Монголчууд бид гадаад орнуудын бvхий л зvйлийг гоё сайхан чанартай хэмээн шvтэцгээдэг. Өнгөрсөн хугацаанд манай улс ОХУ, БНХАУ-тай нэлээд ойр харилцаатай байж дээрх орны туршлагаас суралцаж байсан. Тэгвэл энэ хvрээ маань тэлж монголчууд БНСУ -руу ажиллахаар зорих болсон. Энэ vеэс тус улсын техник технологи, шинжлэх ухаан, анагаахын салбар манай орны бvхий л салбарт хvч тvрэн орж ирсэн юм. Хvн бvр л солонгос стилээр хувцаслаж, солонгос хоол идэх болов. Эм сонгохдоо хvртэл солонгосыг нь. Vvгээр ч зогсохгvй солонгосын олон ангит кино-нуудыг хvртэл анги алгасалгvй vзэж амьдралын бvхий л хэв маяг нь тэр чигээрээ солонгос болчихсон.Vvнтэй холбогдуулан шог яриа ч хvртэл гарч байгаа. Нэг солонгос нөхөр Монголд ирчихээд хэд хоноод онгоцны буудлаас буцах гэж байхдаа хөтчөөсөө бид хэзээ Монголд очих вэ гэж асуусан гэдэг. Тэгэхээр монголчууд бидний амьдралын хэв маяг солонгос болон хувирчихсан гэсэн vг. Харин энэ байдлыг маань зарим сэргэлэн хvмvvс овжноор ашиглан солонгос хоолны газар, эмнэлэг, дэлгvvр барих болсоор удаж байна. Эдгээрээс хамгийн их ашиг олж буй нь Солонгосын хөрөнгө оруулалттай гэх эмнэлгvvд. Тухайлбал, “Ионсей”, “Сонгдо” гэх мэт. Борооны дараахь мөөг шиг л vvд хаалга нь нээгдсээр.
Энэ эмнэлгvvдийн vйлчлvvлэгчээ татах гол уриа нь Солонгостоо мундаг гэгддэг эмч нар ажилладаг, бид дэлхийн стандартад нийцэх сvvлийн vеийн техник тоног төхөөрөмж лабо-ратортой хэмээн хvмvvсийг татна. Ашиг сайн олж байгаа гэдэг нь тухайн эмнэлгийн vйлчилгээний vнээс шууд тодорхой. Тухайлбал, эмчийн vзлэг 5000, давтан vзлэг нь 6000, шинжилгээ нь багадаа 10 мянган төгрөгөөс эхэлнэ.
Нөгөөтэйгvvр, монголчуудын нэгнийгээ даган дуурайдаг нь ч тэдний хувьд олз болсон мэт. Энэ утгаараа ч vйлчлvvлэгч ихтэй байдаг аж. Нэг эмнэлэг нь гэхэд өдөрт багадаа 100 хvнд vйлчилдэг. Нэг хvнээс хамгийн бага нь vзлэгийн мөнгө гэж эхлээд таван мянган төгрөг авна. Шинжилгээ өг гэвэл төрийн эмнэлгvvдээс харьцангуй өндөр vнэ тарифтай. Бvр нарийн багц шинжилгээгээ 999 мянган төгрөгөөр хvртэл vнэлжээ. Харин ойр зуурын шинжилгээ онош тогтооход 100 мянга өлхөн орно. Тvvн дээр эмчилгээгээ оруулах юм бол нэлээд тоо гарах нь. Нэгэн эмчлvvлэгчийн яриагаар бол долоо хоноод л бараг 200 гаран мянган төгрөг зөвхөн эмчилгээнд зарцуулдаг, зарим эмийг нь Солонгос руу захиж авч ирдэг хэмээн ярьж байсан юм. Харин хэвтэн эмчлvvлэх бол хоногийн 45 мянган төгрөг өгнө. Энэ vнэд нь хоол, эмчилгээний хөлс орохгvй зөвхөн ор хоног. Харин та эдгээр эмнэлгээр vйлчлvvлэхэд эрvvл мэндийн даатгалын дэвтрээрээ ямар ч хөнгөлөлт эдлэхгvй. Ийн солонгос, гадаадын бvх юм сайн сайхан гэх монголчуудын сэтгэлгээг ашиглаж солонгос эмч нар мон-голчуудын мөнгийг хамаад одох нь. Солонгос эмнэлэг гэхээр тусламжийн шугамаар vнэгvй vйлчилгээ vзvvлдэг хэмээн санах иргэд ч манайд бий. Нэг монгол залуу тус улсад нэг сарын турш өдөр шөнөгvй хөлсөө урсган байж нэг сая төгрөгийн цалин авдаг. Тэгвэл эл мөнгийг хэдэн өдөрт л шинжилгээ, эмчилгээ гээд тус улсын гэх тодотголтой эмнэлгийнхэн эргээд эх орныхоо эдийн засагт нэмэрлэдэг. Ер нь эдгээр эмнэлгvvд тоног төхөөрөмжөө ингэж vнэлээд байна уу, аль эсвэл боловсон хvчнээ юу. Монголчууд амьдрал хэцvv, орлого бага ядуу гэх боловч vнэтэй эмнэлгийг сонгоно. Өвчин хэлж ирдэггvй хийсч ирдэг болохоор ах дvv хамаатан садныхаа тус дэмээр болдог л биз. Тухайлбал, “Сонгдо “ эмнэлэгт гэхэд л жирэмсэний шинжилгээ өгөх гэсэн бvсгvйчvvд олон. Уг нь, жирэмсэний шинжилгээгээ дvvргийн эрvvл мэндийн нэгдэл дээрээ очиж өгч болох ч нөгөө л чамладаг зангаараа улсын эмч нар хvнд сурталтай, дээр нь сайн ч эмч байхгvй, шинжилгээ оношил-гоог муу хийдэг хэмээн буруутгана. Тэгсэн хэрнээ энэ эмнэлгvvд vйлчилгээ өндөртэй юм эд нарыг харж хянадаг байгууллага байдаггvй юм байх даа хэмээн гоморхоно. Уг нь, ингэж л бодож байгаа юм бол vйлчлvvлэхгvй бол болоо шvv дээ. Харин өрхийн эмнэлэг, дvvргийн эрvvл мэндийн нэгдлээр жирэмсэний бvх л шинжилгээг 500, 1000 төгрөг төлөөд л өгчихнө. Харин Улсын клиникийн төв эмнэлэг, Клиникийн нэгдсэн II, III эмнэлгээр хөдөөнийхөн л vйлчлvvлэх аж. Vvнээс харахад амьд-рал нь боломжийн хvмvvс гадаад эмчээр эмчлvvлж, хөдөөний иргэд нь улсын эмнэлэгт ханддаг жишиг тогтож. Ер нь, төрийн томчууд нь хvртэл БНСУ-д эмчилгээ хийлгэх онош тогтоолгохоор явж байхад солонгос эмнэлэг сайн гэх ойлголт бидэнд байх нь аргагvй биз дээ. Иймд манай улс тэр сайн тоног төхөөрөмжийг нь авч боловсон хvчнээ мэргэшvvлэх цаг болжээ.
Одоо өртөг өндөр гэдэг нь нэгэнт өнгөрч гол нь ингэж мөнгө зарж байхад эмчилгээний vр дvн хэрхэн гарч байгаа нь чухал. Эмчийн vзлэгийг анагаах ухаанд байдаг тогтсон жамаараа дарж vзнэ тэгээд чагнана гэх мэт аргуудыг хэрэглэнэ. Харин техникийн хувьд арай өөр. Гадаадын хөрөнгө оруулалттай гэх эмнэлгvvд манайд нээгдэх гэхээр манайхан ашгvй сайн сvvлийн vеийн тоног төхөөрөмжтэй, боловсон хvчинтэй сайн эмнэлэг нээгдэх нь гээд л тvргэхэн шиг газар олгож нээлтэд нь хvртэл очиж байх юм. Энэ нь нөгөө талаараа бидний халаасан дахь мөнгөнөөс л хоослох арга нь болчихоод байна. Хамгийн сvvлд л гэхэд наймдугаар сарын 22-нд арваннэгдvгээр хороололд байрлах нэгэн солонгос Монголын хамтарсан эмнэлгийн шавь тавьсан. Vvний хажуугаар хувийн эмнэлгvvд солонгос эмч хөлсөлж vзлэг хийсээр байна. Иймд өдөр ирэх тутам манай улсад солонгос эмнэлэг, эмч хvчээ авсаар. Иймээс хvчтэйн өмнө хvчгvй гэгчээр манай цагаан халаатнууд солонгос эмч нарын хажууд хvчгvйдсээр тэдний vнэлэмж нь хvртэл буурсаар байна шvv
Солонгос эмнэлэг гэхээр тусламжийн шугамаар vнэгvй vйлчилгээ vзvvлдэг хэмээн санах иргэд ч манайд бий. Нэг монгол залуу тус улсад нэг сарын турш өдөр шөнөгvй хөлсөө урсган байж нэг сая төгрөгийн цалин авдаг. Тэгвэл эл мөнгийг хэдэн өдөрт л шинжилгээ, эмчилгээ гээд тус улсын гэх тодотголтой эмнэлгийнхэн эргээд эх орныхоо эдийн засагт нэмэрлэдэг.ДЭЭРЭЭС НЬ СОЛОНГОС ЭМНЭЛЭГ ГАДААД ХҮНИЙГ ҮНЭН ТОХУУРХАНА ДАА !!!!!!!!!!!!ЭМЧ НАР НЬ ХУДЛАА КОМ ШИРТЭЭД ЮУ Ч МЭДЭХГҮЙ АМ АСУУГААД Л ТАРИА ТАРИАД ЭМ ӨГӨӨД Л МӨНГӨӨ АВААД ТЭР ГАДААД ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ ДУУСАА !!!!!!!!!! ХАРИН ӨВЧИН ЭДГЭРЭЭГҮЙ................... ДАХИН ДАХИН ИРҮҮЛЭХ ГЭЭД БАЙХ СОНИРХОЛТОЙ !!!!!!!! МУУХАЙ ШҮҮ