Moderator: mgl_300
ГЭРЭЭНИЙ АЖИЛЧИД ВИЗЭЭ СОЛИХ БОЛОМЖТОЙ БОЛСОН БАЙНА ШҮҮ. УНШААРАЙ
Уншсан 728 vote 0 2011.10.13 12:27:58Солонгос улсад 4-өөс доошгүй жил гэрээний ажил хийсэн, хууль зөрчөөгүй, ажлын чадвартай
тодорхой хэмжээний цалин орлого бүрдүүлж чадсан гадаадын ажилчдыг шалгаруулж, урт
хугацаагаар оршин суух эрх олгож байхаар 2011 оны 10-н сарын 10-ны өдөр `Гадаад иргэд
бүртгэл мэдээллийн алба`наас мэдэгдэж байна.
Үүнд 3-жил болоод нутагтаа очиж дахин 3-жилийн визээр ирсэн иргэд ч хамааралтай болно.
▶Дээрх ангилалд хамрагдах нөхцөл, тавигдах шаардлага
Доорх: 4-н нөхцөлүүдийг бүрэн хангасан тохиолдолд өргөдөл гаргаж болно. Үүнд
1). Сүүлийн 10 жилийн дотор E-9, далайн ажилчин E-10 визээр 4-өөс доошгүй жилээр аж үйлдвэр, барилга, газар тариалан, мал аж ахуй, загасны аж ахуйн(далайн) салбарт ажиллаж байсан иргэд
[Ажлын байраа хэдэн удаа ч хамаагүй солисон байж болно зөвхөн нэг салбартаа ажилсан иргэд хамрагдана.]
2). Мэргэжлийн гэрчилгээтэй эсвэл сүүлийн 2 жилийн турш авсан 1 жилийн дундаж цалингийн нийлбэр: ойролцоогоор 20сая -аас дээш байх.
Үйлдэртээ хандаж 근로소득원천징수 영수증 гэдэг баримт аваад хамгийн доор жилийн эцсийн цалингийн нийлбэр хэмжээ байгаа тухайн нийлбэр дүнг 12 сардаа хувааж дээр заасан хэмжээнээс илүү байхад болно.
3). 35-аас доош насны иргэд болон Мэргэжлийн баклавр дээш зэрэгтэй байх
4). Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)ын 3 дугаар зэргээс дээш шатанд тэнцсэн байх
Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэд бүртгэл мэдээллийн төв Гадаадын нэгдсэн зөвлөгөө өгөх төв 1345+7 нойморын товчлуурыг дарж лавлана уу.