Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

V I Z N I I T A L A A R A S U U Y !

Уншсан 1195 vote 0 2011.11.18 12:19:37
          Сайн байна уу ? Монголчуудаа

 

Та бүхнээс асууж лавлаж тодруулах нэгэн зүйл байна
Үүнд : Солонгос хүнээр урилга гаргуулах болон, монголын
            талаас уригдаж буй хүн тус бүр шаардлагатай ямар бичиг
            баримтыг нэн түрүүнд бүрдүүлэх ёстой вэ? Учир нь монголоос
            ээжийгээ  урьж авчрах гэсэн юм л даа. Энэ талаар өмнө нь
            хэн нэгнийг урьж авч ирж байсан хүмүүс байвал туршлагаасаа
            хуваалцаж тус болно уу  ???          

                                               

 

                                              Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хүсэе!

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5447956/aa9/trackback

profile

let's go

2011.11.18 17:26:54
*.161.155.16

Д.БОЛД: “Гавьяат болсонд чинь баяр хүргэе” гэж олон хүн утасдсан

2011-11-18 11:11:02 - Энтертайнмент

boldӨнгөрсөн зун Төрийн ордны их танхимд "Монгол поп" цагаан эсгийний ёслол хийсэн дуучин Д.Болд ирэх долоо хоногт тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүнтэй ярилцлаа.

-Энэ удаагийн тоглолт мэдээж хэрэг өмнөх тоглолтуудаас өвөрмөц болох байх. Тоглолтын талаар яриагаа эхэлье.

-Арваннэгдүгээр сарын 24-26-нд "Монгол поп" тоглолтоо хийх гэж байна. "Монгол поп" цомог сонсогчдын гарт очоод чамгүй хугацаа өнгөрч. Уг цомогт багтсан хэд хэдэн дуугаа дүрсжүүллээ. Цомгийнхоо албан ёсны нээлтийг өнгөрсөн зун Төрийн ордонд хийсэн. Харин одоо "Монгол поп" бие даасан тоглолт маань болох гэж байна. Бие дааж уран бүтээл хийснээс хойш "Хайрын хүч", "Bold central stadium" тоглолтоо хийсэн. Сүүлийн тоглолтоос маань хойш дөрвөн жил өнгөрч. Тэгэхээр өөрийнхөө тоглолтоор үзэгч, фэнүүдтэйгээ уулзалгүй дөрвөн жил болжээ гэсэн үг. Тиймээс энэ удаагийн тоглолтод "Монгол поп" цомгийн бүх дуунууд дуулагдахаас гадна өмнө нь гаргаж байсан "Хайрын хүч", "440 герц", "Only you", "Амьдралын гол дүр", "Би чамд хайртай" цомгуудын маань шилдэг дуунууд багтах юм. Яг одоо тоглолтын бэлтгэл ажил ид явагдаж байна. Улсын ардын дуу, бүжгийн чуулгын бүжигчид, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим, "Гурван охин", "Шуранхай" хамтлаг, дуучин Эгшиглэн, Цэлмүүн зэрэг маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Тоглолтын бүх зохион байгуулалтыг "On\'n off" продакшныхан хариуцаж байгаа. Ямартай ч сайн тоглолт хийхээр хичээн ажиллаж байна даа.

-Төрийн ордонд цагаан эсгийний ёслол хийсэн. Тоглолтын үзэгчид мөн цагаан эсгийн дээгүүр алхах болов уу?

-Төрийн ордонд албан ёсны тоглолт болоогүй. Цомгийн маань ёслолын ажиллагаа байсан юм. Одоо бол жинхэнэ тоглолт болох гэж байна. "Монгол поп"-ын хөтөлбөр илүү шинэчлэгдэн сайжирч байгаа. Тайз засал л гэхэд маш гоё байх болно гэж бодож байгаа. Төрийн ордны тайз жижиг учраас санаснаараа засаж чадаагүй. Харин ёслолын ажиллагаандаа өмссөн хувцсан дээрээ нэмээд хэд хэдэн монгол хувцас хийлгэж байна. Өмнөх цомгийн дуу дуулагдаж байгаа болохоор орчин үеийн хувцас өмсөхөөр төлөвлөсөн. Энэ хувцсан дээрээ "Emporio Armani"-тай хамтран ажиллаж байгаа. 

-"Монгол поп"-оос хойш шинэ уран бүтээл гаргасан. Тэдгээр дуунууд дуулагдах уу?

-Дуулна. "Гурван охин" хамтлагийн дуучин Солотой хамтран дуулсан "Хагацаж чадах уу" гээд шинэ уран бүтээл маань тоглолтын хөтөлбөрт багтсан байгаа. Мөн "My duet" гээд шинэ цомог маань худалдаанд гарахад бэлэн болсон байгаа. Уг цомгоо тоглолтын үеэр худалдаанд гаргах юм. Энэ цомогт багтсан цоо шинэ ганц, нэг дуугаа дуулна.

-Та болон "Камертон" хамтлагийнхан тоглолтдоо гадны хөгжимчдийг урьсан харагддаг. Энэ удаа хаанахын хөгжимчидтэй байх бол?

-Гаднаас хөгжимчид байхгүй. Дандаа Монголын маань шилдэг хөгжимчид оролцож байгаа.

-Бусад уран бүтээлчид хөдөөгүүр аялан тоглолт хийдэг. Та яагаад явдаггүй юм бэ?

-Хөдөө аймгуудаар тойрон тоглох төлөвлөгөө бол байгаа. Гэхдээ ямар ч байсан эхний ээлжинд нийслэлд байгаа фэнүүддээ сайн, чанартай тоглолтоо хүргээдэхье.

-"Камертон"-ыхон гэнэтийн бэлэг болж тайзан дээр гарч ирэх болов уу?

-"Камертон" хамтлагийнхан маань тоглолтод орно. Гэхдээ урилгаар, тоглолт үзэх юм. Миний тоглолтын хамгийн хүндтэй зочид байх болно.

-Төрийн түшээдээс урих болов уу?

-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Энэ тоглолт маань үзэгч, фэнүүдэд маань зориулагдсан болохоор хэлж мэдэхгүй байна.

-Та тоглолтоо фэнүүддээ зориулахаас гадна шинээр гарч ирж байгаа хамтлаг, дуучдыг надаас, миний тоглолтоос үлгэр дуурайл аваасай гэж боддог уу?

-Ёстой тэгж бодож байгаагүй юм байна. Өөрийнхөө уран бүтээлийг яаж сайн хүргэх вэ л гэж их бодно доо.

-Тасалбар өвөрмөц шийдэлтэй болсон гэж сонссон. Өнгө, төрхөөс нь танилцуулахгүй юу?

-Тасалбараа хөөрөгний даалингийн загвараар хийлгэсэн. Мэдээж "Монгол поп" урсгал гэж байгаа учраас бүх зүйлээ монгол ахуйтайгаа холбохыг хичээж байна. Тасалбарыг харахад яг л хөөрөгний даалин шиг харагдаж байгаа. Гурван өдрийн тасалбар маань өдөр, өдрөөрөө өөр өөр өнгөтэй хэвлэгдсэн.

-"Хайрын хүч"-ийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглож байсан санагдаж байна. "Монгол поп"-ыг үзэгчид дахиулъя гэвэл яах вэ?

-"Хайрын хүч" тоглолтоо хоёр өдөр тоглох төлөвлөгөөтэй байсан ч үзэгчдийнхээ хүсэлтээр гурван өдөр болгож сунгаж байсан. Одоо харин гурван өдөр тоглож байгаа учраас дахин тоглоно гэсэн ямар нэгэн төлөвлөгөө алга. Тоглолт маань болоход долоо хоногийн хугацаа үлдэж. Сайн тоглолт хийхийг л хүсэж байна.

-Тоглолтын тайз засал ямар байх бол оо?

-Хамгийн сүүлийн үеийн техникээр тайзаа засаж байгаа. Хамгийн сайн, гоё гэсэн зүйлүүдийг бүгдийг нь л хэрэглэж байна даа. Хөгжмийн маш сайн дуугаралт гээд Монголын шилдэг гэсэн бүхнийг тухайн компаниас нь түрээсэлж авч байгаа. Энэ дашрамд хэлэхэд тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр "Жигүүр гранд" групп ажиллаж байгаа. Баттөр захирал өөрөө хөгжимд хайртай, ойлгодог хүн. Тиймээс миний тоглолтон дээр хамтарч ажиллаж байгаад их баярлаж байгаа.

-"Камертон" тоглолтоо ихэвчлэн арваннэгдүгээр сард хийдэг байсан. Таны өмнөх тоглолт ч бас энэ сард болж байсан. Тохироо нь тэгж бүрдээд байна уу, эсвэл энэ сард учир байна уу?

-Уг нь "Монгол поп" тоглолтоо наймдугаар сард хийхээр төлөвлөж байсан юм. Тэгээд бодож байгаад монгол поп урсгалаа тунхаглая гэж бодоод зориудаар Улс тунхагласны баяраар хийхээр болсон.

-Монгол поп урсгалаар дуулах хүсэлтэй дуучдыг та хэрхэн хүлээж авах вэ. Энэ урсгалыг санаачлан гаргаж ирсэн хүний хувьд бэлдэж өгөх үү?

-Хэн ч дуулж болно шүү дээ. Монгол поп гэдэг бол зөвхөн Болд биш. Энэ урсгалаар дуулъя гэсэн уран бүтээлчтэй манай продакшн хамтарч ажиллахад бэлэн байна. Мөн би өөрөө ч дууных нь тал дээр ажиллаж болно. Маш том урсгалын хэмжээнд дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Тоглолтынхоо дараа бид баримтат кино хийх гэж байгаа. "Монгол поп тайлал" гэдэг нэртэй. Уг киногоороо монгол поп урсгалыг хийх болсон шалтгаан, яаж хийсэн тухай, ер нь Монголын язгуур урлаг гэж юу вэ, үүнийг хэрхэн поп урсгалтай хослуулж болох вэ зэрэг энэ урсгалтай холбоотой бүх л зүйлийг харуулсан баримтат кино хийх юм.    

-"B" продакшны дуучид анх гарч ирж байснаа бодвол нам, жим болчихож. Хаагуур, юу хийгээд яваад байна вэ?

-Тухайн үед "В" продакшн дуулах хүсэлтэй уран бүтээлчдийг бүртгэж аваад шинэ уран бүтээлийг нь гаргаж, олонд таниулж байсан. Одоо тэд нартай байгуулсан гэрээ дууссан учраас тус, тусынхаа уран бүтээлийг хөөгөөд явж байгаа. Харин манай продакшны үйл ажиллагаа үргэлжилж байна. Бүрэн бүрэлдэхүүнээрээ "Монгол поп" тоглолтод оролцоод явж байгаа. Тоглолт дууссаны дараа арванхоёрдугаар сард "Гурван охин" хамтлагийн шинэ цомгийн ажилд орох гэж байна. Харин ирэх жилээс шинэ хамтлаг, дуучдыг бүртгэж аваад уран бүтээл дээр нь анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа.

-Наадмын үеэр дуучин Д.Болд гавьяат болох нь ээ гэсэн яриа сонсогдож байсан. Та энэ талаар дуулсан уу?

-Харин тийм. Зарим хүмүүс утасдаад "За баяр хүргэе" гэж байсан. Би "Яасан" гэсэн чинь гавьяат болсонд чинь гээд л. Гавьяа, шагналыг өөрөө хөөцөлдөөд авах нь утгагүй. Өвөө маань ч гэсэн хэлдэг л байсан. Шагналын төлөө битгий хөөцөлдөж байгаарай. Ажлаа сайн хийгээд явж байхад гавьяа, шагнал гэдэг цаанаасаа олгогддог зүйл юм шүү гэж байсан. Ер нь ч тэгээд шагнал өгсөн өгөөгүй дуугаа дуулаад, уран бүтээлээ хийгээд л явж байх юм чинь. Аяндаа авах үе нь ирвэл авах л байх гэж боддог юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”

rachka

2011.11.19 21:18:21
*.194.119.5

Bi magestert surdag yumaa tegeed eejiigee urij awchirch bsan. Pasport,  bas eejiin chne gadaad pasportnii xuulbar, gadaad irgenii vnemlexnii xuulbar, surj bga ni vnen gesen todorxoilolt. dvntei bol dvngiin todorxoilolt, urilga neg xuwi bichne tegexdee eejiinxee ajliin gazriig vnene zowoor bichne bas ireed bx xaygiig ni sain todruulj bichne, bas batlan daagchiin xuudas boglono, tegeed banknii batalgaa 3 sayas deesh bx bicheg awna. Ene bvgdiigee awaad notariataar batluulaad ywuulna. Solongos xvneer uriulax yum bol chamtai bolon tanai eejtei ymar xolbootoig notlox zvil xeregtei tegeed banknii batalgaa 10 sayas deesh bicheg, ter xvnii chne irgenii vnemlex orshin suugaa dotorxoilolt, solongosiin irgen vnen gesen bichig xoroon deerees awna. Bvx yum mash todorxoi bx yostoi. 

Mongol talaas eej chne ywuulsan bicheg barimtan deer gadaad pasportniixaa xuulbar, torol sadangiin lawlagaa zvvn ailiin irgenii bvrtgel medeellees awna, ajliin gazriin todorxoilolt utastaigaa ene bvgdiig orchuuluulaad shuud elchin xvleej awaxaa boliod naana baiguulga awdag bolson tegeed tentswel elchin rvv ogdog gesen tegeed bichig barimt chne dutuu bol eswel asuudaltai bwal butsaadag gesen. Tegeed bas nemj xelexed eejiigee end orchuulgiin towchoon deer ochood er ni ymar ymar material bvrdvvlex ene ter geed ochood zowlogoo aw geed xeleerei tegwel ted nar sain medej bga. 


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
32826 1oitoi xvvxdiin baas n xataad garaxgvi bn yaax we ? tuslaach egch naraa [5] Lizaa 2011-11-19 787
32825 baga munguuur ih baraa avaarai. hera^^ file manuka 2011-11-19 794
32824 eejuudee huuhdiiihee huvtsasiig haymdruullaaa 8전원 file [3] manuka 2011-11-19 1514
32823 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-11-19 965
32822 МАРГААШ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ 9-13 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА /**010-7566-7074**/ ***5- CAP** 2011-11-19 493
32821 emegtei ta Aisulushka 2011-11-19 551
32820 INTERNET (*_*) TEL 1599-1698 SALE SALE SK KT БАЙРЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ БАРИЦАА БАЙХГҮЙ, НҮҮЛГЭХ БОЛОМЖТОЙ СОЛОНГОСЫН НОМЕР 1 ИНТЕРНЕТИЙГ ТАНЫ ГЭРТ ИНТЕРНЕТЭЭ БЭЛЭГТЭЙ ХОЛБУУЛААД БАТАЛГААТАЙ КОМПьЮТЕР NOTEBOOK LCD-TV-EE ЗӨВХӨН ЭНДЭЭС BASKETBALL8 2011-11-19 616
32819 ИЛСАН & ПАЖҮ -Д ХӨЛДӨӨСӨН БУУЗ ПЭДАЛ DVT 2011-11-19 503
32818 130000WON+SALE +BONUSTAI !!!!!SALE!!!! СОЛОНГОСЫН НОМЕР НЭГ ИНТЕРНЕТИЙГ ЭНДЭЭС. ORIGINAL SHOES www.mglsky.com BASKETBALL8 2011-11-19 577
32817 vijinbuugiin buchonii 의 료 원 emnelegt torj bsan eejvvd bnuu asuuyaa [1] bandaalai 2011-11-19 789
32816 eye cream??? [9] syys 2011-11-19 1121
32815 am gemteh [2] LLC 2011-11-19 1017
32814 tuju02 gesen idtei eejees asuuh vum bnaa [5] tsondook 2011-11-19 941
32813 Өндөгөн эсийн хагарах үеийг тодорхойлох Аппарат file Сайн байна уу 2011-11-19 605
32812 sanhvv awii egch naraa [3] haagiixxx 2011-11-19 955
32811 Интернэтээр бараа захиалж өгнө saca^^ 2011-11-19 641
32810 Nohoriin maani hamag bien i holrood bhiimaa yaahuu eejvvdee [5] tsondook 2011-11-19 1183
32809 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2011-11-19 563
32808 ohin maani [2] tomax 2011-11-19 770
32807 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-11-19 731
32806 Nemelt hool asuuya [1] luxor 2011-11-19 718
32805 HUVTSASNII DELGUUR NEEGDLEE... navchaa_j 2011-11-18 2108
32804 СОЛОНГОСЫН ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛЖ БАЙГАА ХҮМҮҮСТ Ээж минь 2011-11-18 710
32803 meddeg ni heleed uguuch [1] zurchil 2011-11-18 885
32802 saihan chiigleg, eruul aristai bolmoor bnuu^^ file manuka 2011-11-18 867
32801 huuhdiin am gemteh [5] LLC 2011-11-18 15314
32800 huuhdiin am gemteh LLC 2011-11-18 1329
32799 Togoldor huuriin buteeleg zarna .3 hos file hee 2011-11-18 1551
32798 ~ Утсаар үнэгүй орчуулга хийнэ~Цагаач иргэдийг дэмжих орчуулгын төв ӨДРИЙН МЭНД 2011-11-18 737
» V I Z N I I T A L A A R A S U U Y ! [2] let's go 2011-11-18 1195
32796 hvvgiin maani nvvr bier ulaan jijig yum garchihlaa [5] bolorgoo 2011-11-18 1000
32795 humuusee asuuy aaaaaaaaaaa [2] gteba 2011-11-18 1132
32794 Таньд хурдан шуурхай бөгөөд чанартай эмнэлгийн үйлчилгээ хэрэгтэй бол манайд хандана уу lifeonlaw 2011-11-18 583
32793 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-11-18 517
32792 БҮХ ТӨРЛИЙН ҮНЭ-ГҮЙ ЭМЧИЛГЭЭ Seoul_Mongol 2011-11-18 738
32791 СОЛОНГОС ХЭЛНИЙ TOPIK-Н ДУНД ШАТНЫ СУРГАЛТ ХҮН НЭМЖ БҮРТГЭЖ БАЙНА Seoul_Mongol 2011-11-18 550
32790 Asuuh ym bnaa busguichuudee [4] Mikanaa 2011-11-18 882
32789 urilganii talaar asuuya [1] Anycall. 2011-11-17 1028
32788 helj uguuch ehchuudee [2] bid77 2011-11-17 897
32787 dogbugi yaj hiih ve ? [2] toodgor 2011-11-17 4704
32786 hi bvsgvichvvdee asuuh zyil bnaaaa [1] kara08 2011-11-17 739
32785 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-11-17 1254
32784 ** 55% SALE** ГОО САЙХАН,,ЭРЭГТЭЙЧҮҮД ,ДОТОР,ХАРШИЛ,БЗХӨ,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ӨДӨР БҮР 9-21 БҮТЭН САЙНД 9-13 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА /**010-7566-7074**/ ***5- CAP** 2011-11-17 616
32783 Hi jiremsen eejuudee helj uguuch,gedes hatuuraad..... [4] zavgui hun 2011-11-17 7405
32782 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-11-17 584
배너신청
자생병원

배너신청