Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
manai ohin torood 20 honh gj bna gedes ni aimr dvvrtsen hagrah gj bga aytai hatu bna yaj dvvrsenig ni arilgh be zaagd ogooch vgvi bol emnelg ordg yum bilv emnelg oruul zvgeer bolh boluu yaabl deer ve eejvvde zaagd ogooch bas meemee hohohdo aimr hiitei zalgiad bhin sonin sonin dugarch ired l meemee hohoh yum ene zvgeervv? ??eejvvde hariulaad bgaarai thanks
Сайн байцгаана уу?Ээжүүдээ.
Өнөөдөр энд бараг л зун болов.Өдөр найзтайгаа уулзаад сайхан дэлгүүрээр шавиагаа ханатал хэсээд хэрэгтэй хэрэггүй баахан юм авав.Эмэгтэй хүн нарнаас арьсаа сайн хамгаалах хэрэгтэй учраас найзынхаа санал болгосон нарны тосыг авлаа.Хэрэглэж үзээд санал бодлоо бичнээ.
Өдөржингөө өндөр өсгийтэй гуталтай алхсан чинь хөлний ул улайгаад хавдах шинж орсон байх юм.Арай л гэж гэртээ орж ирж сүүжээ амраагаад байж байна.
Хүү минь бага байхдаа баас нь хатаад ааш муутай байх үе байдаг байлаа.Хэн нэгэн ээжид тохиолдсон эсвэл тохиолдож байгаа байхаа гэж бодож байна.Хүүхэд баас нь хатаад гарахгүй байх эсвэл гэдэс нь хийгээр дүүрсэн үед гэдэс нь зангирч тавгүй ааш муудаж уйлж эхэлдэг.Эндэхийн эмнэлэгт хийж өгдөг мөн ээжүүдэд зааж өгдөг нэгэн аргыг танилцуулъя гэж бодлоо.
Энэ арга нь маш амархан бөгөөд хамгийн гол нь маш хурдан үр дүн нь гардагт байгаа юм.
Таны бэлдэх зүйлс бол
①Хүүхдийн нарийхан чихний ухуур
②хүүхдийн ойл эсвэл оливийн тос
③доор нь дэвсэх сонин
Монголчууд гэдэс дүүрсэн эсвэл баас нь гарахгүй байгаа үед халуун жин тавьдаг юм байна лээ.Гэвч би хүү дээрээ туршиж үзсэн чинь халуудаад биен дээр нь халууны юм туураад ямар ч хэрэг болоогүй.Харин эндэхийн зааж өгсөн арга маш их тус болсон.
За ингээд хийх аргыг зааж өгье.
①Чихний ухуурын үзүүрийг тосонд дүрж тосолж өгнө.(гартаа ойл жаахан гоожуулж байгаад тосолсон ч болно.)
②Хүүхдийн бөгсний нүх рүү тосолсон хэсгээр хийнэ.2см орчим хийж өгнө.
③Чихний ухуураа эргүүлж, эсвэл хоёр тийш нь аяархан хөдөлгөж цочроож өгнө.
④Хүүхдийн хоёр хөлийг дээш нь нугалж гэдэс лүү нь аяархан шахаж өгнө.
Ингэхэд таны хүүхдийн хий эсвэл баас амархан гарах болно.
◎Үүнийг хийхгүй л бол баас нь гарахаа болих байх эсвэл энэ арга муу байх гэж санаа зовж магадгүй.ТА САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ.Энэ арга ямар ч муу талгүй бөгөөд баас хийндээ зовж байгаа хүүхдийн хамгийн хурдан чөлөөлж өгдөг төгс арга гэж хэлж болно.Нялх хүүхэд гэдэсний булчин нь хөгжөөгүй дүлж бааж чадахгүй тал байдаг учраас ингэж цочроож өгч байгаа гэсэн үг юм.3,4 сар хүрээд өөрөө дүлж чаддаг болох учраас та санаа битгий зовоорой.
АМЖИЛТ шүү ээжүүдээ ♡
eejbolloo.mn deer huhdiin gedes duurgeh massage bna lee bi teriig harj bgaad hiij ogson manai ohin ch gesen sonin dugargaj hii sorj huhuud bdag yum aa
bas hodoodnoos ni doosh huis hurtelnar zow nar buruu dooshoo daraalaltai erguulj hooliig ni shingeeej ogoo tegeheer bas gaigui yum bn lee tegeed daraa ni tosolj bgaaad gedesiig ni nar zow erguuleed sain baadgana