Keep me signed in.
Solongosiin emegteichuudiin yamand ajilladag mongol emegtein tuhai niitlel haanaas unshij boloh ve.Hen gej bailaa
2011.11.22 18:16:08 *.0.143.172
Өмнөд Солонгост ажиллаж амьдраад 11 жилийн нүүр үзэж буй 36 настай монгол эмэгтэй тус улсын Засгийн газарт буюу Жендерийн тэгш байдал, гэр бүлийн яаманд ажилд орсон анхны цагаач эмэгтэй болсон тухай “The Кorea Herald” мэдээлжээ. Энэ эмэгтэйг Жадамбын Лхагвасүрэн гэдэг бөгөөд солонгос нэр нь Жон Су рим юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Лхагвасүрэн хоёр хүүгээ өсгөж хүмүүжүүлж, яамны Олон соёлт гэр бүлийн хэлтсийн мэдээлэл харилцааны менежерээр ажиллахын зэрэгцээ Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуульд нийгмийн халамжийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар оройн ангид суралцаж байгаа аж.Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Засгийн газарт ажиллаж байгаа тэрээр Жендерийн тэгш байдал, гэр бүлийн яамны Өмнөд Солонгос даяар байдаг олон соёлт гэр бүлийн асуудал хариуцсан 200 гаруй төв болон энэ төрлийн гэр бүлүүдийн хооронд гүүр болж өгдөг байна.
дэлгэрэнгүйг эндээс: http://news.gogo.mn/r/96556