэхгүй нь бололтой. Ажил дээр асуудал гарч, хамт ажиллагасад болон удирдлагатайгаа хэл амаа ололцохгүйд хүрэн, энэ бүхний шалтгааныг өөрөө өөрөөсөө эрж хайх болно. Энэ сард өгсөн амлалт, богино хугацаанд хийсэн гэрээ хэлцэл амжилттай биелэнэ. Мөнгөө зарцуулахдаа болгоомжтой, хянамгай бай. Хөрөнгө оруулалт хийхэд тааламжгүй. Хайр дурлалын асуудалд тааламжтай. Эсрэг хүйсийн хүнийг өөртөө дурлуулна. Гэрлээд удсан хүмүүс амар тайван байдлыг илүүд үзэж томилолтоор юмуу ганцаар амралтанд явах магадлалтай. Амьдарч байгаа газар чинь таалагдахгүй бол өөр газар хайж ол. Энэ сард хүүхдүүддээ онцгой анхаарал хандуул.
Ээлтэй өдрүүд: 1, 7, 10, 17, 20, 26
Тааруухан өдрүүд: 5, 13, 19, 27


 


Матар


Эсрэг тэсрэг сар. Таныг амжилт болон бүтэлгүйтэл хүлээж байна. 12 сарын сүүлчээр төрсөн матрынхныг ашигтай төсөл, санхүүгийн ашиг, ашигтай гэрээ хэлэлцээр хүлээж байгаа бол нэгдүгээр сарын дундуур төрсөн хүмүүсийн ажил төрөл бүтэмж муутай, удирдлагатайгаа зөрчилдөж магадгүй. Том гарз хохирол, хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулд сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж, толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Матрынхан энэ сард орон сууцны асуудлаар завгүй байна. Тэд томоохон байр худалдан авч гэр бүлээрээ шилжин суурьшиж магадгүй. Төрөл төрөгсөд ойр дотныхон чинь үргэлж таны дэргэд байж хүнд үед чинь тусалж дэмжих болно. Орон сууц, үнэт цаастай холбоотой асуудлаа шийдэхийн өмнө холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө аваарай. Сайн найзтайгаа ойрын болон хэтийн төлөвлөгөөнийхөө талаар зөвлөлдсөний хэрэггүй, түүний хувийн амьдрал нь бүтэлтэй биш байгаа тул танд атаархаж магадгүй.
Ээлтэй өдрүүд: 6, 12, 14, 28
Тааруухан өдрүүд: 5, 13, 19, 27


 


Хумх


Хумхынхан энэ сард идэвхтэй байна. Тэд эрч хүчээр дүүрэн, ирээдүй рүүгээ итгэл төгс тэмүүлнэ. Мөнгө санхүүгийн холбогдолтой бүхий л үйл ажиллагаанд болгоомжтой ханд. Алхам бүрээ хянаж, гарын үсэг зурахын өмнө бичиг баримт бүрийг сайтар шалга. Хумхынхан гудамжинд ч юмуу театр, нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг газарт сонирхолтой хүнтэй харц тулгаран, дурлалын оч үсэргэж болзошгүй. Хэрэв тийм зүйл мэдэрвэл дөхөж очоод “Сайн уу, хоёулаа танилцвал та татгалзахгүй биз?” гэж асуугаарай. Энэ таны их хайрын эхлэл болж магадгүй юм. Хумхынхан амьдралын эрүүл хэв маягийг сахиж, үдэш оройн цагаар ганцаараа явах, гарааш, гэрэлтүүлэг багатай гудамжаар явахаас зайлсхий.
Ээлтэй өдрүүд: 14, 21
Тааруухан өдрүүд: 4, 7, 11, 17, 24


 


Загас


Энэ сард загасны ордныхон төрөлхийн үрэлгэн зангаасаа болж мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдах төлөвтэй. Тиймээс санхүүгийн байдал ерөнхийдөө тааруухан байна. Тэгэхээр зөвхөн бодож төлөвлөсөн зүйлдээ мөнгө зарцуулж, хэд гурван төгрөг хойш нь хийж байхад гэмгүй. Эл ордныхны зарим нэг нь ажлын газрынхаа хүнтэй “роман” үүсгэнэ. Ажил дээр чинь хэл ам гарч болзошгүй. Хэнтэй, яаж харьцаж байгаадаа хяналт тавь. Ерөнхийдөө эвтэй найртай, эвсэг харьцааг эрхэмлэж, хамт ажиллагсад болон удирдлагатайгаа маргалдахаас зайлсхий. Жилийн эхэнд хайртай хүнтэйгээ учирч гэр бүл болох зорилго тавьсан хүмүүс энэ сард түүнийгээ хэрэгжүүлэхээр эрмэлзэнэ. Харин хайртай хүнээ хэдийнээ сонгосон нэг нь дурлалдаа мансуурч, байхгүй нэг нь чухамхүү энэ сард түүнтэйгээ учрах магадлал өндөр байна.
Ээлтэй өдрүүд: 16, 19, 23
Тааруухан өдрүүд: 1, 8, 15, 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5783478/d40/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210459
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238693
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364580
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
34581 hairiin shuleg..................... mb&mz 2012-02-11 4041
34580 seould emegteichuudiin hyamd gaigui uzdeg emneleg zaagaad uguuch manaihaan amyon 2012-02-11 1261
34579 Sain bain uu? asuult bainaa busguichuudee. [1] my dong 2012-02-11 1264
34578 huuhnuudee [4] dalai_1107 2012-02-10 1742
34577 baria zasal hiideg hyn baina yy? busgyu 2012-02-10 1853
34576 bysgyuchyydee yaraltai heleed ogooch [1] busgyu 2012-02-10 1416
34575 1 oitoi huuhd urilga gaiguihen uneer hiiged uguh hun bnuu [4] tsetsetse 2012-02-10 1499
34574 1 dehin ongotsoor yvah hun bnuu [2] tsetsetse 2012-02-10 1332
34573 shineleg buxen -d :) file s2006 2012-02-10 1439
34572 nuureeree targan yumaa [2] 수빈 2012-02-10 1576
34571 Solongos ru 1 emegtei yaraltai gargana ,mgl 2012-02-10 1159
34570 Eejvvde zowlooch queely 2012-02-10 1225
34569 end golomt banknii salbar bdag uu? [1] kisham 2012-02-10 1670
34568 Арьсаа хэрхэн зөв арчлах вэ? - Арьсны бүтэц Ээж минь 2012-02-10 2759
34567 hymdhan pampars anhia 2012-02-10 1402
34566 hymdhan pampars anhia 2012-02-10 1192
34565 eejvvdee zobloochee [3] role 2012-02-10 1618
34564 s2006d shineleg buxen 2012-02-10 1217
34563 zar file [1] alttai 2012-02-10 1480
34562 Solongos Or honjliin daavuu mash hymd zarna enkuoogii 2012-02-10 1885
34561 Хоолойн өвчнийг анагаах эмгүй эмчилгээний арга гэнээ, үнэн юм болов уу? s2006 2012-02-10 3549
34560 eejvvdee tuslaach [3] 993399 2012-02-09 2084
34559 Helj ugch tuslaach Busguichuud mini [1] MYJK 2012-02-09 7513
34558 ?????????? [2] smart3 2012-02-09 1771
34557 hi helj ogch tuslaarai [1] tom hamart 2012-02-09 1899
34556 Orchuulaad uguuch? [3] Mikanaa 2012-02-09 1894
34555 uuniig medex uu.. [3] shineleg buxen 2012-02-09 2183
34554 ***BURBERRY*** БРЭНДИЙН ЦҮНХ МАШ ХЯМД ҮНЭЭР 2Ш-ИЙГ АВАХ ХОВОР БОЛОМЖ ШҮҮ!!!! file [2] 수정_0220 2012-02-09 2820
34553 busguichuudee tuslaach [2] soko90 2012-02-09 1961
34552 HELJ UGUUCH.............. MiSHeeL_S 2012-02-09 2027
34551 gariin xums. ix nimgen... suvdnaa 2012-02-09 2133
34550 zuudnii tuxai oruulj ogooch... suvdnaa 2012-02-09 1878
34549 hiisver eer tursun eejuudees asuue [2] cmonchin 2012-02-09 2076
34548 Тоон зурхай Ээж минь 2012-02-09 2268
» 2 дугаар сарын зурхай Ээж минь 2012-02-09 2298
34546 Usan Bassen freedom0614 2012-02-09 3293
34545 Andrei Kim-iin levchik zarj bn. MASH HYAMD!!!!!!! 인게 2012-02-09 1881
34544 Эрүүл биед саруул ухаан оршино Та өөртөө ухаалагаар хөрөнгө оруулалт хий... MAKE-UP 2012-02-09 5230
34543 ОХУЙ ТАУН САЛОН ~ Нээлтийн урамшуулалт үйлчилгээнд ...MONGOL TAUN 9 davhart MAKE-UP 2012-02-09 1518
34542 Solongos 100% tsever daavuun or honjliin daavuu mash hymd zarna enkuoogii 2012-02-09 1637
34541 Zaagaad ogooch texvv [1] aimaartom 2012-02-09 1832
34540 Интернэтээр бараа захиалж өгнө [1] saca^^ 2012-02-09 1677
34539 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН [5] sekv_boy 2012-02-09 5228
34538 eejude asuux yum bn a [1] suralaa 2012-02-09 1768
34537 uurgewch uuchil 2012-02-09 1697
배너신청
자생병원

배너신청