Зүрхний нэг агшилтаар зүүн ховдолд 100 гр цус орж, түүний 70 хувь нь буцаж гараад, 30 хувь нь үлддэг. Зүрх нэг удаа агшихдаа хэдий хэмжээний цус шахаж байгааг тодорхойлох агшилтын коэффициент байдаг. Хэрэв энэ хувь нь 60-аас доош орвол муудаж байна гэж тооцох хэрэгтэй. Тиймээс зүрхний агшилтыг бууруулдаг хүчин зүйлүүдээс салах ёстой. Архи, тамхи болон өөх тосны хэрэглээгээ багасгаж, хөдөлгөөн сайтай байвал зүрх томрохгүй ажээ.