Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



 

Солонгосын Сүмийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна

Монгол Улсад гадаадын олон шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь нь Хангуг улсаас гаралтай “Эв нэгдлийн Монголын сүм” юм. Энэ байгууллага залуусын тархийг угаан гудамжинд бараа заруулж, охид бүсгүйчүүдийг харийнхантай гэрлүүлсээр олон жилийн нүүрийг үзжээ. Энэ байгууллагын тухай дэлгэрэнгүй өгүүлье.
Тус шашин 1994 онд Монголд орж ирсэн бөгөөд “Эв нэгдлийн Монголын сүм” нь 2000 онд Нийслэлийн иргэдийн хурлын 115 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байжээ. Мүүнийн шашин нь 1940-өөд оны үеэс Солонгосын Сан мён мүүн гэгч эрээс үүсэлтэй ажээ. Сан мён мүүн нь 1920 онд төрсөн бөгөөд тэрээр 1936 онд 16 настайдаа Есүстэй уулзсан гэх яриа дэгдээснээр түүний шашны үйл хэрэг эхэлжээ. Тэрээр өөрийгөө би Есүс Христийн хоёрдагч төрөл, хүн төрөлхтөн бүгд нүгэлтэй учраас миний үгээр явах ёстой гэж үзэл баримтлалыг номлодог байна. Энэ бол Мүүнийн шашны гол үзэл баримтлал юм. Дэлхий даяар Мүүнийхэн энх тайвныг тогтоох нэрээр хачирхалтай үзэл санаагаа түгээн, залуусыг хооронд нь гэрлүүлж, тэднээр гудамжинд бараа бүтээгдэхүүн заруулдаг байна. Шашныг үндэслэгч Мүүн “хүн эхнэр нөхрөө сонгох чадваргүй байдаг” хэмээн залуусын тархийг угааж эхнэр нөхөр сонгон өгч тэднийг хооронд нь гэрлүүлдэг байна. Монголд жилд доод тал нь 100 орчим залуусыг хооронд нь гэрлүүлдэг гэх мэдээлэл байна. Түүнээс доод тал нь 20 гаруй охид бүсгүйчүүдийг гадаадын иргэнтэй гэрлүүлдэг талаар эх сурвалжууд мэдээлж байна. Солонгос эртэй гэрлэсэн эмэгтэйчүүд дарамтанд ороод ирж байсан нь ч бий ажээ. Мүүнийхэн бүтэн сайн бүр XIII хороололд байрлах дөрвөн давхар шар байшинд цуглаанаа хийдэг байна. Цуглаанд ирсэн залуус Мүүн, түүний эхнэрийн зурагны өмнө “Жинхэнэ аав ээж минь нүгэл хилэнцээс минь салгаж өгөөч, би таны төлөө бие сэтгэлээ зориулна” хэмээн чанга дуугаар уйлан мөргөл үйлддэг байна. Залууст Мүүнийхэн аав ээж тань бүгд нүгэлтэй тул Мүүн болон түүний эхнэрийг жинхэнэ аав ээж тань гэж сургадаг байна. Одоогоор “Эв нэгдлийн Монголын сүм”-ийн тогтмол үйл ажилгаанд 700-800 оюутан залуус оролцдог ажээ.
Залуус дэвтэр, бал, оймс өндөр үнээр зарж сүмдээ хандивладаг
Залуус зах дээрээс хямд үнэтэй бал дэвтэр, бичгийн хэрэгсэл, оймс, салфетка худалдан авч гудамжинд гаран хүмүүсийг хуурч мэхлэн хэд дахин нэмж заран мөнгөө Мүүнийн шашинд оруулдаг байна. Тэд 400 төгрөгний балаа 1000 төгрөг болгон худалддаг ажээ. Гудамжинд явж байхад “Би хүүхдийн төлөө буяны байгуулагаас явж байна, таны бараа худалдан авч оруулсан мөнгө буяны үйлсэд зарцуулагдана гээд л залуучууд гүйгээд ирдэг. Энэ бол Мүүнийн шашны залуус юм. Сүхбаатарын талбайд бараа зарж явсан, Энхжаргал гэдэг охинтой уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Тэрээр “Тэмдэглэлийн дэвтэр хүүхдийн оймс, бичгийн хэрэгсэл байна, худалдаж авах уу” гээд хүрээд ирлээ.
-Чи хаанаас явж байгаа юм бэ?
-Хувиараа
-Энэ шоо, бал хэд вэ?
-Мянган төгрөгний бал. Шоо нь 1200.
-Энэ бал 500 төгрөгөөр зардаг бал шүү дээ?
-800 төгрөг гэдэг л дээ. Гэхдээ ашиг гаргахын тулд үнэ нэмж зарах нь ойлгомжтой шүү дээ. /Түүний зардаг бал, шоо нь 400-500 төгрөгөөс хэтрэхгүй/
-Чи хувиараа явж байгаа гэж үү. Эв нэгдлийн хөдөлгөөнөөс яваа юм биш үү?
-Хөдөлгөөнөөс явж байгаа нь үнэн. Гэхдээ намайг хөдөлгөөнөөс зар гэж хэлээгүй, сайн дураараа явж байна. Бид эндээс амьдрах гарцыг хардаг, ойлгох зүйл олон.
-Танай хөдөлгөөнийхөн Мүүнийн шашинд итгэх болсон шалтгаан нь юу вэ?
-Мүүнист шашны урсгал биш шүү дээ. Мүүн гэдэг хүнд нь биш үзэл бодолд нь итгэдэг. Тэр хүний үзэл бодол бол агуу.
-Мүүний сургаалиар гэрлэхийг зөвшөөрч байна гэсэн үг үү?
-Адислал уу /Залуусыг хооронд нь Мүүн гэрлэх ёслол үйлдэхийг хэлдэг аж/. Мэдээж зөвшөөрдөг. Яагаад болохгүй гэж. Миний сонголт шүү дээ.
Түүнтэй ийнхүү ярилцсан юм. Оруулж ирсэн мөнгийг нь шашны тэргүүд нь “Хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулна” хэмээн тайлбарладаг ажээ. Монголд сайн бараа зарж, үнэнч зүтгэсэн залуус Солонгос, Америк, Япон явж өнөөх л бараа зарах ажлаа өдөр шөнөгүй хийдэг ажээ. Залуус сараар төдийгүй, хэд хэдэн жилээр явж бараа зарах ажлаа хийх нь бий. Ингэж гадаад орнууд руу гаргахдаа төсөл хөтөлбөр, соёлын солилцоо нэрээр гаргадаг байна.
Мүүнистийн шашинд зургаан жил яваад гарсан нэгэн эмэгтэйн хэлснээр “Мүүнийн шашинд орсон оюутан залуус гол төлөв шашныхаа ажил, бараагаа зарах, сургааль номлолоо унших, мөргөл үйлдэх гээд хичээл номондоо суралцах нь багасдаг. Шашинд идэвхтэй явсан залуусын ихэнх нь хичээл номноосоо завсарддаг. Мэдлэг боловсролгүй, хоосон шүтлэгээс өөр зүйлгүй суль дорой нэгэн болдог” талаар ихэд гомдлонгуй ярьж байсан юм.
Мүүнийнхэн ихэвчлэн оюун санаа үзэл баримтлал нь төлөвшөөгүй хөдөө орон нутгаас ирсэн их дээд сургуулийн I, II курсын оюутнуудыг удирдагч бэлтгэх сургалт, танин мэдэхүйн лекц сонсгох нэрийдлээр урьж шашиндаа уруу татдаг байна. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад төдийгүй Өвөрхангай, Дорнод, Ховд гээд 10 гаруй аймгуудад салбараа нээн ажиллуулж, залуусыг бараа заруулдаг байна. Монголд эл шашныг Сан мён мүүний үнэнч шавь гэх Кан удирддаг бөгөөд тэрээр нэлээд хүчээ авч буй нэгэн аж.
Эв нэгдлийн сүм нь нийгэмд Ертөнц дахины энх тайвны монголын холбоо нэрээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Мүүний сургааль үзэл баримтлалтай нэгтэй олон байгууллага байдгийг тэнд гишүүнээр элсэж байсан баттай эх сурвалжууд мэдээлж байна. Оюуны эрэл-Оюутны холбоо нь хүнлэг үзэл, хүмүүжлийн боловсрол, ёс суртахуунлиг иргэн бэлтгэх нэрийдлээр оюутнуудыг Мүүнийн шашиндаа урвуулахыг хичээдэг байна. Харин сурагчдыг өөрийн шашиндаа оруулах ажлыг “Залгамжлагч холбоо” төрийн бус байгууллага гүйцэтгэдэг. Гэр бүлийн Монголын холбоо, Энхийн төлөө үйлчлэхүй гээд шашны бизнестээ залуусыг татан оруулахад нь гар бие болон оролцдог байгууллага олон.
Эв нэгдлийн сүмийн Улаанбаатар хотод л гэхэд үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө чинээ олон бий. XIII хороололд байрлах дөрвөн давхар шар барилга, зуун айлд 68 айлын орон сууц, XIX дүгээр хороололд томоохон заалтай хоёр давхар барилга бий. Эд бүгдэд бохир бизнесээ хийх, тогтмол шашны номлолоо үйлддэг байна. Мөн энэ шашины үйл ажиллагаанд Энх-Орчлон дээд сургууль ч багтдаг. Энх-Орчлон дээд сургуулиар дамжуулан оюутнуудыг шашиндаа ихээр оруулдаг бөгөөд эл сургуульд Мүүнийн шашны номлогчид ч багшилдаг. Оюутан залуус амьдардаг 3-4 өрөө байрууд Улаанбаатар хотод 10 гаруй бий. Тэдгээр байруудад залуус шашны номлолоо сонсгож, тогтмол Мүүнийн төлөө мөргөж залбиран, өдөр болгон гудамжинд гар ч бараа зарж амьдардаг байна.
Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Баянгол амралтын газар энэ байгууллагын эзэмшил. Тус амралтанд оюутан залуусыг зуны турш ээлж ээлжээр аваачин, өдөр шөнөгүй Мүүнийн сургаалийг номлодгийг баттай эх сурвалж мэдээлж байна. Тэр ч бүү хэл залуусыг дахин төрүүлэх, нүгэлийг нь ариусгах гээд санаанд оромгүй зүйлийг хийлгэдэг байна. Өндөр чулуун дээрээс, ар нуруугаар нь унагах, ар тийш нь ус руу түлхэх гээд залуусыг тарчлаан зовоох үйлдлүүдийг хийлгэдэг. Мүүнд итгэж байвал чулуун дээрээс унах ёстой, унаагүй тохиолдолд чи Мүүнд итгэхгүй байна хэмээн зэмлэдэг байна.
СУИС-ын урд байрлах Чам Зон гоо хүрээ төвийн ихэнх нь Мүүнистүүдийн эзэмшил. Энд дээрх байгууллагуудын удирдлагууд суудаг ажээ.
Дэлхийн энх тайвныг тогтооно гэх нэрийдлээр улс төрчдийг хууран мэхлэж өөрсдөдөө татдаг аж. Гэтэл манай улсын томоохон улс төрчид төдийлөн сайн мэддэггүй үйл ажилагааг нь дэмжин сайшаадаг гэмтэй. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор эхлүүлж байсан “Монгол тэмүүлэл” аян ч энэ шашнаас үүсэлтэй. 2009 онд Улаанбаатар хотноо болсон Энхийн их наадмын хаалтын УИХ-ын гишүүн Сангийн сайд С.Баярцогт “Хүндэт мүүнийн сургаалийг дэмжин, энх тайвны төлөө хувь нэмрээ оруулна” хэмээн мэдэгдэж байсан юм. Мүүнистүүдийн гар хөл болсон залуучууд УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдсөн байдаг. Үндэсний шинэ намаас гурав нь дэвшсэн бол, Баянгол, Чингэлтэй дүүрэгт хоёр нь бие даан нэр дэвшиж хэн нь ч гараагүй юм. Тэдний сонгуульд өрсөлдөж эрх мэдэл авах гол зорилго нь Монгол Улсад Мүүнийн сургаалийг түгээн дэлгэрүүлэх үндэсний оюун санаа, үзэл баримтлалд нөлөөлөх, өөрсдийн эрх ашгаа хамгаалахыг санаархаж байгаа нь ойлгомжтой хэрэг.
Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 7-ийн 5-д зааснаар “Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 7-ийн 7-д зааснаар Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.
Эв нэгдлийн сүмээс ирэх сарын 26-27-нд Улаанбаатар хотноо “Энхийн их наадам” нэртэй арга хэмжээ зохион байгуулахаар болоод буй. Энэ үйл ажиллагаагаа буурай орнуудад зохион байгуулдаг бөгөөд олон нийтийг өөрсдөдөө татах нэгэн хэрэгсэл болдог байна.
Эв нэгдлийн сүмийн үйл ажиллагаа Монгол Улсын хууль төдийгүй, үндэсний эрх ашиг, ёс заншилд ноцтойгоор халдаж байгаа юм биш биз. Эрх мэдэлтнүүд минь энэ бүхнийг анхааралдаа авч хяналт явуулах шаардлага байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4900479/915/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.07.26 19:45:26
*.234.157.153

СОЛОНГОС СҮМИЙНХЭН НИЙТЭЭРЭЭ БҮГД ИЙМЭРХҮҮ Л БАЛИАР ЗАВААН СЭТГЭХҮЙТЭЙ ЮМНУУД БАЙДАГ ЮМ Ш ДЭЭ МАНАЙХАН ЗАРИМ НЭГЭН ӨРӨВДМӨӨР   СЭТГЭЛТЭНГҮҮД    ХООЛ ИДЭХ ГЭЭД ОЧООД БАЙХЫГ НЬ ЯАНАА !!!!!!!!!!!!!!                 

coooool

2011.07.30 04:56:21
*.65.101.12

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366679
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365258
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
30486 경기도 광주시 -МОНГОЛ БҮСГҮЙ ҮЕРТ АМИА АЛДЛАА ХАРАМСАЛТАЙ БЭ!!!!!!!!!!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-28 1010
30485 hi. helj ugch tuslaach [2] 810721 2011-07-28 738
30484 tumriin beldmel asuuya? [5] 392781 2011-07-28 721
30483 medeh hun zuvluj tuslaarai [1] mildman 2011-07-28 651
30482 asuuya [1] tsetsetse 2011-07-28 574
30481 TUSLAARAI!!! [5] darikad 2011-07-28 936
30480 ih hurd kargo gazariin achaa bolon mashin tereg zuuchilnaa utas 01075908600 huygaa0307 2011-07-28 620
30479 Bilet zarna .... *** TANID TUSLAY *** 2011-07-28 533
30478 busguichuud mini e [1] zurchil 2011-07-28 738
30477 elgemcvvgeec [1] buugii6 2011-07-28 705
30476 herbalife iin butegedehuun hyamdraltai herb 2011-07-28 498
30475 uudag kollagenii talaar dahin neg asuuh [1] uugii12 2011-07-28 819
30474 em ajil tom jaal 2011-07-28 590
30473 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН Гоо сайхны шивээс хийнэ O HUI брэндын Бэлэгтэй гоо сайхны барааны худалдаа явагдаж байна. MAKE-UP 2011-07-28 675
30472 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ?.. MAKE-UP 2011-07-28 505
30471 Монголчууд Архичидаараа Төдийгүй Архиараа Нэрд Гарсан нь manaa 2011-07-28 557
30470 Солонгосыг үерийн аюул нөмөрлөө [2] manaa 2011-07-28 826
30469 asuux yum bna bvsgvichvvdee [3] aimaartom 2011-07-28 728
30468 asuuy 0415 2011-07-28 461
30467 Монгол эмч гэрээр үзлэг хийнэ. [1] anagaah uwidas 2011-07-28 534
30466 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОРТ ХАВДРЫН НЭГДСЭН ҮЗЛЭГ ОНОШЛОГООГ НЭГ ДОРООС БАС ХЯМД ҮНЭЭР... Сэван Эмнэлэг 2011-07-28 482
30465 ACUULT [1] buugii6 2011-07-28 503
30464 arbait xiine eruulenkh 2011-07-28 493
30463 Солонгосын улсын эрүүл мэндийн даатгал гэж юу вэ? manaa 2011-07-28 593
30462 mashin zardag sait medeh hun bna uu? [1] jimbur 2011-07-27 790
30461 <<МОНГОЛ БҮСГҮЙ СОЛОНГОСТ ИНГЭЖ ..!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-27 842
30460 행복 idtai xvnd [1] dream5454 2011-07-27 603
30459 Hi~O"HUI~zunii setuud garlaa..shine narni tos&sevkh tolboni esreg file zayaka99 2011-07-27 1139
30458 hi ene oroin mend busguichuudee [2] jung 2011-07-27 770
30457 Ээжүүдээ асууя? [4] eenee12 2011-07-27 934
30456 Uchegug asuuya??? [2] NEW elle 2011-07-27 749
30455 eejuudee asuuh zuil bna [1] 800825 2011-07-27 718
30454 hi eejvvdee chadah hvn baval tys bolooch rexsa 2011-07-27 637
30453 hogtsiig yugaar arilgah ve eejuudee helj ogooch please [2] minii_shuteen 2011-07-26 1209
30452 <<<СОЛОНГОСТ ОХИН ҮРДЭЭ АНХААР !!!!!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-26 1523
30451 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна file [3] ssamii 2011-07-26 2270
30450 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч~~ file ssamii 2011-07-26 648
» ӨМХИЙ СОЛОНГОСУУД МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ИНГЭЖ ........ ЯМАР МУУХАЙ !!!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-26 2851
30448 <<СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ МОНГОЛЧУУДАА !!!!!!!!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-07-26 909
30447 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-07-26 455
30446 hi busguichuudee gedes [6] gss 2011-07-26 1045
30445 egch huuhentei taniltsai ,27 toi zaluu bna caak_mgl@yahoo.com [1] hoon 2011-07-26 734
30444 hvvhed dooshoogoo harj untaad baina zvgeer vv [2] baatarsambuu 2011-07-26 1252
30443 sain hohnii saaltuur zarna [1] baatarsambuu 2011-07-26 575
30442 toroh dohohoor iim shinj chanar ilereh uu [4] 인게 2011-07-26 1703
배너신청
자생병원

배너신청