Moderator: mgl_300
Эх хүн гэдэг үр хүүхдээ эрүүл саруул өсч, торниж байгааг харж, хүүхдийнхээ төлөө нойроо хугаслан чадах бүхнээ зориулж байдаг билээ. Гэтэл арван сар хэвлийдээ тээж төрүүлсэн охиноо таван сартайд нь санаа муутай хүнд алдчихаад уйлж суугаа эхийг хараад өр өвдөж, зүрх базлах шиг болсон юм.
Замын “хань” таван сартай охиныг нь хулгайлжээ
Одоогоос хоёр сарын өмнө буюу тавдугаар сарын 24-ний өдөр таван сартай охинийг эхээс нь хуурч залилан, авч одсон хэрэг гарчээ. Хүүхдээ хулгайд алдсан эмэгтэй охиныхоо чихрийн хордлогыг эмчлүүлэхээр Түнхэл тосгоноос Улаанбаатарт ирсэн байжээ. Тэрбээр охиноо эмнэлэгт үзүүлж, хэвтэх шаардлагагүй гэсэн хариу авсан тул гэрлүүгээ буцахаар болсон аж. Гэвч эм тариа, эмчилгээ гэсээр зардлын мөнгөгүй болчихсон тул Төмөр замын авто вокзал дээрээс гэрлүүгээ ярьсан байна. Энэ үеэр тэр хоёрын ойролцоо зогсож байсан нэгэн эмэгтэй хүүхдийг нь өхөөрдөн, тоглож байснаа “Та хоёр мөнгөгүй байгаа юм уу. Эгч нь хоол авч өгье” хэмээн хамт хооллож, “Танай гэрээс мөнгө иртэл энд дэмий суугаад яахав. Эгч нь гэртээ очиж юм авчихаад ирье. Би бас хөдөө явах ажилтай. Манайх I хороололд байдаг юм. Таксидаж, оччихоод эргээд ирнэ” гэх зэргээр ятгасаар хамт явсан аж. Тэрээр замдаа “Эгч нь гурван хүүхэдтэй. Дөрөв дэх хүүхдээ тээж байгаа. Би ч хүүхдэд хайртай болохоор нялх хүүхэд хөөрхөн харагдаад байдаг юм. Танай хүүхэд хөөрхөн юм аа” гэж ярьж явсан гэнэ. Удалгүй I хорооллын 20 дугаар байрны гадна ирж, таксинаас бууцгаахад шинэ танил нь түүний охиныг тэвэрч зогсонгоо “Миний дүү дэлгүүр ороод жаахан юм авчих” гээд 5000 мянган төгрөг сарвайсан аж. “Та өөрөө авах юм аа мэдээд авчих, би хүлээж байя” гэтэл нөгөө эмэгтэй “Эгч нь жаахан ядраад байна. Охиныг нь тэврээд энд хүлээж байя” гээд гадаа үлджээ. Дэлгүүрээс захисан юмыг нь аваад гараад иртэл, охиныг нь тэврээд сууж байсан нөгөө эгч харагдахгүй байсан тул ойр орчмоор хайж, хүмүүсээс асууж, уйлж зөндөө явсан гэнэ. Охиноо алдсан бүсгүй тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нялх охиноо ч, нөгөө эмэгтэйг ч олохгүй, хууль хяналтын байгууллагад хандан эрэл сурал болж сууна.
“Залилагч эмэгтэй”-г орон даяар эрэн сурвалжилж байна
Охиноо алдсан өдрөө Төмөр замын Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд уг хэрэг одоо Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж. Хохирогчийн аман мэдүүлгээр залилагч эмэгтэйн аман зургийг гаргасан бөгөөд улс орон даяар эрэн сурвалжлах ажлыг өрнүүлж байна гэдгээ тус дүүргийн Олон нийттэй харилцах албаны дарга, Цагдаагийн хурандаа н.Оюунчимэг мэдэгдлээ. Хүүхэд хулгайлсан эмэгтэй нь 35-40 орчим насны дунд зэргийн нуруутай, богино шулуун үстэй, тухайн өдөр хар өнгийн өмд цамцтай, бор өнгийн нүдний шилтэй явсан байна. Харин Номин-Эрдэнэ охин тэр өдөр ягаан өнгийн хослолтой байжээ. Охин хулгайд алдагдахдаа таван сар гарантай байсан бол одоо долоон сар гарантай болж байгаа.
Номин-Эрдэнэ охин баруун талын чихэн дээрээ тод хар мэнгэтэй, нүүрэн дээрээ чихрийн хордлогоны сорвитой, гарын алгандаа мэнгэтэй. СХД-ийн цагдаагийн хэлтэст өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг огт бүртгэгдэж байгаагүй бөгөөд хүүхэд хулгайлсан эмэгтэй нь өөрөө хүүхэдгүй учраас бусдын хүүхдийг хулгайлсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Учир нь таван сартай хүүхэд учраас ямар нэгэн эд эрхтэний донор болох боломжгүй. Мөн гадаадын иргэнд зөвхөн халамжийн төвийн хүүхдүүдийг үрчлүүлдэг бөгөөд маш олон бичиг баримт шалгуурын дараа энэ асуудал яригддаг. Тэгээд ч сүүлийн хоёр сар нэг ч гадаад иргэнд хүүхэд үрчлүүлээгүй. Гэхдээ аюулгүйн үүднээс хилийн боомтууд, нисэх, төмөр замд хяналтаа илүү өндөржүүлсэн. Түүнчлэн өөрийгөө Наранчимэг гэж танилцуулан хүүхэд хулгайлсан эмэгтэйг таньж мэдэх хүмүүс СХД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт ирж мэдээлэл өгөхөөс гадна 96014055 дугаарын утас руу залган мэдээлэл өгөх боломжтой. Иргэдээс ирсэн мэдээллийг чандлан нууцлана гэдгээ энэ үеэр мэдэгдэв.
“Эгчээ та, охиныг минь эргүүлээд өгөөч”
Охиноо алдсан эмэгтэйг Б.Одончимэг гэдэг. 21 настай. Аварга дээд сургуулийн оюутан бөгөөд охины эцэг түүнийг гурван сартай жирэмсэн байхад нь орхиод явсан аж. Гэсэн ч тэрбээр охиноо төрүүлж, сайн сайхан амьдарч чадна гэсэн итгэлтэй байсан гэнэ. Охин нь өнгөрсөн оны 12 сард хугацаанаасаа эрт төрсөн ч маш хурдан торниж байжээ. Гэвч сайхан сэтгэлтэй хүний дүр эсгэсэн “санаа муут” эмэгтэйд итгэснээр охиноо алдчихаад хоёр сар шаналж, хөхний сүү нь хүртэл ширгэсэн гэнэ. Хүйн холбоотой эх үрийг амьдын хагацалд учруулсан Наранчимэг гэгчийг Цагдаагийн байгууллага олно хэмээн итгэж, өдөр хоногийн өнгөрүүлж байна хэмээн тэр хэлж байсан юм. Охиныг нь авч явсан тэр эмэгтэйд хандан “Эгчээ та, охиныг минь эргүүлээд өгөөч. Би охиноо санаад байна. Гуйж байна, миний охиныг өгчихөөч дээ” хэмээн урсах нулимсаа дийлэхгүй уйлж суугаа түүнийг харах үнэхээр хэцүү санагдаж байв.
Юутай ч, холбогдох албаныхан алга болсон охиныг эрэн хайх ажлыг өрнүүлж байгаа болохоор үрийн заяа түшиж бяцхан охин ижиитэйгээ уулзах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймдээ ч “залилагч” эмэгтэйг харсан бол, эсвэл таны таньдаг хэн нэгэн гэнэт хүүхэдтэй болсон бол 96014055 дугаарын утас руу холбогдоорой. Уншигч таныг амьдын хагацал үзээд буй эх үр хоёрыг уулзуулж, ширгэсэн хөх ивэлтэл сүүн зам татуулсан буянтай үйлсэд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. |
ee yasan orowdmoor yum be oldchoosoidoo
yasan aimar ymbe ochij ochij emegtei hvn bhdaa yahab dee heleh vg algaa daa
yamar hetsyy horboo be? yasan aimar emegtei be ? hynii hyyhed hyyrch abaad yabahdaa yum boddoggyu yum baihdaa ene hyalh amitaniig hohnoos ni salgaad heleh myy yg ch alga mongold yagaad gemt hereg ylam l nariisaad bainga odor tytam garch bna gedgiig ene ergyy toriin seter zyysen setertengyyd meddeg yum bolob yy? hyrdan shyyrhai olj ogooseidee eh yr 2 hyrdan yylzaasai daa setgel obdchichloo noir khyrsengyu
yaanaa yamar muuhai uudgui huuhen be huuhed huurch hulgailaad bhdaa yahav dee ohin ni ch eej ni ch nylhaaraa yum bna shdee buur setgel uvdchihluu hen hendee hani bolj yavaa 2nyalh amitniig salgaj yaj chadaj bna aa baliar huuheniig hurdan barij zohih yaliig ni uguusei bilee dee