Moderator: mgl_300
hi end turj bga bolon turuh gej bga eejud engin datgal bish eruul mendiin buren datgald ern datgulsanuu osol gemtel bas tegel shud hawdriih ged ter datgalig yu gedgiig sain medehgui yuma namaig harin humus hawar turuh bhoor zawal datguul ged bh yum emlgein mungu tugrug darana bie tenheruulj emlegt bh mungu tugrug ged ih garna odonos datgul ged yamar datgal zuger yum boloo datgulj bn eejud bna uu ene olon yumnii uchrinach olohgui yum hanas herhen medej boloh we helj ugch tuslana uu?
Сайн байна уу.Энгийн эрүл мэндийн даатгалаас гадна сайн дураараа даатгуулдаг даатгал байдаг юм байна лээ. Би одоо жирэмсэн л дээ хүүхдээ болон өөртөө даатгал хийлгэсэн.삼성-ийн даатгал Хүүхэд 20 нас хүртэл нь сар болгон 68 000-р даатгуулаад 20 наснаас хойш үргэлжлүүлэх эсэхээ шийдэх юм шиг байна лээ. Эмнэлгийн төлбөрийн 90%-ийг даатгалаас төлнө гэсэн. Шүд болон төрөхөд гарсан зардал нь даатгалд хамаарахгүй гэсэн.Хорт хавдар болон бусад өвчин хамаарна гэж байсан.Хэрэв би гэнэт нас барах тохиолдолд хүүхэдэд даатгалаас жилд нэг удаа мөнгө олгогдож байх юм шииг байна лээ.Хэ хэ би бас нарийн учрыг нь сайн ойлгохгүй байгаа юм аа ямар ч л байсан өвдсөн үед хэрэгтэй нь хэрэгтэй юм шиг байна лээ хө.
БНСУ-ын эрүүл мэндийн даатгалд хэн хамрагдах вэ?
Эрүүл мэндийн даатгал нь нийгмийн халамжын нэгэн хэлбэр болохын хувьд ажилчин хүн болон түүний гэр бүлийн эрүүл мэндийг төрөл бүрийн осол, өвчин эмгэгээс сахин хамгаалах зорилготой. Иймээс даатгуулагч нь даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд тогтмол төлснөөрөө аливаа нэгэн осолд өртсөн, өвчин эмгэг туссан тохиолдолд эмчилгээний зардлаас тогтоосон хувь, тарифын дагуу хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
Cолонгос улсад сурч, ажиллаж амьдардаг гадаад хүмүүс нь гадаад иргэний үнэмлэх болон бусад холбогдох бичиг баримтыг бүрдүүлсэнээр Солонгос улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдах бүрэн боломжтой байдаг.
Солонгос улсад оршин суух тухайгаа бүртгүүлэн гадаад иргэний үнэмлэхээ авсан өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлж болно.
Эрүүл мэндийн даатгалын 3 сарын төлбөрийг урдчилан төлсөнөөр эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой
Даатгалд хэн хамрагдаж болох вэ?
Соёл урлаг(D-1), гадаад оюутан(D-2), үйлдвэрийн дадлага(D-3), энгийн дадлага(D-4), сурвалжлагч(D-5), шашин(D-6), томилолт(D-7), бизнесийн хөрөнгө оруулагч(D-8), гадаад худалдааны удирдлага(D-9), их сургуулийн багш(E-1), гадаад хэлний ярианы багш(E-2), судалгаа шинжилгээний ажилтан(E-3), техник технологийн багш(E-4), мэргэжлийн ажилтан(E-5), тусгай үйл ажиллагаанд оролцох мэргэжилтэн(E-7), мэргэжил дээшлүүлэх(E-8), гэрээт ажилтан(E-9), Солонгос иргэнтэй гэр бүл бологч(F-2), гэр бүлийн хүмүүс(F-3), гадаад оршин суугаа Солонгос гаралтай иргэн(F-4), Солонгос улсад байнгын оршин суугч(F-5), урлагийн тоглолт(E-6) зэрэг визний ангилалтай хүмүүс Солонгос улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой юм.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Оршин сууж амьдрах зорилго, шалтгаанаа батлах бичиг
- Орлоготой хүний хувьд цалингийн тодорхойлолт
- F-4 төрлийн визтэй хүн Солонгос улсад оршин суух тухай мэдэгдлийн бичиг зэрэг болно.
Даатгалын шимтгэлийн хэмжээ ба түүнийг тооцох арга:
- Мөнгөн орлогын хэмжээ нь тодорхой иргэд: Орлогоос хамаарсан шимтгэл
Түүний аргачилал: Сарын дундаж орлогыг тэр цаг мөчид заавал даатгуулах ёстой иргэдийн төлж буй нийгмийн даатгалын хувиар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний вон.
- Сарын тогтмол орлого байхгүй
ба орлогын хэмжээг тогтоох боломжгүй иргэд: Тогтмол шимтгэлТүүний аргачилал: Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар сайн дурын даатгуулагчидын дундаж шимтгэлийг ноогдуулна.
Харин оюутан буюу D-2 визтэй иргэд 30%-ийн хөнгөлөлт эдэлнэ.
Солонгос улсад оршин сууж буй гадаад улсын иргэнд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ноогдуулахад сарын тогтмол орлого гэдэгт зөвхөн цалин хөлсийг л оруулан тооцох ёстой байдаг. Цалин хөлснөөс гадуурх орлого буюу бонд, үнэт цааснаас олсон орлого ба банкны хүү зэрэг нь сарын нийт орлогод хамаарахгүй юм.
Эрүүл мэндийн даатгал нь Солонгос улсад урт хугацаагаар ажиллаж амьдрах хүмүүст илүү ашигтай зүйл юм.
Даатгалтай хүмүүсийн анхаарах хамгийн чухал зүйл бол эмнэлгээ зөв сонгох асуудал юм. Учир нь эмнэлгээ буруу сонгосон тохиолдолд цаг хугацаа алдан, дахин өөр эмнэлэгт очих тохиолдолд шинжилгээ давтан хийлгэх зэргээр эдийн засгийн хувьд хүндрэл учирч мэднэ. Тиймээс та эхнээсээ аль эмнэлэгт хандах тухайгаа мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аван эмнэлэгт хандахыг санал болгож байна.
Танд эрүүл энхийг хүсье~!
Олон улсын эрүүл мэндийн байгууллага KIMAworld