Moderator: mgl_300
Всего записей 42,366

Төрсний дараах бэлгийн харьцаа

Просмотры 1263 Голоса 0 2012.01.27 11:59:53
 


Төрсний дараах бэлгийн харьцаа

 

Төрсний дараах бэлгийн харьцаа

Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.

Төрөлт гэдэг эмэгтэй хүний туулж гардаг хамгийн том ачаалал байдаг билээ. Тиймээс төрсний дараах бэлгийн харьцаанд маш олон хүчин зүйл нөлөөлдгөөс төрөлтийн явцын онцлог, хүндрэл гарсан эсэх, жирэмсний үед ба төрөлтийн явцад ба төрсний вараа эмэгтэй хүний сэтгэл санаа ба биеийн байдал багагүй чухал нөлөө үзүүлдэг.

Хэрэв төрөлт хэвийн явагдаж, хүндрэл, эмнэлгийн ямар нэг оролцоо шаардлагагүй байсан тохиолдолд умай нь 4-6 долоо хоногийн дотор шавхарга гарч дуусдаг. Үүнээс гадна жирэмсний үед болсон өөрчлөлтийн дараагаар эргэн хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд умай агшиж, төрөлтийн явцад гэмтсэн эдүүд нь нөхөн сэргэнэ.

Тиймээс энэ үед бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Ингэж зайлсхийх хоёр үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
• Төрөлтийн дараах эмэгтэй хүний бэлгийн зам нь янз бүрийн халдварт өртөмтгий болдог. Төрсний дараах умайд халдвар орсноор үрэвсэл буюу эндометрит үүсэх аюултай. Харин эндометрит бол төрсний дараах хамгийн аюултай хүндрэл юм.
• Хурьцлын үеэр урд гэмтсэн байсан судаснаас ахиан цус алдаж болзошгүй. Тиймээс төрсний дараах ядаж 6 долоо хоногт бэлгийн харьцаанд орохгүй байхыг эмч нар зөвлөдөг.

Энэ бүхэн хэвийн төрөлтийн дараах бэлгийн амьдралд холбоотой гэдгийг ахин сануулах хэрэгтэй. Харин төрөлтийн үед, эсвэл төрсний дараах ямарваа нэг хүндрэл гарч байсан бол бэлгийн харьцаанд орох хүртэл тэвчих хугацааг эмэгтэй хүний төрөх зам бүрэн эдгэх хүртэл сунгах ёстой. Үүний тулд нөхцө байдлаасаа шалтгаалаад хоёр, эсвэл бүр гурван сар ч шаардлагатай болж магадгүй юм. Бэлгийн харьцаанд орж эхэлж болох хугацааг эмчлэгч эмч тодорхойлон зааж өгнө. Төрөх замын зөөлөн эд урагдсан, эсвэл зүсэлт хийсний /эпизиотоми/ улмаас оёдол тавьсан үед бэлгийн харьцаанд орж эхлэх хүртэлх хугацааг хамгийн ихээр сунгадаг.

Бэлгийн харьцаанд орж эхлэхэд бэлэн болсон гэдгээ эмэгтэй хүн өөрөө мэдрэх ёстой. Улмаар сексийн харьцаанд орсноор биед нь ямар нэг таагүй зүйлс гарахгүй гэдгийг баталгаажуулахын тулд сексийн харьцааг сэргээхийн өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л сексийн харьцаанд ороход бэлэн гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Үүнээс гадна тухайн үед тохиромжтой жирэмслэлтэс сэргийлэх аргыг сонгон авахад эмэгтэйчүүдийн эмчийн тусламж хэрэгтэй.

Төрсний дараах сексийн харьцаатай холбоотой янз бүрийн статистик мэдээнээс үзэл төрсөн эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь төрснөөс хойших гурван сар дараа сексийн харьцааны үеэр эвгүй мэдрэмж мэдэрдэг, 18% нь жилийн турш таагүй мэдрэмж мэдэрдэг байна.

Урагдалт, зүсэлтийн улмаас хярзанд оёо тавьж байсан бол урагдалт, эсвэл зүсэлтийн явцад гэмтсэн энэ орчимд их олон байдаг мэдрэлийн төгсгөлүүд нь дарагдсан байж болзошгүй. Улмаар урд нь эмэгтэй хүнд ямар нэг таагүй мэдрэмж төрүүлдэггүй байсан байрлалын үед ч эвгүй мэдрэмж төрж болзошгүй. Мэдрэлийн эсийн мэдрэг байдал шинэ нөхцөл байдалд дасан зохицохын хэрээр өвдөлттэй мэдрэмжүүд нь цаг хугацааны эрхээр арилж болох юм. Мөн оёдол тавьсны дараагаар заримдаа бий болдог үтрээний хэлбэр өөрчлөгдөлт нь таагүй нөлөө үзүүлж болно. Үүнээс гадна үтрээний амсар, хярзан орчмын арьс ба салст бүрхэвч нь төрсний дараах үед нэн мэдрэг болдог. Оёдол тавьсан газрыг келлоид сорвины эсрэг ашигладаг тосны тусламжтайгаар зөөллөх сайн нөлөөтэй байдаг.

Төрөх явцад төрөх замаар хүүхдийн толгойг гаргуулахын тулд үтрээ маш хүчтэй тэлдэг болохоор төрсний дараах эхний үед сул хэвээр байдаг. Ийм байдал мэдээж удаан үргэлжлэхгүй атал зарим эмэгтэйчүүд энэ байдал огт өөрчлөгдөхгүй мэт санагдах нь олонтаа. Ялангуяа, насаар залуу охид, бүсгүйчүүдийн дунд тархсан байдаг үтрээ “аймшигтай сунадаг” тухай ямар нэг үндэслэлгүй цуу яриа нь үүнд ихээхэн нөлөөлдөг. Хэрэв эмэгтэй хүний төрсний дараа эрэгтэй хүний шодойг үтрээн дотроо мэдрэхээ байна гэж урьдчилан итгэчихсэн байгаа бол физиологийн гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн шалтгааны улмаас үнэхээс мэдрэхгүй байх нь олон.

Төрсний дараах эхний үед үтрээний уян хатан байдал тодорхой хэмжээгээр алдагдсан байдаг болохоор дур тавихад бэрхшээлтэй байдаг. Гэвч үтрээний хэмжээний харьцангуй бага хугацаанд, ялангуяа Кегелийн дасгалын хийвэл бүр ч бага хугацаанд хэвийн хэмжэндээ очдог.

Дашрамд дурдахад жирэмсний үед дасгал хийж байсан бол үтрээний хэмжээний холбоотой асуудал огт тулгарахгүй байж ч бас болох талтай. Тэгэхээр Кегелийн дасгал нь жирэмсний үед төдийгүй төрсний дараа ч ач тустай дасгал юм.

Зарим тохиолдолд төрсний дараах бэлгийн харьцаанд орох үед үүсдэг өвдөлт нь төрөх явцад хийсэн мэс ажилбарын улмаас үүссэн үтрээний анатомын ноцтой өөрчлөлттэй холбоотой байж болно.

Харин кесар хагалгаад орсон эмэгтэйчүүдийн умайн хүзүү, үтрээний хана нь жирэмсний үеийнхтэй адил байдаг болохоор арай хялбар гэж болох юм. Гэвч умайд нь оёдол тавьсантай холбоотойгоор хэвийн бэлгийн амьдрал нь зарим тохиолдолд хэвийн төрөлттэй эмэгтэйчүүдээс ч хойш сэргэж таарч байж магадгүй.

Төрөлт яаж явагдсанаас үл хамаараад бараг бүх эмэгтэйчүүдэд төрсний дараах үед эстрогений дааврын дутагдал илэрхий ажиглагддаг. Энэхүү даавар дутагдахад төрсний дараах сэтгэл гутралаас гэсэн нэлээдгүй ноцтой асуудал төдийгүй үтрээний хуурайшил гэсэн таагүй асуудал үүсдэг. Үтрээний хуурайшил нь бэлгийн хавьтлын үед багагүй таагүй байдал үүсгэдэг ч үүнийг тусгай зориулалтын түрхэлэг, тос хэрэглэх замаар хялбар шийдэх боломжтой юм. Ингэхдээ хэрэглэж байгаа тусгай зориулалтын, өөрөөр хэлбэл бэлгийн харьцаанд зориулагдсан гель, тос, түрхлэгийнхээ найрлагыг сайтар уншиж, лавлаж байх хэрэгтэй. Учир нь даавар агуулсан түрхлэгийг хөхөөр хооллож байгаа эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй юм.

Эцэст нь хэлэхэд төрсний дараа секстэй холбоотой ямар нэг асуудал тулгарч байгаагүй эмэгтэйчүүд маш олон бөгөөд тэд нөхөртөө татагдах хүсэл, дур тавилт нь улам хүчтэй болсон тухай ярьдаг.

Товчхон хэлэхэд төрсний дараах сексийн харьцаатай холбоотой ямар нэг эргэлзээ, асуудал байгаа бол найз эмэгтэй, танилуудаас асуух биш харин эмэгтэйчүүдийн эмчээс очиж мэргэжлийн, зохих түвшний зөвлөгөө авч байх нь хамгийн зөв шийдэл юм.

 

List of Articles
No. Заголовок Автор записи Дата Просмотры
Уведомление За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211401
Уведомление ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239305
Уведомление ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366812
Уведомление ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Уведомление Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524316
34266 HUMSUG,KONTUR SHIVNE (010-5804-1219) *_* lady_2012 2012-01-27 620
34265 . YНЭГYЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТ, G-MOBILE НЭГЖ ДУГААР program BASKETBALL8 2012-01-27 752
34264 meddeg ni xelj tus bloch [2] uka12_12 2012-01-27 1442
34263 meddeg ni xelj tus bloch uka12_12 2012-01-27 733
34262 so-s $ yavuulah hun bnu, mgl-s $ avhuulah gesn yum 9669 2012-01-27 663
34261 Хүүхдийнхээ хувь заяаг мэдмээр байна уу? Ээж минь 2012-01-27 1155
» Төрсний дараах бэлгийн харьцаа Ээж минь 2012-01-27 1263
34259 "МӨНХИЙН ОРОНД ОЧООД ИРСЭН ХӨВГҮҮН" ДВТ 2012-01-27 719
34258 МӨНГӨӨР СОЛЬСОН Ч ЯАХАВ~ Унаагаар үйлчлэнэ. 2012-01-27 637
34257 End solongosiin irgentei ger bul bolj bgaa hund Ээж минь 2012-01-27 661
34256 jiremsen bolohdoo emegtei [2] huuhuu 2012-01-26 1767
34255 Gertee suugaad interneteer mungu huraahuu huuhnuudee 02020202 2012-01-26 1506
34254 eejuudees asuuh zuil bna davaa28 2012-01-26 857
34253 mongoloos dvvgee oruulj irmeer bna oruulj irj chadax hun bna uu [1] 어유나 2012-01-26 974
34252 MONGOLRUU DOLLAR YWAHUULAH HVN HOLBOO BARINA UU silk23 2012-01-26 1096
34251 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН [2] sekv_boy 2012-01-26 1413
34250 서울 동작구 신대방동 d gertei bvsgvichvvd bnuu tanilthya.... [5] *jargalmaa* 2012-01-26 1032
34249 **HUMSUG,KONTUR SHIVNE** 010-5804-1219 lady_2012 2012-01-26 620
34248 **HUMSUG,KONTUR SHIVNE** 010-5804-1219 lady_2012 2012-01-26 767
34247 nyrai huuhdiin uilah shaltgaan [2] Anarhan 2012-01-26 7544
34246 minii sanaa ih zowoj bna [2] azjargal99 2012-01-26 1484
34245 huuhdiin tsetserleg asuuy [1] aboch4 2012-01-26 1293
34244 eejuudee tuslaarai juujaa 2012-01-26 784
34243 huuhdee mgl yvuulsan hun bna uu juujaa 2012-01-26 636
34242 helj ugch tuslaach eejuude [1] aboch4 2012-01-26 1373
34241 hariulj ugch tuslaach eej naraa [4] LoveDurlal 2012-01-26 1213
34240 ACHAANII PORTER MASHINAAR YILCHILNEE. UTAS: 010-49934778 bonem 2012-01-26 720
34239 mongoloos urilgaar hun oruulna, emneleg bolon busad zuileer biz sunguulahad solongos hunii batlan daalt hiine 010-6872-0210 [2] burly 2012-01-26 1045
34238 MG-ТRADE. Монгол контейнер ачилтын газар шинээр нээгдлээ!! file MG-trade 2012-01-26 734
34237 AMORE~~~ HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна~` file ssamii 2012-01-25 885
34236 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч Танд 7 хоног уух Коллаген урамшуулалт болгoн өгч байна file ssamii 2012-01-25 987
34235 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ?... MAKE-UP 2012-01-25 756
34234 ОХУЙ ТАУН САЛОН ~ Нээлтийн урамшуулалт үйлчилгээнд ..MONGOL TAUN 9 DAVHART 901 MAKE-UP 2012-01-25 881
34233 helj ogch tuslaach [1] suren9 2012-01-25 984
34232 eejuudees asuuya [3] az21 2012-01-25 1505
34231 uniabo.d [1] shineleg buxen 2012-01-25 1007
34230 ТҮНДЭМҮН ГЭДЭГ НЭРТЭЙ КАРГО БАЙДАГ УУ [1] bugdeeree 2012-01-25 1003
34229 tsbtsbj id tei hund batanaa99 2012-01-25 765
34228 hvvhedee buzaasan eejvvd bna yy [1] 인게 2012-01-25 1220
34227 uildber solih talaar [2] enika0216 2012-01-25 1208
34226 huuhediin ger.... [1] 198254785 2012-01-25 1093
34225 uilrber solih talaar asuya enika0216 2012-01-25 720
34224 thanks naraa [3] chiminiih 2012-01-25 808
34223 LG~O*HUI ;후;SU;M 37 ЦАГААН САРЫН БЭЛЭГТЭЙ SALE% ХУДАЛДАА zayaka99 2012-01-25 1733
34222 mongoloos 1sariin 27noos omno [1] aash muut 2012-01-25 752
배너신청
자생병원

배너신청