Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

 

Энэ наймдугаар сард таныг юу хүлээж байгаа бол? Од эрхэс таны одоогийн нөхцөл байдалд ямар "зөвлөгөө" өгснийг уншиж сонирхоорой.


 

Хонь

Эргэн тойрныхоо бүх хүмүүст талархаж байх нь чухал. Ингэх нь таны эрж хайж яваа хайр халамжийг мэдрүүлэх болно. Хэрэв ганцаардаж, хэн ч таныг ойлгохгүй байгаа мэт санагдаж байвал энэ нь магадгүй өөрөөс тань болсон байж магадгүй. Тиймээс хэрэв танд уучилж чадаагүй, үзэн ядалт тээж явдаг хүн байвал түүнийгээ сэтгэлээсээ авч хаявал ирээдүйн бүх харилцаа дээшлэх болно. 8-р сарын 16-ныг хүртэл гэрээ тохижуулахаас авахуулаад, ажил дээрээ илүү цагаар суух гэх зэргээр зав чөлөөгүй байх болно. Энэ үеэр гэрийнхэнтэйгээ муудалцаж магадгүй. Хэрүүл маргаанаас зайлсхий. 17-ны өдрөөс эхэлж таны эрч хүч эргээд дээшлэх болно. Та энэ үед өөрийнхөө дотоод ертөнцөд илүүтэй төвлөрөх болно. Хүүхэдтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй байж мэднэ.

Үхэр

Хайр дурлалын харилцаанд хүндхэн үе тулгарч магадгүй. Жижиг үл ойлголцлоос авахуулаад, томоохон маргаан ч үүсч болзошгүй. Хэлэхээсээ, хийхээсээ өмнө сайтар бод, түүнээс салж чадах эсэх дээрээ нухацтай хандсан нь дээр. Хэрэв та саяхнаас хэн нэгэнтэй романтик харилцаа тогтоож эхэлсэн бол 8-р сарын эхээр бодолтой байхыг сануулж байна. Дараа нь харамсах зүйл болж болзошгүй. Харин сарын сүүлийн арван хоногт та харилцаандаа сэтгэл хангалуун байх болно. Харин санхүүгийн тал дээр одоогийнхоосоо нэг их өөрчлөгдөхгүй. Урьд нь тавьсан өр, хийсэн гэрээтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Энэ сард таны хувьд харилцаа маш чухал үүрэгтэй байх тул хэний хажууд, хэзээ, хаана ямар зан авир гаргахаа сайтар тунгаагаарай. Гэвч ямар ч асуудлаас та эцсийн эцэст гарч чадах бөгөөд энэ нь таныг ямар азтай хүн болохыг харуулж байна. Учир нь танд яг хэрэгтэй үед тусламж гарч ирэх болно. Үхрийнхний өөдрөг занг юу ч унагаж чадахгүй.

Ихэр

Хайр дурлалын харилцаанд тодорхой асуудлууд гарч магадгүй. Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Аль болох ганцаараа байж, бүхнийг бодож тунгаан бясалгахыг од эрхэс танд зөвлөж байна. Энэ нь нэг талаар танд өөртөө тохирсон өөр хэн нэгнийг олох, эсвэл одоогийн харилцааныхаа учрыг нэг мөсөн олох боломжийг олгож байгаа юм. Эхэн үед ийн уналттай байх боловч, хоёр дахь гурав дахь долоо хоногоос байдал сайжирч та эвлэрэх юм уу, шинэ амрагтай болох болно. Аялаж явахдаа, эсвэл оюуны ямар нэг үйл ажиллагаанд оролцож байхдаа түүнтэй танилцаж магадгүй. Ажил хэргийн тал дээр та урьд нь туршиж үзээгүй зүйлээрээ оролдох хэрэггүй. “Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудаж” болзошгүй. Та урьд нь авч хэлэлцээгүй төслүүд дээрээ дахин ажиллах, эсвэл хуучин саналыг дахиж хүлээн авах бололтой. Санхүүгийн тал дээр идэвхтэй байна. Шинэ орлогын эх үүсвэртэй болох, эсвэл ямар нэг ажлаас их мөнгө олох боломж байна.

Мэлхий

Наймдугаар сард хайр дурлал, гэр бүлийн асуудал нэгт тавигдана. Хосуудын хувьд бие биенээ хүсэх нь ихсэж, унтрах шахаад байсан оч эргээд асах бололтой. Сэрэл мэдрэмж өндөр байх болно. Гэвч та зөвхөн амин хувиа хичээх үзлээсээ болж эсрэг талынхаа хүнд сэтгэлийн нандин холбоондоо анхаарал хандуулахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн, салах сарних дээрээ ч тулж мэднэ. Тиймээс жаахан хичээл зүтгэл гаргахад илүүдэхгүй. Тушаал дэвших, цалин нэмэгдэх, гэнэт шинээр гэрээ хийх байгууллага гарч ирэх зэрэг таны ажил хэрэгт олон огцом өөрчлөлтүүд гарах болно. Харин та өөрөө шийдвэр гаргахдаа няхуур бөгөөд хурдан байх хэрэгтэй юм. Наранд удаан явах хэрэггүй, мөн хуьга цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой бай. Таниас маш их энерги ялгарч байна.

Арслан

Энэ 8-р сар таны хувьд амьдралын сайн сайхныг жинхэнэ утгаар нь амтлуулах сар юм. Аз жаргал, баяр баясгалан, таатай нөхцөл, дур булаам байдал таньд бүгд байна. Хэн нэгэнд таниас татгалзахад хэцүү байх болно. Таны тачаангуй төрх, эсрэг хүйстнийг соронзон адил татах чадвар өндөр байна. Ганц бие Арслангууд дурлалтайгаа учирна. Хэрэв та хэн нэгнийг эртнээс хайрлаж ирсэн бол одоо л түүний төлөө хөдлөх цаг нь болж! 8-р сарын эхний хорь хоног ид шид шиг л байх тул энэ үеийг сайн ашиглаад аваарай. Ажил хэрэгт таны хувьд тийм ч чухал биш байх болно. Энэ сард амралтаа авсан нь дээр. Хэрэв ажил дээрээ заавал үлдэх шаардлагатай бол олон сайхан саналууд хүлээн авах боломж ч бас бий. Таны удирдах чадвар, олон нийтийн харилцаа дээгүүр түвшинд байх болно.

Охин

Таны хайр дурлалын амьдралд урам хугаралт, хурцадмал асуудал хүлээж байна. Та ямар ч хичээл зүтгэл гаргаад тусыг олохгүй. Таны сэтгэл хөдлөл, сексийн дур хүсэл хоёул тогтворгүй байна. Асуудал аяндаа шийдэгдэх тул та энэ хооронд нервтэлгүй ажилдаа анхаарлаа хандуулж байсан нь дээр. Хэрэв ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй болвол орхин одох хувилбрыг сонгосон нь дээр. Одоохондоо шинэ эхлэл танд хэрэггүй. Санхүүгийн тал дээр бага зэрэг хүндрэл учрах боловч, гэнэтийн азтай тохиолдлоор, эсвэл урьдаас харилцаатай байсан газраас дэмжлэг ирж магадгүй. Энэ сард таны дархлаа муу байх учраас дархлал сэргээх бэлдмэл авч уугаарай. Найз нөхөддөө хүлээцтэй ханд. Чухал хүн эсвэл байгууллагатай харьцахдаа бодолтой ухаалаг бай.

Жинлүүр

Хосуудын харилцаа анхаарал халамж шаардаж байна. Таны хяналт, биеэ барих чадвар энэ сар доогуур байх учир, нэг болгоомжгүй үйлдлээс чинь болж бүх юм муугаар эргэж болзошгүй. Хайр дурлал гадны нөлөөллөөс болж сэвтэж магадгүй. Энэ нь таны ажил, гэр бүл, эсвэл найз нөхөд ч байж болох юм. Та харилцаагаа авч үлдэхийг хүсч байвал зоригтойгоор уучлал хүсэх, эсвэл ярилцахыг санал болгох нь зүйтэй. Марс гариг энэ сард таныг зөвхөн хайр дурлал ч биш, ажил хэргийн тал дээр ч тэмцэхийг шаардаж байна. Та даргатайгаа харилцаагаа сайжруулахын тулд хичээгээрэй. Ийн хүчин чармайлт гаргасны ачаар бүх зүйл дээр ялалтыг гартаа атгах боломжтой байна. Зарлага, орлогын аль аль нь их байна. Энэ сард та жаахан стресстэх тул хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм уухыг зөвлөж байна.

Хилэнц

Та энэ сард өөрийгөө аз жаргалын оргилд хүрсэн хүн хэмээн тооцож болно. Та хайр дурлалынхаа харилцаанд бүрэн сэтгэл хангалуун байж чадна. Өдөр бүр өнгөлөг өөдрөг байна. Нэр хүнд тань өндөрт өргөгдөж, бүх хүмүүс танд сонирхолтой санагдах болно. Ганц бие Хилэнцүүд өөрийн хүсэн хүлээж байсан хүн, эсвэл таныг элит түвшинд аваачих хэн нэг нөлөө бүхий хүнтэй танилцаж магадгүй. Эсвэл одоогийн харилцаа тань улам бүр гялалзаж, сайжирна. Зүрх сэтгэл догдлон хөөрч, та яг л асаасан салют шиг байх болно. Ямарвааг зохион байгуулах чадварыг удирдлага тань үнэлж, амжилтанд улам ойртуулах болно. Одоогийн орлого тань ерөнхийдөө тогтвортой байна. Аялалаар явахаар бол суудлын даруулгаа зүүхийг зөвлөж байна. Бага зэрэг стресс биеийг тань чилээж мэдэх тул сайн унтаж амраарай.

Нум

Таны төсөөлж байснаас огт өөр, хачирхалтай явдлууд болж таныг багагүй сандаргах бололтой. Та хайртай хүнтэйгээ удаан хугацаанд холбоо тасраснаас болж асуудал үүсч магадгүй. Та хайр халамжаар дутагдаж магадгүй, тиймдээ ч дурлалын асуудал энэ сар нэт тавигдана. Мөн хуучин амрагийн холбоо, шийдэгдээгүй харилцаа дахин “сэдэрч” болзошгүй. Удаан хугацаанд хамтдаа байгаа хосуудыг цуг аялалаар явахыг од эрхэс санал болгож байна. Тааламжтай ханддаг хүмүүс танд шинэ ертөнцийг нээж өгнө. Танд амрах зав олдохгүй байсан ч бүү харамс. Учир нь энэ сар танд мэргэжлийн хүрээнд өсөн дэвших боломжийг олгоно. Танд ажиллах нөөц боломж хангалттай байна, та аз жаргалтайгаар ажлаа хийх болно. Шинэ санаа хэрэгжүүлэх, өөрийнхөө чадварыг нэг шатаар ахиулахад таатай. Томилолтоор явах бололтой. Санхүүгийн байдал сайжрах хэдий ч таныг болгоомжтой байхыг шаардаж байна. Мөнгөө хий дэмий зүйлд бүү үр.

Матар

Хайр дурлалын болон гэрлэлтийн асуудал том хүндрэл авчирч магадгүй. Түрэмгий аашаа барихгүй аваас хэрүүл маргаан, бүр салалт ч тань дээр ирж болзошгүй. Үл ойлголцол хэнээс ч үүдэлтэй байж болох тул эргэн тойрныхондоо хянамгай ханд. Хадам аав ээжийгээ гэр бүлийнхээ асуудалд оролцуулах хэрэггүй. Гэвч энэ нь зөвхөн удаан хугацааны бат бөх харилцааг бий болгосон хосуудад л ноцтойгоор нөлөөлөх болно. Харин хөнгөн үерхэл, сээтэгнэлүүд сайн хэвээрээ үргэлжлэх болно. Секс бол маргааныг эерүүлэх үр дүнтэй арга байж мэднэ. Ажил хэрэг, болон санхүүгийн тал дээр танд тулгараад байгаа асуудал цаашид улам хүндрэх төлөвтэй байгаа ч ямарваад тайван хандаж, юуг ч өөдрөг өнцгөөс олж харахыг хичээх хэрэгтэй. Өрсөлдөөнд оролцох хэрэггүй, энэ нь таныг улам гацаанд оруулна.

Хумх

Хосуудын харилцаа таатай байна. Сэтгэл хөдлөлөө та чөлөөтэй илэрхийлэх болно. Таны зүрхээ өгсөн хүн амьдралд тань чухал байр суурь эзэлж, бодол санааг тань тайван байлгахгүй бололтой. Таны хамтрагч таныг өөрийнхөө үнэн мөн чанарыг олж харах тоь болж болно. Таны дотны хүмүүсийнхээ сайн сайхан чанарыг олж харах билгийн нүд нээлттэй байна. Ажил дээрээ та олон тулгамдсан асуудлыг шийдэх гээд завгүй байх нь. Үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад, найз нөхөдтэйгөө харилцах харилцаандаа эв эеийг эрхэмлэхийг хичээгээрэй. Жаахан ядаргаанд орох боловч таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй. Материаллаг баялгийн хангамж сайн байна. Санхүүгийн хувьд асуудал үүсэхгүй боловч, чухал шийдвэр, гэрээ хэлцлийг сарын сүүл хүртэл хойшлуулсан нь өлзийтэй. Халдаг хэрэгсэлтэй болгоомжтой харьц.

Загас

Таны хайр дурлал хүсэн хүлээсэн шиг тань байхгүй учир та бусад асуудлууддаа анхаарлаа хандулах бололтой. Бие биентэйгээ уулзалгүй удсанаар хосууд үл олйголцолд хүрч магадгүй. Гэвч энэ нь богино хугацаанд л үргэлжлээд шийдэгдэх учир санаа зоволтгүй байж болно. Та түрэмгий зангаа барих хэрэгтэй. Энэ найман сард таны оюун санаа сийрэг байх тул ямар ч ажлыг амжилтанд хүргэж чадна. Удирдах чадвараа дээшлүүлэх боломж одоо л байна. Та удирдлагаасаа магтаал сайшаал хүлээх болно. Ажлын уур амьсгал нөхөрсөг бөгөөд тайван байх болно. Та мөнгөний тал дээр нэг их дутагдахгүй боловч гэнэтийн үйл явдлууд, төлөвлөгөөнд ороогүй зарлагад хэзээд бэлтгэлтэй байгаарай. Гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарахад таатай сар.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4927838/d8b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211358
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524271
30576 huuhed ugjih [2] LLC 2011-08-02 2008
30575 ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL DVT 2011-08-02 475
30574 Линз, хиймэл сормуус, шилэн хумсны сөрөг тал, түүнээс сэргийлэх [1] ГооБүсгүй 2011-08-02 668
30573 busguichuudee hariulaach cherry2000 2011-08-02 576
» Наймдугаар сарын өрнийн зурхай ГооБүсгүй 2011-08-02 858
30571 asuuy eejuudee [2] skystar 2011-08-02 1087
30570 haluunaar torson eejuud zovolgoo ogooch [5] jung 2011-08-02 1455
30569 Гоо бүсгүй байхын 12 нууц ГооБүсгүй 2011-08-02 759
30568 Өөрөө өөрөөсөө заавал асууж үзэх асуултууд ГооБүсгүй 2011-08-02 684
30567 sayxanshdee hayagdtai hund... [1] sanata 2011-08-02 517
30566 eejuudee songoltin vaktsin [4] sanata 2011-08-02 2283
30565 Өвчинтэй хүмүүс үүнийг унш ...!!! MAKE-UP 2011-08-02 457
30564 Одуудад хийгддэг Гоо сайхны шивээс гэж юу бэ ? O HUI brand...Түрхэх үү Түлэгдэх үү Өөрөө мэд ... MAKE-UP 2011-08-02 481
30563 tuslaach humuusee [2] aash muut 2011-08-02 736
30562 tus bolooch buyn bolno shvv setgeliin uchig 2011-08-02 580
30561 3 sartai huuhed [3] enkh___1021 2011-08-02 917
30560 Busguichuudee asuuya bas orchuulaad ogooch [2] NEW elle 2011-08-02 631
30559 Eejuudees asuuya [1] smart3 2011-08-02 504
30558 yum asuuya [1] carlong 2011-08-02 477
30557 Eejuudee huuhdiin hamar [3] sanata 2011-08-02 1415
30556 Бариа засал хийж байна Baria zasal 2011-08-02 523
30555 МОНГОЛ ЭМЧ ГЭРЭЭР ОЧИЖ ҮЗЛЭГ ХИЙНЭ. anagaah uwidas 2011-08-02 493
30554 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2011-08-02 504
30553 ~ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ~ [1] ӨДРИЙН МЭНД 2011-08-02 453
30552 uudag kollagen huhuul eej uuj bolohuu? jeonju-s 2011-08-01 606
30551 mongol ruu huuhed ogch yawuulmaar bna [1] turka0921 2011-08-01 507
30550 gar utsandaa g mobiliig yaj suulgah ve [1] baganaa_ts 2011-08-01 879
30549 ERHEMSEG BUSGUI TA ZAAVAL HARIULJ OGOOCH ? [1] think different 2011-08-01 787
30548 НҮДНЭЭС ДАЛД ОРООСОЙ [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-01 675
30547 ,,МОНГОЛ БҮСГҮЙ ДАРАМТТАЙ ХӨГШИН СОЛОНГОС НӨХРӨӨ......!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-01 1016
30546 Eejuudee sooskiig yu gedeg ve? [5] miniierdene 2011-08-01 497
30545 <<<ӨМХИЙ СОЛОНГОСУУД МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ИНГЭЖ АНХААР !!!!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-08-01 670
30544 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-08-01 503
30543 huuhnuudee ohin,huug yaj medeh ve husnegtee oruulaad ogooch please..... [1] hirs 2011-08-01 894
30542 ★★★★★ТУРААХ КОКТЭЙЛЫГ ХЭРЭГЛЭХ Нь★★★★★ G-THINK 2011-08-01 515
30541 daatgalii talaar [2] juujaa 2011-08-01 477
30540 daatgalii talaar [1] juujaa 2011-08-01 497
30539 Бариа засал хийж байна Baria zasal 2011-08-01 637
30538 huruunii hee [3] enkh___1021 2011-08-01 795
30537 helj ogch tuslaach [1] girls_mgl 2011-08-01 535
30536 평택역_t mgl tsainii gazar bnuu sooton888 2011-08-01 442
30535 tuslaach [2] n_t 2011-08-01 571
30534 ♠♠♠ LCD дэлгэцтэй даралтны аппарат♠♠♠ G-THINK 2011-08-01 505
30533 3 sartai huuhedtei eejuudees [3] enkh___1021 2011-07-31 511
30532 elchingiin tuhai [2] niitlegerh 2011-07-31 573
배너신청
자생병원

배너신청