Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Зүрхний гажиг

Уншсан 745 vote 0 2011.10.11 23:48:55
<script language="javascript" type="text/javascript" src="http://www.orloo.info/components/com_adagency/ijoomla_ad_agency_zone.php?zid=435"></script>
zurhЗүрх нь атгасан гарын дайтай жижигхэн булчин ч гэлээ нэгэн төрлийн ядрахыг үл мэдэн ажилладаг хүчтэй шахуурга, насос юм. Зүрх нь: дөрвөн хөндийтэйгээс дээд хоёрыг нь тосгуур, доод хоёрыг нь ховдол гэж нэрлэдэг.
Ерөнхий
Цус нь ээлж дараалан тосгууруудаас ховдол руу урсаж тэндээсээ зүрхний дөрвөн хавхлага буюу клапаны тусламжтайгаар том артериуд руу ордог. Клапан нь цусыг зөвхөн нэг чиглэлд нэвтрүүлэхээр нээгдэж, хаагддаж байдаг.
Улмаар зүрхний гажиг нь зүрхэн доторх, эсвэл их болон бага эргэлтийн дагуух цусны хэвийн эргэлтийг алдагдахад хүргэдэг клапан, таславч, хана, гарах судаснуудын төрөлхийн, эсвэл олдмол эмгэгүүд юм.
Шалтгаан
Жирэмсний үед, эсвэл төрөлтийн үед үүссэн зүрхний эмгэгүүдийг төрөлхийн гэж нэрлэдэг ч эдгээр нь заавал удамшлын гаралтай байх албагүй. Зүрхний төрөлхийн гажиг нь 1000 нярайн 5-8 нь тохиолддог бөгөөд жирэмсний хоёроос наймдугаар долоо хоногийн үед үүсдэг байна.
Харамсалтай нь зүрх судасны системийн дийлэнх төрөлхийн гажигийн шалтгааныг нь одоо хүртэл тодруулж чадаагүй байгаа. Гэхдээ гэр бүлд зүрхний гажигтай нэг хүүхэд байгаа тохиолдолд адил эмгэгтэй хүүхэд төрөх эрсдэл нь нэмэгддэг гэдгийг тогтоосон ч энэ эрсдэл нь 1-5% нэмэгддэг аж. Жирэмсний үед цацраг туяаны нөлөөлөлд өртөх, зарим төрлийн эм уух, хөхөөр хооллох үедээ хар тамхи, архи хэрэглэх, жирэмсний эхний гурван сард томуу, В гепатит зэрэг халдварт өвчөөр өвдөх нь хүүхдэд зүрхний гажиг үүсэхэд нөлөөлдөг.
Мөн илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүдийн зүрхний гажигаар өвдөх эрсдэл нь 36%-р илүү байдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.
Харин зүрхний олдмол гажигийн хамгийн өргөн тархсан шалтгаан нь ревматизм буюу хэрэх өвчин, цусны халдвар, судасны хатуурал, гэмтэл, тэмбүү байдаг.
Төрөл зүйл
Зүрхний хамгийн их тархсан хүнд төрөлхийн гажгуудыг хоёр үндсэн хэсэгт хувааж болно. Нэгдүгээр хэсэгт шунт буюу шинэ залгаас үүссэн байх гажиг. Үүнээс болж уушигнаас ирэх хүчилтөрөгчөөр баяжуулагдсан цус уушиг руугаа эргээд хаягддаг. Энэ үед зүрхний баруун ховдол болон уушигны судаснуудын ачаалал нэмэгддэг.
Ийм төрлийн гажигт дараах эмгэг хамаарна:
Артерийн судасны салаа урсуур битүүрээгүй байх. Эхийн хэвлийд байгааг ургийн цус нь энэ салаа урсуураар дамжин ажиллаж эхлээгүй байгаа уушгийг тойрч гардаг.
Тосгуур хоорондын таславчын гажиг. Хоёр тосгуур хоорондох цоорхой арилалгүй үлдэх.
Ховдол хоорондын таславчын гажиг. Баруун ба зүүн ховдол хооронд цоорхойтой байх.
Хоёрдугаар төрлийн гажигт нь цусны чөлөөтэй урсгалд саад үүсэн зүрхний ачаалал нэмэгдэхэд хүргэдэг эмгэгүүд орно. Жишээлэхэд, гол судасны нарийсалт, зүрхнээс гаргах клапаны нарийсал.
Дараахь хоёр төрлийн төрөлхийн гажигтай үед насанд хүрэгчдийн зүрхний клапаны бүтэц эвдэрсээр хавхлагын дутмагшил үүсэх боломжтой, үүнд:
Артерийн хавхлага 3 биш 2 хавтастай байх. Энэ нь хүмүүсийн 1% нь ажиглагддаг.
Хоёр хавтаст хавхлагын унжилт. Зүрхний зүүн тосгуур ба зүүн ховдлын хооронд байдаг хавхлага буюу митраль клапан нь хоёр хавтастай байдаг. Зүрхний ховдлыг агшиж эхлэхэд хоёр хавтаст хавхлага нягт нийлэн цусыг тосгуур руу буцааж оруулахгүй байх үүрэгтэй. Харин энэ эмгэгийн үед хавхлага нь энэ үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн 5% нь ажиглагддаг бөгөөд мэс ажилбар хийх шаардлагагүй, аминд аюулгүй өвчин гэж үздэг.
Үүнээс гадна зүрх, судасны олон төрлийн гажиг нь нэг дор янз бүрээр хосолсон байх нь бий. Фаллогийн дөрвөл нь үүнийг нэг жишээ. Энэ эмгэгийн үед ховдол хоорондын таславчын цоорхой, баруун ховдлоос гарах судасны нарийсал, баруун ховдлын томрол ба гол судасны хазайлт гэсэн дөрвөн гажиг нэг дор үүссэн байдаг. Энэ нь хүүхдийн хөхрөл өвчний хамгийн түгээмэл таардаг шалтгаан юм.
Оношлогоо  
Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд гурван ой хүртэл нь өвчний ямар нэг шинж тэмдэг илрэхгүй явах нь бий. Гэвч үүнээс хожуу үедээ биеийн хөгжил доройтох, биеийн хүчний ачаалал авах үед амьсгаа давчдах, арьс зэвсхий цайрч, эсвэл бүр хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хөхрөлийн гажиг гэж нэрлэгдсэн шинж тэмдгүүд нь гэнэт илэрдэг бөгөөд эдгээрт:
- хүүхэд тайван биш болох
-хэт хөөрөлд автах
-амьсгаа нь давчидаж, арьс нь хөхрөх
-ухаан алдах зэрэг шинж тэмдэг орно.
Ийм шинж тэмдэг нь хоёр ой хүртэлх насны хүүхдүүдэд илрэхээс гадна явган сууж амрах гэсэн нийтлэг шинж тэмдэгтэй.
Гүйцэд илэрдэггүй гэгдсэн зүрхний гажигуудын шинж тэмдэг нь биеийн бүсэлхийнээс доошх хэсгийн хөгжил дорой байх, 8-12 насанд толгой өвдөх, амьсгаадах, толгой эргэх, зүрх болон гэдэс, хөлөөр өвдөх зэргээр илэрнэ.
Зүрхний гажгийн оношлогоо болон эмчилгээг зүрхний мэс заслын эмч хийнэ. Зүрхний байдлыгг нягтлахын тулд рентген шинжилгээ (цээжний зураг) ба вентрикулографи /тусгай тодруулагч бодис ашиглан рентген зураг авна/ зэргийг ашиглана. Зүрхний шуугианыг судлахын тулд фонокардиографийн арга, зүрхний эхографийн аргыг хийж, зүрхний булчин ба хавхлагын байдлыг шинжлэн, цус зүрхний хөндийгөөр урсах хурдыг дүгнэнэ. Зүрхний үйл ажиллагааг шинжлэх үед зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ), тредмилл-сорил /биеийн хүчний ачааллын үед ЗЦБ хийх/ ба холтер-мониторинг ЗЦБ /хоногийн турш ЗЦБ хийнэ/ зэргийг хэрэглэнэ.
Эмчилгээ
Орчин үед зүрхний олон гажгийг мэс ажилбараар анагааж чаддаг болсон.
Урьдчилан сэргийлэлт
Зүрхний гажигаас бүрэн сэргийлэхүйц урьдчилан сэргийлэх арга гэж хараахан бие болоогүй байна. Гэхдээ л зүрхний системийн үйл ажиллагааны доголдол, алдагдлыг цаг тухайд нь таних боломж олгодог арга барил  гэж бий. Тухайлбал 40-өөс дээш насныхан өөрсдийгөө цоо эрүүл гэж бодож байсан ч багаар бодож жилдээ ганц удаа ч болов зүрхний бичлэг хийлгэж байх ёстой.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5211844/073/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
32061 Зүрхний гажиг [1] ~Haliunaa~ 2011-10-11 938
» Зүрхний гажиг ~Haliunaa~ 2011-10-11 745
32059 eejuudees asuuya [2] anhaa555 2011-10-11 1963
32058 2laa salay [5] MiSHeeL_S 2011-10-11 1114
32057 hiiswereer tursun eejuudees asuuy shuuderiin tysal 2011-10-11 752
32056 ** 55% SALE** ГОО САЙХАН,,ЭРЭГТЭЙЧҮҮД ,ДОТОР,ХАРШИЛ,БЗХӨ,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ӨДӨР БҮР 9-21 БҮТЭН САЙНД 9-13 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА /**010-7566-7074**/ ***5- CAP** 2011-10-11 593
32055 hi huuhnuudee awto busnii tsagiig yaj shalgadag sitiig heleed uguuch [1] sh_sh_sh 2011-10-11 848
32054 СОЛОНГОС ХЭЛНИЙ TOPIK-Н ДУНД ШАТНЫ СУРГАЛТ ЯАРАГТУН Seoul_Mongol 2011-10-11 572
32053 шинэ бараа ирлээ file ТОП СТИЛЬ 2011-10-11 797
32052 hi bvsgvichvvdee [1] amza 2011-10-11 891
32051 miomnii tuhai ?????????? [2] dahya 2011-10-11 7054
32050 sould bair bna emu 2011-10-11 516
32049 Гэрээр хүүхэд харна sh_sh_sh 2011-10-11 841
32048 ARISAN TSUNKH NUUD HYAMD NIILUULNE file world sun 2011-10-11 2223
32047 Hey, naiz naraa huudee korea ner uguhud tuslaach [5] s2006 2011-10-11 2009
32046 mongold bdag japan elchingiin saitiig hel uguuch... [2] horse 2011-10-11 787
32045 ~ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ~ ӨДРИЙН МЭНД 2011-10-11 584
32044 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-10-11 457
32043 Uurtuu hairtai busgui tanid ohui salon urgelj hamt file Mongol Agency 2011-10-11 1063
32042 WWW.GLORYGAGU.COM 신혼가구새트 OROOD SONIRHON UU BUH TURLIIN GER AHIUN TAWILGA ORGON SONGOLTTOI BAIGAA [1] mcbat1112 2011-10-10 1077
32041 Alt ymar unetei bgaa bol ? basic 2011-10-10 693
32040 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-10-10 1048
32039 Emegteichuudiin utreenii laanii tuhai freedom0614 2011-10-10 3093
32038 **55 %ХЯМД** СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ**/ОРЧУУЛГА VНЭГҮЙ/**010-7566-7074** ***5- CAP** 2011-10-10 645
32037 Asuuya jasmin tea 2011-10-10 786
32036 bvrtgvvlsen hvn bna yy 인게 2011-10-10 891
32035 asuuy [2] Хонгорзул 2011-10-10 732
32034 gerchilgee [3] sorgolon 2011-10-10 793
32033 ЖИ10-ЫН ЖИЛИЙН СУНГАЛТ 70000ВОН БОЛЛОО 10-САРЫН 17 ХҮРТЭЛ gnew2 2011-10-10 604
32032 Иргэний бүртгэл мэдээлэл mgIcIub 2011-10-10 667
32031 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-10-10 505
32030 huuhdtei emegteichuuded sh_sh_sh 2011-10-10 732
32029 hi hariulj uguuch 사랑 2011-10-10 724
32028 com asyyua [1] darhan_huh chono 2011-10-10 833
32027 LG ~ O HUI BITAMIN HUNII BIED YAGAAD HEREGTEI BE~? zayaka99 2011-10-10 744
32026 vitamin asyyua darhan_huh chono 2011-10-10 579
32025 sould bair bna [2] emu 2011-10-10 467
32024 sould bair bna emu 2011-10-10 501
32023 Янжу хотод монгол хоолны газар шинээр нээгдлээ. 현아 2011-10-10 533
32022 Хүүхдийн өвлийн бойтгон гутал бөөнөөр зарж байна. file 현아 2011-10-10 1428
32021 СОЛОНГОС ХЭЛНИЙ TOPIK-Н ДУНД ШАТНЫ СУРГАЛТ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО Seoul_Mongol 2011-10-10 523
32020 banknii batalgaa gargaj c-3 orj irsen hynd viznii angilal solij ogno,010-9821-3721 arilgah 2011-10-10 590
32019 homsog,kontor,uruul, shivj,menge uu,urgazag tyyne,shivees lazeraar arilgana,010-9821-3721 arilgah 2011-10-10 586
32018 Eejvvdee xariulj tuslaach [3] smile_84 2011-10-10 824
32017 Өдрийн мэнд бүсгүй танд: 행복^^** 2011-10-10 502
배너신청
자생병원

배너신청